Санамсаргүйгээр од болсон бүсгүй

Энэ зураг дээрх бүсгүйг Анок Уай гэдэг. Тэрээр 2000 онд АНУ-д суралцахаар Суданаас иржээ. Түүнээс хойш 17 жил олны анхаарлыг нэг их таталгүй, эрдэм номын мөр хөөн тайван амгалан амьдарч ирж. Гэтэл хэдхэн өдрийн өмнө Ховардын их сургуулийн оюутнуудын наадамд оролцож байгаад Стив Холл гэгч зурагчны дуранд өртөсний дарай байдал 180 хэм эргэжээ.

Түүний зургийг Инстаграмм дээр байршуулсны дараагаар хэрэглэгчид элдэв будаг шунхгүй байгалийн үзэсгэлэн гоогоор нь бахархаж эхлэх загварын агентлагууд ч дуу алдан биширч бүсгүйтэй гэрээ байгуулах гэж хөөцөлдөөд амар заяа үзүүлэхгүй болсон юм байна.

Амар заяа үзүүлэхгүй ч гэж бүсгүй өөрөө загварын ертөнцөд хөл тавихыг эртнээс мөрөөдсөөр ирсэн тухайгаа мэдэгдсэн тул ийнхүү ганцхан зургийг ачаар шууд од болох боломжтой боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.