Уучилсан бол уучилсан шиг уучилж, чадахгүй бол үнэ цэнэтэйгээр сал

Жил гаруйн өмнө нөхөр маань намайг хуурч бидний амьралд хэрүүл эхэлсэн. Үүнээс хойш л байнга хэрүүлтэй салж сарних гэж үзээд болохгүй байлаа, нөхөр маань уучлал гуйж зөндөө явсан хэдий ч миний итгэл байхгүй болж, нөхрөө зовоож, оройтохоор нь л өөр газар байгаам шиг санагдаж хэрүүл хийдэг байлаа. Сүүүлдээ хэн хэн нь энэ амьдралдаа дургүй болж, салж сарних дээрээ тулаад байна. Одоо нэг л зүйлийг ойлгоод байна, уучилсан бол уучилсан шиг уучилж, чадахгүй бол үнэ цэнэтэйгээр салах ёстой байж, одоо харин амьдрал жонхуу болж хувираад байна.

Бүсгүйчүүд минь амьдралаа авч үлдий гэж бодож байгаа бол ийм зүйлийн дараа хэзээ ч өмнөх асуудлыг сөхөж, ярилгүйгээр, дахиж итгэх гэж бүх чадлаараа хичээгээд үзээрэй. Мэдээж ахиад итгэх гэдэг хэцүү, гэхдээ гэр бүлээ бодож байгаа бол итгэ, олон долоон юм битгий бод, ухаж төнхөлгүй завгүй байх хэрэгтэй, чадахгүй бол зүгээр л салаад явах хэрэгтэй, тэр чинь үнэ цэнэтэй шүү. Муухай аашаа татаж нөхрийгөө илүү их хайраар хайрлаж, илүү сайхан болж, илүү сайхан амьдралаар амвдрах хэрэгтэй байж, миний хувьд бүх зүйл нэгэнт оройтсон ч ойлгосон.

6 Comments

  1. ganz says:

    Yaamaar ch yum bedee.vnexeer depresst orj duuschiinaa.xvvxdvvd vnexeer xetsvv.xamgiin tom xair genet neg l odor vzen yadalt bolood xuvirchixlaa.zvgeer l moroodol ntr ireedvin amidral yutai xeeteigee shorootoi xurgaldad.xvmvvs bos temts gex yum bnga bodogdod untaj ch chadaxgvi.xvn bolgonii ataarxsan amidral..novsh yumaa.

  2. Эмэгтэй хүн says:

    Манай нөхөр надтай суухаасаа өмнө янз бүрийн охидтой явалддаг бсныг нь би мэдсэн ч хайртай болсон болохоор ханилсан. 2 дахь хүүхэд маань гэдсэнд бхад өөр хүнтэй холбоотойг нь санамсаргүй мэдээд бөөн юм болж блаа. Гэдсэнд бсан хүүхэд маань дутуу төрсөн ч би түүнийг уучилсан. Гэхдээ л гомдол бгаад бдгийн бнлээ. Бид 2 суугаад 20иод жил болж бна. Одоо 2 хүүхэдтэй. Хүүхдүүд маань том болж бна. Манай нөхөр жаахан хүйтэндүү хүнлдээ. Нөхөр хүн тийм бгаад эмэгтэй хүнийг өөр хүн сонирхоод хайрлаад эхлэхээр өөрийн эрхгүй татагддийн бнлээ. Тэр хүнтэй хэсэг уулзаад болисон. Нөхөр түүнийг сүүлд хүнээс сонсож мэдээд бас л бөөн юм болоод өнгөрсөн. Одоо хэрүүл хийхээрээ л тэр болгоныг сөхдөг би харин нөхрийн юмыг ер сөхөж ярьдаггүй. Тэр үед хэрүүл хийгээд эвлэрэхдээ энэ бүгдийг сөхөхгүй гэж яриж тохирчоод сөхөөд бдаг нь үнэхээр ядаргаатай санагддаг. Сүүлдээ салмаар санагддаг болсон ч хүүхдүүдээ бодоод салж чадахгүй юм. Нөхөр бид 2 сексийн тал дээр зүгээр бдаг хэрнээ нэг л хөндий бдаг. Амьдрал утгагүй санагдаад тэр үедээ л салдаг байж гэж харамсаад бдаг болсон. Нөхөр намайг тэр үедээ уучилсан гэх мөртлөө дахин дахин тэр үеийн юмыг сөхөөд бх нь үнэхээр хэцүү юм. Яах ч ёстой юм бүү мэдээ.

  3. Bi says:

    huurtagdana gedeg bol hamgiin novshiin zuil baidagiin bnlee boldogson bol hoeylang ni l alchihmaar sanagddagiin bnlee gehdee butsaad itgene gedeg bol hudalaa sanagdsan shuu minii huvid

  4. Ganbaa says:

    Haraal idsen um negent iim asuudal uussen bol ter hariltsaa bsaar l bdag. Eregtei hun neg huuhniig hussan bol daraa ni zaaval hushiig husdeg, emegtei hun nuhruusuu uur erd husuulsan bol daraa ni ugui gj chaddaggui. Iim l bdag. Tiimees bur hol ochij amidrah gadaad dotood ybh iim l arga bna da

    • duff gar we says:

      chi yawch ervvl bishee teneg gar we sda xaxa gadagshaa haashaa yawah yum neg hvvhen nuhrutei n yawsnii tuluu eh ornoosoo ger bvleeree daijih hereg vv hol ochij huts untaa l biz yadii uwchin awaad ireegvi l bol boloo shd

  5. бүсгүй says:

    Санал нэг байна. Нэгэнт болоод өнгөрсөн зүйлийг яалтай ч билээ угаасаа л ямар ч зүйлийг нэг бол уучлах чадахгүй бол зам замаа хөөх хоёр л сонголт байдаг. Үнэн л хэлсэн байна гэхдээ ухаарсан чинь сайн болжээ хэдий эрт ухаарна төдий чинээ сайн оройтоогүй байх. нөхөртөө үнэнээ хэл би ерөөсөө ойлгохгүй байжээ одоо л ойлгож байна тиймээс одоо дахиж тэр бүхнийг сөхөхгүй үнэн сэтгэлээсээ уучилсан гэдгээ хэл. хүн ойлгодог л байхгүй юу нөхөр чинь ч ойлгоно. Мэдээж ямар нэг зүйлийг уучлахад хамгийн хэцүү нь цаг хугацаа их шаарддаг хэн ч юуг ч тэр дор нь уучилж чаддаггүй шүү дээ. үүн дээр л хамаг алдаа харуусал гардаг байх тйимээс юмыг хурдан уучилж сурах нь өөрт ч амар өрөөлд ч амар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.