Үнэнгээ хэлсэн ч хардаад уурлаад байна

Би найз бүсгүйтэйгээ үерхээд жил гаран болж бгаа юм аа. Одоо 26-тай найз бүсгүй маань 25-тай. Тэгээд маш их хардаж уурлаж бухимдах юмаа. Мессеж үзэх, утасны залгасан лог харж асуух, тэр битгий хэл мэйл болоод банкны маань дансны гүйлгээг харна гээд уурлаад байх юм. Би бүр гайхаад болдоггүй ээ. Хүн ийм хартай байдаг юм уу?

Тэгээд утас энэ тэрээ үзүүлэхгүй гэхээр чамд нуух юм байгаа болоод л ингэж байгаа гээд хардаад маажаад нүүр нүдгүй цохиод байх юм. Хүн цохиулаад зодуулаад маажуулаад суух хэцүү юм ямар эргэж цохилтой ч биш гэхдээ сүүлийн үед уур хүрээд өөрийг нь буцаагаад цохичих гээд байх юм. Би амьдралдаа эмэгтэй хүнд гар хүрч үзээгүй мөн ийм хартай хүнтэй амьдралдаа таарч байсангүй. Найз бүсгүйдээ маш их хайртай, элдэв асуудал гаргаж явдаггүй л дээ гэхдээ хүнийг зүгээр байхад, ямар ч асуудал үүсгээгүй байхад ингэж хардаж, маажиж, зодож нүдэх нь муухай юм аа.

Заримдаа өөрийн эрхгүй гомдоод найз бүсгүй байхдаа ингэж байгаа юм чинь гэр бүл болчихвол бас л энэ хардалт нь зогсохгүй салж сарних дээрээ тулдаг юм болов уу гэж айх юм. Би дээрээ 1 төрсөн эгчтэй. Эгч маань ийм хартай хүүхэн амьдралыг чинь ална аа. Миний дүү наад хүүхнээсээ эрт сал. Энэ хар чинь бол сэтгэцийн өвчин байдаг юм. Энэ бол арилахгүй, хүн өөрөө өөрийгөө өөрчлөхөөс нааш арилахгүй гээд байх юм. Энэ үнэн үү? Хүүхнүүдээ та нар найз залуу нөхрөө зүгээр байхад нь хардаад байдаг юм биш биз?

Ер нь яагаад хардаад утас шөрмөс, мессеж, мэйлийг нь үзэх гээд байгаа юм бэ. Зарим охид бүсгүйчүүдэд нөхөр, найз залуугийнхаа утас мессеж мэйл тэр битгий банкны дансыг нь үзэх нь байх үзэгдэл гэх юм гэтэл аав ээжтэйгээ бичсэн мессеж тэр битгий хэл эрэгтэй найзуудтайгаа маазарсан ямарч хоргүй мессежүүдийг үзүүлээд суух ёсгүй биз дээ. Тэгээд үзчихээд бас үсдэж, маажиж зодоод байж болохгүй санагдах юм. Ер нь ийм хартай бүсгүйчүүдийг яах ёстой юм бэ. Ядаж байхад хайртай байгаад байдаг…

17 Comments

  1. ZALUU says:

    HIRDAN SAL. YAMAR YUMAA BODDOG YUM. OROITOIGUIDEE BISHUUHAN SAL. AMIDRAL CHINI TAM BOLNO.

  2. Bulgantamir says:

    Erthen deer n sal. Bi yag cham shig bj bgaad aldsan. Hediigeer tusdaa amidarch bgaa ch huuhedtei bolokhoor salj chaddaggui niilj chaddaggui tamiin amidraltai amidarch bna. Etsest ter hun uuruu bayan mungutei humuustei yavalddag bsan uchraas namaig ingej harddag gedgiig medsen. Yur n hun huniiguu uur t tohioldson yavdlaar l boddog yum bna lee yaagaad gevel uuruu teriig medej bgaa uchir zugeer zohioj bish medej harddag

  3. jj says:

    би бас тийм хартай хүнтэй хамт байж үзсэн. түүнд үнэнч байсан. сүүлдээ салсан.
    шалтгаан нь: утас мэйл мсж fb гээд бүгдийг нь ухна. ажил хэргийн холбоотой байдаг хүмүүстэй хүртэл хардана. ажлын онцлогоос шалтгаалаад орой ч ярих хэрэг гардаг. ажил л ярьдаг. гэвч хардаастай.
    сүүлдээ ингэж хардуулж байхаар хэн нэгэнтэй араар нь тавиад хардуулсан нь дээр юм шиг санагддаг болсон. найз нөхөдтэйгээ ч уулзахаа больсон. сүүлдээ салж амарсан. хайр үгүй болдог юм билээ. салсандаа баярлаж сэтгэлд нар мандах шиг болж билээ.

