Надаас илүү арчаагүй залуу байхгүй юм шиг

Нойр хүрдэггүй ээ энэ сайт руу зүгээр л бичмээр санагдлаа. Өөрийгөө худлаа магтахийг огт хүссэнгүй мөн ажил төрөл мөнгө төгрөг ярихгүй байя. Би 30 дөхөж яваа жирийн л залуу. Нэг сайхан бүсгүйтэй салж нийлж хэрэлдэж уралдаж явсаар нэг л мэдэхэд 8 жил өнгөрчээ. Үнэхээр хөөрхөн ааваа гээд дууддаг нэг хүүтэй ааваа гэж дуудуулах үнэхээр сайхан шүү тиймээ. Бид 2 жижиг жижиг зүйл дээр их хэрүүл хийдэг дандаа шалихгүй зүйл дээр шүү. Хүүгийн минь ээж хэрүүл хийх болгондоо аав ээж ах эгч дүү хамаатан садангаа бүгдийн оролцуулдаг бүх юмаа ярьдаг ямар хоол идсэнээ ч ярьдаг дандаа намайг муудалцаагүй байхдаа ч муулдаг. Би бол огт тэгдэггүй. Би хадмынд ямар ч нэр хүнд байхгүй өөрийгөө өмөөрөхөө ч байсан миний зөв байлаа ч өөрийгөө өмөөрөөд ганц үг хэлээд ч ямар ч нэмэр байхгүй болохоор. 8 жилийн хугацаанд 800 удаа салж нийлсэн байхаа.

Уг нь үнэхээр үнэнч ухаантай бүсгүй гэхдээ сүүлд нэг залуутай facebook-р нөхөргүй нтр гээд танилцсан байгаа юм их дотно их л таалагдсан юм шиг байна лээ. Би санаандгүй мэдсэн бүүр шоконд орсон шүү гэхдээ унтаж хэвтээгүй гэдгийн мэдсэн. Тэгээд удалгүй дахиад л бузар хэрүүлээ хийгээд намайг нүүр нүдгүй цохиод орилж хашигчаад байхаар нь адилхан доромжлоод алгадаад тэрүүхэн тэндээ жижиг зодоон болвоо өмнө нь гар хүрдэггүй байсан эмэгтэй хүнд зодуулаад байхаар яалтчгүй цохимоор санагддаг юм билээ. Надтай хэрэлдэж зодолдож байхдаа утсаараа гэрийнхэн рүүгээ залгаад хамаг юмаа сонсгосон байгаам ихэнхидээ тэгдэг тэгээд ах нь ирээд хүүг минь аваад явсан сар болж байна. Намайг хүүтэй минь яриулах ч гүй байгаа би бүүр яаг галзуурлаа. Өмнө нь хэзээ ч 2 хоног архи ууж үзээгүй байсан сая 3 хоног найзуудтайгаа уугаад үхэх гэж байна. Архи уухаар дээрдэж байгаа юм огт алга бүүр санаад өөрийгөө зүхэх юм.

Энэ удаа үнэхээр салчихжээ хүүгээ элэг бүтэн байлгамаар байдаг хаяж бол үнэхээр чадахгүй бас хүсэхгүй байна 8 жил болохдоо хамгийн дээд тал нь 3 сар салаад эргээд нийлж байсан 3 сард нэг л удаа хүүтэйгээ уулзсан чинь өрөвдөөд тэгээд гуйж гувшиж байгаад нийлсэн дээ одоо бол үнэхээр тэр мэдрэмжийг мэдэрмээргүй байна. Би нээрээ дэндүү арчаагүй залуу юм даа үеийнхэн элэг бүтэн эвтэй найртай сайхан л байхын атаархмаар. Бүх зүйлд би л буруутай надаас болдог. Залуус минь ухаантай тэвчээртэй л байвал бүх юм болно шүү хэдий энэ амьдралд асуудал маш их байдаг ч хажууд чинь эхнэр чинь үр чинь л байвал тэгээд л жаргал. Ганцхан амьдрах амьдралд заавал салж хүүхэд өнчрүүлэх ёсгүй санагддаг гэвч би нийлж ч чадахгүй салж ч чадахгүй арчаагүй царайлаад л байна над шиг ийм залуу байдаггүй байхаа тиймээ. Баахан дэмий балай юм бичиж цагийг чинь үрсэн бол уучлаарай хүссэнээрээ харааж зүхэж доош нь хийж болно хамаа алга…

