Lipstick Vibe
2017/11/30
НӨХӨР НЬ ЦАРАЙЛАГ БАЙХ ТУСАМ ЭХНЭРИЙН ТАРГАЛАХ МАГАДЛАЛ ИХЭСДЭГ
2017/12/01
Бүгдийг харуул

Хайр хүсэж байхад нь тэнэг болохоо баталсандаа гутарч байна…

ThinkstockPhotos.com Image Number: 179693179

Удаан хугацаанд ганцаараа явсаар нэг хүнтэй танилцсан юм. Уг нь өөртөө итгэлтэй ч тэр хүний хажууд өөрийгөө юу ч биш юм шиг ч санагдаж байсан. Гэхдээ хамт байгаасай гээд маш их хүссэн юм. Бусад залуугаас өөр хамгийн гол нь бид 2 бол нэмэх хасахын туйл. Ер нь олон юман дээр өөр ч зарим нэг талаараа л адилхан хүмүүс хамт байж чаддаг болов уу?

Тэгээд алдахыг хүсэхгүй ч хүчлэхгүйдээ гэж бодсон мөртлөө уулзахгүй удаад ажлынхантай гарч ороод согтохоороо л тэсэхгүй яриад ирээд аваач гээд завгүй байхад нь ч дуудаад зовоосоон. Харин өнөөдөр бүүр тогтож ядаж байсан харьцаагаа бүүр сүйтгэх шиг боллоо. Өмнө нь ингэж байхаар зүгээр дуусгая гэж бодсон ч заза удахгүй сайхан болно гэж л явж байсан. Уг нь ийм хүн биш мөртлөө хүнд дурлавал гаргаж болохгүй гэсэн зангаа бүгдийг нь харуулчих шиг боллоо.

Түүний хувьд нэр хүндээ алдсан юм шиг санагдаад яг галзуурах нь ээ. Одоо ч угаасаа өнгөрсөн байх доо. Ингэх гэж эхлүүлээгүй ингэж дуусгая гэж бодоогүй шдээ. Өөрийнхөө амьдралдаа хийсэн хамгийн тэнэг үйлдлээ ганцхан тэр хүнд мэдүүлсэн байх гэж бодохоор уур хүрч байна. Ахиж надтай уулзахыг ч хүсэхгүй байхдаа эсвэл цаанааса ингэх ёстой болохоор хачин хачин юмнаас болж холдуулж байгаа юм болвуу?

Ямартай ч урмыг нь хугалж итгэлыг нь алдсан, баярлуулахаасаа илүү гомдоож, өгөхөөсөө илүү авсандаа ичиж байна. Намайг уучлаарай, миний тухай муухай байсан бүх дурсамжуудыг нь устгаад ахиад эхлэх юмсан. Хайр хүсэж байхад нь тэнэг болохоо баталсандаа гутарч байна…

7 Comments

  1. Lol says:

    hairtai l bol yasan ch hairlana ch geh shig, shulam shg abirlaad bhad bi hairtai geed zogsoh er hun bhuu,
    gorid za

  2. Золоо says:

    Учрах ёсгүй байвал хажуу хаалга байсан ч таарахгүй гэдэг үнэн юм. Өөрт чинь хэцүү байгаа, би мэдэж байна. Гэхдээ тавьж явуулах хэрэгтэй. Тэвч. Ийм байдал удаан үргэлжлэхгүй ээ.

  3. Lol says:

    adair aashiig tevchih, tebchihiig huseh er hun bhgui ee, haramsaad baij dee, lol

  4. Даваасүрэн даажаа says:

    Хохь чиньэээ

  5. Zochin says:

    bi bas yg iim bdl d orj bsn buruuhar oilguulad haruulahig hvsegvie eswel ug ni uurigu iim bish gdge medsen ch ter hvnd l buruugar oilguulj bsn tgd etset ni salasn. Eregt hvn ankhnasa ymar bn chi tuund setgegdelere hvleegd awchihdg bas ter hemjeegere vnelj haritsdg anagdsn tiimes hen negend vnetei bh heregt tiim hvntei l bh heregt gj bdj bn🙌✌️

  6. Бурхан says:

    Хайрынхаа төлөө тэмцах л хэрэгтэй дээ бүсгүй минь

  7. zaya says:

    ер нь бол чамд хайртай л бол яасан ч бай хайрлана даа. ийм үг байдагдаа уурлах нь хүртэл сайхан харагддаг бол нэг хэрэг инээх нь хүртэл ч эвгүй харагдаад байвал бас нэг хэрэг гээд. би л лав хайрт дээрээ 2 3 согтуж очиж байсан албаар л даа би ер нь убдаг хүн гэдгээ мэдэгдүүлэх гэж тэгэхэхэд зүгээрээ гээд л халамжлаад байсан одоо ч ярьдаг чи ч араы л ирч байсан гээд тэгэхэд нь чамайг яахнав гээд тэгж очсон гэхээр инээж л байдаг юм. дажгүй биз дээ good luck

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *