Зөвлөлтийн үеийн панкууд, рокерууд, металлистууд

Одоо үүнийг санах хүн цөөн ч гэлээ 70-аад оны сүүл, 80-аад онд тухайн үеийн Зөвлөлтөд үүссэн залуучуудын албан ёсны бус хөдөлгөөнүүд тэр үеийнхээ Зөвлөлтийн төдийгүй соц орнуудын залууст багагүй хүчтэй нөлөө үзүүлсэн байдаг.

Өдөр бүр жагсан явж, коммунист нам мандтугай гэж нэг дуугаар орилох, тунхаглаж буй зарчим ба бодит амьдралын хооронд асар их зөрөө байгааг харж, мэдэрсэн залуус энэхүү формал амьдралаас залхан өөр өөрийнхөөрөө эсэргүүцлээ илэрхийлж, тэрүүхэн тэндээ л коммунизмын эсрэг бослого дэгдээж байсан.

Үр дүнд нь панкууд, металлистууд, рокерууд, брейкер, байкер гэх мэт асар олон урсгал үүсч, эгнээндээ олон ч залуусыг татсан. Тэд хэтэрхий хэлбэрдэлтийг хөөцөлдсөн буюу формал маягийн коммунист үзэл суртал, амьдралын хэв маягийг эсэргүүцсэн гэдгээрээ л нэгдэж бусад тал дээр хоорондоо зөрчилдөж, тэмцэлдэх, зодолдох нь энгийн явдал болж хувирсан.

Энэ байдлыг Зөвлөлт сурахаар очиж байсан манай оюутан залуус харж гайхахтай зэрэгцэн идэвхтэй суралцаж байсан нь мэдээж. Хойно ТМС-д сураад ирэхдээ үсээ 5-6 өнгөөр ялгаруулж будсан оюутныг манай гаалийн ажилтнууд хил дээр албадан үсийг хуссан явдал ч гарч байсныг санаж л байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.