14 Comments

  1. bi says:

    Minii duu arhi bitgii uu, ooriigoo buu zuh, chi sain zaluu baina, naad avgai chini jaahan tiim hun yum shig baina, yamarch argaar hamaagui ger bulee avch uldehiig hichee, iim zuil bichsen setgehuid uhaan tevcheer buh zuil bii, oortoo sul tsag buu garga. ehnerteigee hamt baival yalihgui yum buhniig tevchij baij l garna daa. odort zuun udaa heruul hiimeer yum yaridag yum shde huuhnuud

    • Khishgee says:

      Ymarch ger bul salbar gdg ni shiidel bishee. Ehnertee ahij bitgii gar hureerei. Neg udur chamaig ymar ih tevcheer gargasniig chin oilgoh bolno. Hezee ch buu uurtuu gar hurguul. Zugeer l am heleerei uchiraa olj bai. Huugee unchruulj hoid etsgiin gar haruulj bolohgui shuu. Hun hunii uriig hairldgui yumaa. Sayhan hoid etsegtee zoduulaad seheend orson 7 nastai huugiin hergiig sanaarai. Huu chin Tom bolnoo. Ehneriig bitgii too taivan baigaad er hunii noen nuruu holch uhaanaar shiideerei.

  2. woman says:

    Дээр нь нэмж хэлэхэд та хоёр боломжийн сайхан амьдралтай бол тэрэнд чинь атаархсан эхнэрийн чинь найзууд зөндөө байгаа. Тэдний ятгалга шрүппнд бас эмэгтэй хүн автаад байдаг талтай шүү. 20д нас гэнэн итгэмтгий нас шүү дэхиад хэлье. Амьдралд чинь атаархсан, салгахыг хүссэн хүмүүс эргэн тойронд чинь дүүрэн байдаг юм. Чиний найз нар дунд ч байгаа, бүр ах дүү нар дунд ч тийм хүн байдаг юм шүү. Тэднийг баярлуулж, хайраасаа битгий хагацаарай даа. Миний харахын та хоёр бол бие биедээ хайртай хосууд энэ талаар яриад байх зүйл алга. Хайртай хүмүүс ийм л байдаг юм. Чамд хэдий чинээ их хайртай байна төдий чинээ их хайр халамж хүсээд тийм ааш гаргаж бас гомдоод байгаа царай нь тэр байхгүй юу. Зүрх сэтгэлээ л дага.

  3. woman says:

    Эмэгтэй хүн 20д насандаа ийм омголон бардам бас гэнэн тэнэг байдаг юмаа. 20д нас гэдэг бол эмэгтэй хүний хамгийн үнэ цэнэтэй үе, тэр хэмжээгээрээ ч олон сонголтууд хүрээлж байдаг. Тэр олон дундаас нөхрөө сонгоод гэрлэсэн гэтэл бусад хүүхнүүд илүү сонголт хийчихсэн ч юм шиг, бусад хүүхнүүд илүү амьдраад ч байгаа юм шиг санагдаж сонголтондоо эргэлзэж, голох үе байдаг. Учир нь тэдний төгс эр хүн хайдаг хүүхэд нас дуусаагүй л байгаа гэсэн үг. Энэ үедээ нөхрийгөө буруутгаж гоочилж эхэлдэг, юм л бол би би гэнэ, би болж байна энэ л болохгүй байна, салсан ч яадаг юм, энэнээс илүүтэй нь учирна гэхээс дордуулахгүй гэм мэтчилэн гэнэн төөрөгдөлд автдаг. Одоо бол юм болгонд чи л буруутан болдог гэхэд итгэлтэй байна. Танай эхнэр түргэн хурц ааштай ч цайлган хүн байх. Гэхдээ залуу минь битгий ай, энэ бүхэн удаан үргэлжлэхгүй. Би ч гэсэн 20д насандаа ийм омголон бардам, танай эхнэр шиг байсан, хэдэн ч удаа муудалцаж нийлсэнийг мэдэхгүй байна. Гэхдээ нэг л өдөр хүн өөрийгөө олж хардаг юм. 30 хүрээд эхнэр чинь огт өөр хүн болно. Миний хувьд өнгөрсөн бүх тэнэглэлээ бодохоор одоо ичдэг, гэмшдэг, харамсдаг. Нөхрийнхөө өмнө том гэмтэй юм шиг санагддаг. Тэнэг байхад минь залхаад гомдоод, хаяад явчилгүй тэсч тэвчиж, хайраараа алдааг минь ухааруулж, хайрандаа үнэнч байж үлдсэн ханьдаа баярлаад баярлаад баршгүй санагддаг.Тийм болохоор ханийхаа төлөө бүхнийг хийхийг хүсдэг, би гээ хаяад бид болдог. Энэ бүхний эцэст юу гэж хэлэх гээд байна гэхээр эмьдралд ер нь хэн нэгэн нь тэнэглэх үед залхаад яваад өгөлгүй тэсч тэвчиж, хайрандаа үнэнч байж, амьдралаа бүрэн бүтэн авч үлдэх хэрэгтэй. Хүн өөрийнхөө алдаааг хэзээ нэг өдөр заавал олж хардаг, тэсч тэвчиж үлдсэн ханьдаа тэр үед л хамгийн ихээр баярлаж, түүнийгээ жаргалтай байлгахын төлөө бүхнээ зориулдаг болно. Тийм болохоор амьдралаа бүрэн бүтэн авч үлдээрэй залуу минь. Саллаа гэхэд хожим та хоёр хоёулаа харамсах нь тодорхой. Эр хүн бүсгүй хүний араас ер нь жоохон гүйх хэрэгтэй шд. Чи гар хүрчихсэн юм бол ер нь жоохон гэмшиж гүйсэн дээр. Ер нь тэгээд гээнэдээ ч гоонодоо ч гэдэг нэг хүний 100хувийн буруу хэзээ ч байдаггүй. Чи ч өөрийнхөө алдааг засч өөрчлөгдөх л хэрэгтэй, хайр халамжаар дутсан эмэгтэйгээс бас нэг ийм араншин гарах гээд байдаг талтай. Эхнэр чинь чиний болохгүй байгаа талыг хэлсэн л байх, тэрийг үл ойшоогоод хэрэггүй шүү, сайн бод, дүгнэ, засч залруул, буулт хий. Бас дахиж эхнэртээ гар битгий хүрээрэй эмэгтэй хүн гар хүрэхэд үнэн сэтгэлээсээ гомддог юм шүү. Заавал эмэгтэй хүн гэлтгүй ер нь хэн нэгэн нь алдаагаа засааад жаахан өөрчлөгдөөд ирэхэд л амьдрал чинь диваажин болоод л ирнэ, удахгүй чамайг алган дэээрээ бөмбөрүүлнэ залуу минь. Амжилт

  4. Wow says:

    Үнэн гэвэл эхнэр чинь чамд хайргүй салахыг хүсдэг.юм бна. Сонголтыг нь хүндлээд тавьж явуулдаа. Мэдээж чамд амаргүй л байна. Гэсэн ч эр хүн шиг шийдвэр гаргаж гаргасан шийдвэртээ хатуу байж сур. Ийм нялцгай зөөлөн байхаар чинь ах дүүстэйгээ нийлж дээрэлхээд байдаг байж магадгүй юм. Гуйж гувшиж буцаж нийлээд ч чи аз жаргалтай амьдрахгүй гэдгийг сайн ойлго. Өөртөө итгэлтэй бай. Бичвэрийг чинь харахад бүр сүр сүлд чинь явчихсан бна. Явж хийморь сүлдээ дуудуулаад өөдрөг эрч хүчтэй амьдардаа залуу минь

