Тэр хүнээ ер нь мартаж чадах болов уу?

Сүүлийн 6 сар гаруйн хугацаанд энэ сайтыг байнга уншдаг болсон. Миний хувьд бас л хууралт гэдгийг амсаж яваа эмэгтэй. Нөхөртэйгөө хамт амьдраад 2 жил гаруй болж байгаа нэг хүүхэдтэй. 6 сарын өмнөөс нөхрөө өөр хүмүүстэй уулзаад байдгийг мэдсэн, тэр нь дандаа биеэ үнэлэгч нар, бас нэг хүүхэнтэй 3 жилийн турш харьцдаг байсан байгаа юм. Энэ бүхнийг шалж шалж бөөн юм болж байж хэлүүлсэн л дээ, тэгээд би бодож бодож гэр бүлээ хамгаалж тэмцэхээр шийдээд одоо хамт амьдарч байгаа.

Гэсэн хэдий ч энэ хугацаанд худал ярьсан зүйлсүүд нь анзаарагдаад мэдэгдээд л байгаа, шинээр нэмээд зүйлүүд гарч ирээд л байгаа, тэр болгонд чи нуусан байна, худлаа хэлсэн байна гээд би тэсэж чадахгүй хэлнэ, тэр болгонд нөхөр уурлаж хашгичиж, өөрийгөө элдвээр гэмтээх болсон. Миний санаа бол юу ч нуухгүй бүгдийг хэлчихвэл хүлээж аваад уучлаад амьдрахад бэлэн байгаа ч ингэж ар араасаа гарч ирээд байхаар цаанаасаа гомдол төрөөд байх юм. Сүүлдээ энэ хүн анхнаасаа сэтгэлээрээ суусан эсэхт нь ч эргэлзэж эхэллээ.

Нэг бүсгүйд хайртай байж байгаад тэр нь гомдоогоод больсон л юм шиг байна лээ эсвэл тэр хүнээ санаад байдаг юм болов уу, бүр ойлгох оо байлаа. Энэ бүх хууралт анх танилцахаас эхлээд мэдэх хүртэл байж л байсан. Заримдаа ч үнэхээр хайртай хүнтэйгээ сууж чадаагүй юм бол, хүүхэдтэй болоогүй дээр минь орхиод яваад өгөхгүй дээ гэж бодох болсон. Тэр хүнээ ер нь мартаж чадах болов уу та на юу гэж бодож байна. Сүүлийн үед байнгын хэрүүл уруултэй байдаг болсон, тэвчээр алдаад салая гэж бодонгуут хүүхдээ бодоод гацчаад яахаа мэдчээд байна. Харилцаа маань ямарч аз жаргал гэр бүлийн уур амьсгалгүй болсон яавал дээр вэ, яасан дээр вэ?

12 Comments

  1. info says:

    Асуудлын гол нь чи түүнийг мартаж чадах уу? нөхрөө биш, нөгөө яриад байгаа хүүхэнг нь. Чи бол нөхөр маань хүүхэнгээ мартаж чадах уу гээд байдаг. Нөхөр чинь мартлаа гэхэд чи тэр хүүхнийг нь мартаж чадах юм уу

  2. Ах says:

    ТАНАЙ ГЭР БҮЛИЙН ХАМТЫН АМЬДРАЛ ДУУСЧИХСАН ЮМ БАЙНА Ш ДЭЭ ОДОО НЭН ДАРУЙ САЛАХ Л ХЭРЭГТЭЙ ХОЙШДОО ИНГЭЭД БАЙГААД БАЙВАЛ БҮР ДОРДОНО

  3. сэтгэгдэл13 says:

    Хэрэв өөрийн чинь бодож байгаа үнэн бол тэр хайртай байгаад салсан хүүхэн нөхөртэй чинь холбогдоод юуны ч хамаагүй туслалцаа хэрэгтэй байна гэвэл тэгээд та хэдийн амьдрал будаа… Тэгэхээр эртхэн шиг салаад яаж амьдрах талаар төлөвлөж нөхрөө хуурч байгаа гэдэг бодит баталгаа олоод сэтгэлээ шулуутгасан дээр шиг…

  4. sox says:

    өөртөө итгэлгүй, ганцаараа байхаас айдаг, биеэ даагаагүй хүмүүс сэтгэл санааныхаа хоосон орон зайг нөхөх гэж олон хүмүүстэй харилцдаг, нэгэнд нь ч өөрийгөө бүрэн зориулах сэтгэл, зориг байдаггүй олон хүнтэй сээтэгнэхээр өөрийг нь хүмүүс тоодог анхаардаг юм шиг санагдаад өөрийгөө хуураад явдаг. ийм хүнийг ухаан суутал хүлээнэ гэвэл их л тэвчээр шаардагдана.

  5. Ganaa says:

    Eregte hun neg l emegteid uhaanaa aldtal duraldag ter emegte n oorig n huursan yumuu hayad yvahad dahij hun hairlah itgelgui boldog yum shig bga yum hezee ch martahgui martah ch ugui martylah gsnii ch heregui bho hemd ch itgehee bn tged l emegte humusig odor tutmiin oims shigee l soliod yvna da dahiad amidral zohiogod salsan ch anhnih shige setgel n ovdohgu baidag l zuil meteer haraad yvchhina minii ergen toirnii jishee ih bn da. odo tged ngnt ur huuhdig n gargatsan yum bol tesed l tevched l amidrahas oor yhv de oorigo zawgui bailgD oorigo hogjulhd anhar

  6. munhuu huu says:

    Ухаж төнхөхөө больсон цагт л энэ бүхэн дуусна. Байнга ухаж төнхөөд байвал гэмгүй хүнээс ч асуудал гарч ирдэг юм шүү дээ.

  7. mal says:

    chi uuchilj chadahgui uhaad b.a buhniig medhgui hardaad uhaad b.gaa hun medchihvel ushuu yu nuusan bol geed l uur chini hureed l b.a er hun chini adguus ailiin aduunaas neg baidas ch gesen iluu huraahiig husne uuniig chi debchij b.j amidarna chadahgui bol salna. chi buhniig er nuhurtuu daatgachihaad b.j b.val jargal irne gej bodoj b.a uu ugui zobj b.j jargaliig olno. chi nuhruu zub oilgoj chadaj b.j hajuudaa togtoono chadahgui bol chi urh tolgoilogch emegtei b.o iimees hunees ungursniig asuugaad b.val salhiin tsondon hatuu sana

  8. Гэрэл says:

    Миний дүү чи өөрийгөө их зовоогоод байна, сайн дураараа шүү. Битгий юмнуудыг нь ух, юу ч олж мэдэхгүйг хичээ. Мэдэх тусам чи өөрийгөө л зовооно. Хүүхэд тайван орчинд өсөх ёстой. Нөхөр чинь тийм аймар үйлдлүүд хийж байгаа нь хүүхдэд насан туршийн шарх үлдэнэ. Бяцхан амьтан шүү дээ. Хэрэв салахгүйгээр шийдсэн л юм бол тэр хүүхэн шуухны асуудлыг хая. Өөрийгөө хөгжүүл, завгүй бай. Гол нь тайван байх. Эрэгтэй хүмүүс хэд байтугай дурлана оо. Тэр нь нээх уддаггүй юм. Эхнэр хөөрхөн ааштай, цэмцийгээл байвал дорхноо эргэнэ. Цаг хугацааны л асуудал. Нөхөр чинь чамд халамжтай, хүүхдүүддээ цаг зориулдаг бол энэ л хамгийн чухал шүү.

  9. өөөө says:

    гэр бүлийг 2хон зорилгоор л 1-т эрүүл саруул үр удмаа үлдээх, 2-т ядарсан задарсан үед нь түшиж тулах ханьтай үлдэх гэж л бий болгодог. Гэхдээ үр дүнг н ь 15 – 20 жилийн дараа л харах боломжтой. (энд бичээд байгаа хүмүүст хэлэхэд генералын эхнэр болохын тулд байлдагчтай л суудаг байхгүй юу) Үр дүнд нь чи аз жаргалтай байх гэхдээ иймэрхүү зүйл таарвал 1-т мэдсэн ч мэдээгүй юм шиг 2-т орилж хашгираад хавь ойрынрхондоо зарлах 3-т салах л арга байдаг. өөр шийдэл байвал хэлээрэй л дээ. Чи л шийд. учир нь чиний л амьдрал… чиний шүд өвдөхөд чи л шанална. Хүнээс тэр тусмаа дэргэдэх хүнээсээ буруу хайх хэрэггүй… чи л шүдээ буруу арчилсных…

  10. D says:

    manai ehner bs nadaas yumnuudaa nuugaad bga. 1 musun helchihvel sanaa uujraad uuchlaad yavmaar bh yum. getel helehgui. yaamar ch yum dee. bi odoo uurtei n adilhan alham hiidgiimuu l gj bodoj bn. tanidag huntei n uulzaj hariugaa awna

  11. za yu says:

    chinii uuriin l songolt shde, bi bsan bol, gervee chinii helj bgaa unen bol, uur humuustei uulzaj uchraad yawaad bgaa battai barimt bgaam bol, chimeeguihen yawaad uguh bsan,

    chi nudeeree harsan uu, chiheeree sonsson uu? unselyptsej, tevreldej, oxodoj nuhaltsaj bhiig ni uuruu harsan uu? Chi l bolson hoino yu ch sonsoogui, haraagui bj uuriiguu VANGA gd bodchihson amitan haraad l medjiigaaz dee, ain? chi butehgui ee, orond shar had yawj HURTSIIN tasagt ni hevt, setgetsiin uvchnuu emchluul.

  12. Zochin says:

    Er ni tag unen ch baina gej bhgui l dee. Ger bulee 1t taviad yvj bval ter yvdliig ni zugeer l orhi hu. Aandaa bolino. Hardaj serdeed bhaar nuuh gesen setgel sanaa ni hymraad bgan blgui de. Humuujihgui gej oilgoson ni shuluuhan shu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.