Бэлэг сэлт их өгөхөөр тэрэндээ хорогдоод надаас салж чадахгүй байгаа юм болвуу?

Зөвлөгөө авах хүн санаанд орохгүй байхаар ийшээ бичиж байнаа. Би 29-тэй өмнө нь гэрлэж байгаагүй залуу. Манай найз охин надаас 1 эгч. Бид хоёр үерхээд 1 жил болж байна. Бид хоёр хоёулаа хартай. Хэд хоногийн өмнө найз охин маань шоудчаад согтуудаа ингэж ярьлаа:

Бид хоёрыг анх удаагаа унтахаас 2 хоногийн өмнө гэрт нь нэг залуу ирээд унтсан. Мөн 2 сарын өмнө бид хоёр 3 долоо хоног салсан байсан. Тэр хооронд салаад удаагүй байтал 2-3 залуутай интернэтээр танилцаад, уригдаад, эцсийн дүнд унтсан гэж ярилаа.

Одоо эрүүл болсны дараа энэ бүгдийг үгүйсгээд: “Хайр нь тоглосон юмаа, чи намайг тоохгүй байхаар хардуулах гээд санаанаасаа зохиогоод ярьсан юм” гээд байнаа. Үнэн худал нь мэдэгдэхгүй байна.

Найз охин маань надад их халамжтай, өглөө, өдөр, орой надад хоол хийж өгдөг, массаж гэх мэт намайг арчилж торддог. Тийм болохоор хэлснийг нь мартаад өнгөрөөх үү, эсвэл салах уу? Бие биендээ дассан болохоор ганц бие боллоо гэхэд их сонин, ганцаардмал мэдрэмж төрөх гэж байна. Яах вэ? Өрөвдөөд, уучлая гэхээр боломжтой, гэхдээ эмэгтэй хүн нь ингэж өөрийнхөө амнаас хэлж байхад эрэгтэй хүн нь тэнэг юм шиг юуч сонсоогүй өнгөрөөх нь зөв үү?

Би бизнестэй, ажилтай, амьдралын хэрэгцээгээ өөрийн хүчээр хангаад явж байдаг. Найз охин маань ажилгүй, орлогогүй боловч сайхан, мөнгөтэй гэр бүлээс гаралтай, ар тал сайтай. Найз охин маань одоогийн байдлаар манайд ирж хонодог. Мөн би төрөл бүрээр үнэт эдлэл, шуба хувцас цүнх гэх мэт хэрэгцээг нь хааяа авч өгдөг, ажилтай болгохын тулд төрөл бүрийн курст суулгаж, өөрийнх нь наймааа арилжаанд 2 сая төгрөгөөр буцалтгүй тусламж олгож дэмжиж байсан. Эмэгтэй хүнийг эрхлүүлж, бэлэг сэлт их өгөхөөр тэрэндээ хорогдоод надаас салж чадахгүй байгаа юм болвуу?

Өөрийн хэлж буйгаар надаас хүүхэдтэй болохыг мөрөөддөг, гэр бүл болохыг мөрөөддөг гэж ярьдаг. Гэхдээ согтуудаа, салвал чамаас илүү залуучууд надад зөндөө олдоно гэж томорсон. Тэгсэн сая надтай байрнаас болж нийлсэн гэж бас хэллээ, согтуудаа.

Найз охин маань их хурц ааштай, хөгжилтэй хүн. Би бол тайван, үг цөөтэй. Өмнө бид хоёрыг салсан байхад би нэг охинтой фэйсбүүкээр бичсэн байсныг харсан. Миний утсыг аваад үзчихдэг. Тиймээс, найз охин маань үе үе миний гаргасан алдааг надад сануулж намайг дарамталдаг. Бид хоёрыг албан ёсоор үерхэж эхлэхээс өмнө энэ явдал гарсан. Тэр үед би салах боломжтой байсан ч, тууштай яваад үерхэе гэж өөрөө санал болгосон. Энэ хүнийг орхимооргүй байсан.

Ярьсан юмыг нь яах вэ? Гэр бүл болох боломжтой ч яваандаа намайг хэр их дарамтлах бол?