  5. Jak says:

    Uugna zaluuhan l bgaan bnshd halhiin huuhen hadand avirsan bish ghdee shuud salhad hetsuuldee olon jil bsn uls dassan bh hesegte hetsuu l bh ghde arhi bvv uugaarai manitaiga niiluul zgr saihan busguid zurhiig chine ogie aaaya

  6. Hm says:

    Өөрсдөө л хайртай дуртай гэж нийлцгээчээд дараа нь хүчээр суулгасан мэт эхнэр нөхрөө муулаад байдаг хүмүүсд дургүй. Муу талыг нь илрүүлсэн бол өөрөө л чимээгүй алдаа хариуцлагаа үүрнэ биз.

  7. 12345 says:

    Bayarlaa ta5iin bichsen zuiliig unshhad sxn blaa zorig ugj chadlaa

  8. Zaluu says:

    Za zaluu mine chamtai adilhan iim bdald orjil ywlaa unshaad bur uurch hureh shig tiim medrel muutai huuhnuud bdgin bnlee!!!!! yum l bol geriihendee jonjon geed tegsnee ooroo oor ertei holbogdood naad huuhen chine chamd hairgui ee!! zvgeer l erthen shig salaad huudee shuuheer togtooson hemjeenii mungiig n ogood erthen amedralaa bodoo zaluu mine hun gants l amedrana! udahgui naad huuhen chine chamaig hog deer l hayah baihdaa!!!! hun hani ijilee l zow songoh yostoi, bi 2 jil garan shanlaj gantsaardsaan gehdee mash ih zawgui ooriigoo zawgui bailgsan harine odoo bol bi saihan hanitai bolson, mash uhaalag uyan zoolon namaig ih demjideg . bolomj urgelj bdag yumaa huuhedee harj handaad heregtei zuileer n tuslaad ywaa hu harine naad emiin svgteigee harine haritsaad hereggui naad chine shaldaa buugaad suuldee guih l bolno,.

  9. guy says:

    hetsuu ni hetsuu, gehdee tiim em, tiim hadamtai baisnaas ugui ni deer dee.
    archaagui ems l huuhdeer baritsaaldag yum

  10. Sjsjjsjj says:

    Ehnert chn asuudal bs bn shuu. Sn setgel zuich heregtei. Bas orh tolgoilj bgaa bol buh shiidweree ooroo gargaj bai hadam ooriin taliihantaiga oir bh shaardlagagui nermees l bolno tus bish us boldog shu. Er hun chn iluu achaa uureh tusam hiimori suld ni deeshee bdg ingl shal jijig sajig ymtai orootsoldood bwal hench bish hatuuhan bldaa dan gants chiniich buruu bish bh shuuu!!

  11. hun says:

    Hund araaraa muuluulah shg muuhai ym bdagguie ter tusmaa hairtai hamgiin ih itgedeg hundee bi ch.gsn odoo nuhruusuu.salsan yg tanai hun shg.heruul hne tur.hol bhaaraa araar muuna uur huuhnuudtei nilj muulna uulzii uchrii gne.bid 2g tur salah.hoorond hamag hamaatan sadanguud.ni medchhsen eldwer helne huuhde bodood l tesne ghdee odoo yahaa mdku l suuj baina iim eregte hun zasardiin boluu bas gaihaj bn

  12. Дүү хүү says:

    Эхнэр чинь хайргүй л юм бншдаа . Яаж гэр бүл болох вэ дээ . Хэцүү юмдаа . Бас л учир нь үл тайлагдах оньс шиг асуудал . Зөв хариулт ч байхгүй буруу хариулт ч байхгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.