  4. Ах says:

    Чамаас өмнө нэг бус удаа эхнэртэй банзал гаруудтай явалдаж л дээ наад хүүхэн чинь. Засрахгүй, шууд хая наадхаа

  5. Noonecares says:

    ЗАХИДЛЫН ЭЗЭНД:
    зааа манай нэг найз байдаг юм. нийгмийн өндөр идэвхтэй сэргэлэн сайхан залуу байлаа. хувийн компанид ажилд орсон жилийнхээ шинэ жилээр шилдэг ажилтан нтр болж байлаа, дараа нь асар хартай хүнтэй суулаа, юун шинээр хүнтэй танилцаж ярилцах байтугай хар багын эрэгтэй найзуудтай нь хүртэл “та нар уулзаж яах гэж байгаан, яах гээд байгаан” гээд уулзуулдаггүй байлаа. 2-3 жил боллоо, дараа нь жирэмсэн болоод төрлөө тэр бүсгүй, анд маань аав болчоод надруу залгаад хэлэхдээ “нээрээ маньд нь өөр залгаад баяраа хуваалцах хүн байсангүй ээ” гэж билээ, хэдийгээр уулзалгүй бараг хагас жил болсон байж. Надаас өөр найзалдаг хүнгүй болсон байсан, нэг удаа хуучны сайхан найзуудаараа уулзаж ууж сууж байгаад эхнэр нь залгаад байхаар нь бид нар хэллээ яадгын энд байна гээд хэлээч дандаа эрчүүд байхад итгэхгүй байгаа юм бишүү ирээд хараад итгээд зангаа засах ч юм билүү гээд хэлтэл ирээд бөөн сенсаци битүү хэрүүл.. Анд одоо гэрээс гарах өөрийн хүсэлгүй ч болсон юм шиг байна лээ дээ. хаааяааааа нэг эхнэр нь гардаг юм шиг байгаан тэхээр л зүгээр ажлын өдөр байсан ч хамаагүй “хэдүүлээ жаахан ууя, хамт сууя хуучин шигээ сайхан нөгөө хэн хэнийг дуудчих” гээл жигтэйхэн баяртай амьтан явж байдаг. нийгмийн идэвх ажил төр кареер 00 эрэгтэй найзуудтай нь хүртэл уулзуулахгүй байхаар хүн дээшээ дэвшинэ гэж бол байдгүйм байна лээ , хүүхдийнхээ үсний найран дээр дуудах гэсэн дуудах хүнгүй байсаан гэж байсан, ХАРТАЙ ХҮНИЙ ХАР НЬ АРИЛНА ГЭЖ байхгүй ээ, би өөр дээрээ ч мэдсэн, энэ бол өвчин биш ээ энэ чинь характер, харамч гэдэг шиг, зөрүүд гэдэг шиг, тэхээр засрана гэсэн психологийн үндэс байхгүй ээ, ямар .н настай хүүхэд биш, наад хүнийхээ яг хэлснээр байвал яахав хэрэлдэхгүй л байх байх тэхдээ иймэрхүү л юм болох байх даа

  6. Zaya says:

    Chi neg barigdaj bsan yum bishu bi urid ni nz zaluudaa itgej yug ni ch uzdegui bsan tegeed tusda 6 sar bolood uulzsan ehnii oroinoo l utasin sanaandgui uzsen bur 2 ch huuhen bdii bi uurandaa bugdiin neg negengui uzsen hairtai bsan bolhoor uuchilsan ch bainga bodogdood neg heseg bi bas tiim hartai uvchtei bailaa hen negentei uulzalaa gevel zuragaa darj yavul utasaar yarihda dursee harj yarin bairshilin bng haran utasiin negd neggui uzen orson web huudasiin hurtel uzdeg bsan banknii medeelelin ch bas nuutsaar uzdeg bsan munguu belneer avsan bval urguulj bodool ghdee tegj bgad bi bolison manai nz zaluu yamar ch asuudal gargahgui bi ch suuldee sanaa zovood zaza hunii ingej zovoogood odoo jinheneesee martii gej hicheesen tegsen neg l medhed bi zgr bolson ter uil yavdal ch martagdaad tegeh hurtel 2 jil zartsuulagdsan tanai nz ohin yamar neg tiim sharhtai bolool tegj bgaa bh chi hairtai bol tesj chadan itgeliin olon gsn itgeltei bol teseed tesehguin gej bodoj bval erthen sal ugiin tiim hartai hun zasardguim shig bailee shu

  7. munhuu huu says:

    засрахгүй аймшгийн өвчин. сал.