21 Comments

  1. A says:

    Naad huuhnee murduuleed uz araar tavij ch magad

  2. Baagii says:

    Nadad bas iimerhuu nz ohin bsan bi lav salsan. Yagaad geheer yavdaltai hunii yavdalyg ni diilehgui yum bilee. Sex yamar ch asuudal bhgui 2 biyendee taaraad , ger ornoo ashtaihan avch yavad bi ch gsn er hunii uuregee guitsetged bhad uur huntei uulzsan bsan. Uuruu untaagui gej guriisen ch sex hiiye gej bichsen bsanyg ni bi olood medsen. Za teged chi yaj ch goy bgad zagtanasan huuhenuud bol hetsuu shu, cham shig gaigui daruuhan zaluu olj avaad huuhedtei bolood salahgui daramtlangaa duraaraa durgina ged bodtson huuhednuud olon bga. Hun chamaig turiivch shig harj bga bol chi nuh shig haraad ged husaj uguud hayah heregtei. Amidral zohiono ntr gej hudlaa shuu, uur daruuhan saihan ohiduud zunduu l bga.

  3. ....... says:

    30 хүрч яваа залуу биш насанд хүрээгүй жаахан банди шиг сэтгэдэг нялхаараа амьтан байна ш дээ чи

  4. Зочин says:

    1. Чамд бас асуудал байна. Өөр хүнтэй бичиж нтр.
    2. Тэрийг чинь сөхөж, бодож байгаа хүүхэн чинь ч байнга л тэгэх байх.
    3. Тэрүүгээр шалтаглаад элдэв хүнтэй уулзаад байхаар л юм байна.
    4. Дүгнээд үзэхэд хүүхэд энэ тэртэй болоогүй байгаа дээрээ салсан нь дээр бишүү?

  5. Tuugii says:

    Cham shig taiwan hund hurts aashtai hun demii. Bi uuniig uuriin amidralara notolno. Daruuhan uhaalag busgui bol nasnii jargal

  6. :P says:

    salsan ni l deer bhdaa

  7. Дээг says:

    Би 30 насатай эмэгтэй бас өөрийнхөө бизнесийг эхлүүлэхээр бэлтгэж байгаа боловсролтой эмэгтэй. Энэ сайтад чамд зөвлөгөө өгөх ухаалаг хүн байхгүйг аав гэх мэтийн хүн доромжилж хүнд атаархаж байдаг хүмүүсээс харж байгаа байх. Чи бидний насны Монголчууд яагаач үгүй эрт хүүхэдтэй болж амьдралд нухлагдадаг нь эмэгтэйчүүдийнх нь өөртөө итгэлгүйгээс яагаачгүй эрт жирэмсэлдэг бас эрчүүдийн хүлцэнгүйгээс улбаатай. Иймдээ ч Монгол орон ядуу. Аргагүй дээ. Монгол хүнийг хүмүүжүүлэх ЭЭЖ хүн хүүхэд хүмүүчүүлэх чадваргүй хүүхдээрээ байхад. Чиний хувьд чи сайн бас мундаг залуу байна. Чи эмэгтэй хүнийг хайрлахаа бас тэднийг мэддэг юм байна. Харин наад хүүхэн чинь согтуудаа хүн худлаа ярихгүй. Явдалтай мөнгөнд дуртай гар байх. Түүний ямар гэр бүлээс гаралтай нь тийм ч чухал биш. Харин тэр хэр эр хүнийг хүндэлж чаддаг. Эрэгтэй хүнийг ойлгож тэдний итгэлийг дааж чаддаг эсэх нь л чухал. Угаасаа 30 настай ажилгүй ийм эмэгтэй чамшиг залуугаас хүүхэдтэй болохийг хүсдэг нь тодорхой шүү дээ. Чи залуу байна. Хүүхдэд бас гэрлэлтэнд бүү яар. Нэгэнт чи эмэгтэйнхээ ямар гэдгийг мэдсэнээс хойш. Толстойн хэлсэн үг байдаг – Хүлээж чаддаг хүн л хүссэн зүйлээ авна гэж. Амжилт ухаалаг залуу минь.

    • not says:

      чи энэ нийтлэлийг бичсэн залууд илт ханд хаяад байна шдээ хаха, өөрийгөө магтаад энэний найз хүүхнийг муулаад

  8. Guy says:

    chinii orond bsan bol zai barih bsan, er ni hen be gedgee taniulaad ehelchihej, helsen ug, hiisen uildel deer ni saitar dugnelt, analiz hii. jiremsen bolgoj bolohgui shuu, tegeed chi duusaa, buh ed hurungiig chin, ter buu hel businessiig chin bulaatsaldaad uguhgui bol shuuheer uuriin huvi, huuhdiin huvi geed ger iron, hadgalamj, business gd bugdiig huvaaj avaad chamd 1/3 ni uldenen.

