Моод хөөгөөд нүдгүй болжээ

Сүүллийн үед нүдний алиман дээрээ шивээс хийлгэх нь залуучууудын дунд нэлээд газар аваад байгаа. Эмч мэргэжилтнүүд үүнийг маш аюултай, нүдгүй, хараагүй болох эрсдэл асар өндөр гэж сэрэмжлүүлээд байхад л нэмэргүй.

Жишээ нь, Польшийн Вроцлав хотод амьдардаг Ола нэртэй энэ охин. Тэрээр өөрийн шүтээн рэпчин Popek Monster-ийг дуурайж нүдний алимандаа хар өнгийн шивээс хийлгэжээ.

Шивээс хийлгэснийхээ дараагаар Инстграмм хуудсан дээрээ зургаа байршуулж олон зуун магтаал сонсож нэг хэсэгтээ л олны анхаарлын төвд орсон байна.

Гэвч үр дүнд нь нүдний алим нь үрэвсэж, түүнийг дагаад болорын бүдэгшэл явагдаад баруун нүд нь бүрэн хараагүй болсон байна.

Гурван ч удаа хагалгаа хийлгээд ч нэмэргүй, одоо зүүн нүднийх нь хараа бага багаар муудаад эхэлсэн байна. Ингээд хөөрхий моод хөөгөөд нүдгүй болжээ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.