  8. Hhhhdbhh says:

    Hashiraaj aw huwiin oron zaiga barij sur za yu yron heseg salaad taiwan bgaz uz tsag hugatsaal zasaj awnada thees heleed nemergui ooroo medreg

  9. A says:

    Setgetsiin ovchin shu emchluul emchilgee avahgui bol erthen amidralaa bod. Suusniihaa daraa bur dordono shu. Suuliin ued ovchin gehed hetsuu iim zan aashtai humuujilgui emegteichuud aimaar ih bolood bgaa.

  10. Busgui says:

    Chi zasah gej oroldood uz ugui bol uur 1 zalyy zodoj nudej zasah bh da huurhiig

  11. B says:

    Minii ex yag iimerhuu zantai baisan. Hezee ch zasrahgui bhaadaa. Ter uedee tuunguigeer amidarch chadahgui mash ih hairtai yum shig sanagdaad harduulaad l neg l laitai amidarch baisnaa bodohoor teneg l sanagddag yum.

  12. Gang says:

    Ooroo nileen yvdaltai bj dee tged yahv nogoo tolgoin dotr n ySon busin oorinh n amidrald tohioldoj bsan ymnud n sanand n orood chg hardaad bhgu yu iimerhu aimar davartsan huuhnud bdii shde er hunii tergund tegj hurch bga bol chmd ymar ch hairtain shinj alga zuger l oorin bolgj oorin ed zuilste haritsaj bgam shig chamta haritsaj bn

  13. chi uher bna says:

    xairtai ch geh shig, tegvel tegeed zoduulaad, maajuulaad, usfuuleed yavjiigaad huuhedtei, tegeed daraa ni salna, tegeed daraa ni naad emee huuhedtei ni tsug nasan turshid ni TETGEMJ nereer mungu tulj tejeeh uureg hulee. Ajliinhand chin helj bfaad tslingaas chin shuud suutgaad awna, yana daa yana …. ertnees setgeliin amar amglangui zovlongiin dlaid jivehed beldej bai.

    yu ch bolj bsan amia horloj boldoggui yum shuu, hairtai yum chin geed tevcheed bai, uherhuu guai.

  14. Ariunaa says:

    Naadah chin setgetsiin neg emgeg. Uwchin gsn ug. Hetseech zasrahguie. Erthen saldaa duu mini

  15. sox says:

    ганц удаа бүх юмаа үзүүлээд, тайван сууж байгаад ярилц, ингээд байвал цаашид тэвчихгүй гэж тодорхой сайн ойлгуул. тэгээд ч болохгүй бол хэсэг тусдаа бай. ер нь бол зав ихтэй, амбицгүй зорилгогүй хоосон толгойтой хүүхнүүд л тийм байдаг байх. өөр сонирхдог юмтай болго

  16. mal says:

    sal sal haya naadah chini udamshiliin ubchin chi sain anzaar eej ni bolon ar ger ni tiim b.gaa

  17. ASD says:

    Gerleechgui bhda chmg zodno gj yu gsn ug ve. Bur eregtei hunii terguund haa hamaagui hurj bdg. Iim shulmiig huuj yvuulah l hergtei. Bi ch bs iimrhu neg emegteitei uyrhej bsn. Ehnii hedn zodoltiign zuger l tesej bsn, suuldn bur nuur nudgui huh nyts bolgohoorn neg algadsn(jich: sul). Tgel yern boliy gel yaj salh argaa bodj ehlsn. Busd humuusig harhar neh goy biy biynteige hundetgeltei haritsdg, halmjlah ntres avhulad. Bidnii tuhaid bi l uuriign gel buutsiiluud erhluuled guine uu gehes ter hun ogthn ch nmg gedggui bsn yum bnle, 2ulahna bhda neg jxn ym blngut ergu,tenegrn duuddg. Busd humuustei bhda goy aashtai. Iimrhu emegteichudes l hol bgrai. Zuger l turhundn butsaa gj zuvluy.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.