Та 35-50 настай бол умайн хүзүүний хорт хавдрын шинжилгээг заавал өгөөрэй

“Бэлгийн харьцаанд эрт орох, бэлгийн хавьтагч олонтой байх. Ялангуяа нас ахисан өөрөөр хэлбэл 35-50 хүртэлх насны эмэгтэйчүүд өвчлөх эрсдэл өндөр байдаг. Мөн хорт хавдрыг үүсгэдэг вирүс гэж бий. Хөхөнцөр буюу хүний папилон вирүс гэж. Энэ нь бэлгийн замаар халдварладаг. Хорт хавдар болох магадлал өндөр.

Мөн бэлгийн замын өнгөний өвчин туссан эмэгтэйчүүд ч умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх магадлалтай” хэмээн хавдар судлаач эмч Ч.Отгонбаяр ярьжээ.

Тэгвэл энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх болон хавдрын үед ямар шинж тэмдэг илэрдэг талаарх мэдээллийг хүргэе.

Өвчний үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Умайн хүзүүний хавдрын эрт үед ямар нэгэн зовиур шинж тэмдэг илэрдэггүй. Харин хожуу үеэс дараах шинж тэмдэг илэрнэ.
-Бэлгийн харьцааны дараа цус гарах
-Үтрээнээс гарах ялгадасны хэмжээ, өнгө, үнэр өөрчлөгдөх
-Нөхөн үржихүйн насны эмэгтэйд мөчлөгийн бус цус алдах
-Ууц нуруугаар өвдөх хэвлий доогуур өвдөх
-Өтгөн болон шээс хяналтгүй гарах зэрэг шинжүүд илэрдэг.

Хэрхэн оношлох вэ?

-Эмэгтэйчүүд маань урьдчилан сэргийлэх үзлэгт жил бүр хамрагдах
-Хоёр жил тутамд умайн хүзүүнээс эсийн шинжилгээ өгөх.
-Эсийн шинжилгээгээр хавдрын урьдал болон хавдар илэрвэл эмч умайн хүзүүг дурандаж, эдийн шинжилгээ авдаг. Умайн хүзүүний хавдрын оношийн эцсийн дүгнэлтийг эдийн шинжилгээгээр тавьдаг.

Хэрхэн сэргийлэх вэ?

-Эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж мэдлэг мэдээллээр хангагдсан байх ёстой. Эрсдэлт хүчин зүйлүүдээс зайлсхийх.
-Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, умайн хүзүүний эсийн шинжилгээ өгөх
-Дархлаажуулалт (вакцин) хийлгэх зэрэг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.