Гэр бүл дэх оролцоо…

Би нөхөртэйгээ амьдраад 3 жил болж байна. нэг хүүхэдтэй. Энэ хугацаанд хэрэлдэх муудалцах зүйл зөндөө л байсан, салж сарних гэж олон ч удаа хэн хэн нь хэлээд л яг шийдсэн үед нь нөгөөх нь буугаад өгчдөг. Сүүлийн хагас жил орчим бол би өөрөө л бууж өгч, амьдралаа авч үлдэх гэж хичээх болсон. Зүгээр үедээ надтай зүв зүгээр ярьж, энгийн л байдаг, гэхдээ цаанаа л нэг бодолтой, бүх зүйл дээр сэтгэл гаргахгүй байх шиг мэдрэгддэг. Би олсон бүх мөнгөө гэр орон хоол унд гээд зарцуулдаг, өнөөдрийг хүртэл нөхөртөө ийм тийм юм гэж хэлж авахуулж үзээгүй, нэг ч удаа мөнгө төгрөг авж байгаагүй, гэр бүлээр гадуур дотуур явах, хоол унданд орох гэх мэт бүх үедээ би л төлдөг.

Манай нөхөр яахав байр, машины зээлээ төлдөг, би ч бас аавынхаа байрны зээлийг төлдөг, тэгээд өөрийнхөө, хүүхдийнхээ, нөхрийнхөө, хувцас хунар, гэр орондоо зарцуулдаг. Нэг ёсондооо бүх мөнгө маань яг авсан барьцтай зүйл байхгүй, идэж уугаад хувцаслаад дуусаад байна л даа. Нэг удаа хэрэлдээд салах болоход надад юу ч байхгүй байсан, би амьдарч байгаа байрны зээлээ төлдөггүй машин бас, тэгээд аваад явах юм юу ч байхгүй санагдаад. Гол асуудал нь гэвэл би гэр бүлийнхээ асуудалд хэтэрхий оролцоотой байна уу , эсвэл оролцоо муутай байна уу? Би бодохдоо нөхөр маань хойшоо суугаад, оролцохгүй байгаад байх шиг санагдаад байх юм, өөрөө бол мөнгөтэй байсан ч намайг авах ёстой юм шиг ойлгож, хараад л сууж байдаг.

Массажист хүүхэнтэй орооцолдож ч байсан удаа байна, уучлаад өнгөрсөн. Хэтэрхий мөнгөтэй завтай байлгаад байна уу, одоо яаж засаж залруулах вэ? Гэр бүлд эхнэр нөхрийн энэ харилцаа ямар байх ёстой юм бэ? Зохистой хэмжээнд байна уу манай хувьд та бүхэн юу гэж бодож байна. Сүүлдээ би анхнаасаа болзож эхлэхдээ л энэ хүнтэй тооцоогоо хувааж төлдөг байсан, би л гаргадаг байсан. Миний энэ байдалд болоод надтай байгаа юм биш байгаа ч гэж бодох боллоо. Надад ямар ч хайр халамж мэдрэгддэггүй ээ, салахад хэзээд бэлэн байдаг болсон. Хайртай хүндээ эрэгтэйчүүд ер нь яаж хандаж, халамжилдаг вэ, энэ гэр бүлийг би яасан дээр вэ? Би гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, тайван амьдрал л хүсэж байна.

12 Comments

  1. ganaa says:

    davartsan yum… tanaihan… nuhriiguuu zutguuleed l… uuruu bolohoor aaviinhaa zeeliig tuluud… shal utgagui amidral yum. be baisan bpol bas zalhanaa

    • Хүү says:

      Хэрэглээний мөнгө ч зээлнээс их гардаг шүү, нөхөр чинь зээлнээсээ илүү гардаг бол туслуулаач, массажист нтр гэхээр нэг их илүү гардагүйм биш үү зайлуул!

  2. PARTIZAN says:

    Nuxur bolox zaluu chamtai bolon tanaixantai suusiin bishvv xuurxii amitan. Ingej zawaarch ax dvv aaw eejeeree prazitlaj amidardag xvmvvsiig erduu oilgoxgvi yum….

  3. Tsetsen says:

    Гүй ээ харин ч оролцоотой нөхөр юм биш үү Чи эргүүлээд өөрийгөө оронд нь тавиад бодоод үз дээ Чи байр машины зээлээ төлдөг харин нөхөр чинь аавынхаа лизингийг төлдөг байсан бол чамд ямар санагдах вэ Даварцан юм би л зүтгэж эднийхнийг гэрээр нь тэжээж байхад хүнс нтр гээд ойрын хэрэглээгээ энэ л хангах ёстой гээд хэрэлдээд сууж байр бус уу Эсвэл чи иашиныхаа зээлийг өөр дээрээ шилжүүлж ав Тэгээд хэрэглээний зардлаа дундаасаа гаргаж байя гэж тохиролцоод үз

  4. ыбөыө says:

    Чи өөрөө ийм шог байхаар чинь нөхөр чинь залхажил таараа шдээ. Нөхөр чинь бүх зээлээ авсан цалингаараа төлөөд байдаг. Гэтэл чи цалингаа аав ээж ах дүүдээ зарцуулаад байгаам чинь ойлгомжтой шд. Тэгснээ салах гэхээр надад юу ч байхгүй этр арай онцгүй хүүхэн байна даа. Би л байсан бол чамаас аль хэдийнээ салчих байлаа нөхөр чинь харин яаж тэгээд худлаа үнэн явалдаад ч болтугай байгаад байдаг юм. Ер нь бол чиний оруулсан хувь нэмэр түй ч алга гэдгээ чи өөрөө ойлгохгүй байна гэж үү?

    • өыөбы says:

      ККК. Шаалгаж байгаа нь хувь нэмэр нь юм байлгүй дээ..

    • zahidln ezen says:

      er ni bol ter br ni miniiner dr bdg, bidniih l gsn vg, yawaadnaa bid l uursduduu awna, busad huwtsas hool undaa bi l gargadag uneheer tiim gjuu dee ta bvhnii helsner bodoo vzii daa neeree

    • zahidln ezen says:

      Mnai aaw, ajilgui tetgwrt bdg, yaklt ch gui tuluhus uur arg bdgui

      • a says:

        Битгий шалчигна новш оо. Нөхрөө тайван байлга новш оо

  5. Хм says:

    Нехер чинь их л зутгэж бна даа. Манай нехер сууснаас хойш юуч оруулаагуй гэвэл ямар сонсогдож бна?! Хэтэрхий эд херенгед буу анхаар, еер зуйлээс аз жаргалыг хай, харин байрны зээлээ хувааж тел

  6. amidral aa gej says:

    Нөхөр чинь байрны дээр нь машины зээл гэвэл нилээн л хичээж байгаа бус уу. Байрны 8% зээл гайгүй байлаа гэхэд машины зээл овоо юм болж байгаа биздээ сарын 1.5-2.7% гэхээр. Юун аавынхаа байрны зээл вэ? Наад мөнгөө гэр бүлдээ зарцуулаад үздээ.

  7. L$D says:

    xoorxido ymr zowtson amidral we

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.