Дурлах нь эрүүл мэндэд хортой гэнэ шүү

Дурламтгай байх нь эрvvл мэндэд тань хор учруулж болзошгvй талаар эрдэмтэд сануулж байна. Империал-Коллежийн эрдэмтэд романтик харилцаа өрнөж, бас унтарч байдаг нь хvний бие организмын байдалд нөлөөлдөг болохыг тогтоосон байна. “Бидний бие организм аливаа сэтгэлийн хөдлөлөөр өөрчлөгдөж байдаг. Тэгэхээр хайр дурлал бол хvний биед илэрхий нөлөөлж байдаг” гэж профессор Мартин Коуи онцлон тэмдэглэв. “Нvдний хvvхэн хараа томорч, алга хөлөрч, зvрхний цохилт тvргэсдэг. Цусанд маш их хэмжээнии адреналин ялгарч энэ нь бидний организмд сөрөг байдлаар нөлөөлдөг” гэж шинжээч батлаж байна.

Сэтгэлиин хямралаас vvдсэн өвчлөлvvд нь хvний биед дурласан байхад гардаг өөрчлөлттэй яг ижил байдаг гэж профессор Коуи vзэж байна. “Сvvлийн vед маш их хvн ханиадтай төстэй шинж тэмдэгтэйгээр эмчид хандах болж. Гэвч энэ өвчин сэтгэлийн хямралаас бий болсон юм шvv дээ” гэж тэр нэмж хэлэв. Сэтгэлийн хөдлөл эрvvл мэндэд нөлөө vзvvлдэг гэдгийг хvлээн зөвшөөрөхгvй байгаа явдал нь биеийн байдлыг улам л муудахад хvргэж байна.

“Хvмvvс сэтгэл хөдлөлийн асуудлаас болж шаналж байгаа бол энэ нь эрvvл мэндэд нь ч бас нөлөөлж байгаа гэдгийг хvлээн зөвшөөрөх ёстой. Эдгээр сэтгэл хөдлөл нь таны биеийг сулруулдаг, сэтгэл хөдлөл, эрvvл мэнд хоёрын хооронд бодит холбоо байдаг тухай мэдрэмж байнга байх ёстой. Тухайлбал, бэлэвсэн хvмvvс зvрх судасны өвчинд өртөх эрсдэл 50 хувь их байдаг гэдэг нь тодорхой” гэж судлаач ярив. Профессор Кбуигийн ярьснаар эрэгтэйчvvд ойр дотны хvнээ алдах явдлыг эмэгтэйчvvдээс илvv хvндээр хvлээж авдаг ажээ.

2 Comments

  1. батбаяр says:

    ХУДЛАА ШААГААД Л

    • Дээрх хүн-д says:

      Хөөрхөн юм бэ худлаа шаагаад бхдаа яахавдээ ххэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.