    • deegt says:

      чи өөрөө ч тийм ухаалаг амьтан биш л байна л даа. Яагаачгүй эрт жирэмсэлдэг гэнээ хөөрхий дөө чи ядаж нэг хүүхэд тээгээд үз, төрүүлээд өсгөөд хүн болгоод үздээ. тэгээд дараа нь нийт эмэгтэйчүүдээ доромжил муу халтар минь өдий хүртэл хүүхэд гаргаагүй борлогдоогүй яваа чинь ойлгомжтой л байна. чиний муу жижигхэн түцний бизнесийн хажууд хүүхэд төрүүлж өсгөсөн монгол ээжүүд улс орондоо өөртөө гэр бүлдээ хамгийн том хөрөнгө оруулсан гавъяатай хүмүүс шүү. чи гуч гарсан хөгшин дурак анхны хүүхдээ тээгээд үздээ яаж зовох болдоо эрүүл саруул хүүхэд тээгээд эрүүл төрүүлэхэд тун ч хэцүү байх байх даа. манай орон шиг ийм амьдрах орчин хэцүү газар гуч гарсан авгай анхны хүүхдээ тээнэ гэдэг бөөн эрсдэл байдаг юм шдээ хар малаа. эмэгтэй хүний утга учир үр хүүхэд л байдаг юм.чи чинь харин өөрөө гуч хүрчээд тэнэгээрээ байгаа дурак байна шд.

      • not says:

        юундаа ингэж бухимдана вэ, жинхэн хар залуугаараа хүүхэд цувуулаад зовж яваа хүүхэн үү гүй юу. дээг ч тийм ухаалаг хүүхэн биш байна, чи ч дутахгүй. 40 гараад ч анхны хүүхэд асуудалгүй гаргаж болдогын.

      • Хаха says:

        Haha aimaar nervtei naasan

  9. Hhhhjjj says:

    Chi ystoi teneg zaluu bn ysn olon doloon ugtein hairtaimuu esul ooorriigo erhluuleed hairluulah durtai ymu.

  10. Naiz says:

    nadah chn ugasa untsan chi zugeer shan uulgaj bgad barimttai yutai iitee n yriulaach. tegeed salj uz

  11. аав says:

    Чамайг 30 хүртлээ хүнтэй суугаагүйг гайхах юм алга эр хүн шиг байлдаа яасан доожоогүй юм бэ чиний мөнгөнд л хоргодоод бн тэрнээс чи тэрний хувьд нохойн гөлөг хэзээ хүссэн үедээ чамайг хаяаад л явна арчаагүй учраас чинь

  12. pea says:

    согтуудаа үнэнээ л хэлдэг юм даа. даруухан, сайн хүүхэн авч суувал дараа нь чамд л өлзийтэй.

  13. салсан дээр бишүү says:

    29, 30-иай байж найз охин энэ тэр гэж ярихаар арай л нялхаараа байгаад байгаа юм бишүү… залуу минь эргэж буцалтгүй шийд гаргаж сур.. эдийн сонирхол нь ч яахав хүүхэн бүрт л байна. харин залуучуудтай яваад байгаа нь сонин юм, эмэгтэй хүн ялангуяа согтуудаа худлаа ярьдаггүй юм шүү…

  14. Er says:

    Naiz ohin ch geh shig, Naiz huuhen geech. Demii l huuhen baina doo. Erchuud bid nart huuhen oldonoo. 30 garch baigaa naaduuld chin oldodgui yumaa.

  15. Er says:

    Uhaan muutaiduu l huuhen shig sanagdlaa. Etseg ehees heduulee yum? Ailiin hed dehi huuhed yum? Chi ooroo aaw eejtei n taniltssan yumuu? Eej n yamrhuu awgai baina? Ehner bolgoh gej baigaa bol hugshirood tiimerhuu l hun bolnoo l gej tusooloh heregtei. Udii 30 hurcheed huuhed shuuhadgui baij, ajil turulgui yawj baina gedeg biyee daasan baidal tun taaruu baina. Bolowsrol medleg n her yum? Yamar mergejiltei yum? Amidralin zorilgo sanaa onoo n yu yum geed naad huuhniihee tuhai ooroosoo ehleed sain asuugaad dotroo ergetuuleed bodoo. End ingej bichlee geed chamd amidraliig chin zaagaad uguh hun oldoh n yu l bol? Ooroo ooriihoo ezen n bai za yu!

  16. ах хүү says:

    40 гарсан эр, 4 өө дарсан ат … гэдэг шиг 30 гарсан эм, гунхаж алхсан хүүхнүүд гэцүү шүүВ бичснийг чинь уншихаар ирээдүйд чамайг дарамтламаар л харагдаад байгаам даа. гэхдээ өөрийнхөө сэтгэл зүрхийг сонсоо. дараа нь алдсан ч өөрөө унасан хүүхэд уйлдаггүй… гэдэг шиг л өөрт дотроо хүлээж авдагийн билээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.