Жүжигчидийн гайхалтай өөрчлөлтүүд
2017/11/29
Жолиг дуурайх хүсэлтэй Иран бүсгүйн бүтэлгүйтэл
2017/11/30
Бүгдийг харуул

Амьдрал кино биш

Энэ захидалыг уншаад зарим нэгэн нь намайг галзуу гэх байх л даа гэхдээ хамаагүй. Би одоо 22 настай бүсгүй л дээ. Үерхэл дурлал шохоорхол зөндөө л тохиолдож байсан. Найз залуутайга 4 жил шахам болж байна. Урт хугацаа өнгөрчээ гэж бодож байгаа байх магадгүй. Гэхдээ бид 2 уулзаж хамтдаа өнгөрөөсөн өдөр жил хүрэхийн болуу доо мэдэхгүй. Уг нь би чамдаа хайртай, надад чамаас өөр нэг ч хараал идсэн хүүхэн байхгүй нтр гэдэг. Үнэн худал аль нь ч байсан хамаагүй. Аман дээрээ хүн юу ч ярьж чадна. Гэхдээ яг бодит амьдрал дээр тэр залуу надад огтхон ч хараал идсэн хайр халамж тавьж байгаагүй. Ядаж байя гэхэд өглөө нь сайхан амарсан уу гээд, орой нь сайхан амраарай гээд ганц хэлчихэд амнаас нь алт уначих гээд байдын байх даа. Бүр гомдмоор.

Эмэгтэй хүн л болсон хойно хэлэхгүй ч дотроо хүлээгээд найдлага тасархаар холдож арай өөр хүнийг хайж халамж хүснэ шдээ, салах гээд утсыг нь авахгүй байхаар автал тасралтгүй залгана, тэгээд аваад холбоотой байхаар эргээд үхсэн амьд нь мэдэгдэхгүй өдөрт ганц удаа залгаж юу хийжийнэ уулзах уу гэж асуувал их юм бурханы минь аврал. Уг нь 4 жил үерхсэн охиныхоо гэрийг нь бүр хаалгыг нь мэддэг шд тэгсэн хэрнээ нэг ч удаа гэрийн үүдэнд ирээд надтай уулзая гээд дуудаж байгаагүй. Хайртай охин нь утсаа авахгүй бол яасан бол гэж санаа нь зовж үзсийн болуу чөтгөр бүү мэд.

Хөдөө явж аав ээжтэй минь танилцсангүй гэж уурлах мөртлөө хажууханд хотод байгаа миний аав ээжтэй танилцая гэж амнаас цухуйлгахгүй юм. Гүй ээ гэрт ирээд танилцахаас айсан бол ядаж хонхны баяр дээр минь ирээд баяр хүргэх далимд танилцаж болно доо. Бүр утсаар ч залгаж баяр хүргээгүй. Ийм залуутай ямар эрэгтэй хүн дотно харьцаанд орж байхыг хүсэхэв дээ. Би ямар тэрний нууц амраг явалддаг амраг нь биш, лай л байна шд. Тэр тал дээр хатуу хандахаар чи надад хайргүй гэж уурлана. Тэгэхээр нь салая тэгвэл гэдийн. Тэгээд салахгүй гэнэ. Тэвчинэ тэвчинэ гэхэд бүр дэндүү болж байна.

Эцэс сүүлд нь хэлэхэд, би та нарын ивээн тэтгэгчтэй янхан, ядуу гэж эр хүнийг голлоо гэж шүүмжлээд байсан. Сэрэл битгий хэл сэтгэл хөдлөхөө больсон гэх захидлын эзэн байна. Яахав тэр захидлыг урт нуршу болчих вий гээд үнэн бодитыг хасаад товч тоймолсон төдий явуулчихсан юм. Санаагаа ч буруу ойлгуулсан бололтой. Та нар хүний амьдрал руу өнгийж хараагүй байж амны зоргоор битгий бусдыг шүүмжилж бай…

9 Comments

  1. lol says:

    uneheer l husseed bgaa ter ugiig chin helehgui shaltgaanaar ingetlee avirlaj bgaam bol chi uuruu salaad, utsaa soliod boloo shd, chi ch terend taarahgui, ter ch chamd taarahgui.

  2. kk says:

    22toi gekhed kheruulch uruulch 42toi avgai shig bolchikhson chi uuruu ugaasaa khund khani bolokh amitan bish baina
    uurtuu dugnelt khiiged zailaad ug
    Khiikh ajil suralkh surguuligui eriin donton

  3. mool says:

    iim yumi toloo bitii tsag ur. ylstoi yashig l bn. yarilysaad ch uadgin. uhsen baasaa yaridgin terentei ugasaa. chini uyiimn hoorhon hoorhon huuhduud zondooo bn. halhiin hovguud hadand aviraad bga bish. yunda tng novshin toloo sanaa tavidgin hairan tsag bgadaa. maig n ogood zuer nyaslaad saihan hay. aygu bol mongo chgu ajil chgui medlegch bolovsrol chgu amitan bgada

  4. m says:

    mesmerizmiin hairtai ohin, uulzdag
    ohinii yalgaa geed bichleg bgaag olj uzeerei. tanai bz zalugin huvid chin zuer uulzdag ohin n yum bn. yugii n tevchdin. sonin hodoonii setgelgu zauugiin toloo hairan saihan zaluu nasaa bitgii ur. zaluu nas boginohon shuu minii duu. hairan detgel zurh hairan zaluu nas hairam tsag hugatsaa odoo saihan hay. ooriigoo bod. Hytadiin terguun hatagtaigiin emegtei irgeddee helsen ugiig bas olj unshaarai. bi bas ferende sanal niildgin. emegtei hun oortoo l hairtai bh heregtei

  5. ASD says:

    Hmm, tanai naiz zaluu chni mnai ex naiz ohinii eregtei huvilbarn dureere bnshd. Yaj iij bgal salhig hicheegeerei, iimrhu humuuses l hol yvdg ym shu.

  6. PARTIZAN says:

    чи өөрөө тэрэнтэй нухацтай яриж байж тодорхой шийдвэрт хүрэх боловуу. Тэгэхгүй л бол цаг хугацаа та хоёрыг хүлээхгүй шүү дээ…

  7. Өөр секс says:

    Амьдралаа гэж заримдаа авч болохгүй бас хаяж чадахгүй зүйл зөндөө л байх юм даа. Чиний хувьд наад залуу чинь хэнэггүй гэхэд арай дэндүү, сэтгэлгүй гэхэд арай тоглоомтой, хайртай гэхэд арай халамжгүй нэг тийм шалчгинасан тогтворгүй зорилгоггүй товариш байна даа. Юм бүхэн үнэ цэнэтэй байдаг болхоор хайран цаг хугацаа сэтгэл санаа бие цогцсоо эртхэн шиг өөр зүйлд зориулаад шийдвэртэйгээр салсан нь дээр байх . Ер нь ажиглаад байхад иймэрхүү залуучууд цаанаа эхнэр хүүхэд нуа г.м заавал нэг шалтгаантай л байдаг. За амжилт

  8. munhuu says:

    Өөрийн толгой дээрхи бухлыг хараагүй байж, бусдын толгой дээрхи өвсний ширхэгийг хардаг хүмүүс их. Гэхдээ ийм болох, болохгүй шүүмжлэл ирнэ гэдэгт бэлтгэлтэй байсан гэж найдъя. Амжилт бүсгүй минь. Эрчүүд гэхдээ эхэндээ жаахан хэнэггүйтээд байдаг талтай шүү. Нэгэнт сэтгэлгүй болсон бол эртхэн зайгаа авсан нь дээр л дээ.

  9. noonecares says:

    энэ сайтад имейлээ үлдээсэн, эр эмгүй янханаар нь дуудсан хүмүүс зөнннндөө байдаг шд угаасаа. Чи наадхаа болио, 22 тойм байж 32 тойм шиг л хүн ахиж олдохгүйм шиг л ярих юм, боль боль наадхаасаа, ийм хүнтэй бүр хамт амьдарч байна гээд л бод

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *