Restart

Сайн байцгана уу. Би нөхөртэй 2 сайхан хүүхдийн хамт амьдардаг. Надад сүүлийн үед их олон юм тохиолдож би амьдралыг их өөр өнцгөөс харах боллоо. Манай нөхөр бид2 хувийн том компанитай том том төслүүд бичдэг. Бид хангалуун санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн. Нөхөр маань намайг араар маань тавьдагыг ч би мэднэ. Би тэр болгонд нөхрөө надад хайртай намайг хэнээр ч солихгүй гэдгийг мэддэг. Учир нь нөхөр бид 2 хар багаасаа хамт өссөж бид хамтдаа энэ өндөрлөг дээр гарсан. Ихэнх компаний үйл ажиллагаа миний зүтгэлээр босгосон. Одоо ч би компаний цөм хэвээр байгаа.

Сүүлийн 3 сар миний хувьд их хэцүү дээрээс нь би амьдралдаа restart хийх ёстой гэдгийг ойлгуулсан 3 сар байлаа. Учир нь нөхөр маань шинэхэн хайртай учирсан бололтой. 3 сарын өмнө би нэгэн найзаасаа Shangrila-д нөхөр маань нэгэн хүүхэнтэй байна гэсэн мэдээг надад дуулгав. Би тэр үед Европын оронд байсан. Нөхөр маань дахиад л гэсэн бодол надад төрсөн. Яагаад би ийм тэнэг байсан юм бол. Шууд Монгол явж нөхөр дээрээ ирсэн. Юу ч болоогүй л юм шиг байсан. Би ч хэрүүл үүсгэхийг хүсээгүй л юм л даа. Тэрнээс хойш нөхөр маань нэг л биш ээ намайг хуурч байгаа нь мэдрэгдэж нэг л юм бодсон байнга л бодлогошрсон байдаг болсон.

Тэгээд тэсэлгүй би асуулаа. Тэр надааас анх удаа чин сэтгэлээсээ салмаар байгаагаа надад хайртай байсан гэхдээ одоо өөр нэгэн бүсгүйг хайрлах болсноо хэлсэн. Би тэнэг хүн мэднээ. Та нар хангалттай харааж зүхэж болно. Гэхдээ би нөхөртөө дэндүү хайртай. Надад нэг л юм сонин санагдсан тэгтлээ их хайрлаад байгаа тэр хүүхнийг харахыг хүссэн. Нэгэн эмнэлэгт ажилладаг эмч хүүхэн. Очиж уулзая гэж бодож очлоо. Тэр хүүхэн дэндүү энгийн бага зэрэг мариалаг. Гэхдээ нүдэнд дулаахан. Тийм эмэгтэй. Надаас илүү юм гэвэл хэдэн насаар залуу л байх. Хамт олон нь хүндэлдэг нэлээн ам сайтай мэргэжилдээ мэлээн сайн эмч бүсгүй байсан.

Би ирсэн зорилгоо хэлэхэд тэр бүсгүйн нүдэнд айсан эмээсэн гайхсан мэдрэмж илт мэдрэгдэж надтай орой уулзая гэсэн санал тавьж бид орой уулзахаар боллоо. Тэр эмэгтэй эхнэртэй гэж мэдээгүй. Хүүхдүүдтэй гэж мэдээгүй дахиж хэзээ ч уулзахгүй гэсэн. Би нөхрөө яагаад ийм эмэгтэйд татагдсныг ойлгосон тэр бол зүгээр л байгаа байдал нь. Маш даруухан цэгцтэй яриатай шударга нэг юм нь харах тусам маш хөөрхөн юм байна лээ. Би эхлээд мөнгө хүссэж манай нөхөртэй холбогдсон байх гэж бодсон. Гүй ээ өөрөө 200 унасан нэлээн гайгүй айлын охин юм байна лээ дараа сонсоход.

Би маш их харамссан одоо болох үйл явдалд. Би нөхрөө яг энд дуудсан байсан. Нөхөр орж ирээд маш их барайж байсан. Шууд надаас уучлалт гуйх байтал тэр хүүхнээс уучлалт гуйсан. Эхнээсээ хэлэх ёстой байсан. Уучилаарай… БИ УДАХГҮЙ САЛАХ БОЛНО… Энэ үг намайг алчих шиг л болсон. Миний толгой эргэж нүд маань харанхуйлах шиг болсон. Тэгээд би яаж харьснаа мэдэхгүй байна. Тэгээд бодож байна. Би нөхрөө тавьж явуулсан. Надад маш хэцүү байсан. Хүүхдүүдээсээ болж биш бид сайн сайхан амьдарч чадна. Би нөхөртөө хязгааргүй их хайртай учраас. Урьд нь тэр зүгээр л хүүхнүүдтэй унтдаг байсан.

Харин одоо тэс өөр зүйл гэдгийг би мэднэ. Би бол үнэхээр хайрандаа сохорсон өөрийгөө хүндэлдэггүй тийм мангар эмэгтэй эх хүн. Ядаж хүүхдүүдийнхаа төлөө би. Тэгээд тэр хүнийг явуулсан. Би сэтгэлийн амар амгаланг мэдэрсэн. Саяхан нөхөр маань эргэж ирий гэх болсон. Надад хайртайдаа эхлээд ирж байна гэж бодсон. Гүй юм байна лээ. Тэр эмэгтэй нь хүлээж авахгүй 2 хүүхдийг нь өнчрүүлэн байж хамт байж чадахгүй гэсэн гэсэн. Одоо үед тийм эмэгтэй байхгүй л байх. Тэр хүүхэд их сайн хүүхэд байна лээ. Харин би нөхрөө хүлээж авах итгэлгүй байгаа. Мэдээж бүх зүйлийг Restart хийж эхэлсэн байгаа. Гэхдээ нөхрөө гэх сэтгэл маань хэзээ ч унтархгүй гал шиг л байх юм яах вэ? Би яасан нээрээ бүүр…

Та бүхэн саналаа хэлээрэй. Харааж хэлсэн ч болно. Зөвлөгөө өгвөл их сайн байна шүү…

56 Comments

  1. hurlee says:

    Ямар хүчирхэг бардам юм бэ. Ийм ухаантай эмэгтэйчүүд үнэхээр таалагддаг. Гэхдээ хамт удаад ирэхээр хийх үйлдэл болгоныг минь урьдаас мэдчихсэн юм шиг санагдаад жаахан уйтгартай. Эрчүүд бид нэг тийм гайхуулж байх дуртай улс, яг жаахан хүүхэд шиг. Гэтэл гайхаж өгөхгүй ийм эмэгтэй ямар санагдахыг мэдэж байна уу? Манай эхнэр ч бас их хүчирхэг, ухаантай эмэгтэй. Гэхдээ надтай байхдаа гэнэн хонгор царайлаад албаар эрхийн мангарын дүрд тоглодог нь мэдэгддэг ч тэр нь бас нэг гоо үзэсгэлэн юм даа. Гэхдээ л эрчүүд бид уйдамтгай улс юм даа. Танай нөхөр нөгөө гэнэн мангар хүүхэндээ гайхамшгийн дүрд тоглох гэж л ийм ухаантай хүчирхэг эмэгтэйгээс холдож байгаа байх аа. Жаахан байхаар тэр нь ч бас уйтгаратай санагдана.

  2. Зочин says:

    Би 50 нас гарч байна. Найзуудтайгаа нийлж архидаж хэдэн хоног хонуутаар явдаг байлаа. Миний хань дээрх эмэгтэй шиг намайг уучилж, хайрлаж, хүндэтгэж байсан тул би одоо архи уухаа болиод 3 жил болж байна. Эхнэртэйгээ хүүхдүүдтэйгээ маш их аз жаргалтай амьдарч байна. Архинаас болдог хэрүүл маргаан үүрд баяртай болсон. Ерөөсөө монгол гэр бүлийн аз жаргал бол гэрийн эзэн архи уухгүй, хуурч мэхлэхгүй байхад болдог юм гэдгийг ухаарсан шүү. Эрчүүдээ хичээх хэргтэй шүү. Эхнэрүүдээ хайрлацгая гэж уриалж байна.

  3. Хуухэд says:

    Гол нь хуухэд. Эрчууд бол еерсдийгее л боддог байгалиасаа. Чи тэртээ тэргуй тохиолдол бурийг ершеедег юм чинь. Гол нь та 2- н харьцаа хэвийн хуухдууддээ сайн улгэрлэдэг бол цугтаа бай. Тийм биш хуухдээ муу нелеелж ургэлж хэрэлддэг бол сал. Гэр бурийн амьдрал бол еренхийдее жужиг шуудээ. Хэн сайн жужиглэнэ тэр хос хожино

  4. Баагий says:

    Нөхрийг рестарт хийж болдоггүй юм.

  5. uhaantai busgui bololtoi az jargal huseye

  6. mal says:

    nuhurtuu sain heleed hulej absan ni deer dhin iim zuil gargavl urshuuhgui gedegee hel uuchilna gdg ni hairiin hamgiin tom ilerhiilel er hunii noen nuruu haana hugarah be gj gehdee chinii nuuren dee ter huuhend hairtai gej helj b.san ni unen bol tanai nuhur zasrashgui hubia hicheesen amitan baih magadlal ih undur yum

  7. PARTIZAN says:

    Ай хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу… Бүсгүй минь нөхөртөө хайртай л юм бол амьдралаа авч үлдээрэй. Нөхөрийн чинь ухаан санаа түр зуурын сориорлын байдалд орсон байхаа… Удахгүй ухаан орох байх гэж найдая.

  8. sarnai says:

    Hervee bi baisan bol yag ene tohioldold emch huuhentei niilj bgaad nuhruu bumbug bolgood dundaa togloh shig l bolno. uidaagaa gartal tolgood hayana daa

  9. энхүүшээ says:

    Хамгийн сайн нь чиний сэтгэл тайван байгаа чинь маш чухал шүү. Энэ тохиолдолд зүгээр сайхан инээгээд одоо бүх зүйл нэгэнт өнгөрсөн болохоор чиний миний ЭКС боллоо. Баяртай гэж хэл. Амьдралын дараагийн аянд бэлд бүсгүй минь. Чамд аз таарч. Хэзээ нэгэн цагт чиний экс чамайг эмч хүүхэнтэй харьцуулах үе ирвэл чамайг илүү сайхан нь байж дээ гэж өөрийгөө зэмлэх болноо тэнгэрлэг эмэгтэй минь

  10. Төгсөө says:

    Хүний хань гэж ийм байдаггүй. Залуу байна, мөнгө байна, мэдлэг байна. Амьдралыг эерэг өнцгөөс харж амьдраарай. Ийм завхай, өөрийн сэтгэл зүрхгүй эрчүүд бүсгүй хүний хамаг амьдралыг нулимс, харууслаар дүүргэдэг. Хүлээж авалгүйгээр аль болох хол байхыг хичээ дээ.

  11. Hehe says:

    Bi ch gesen ehnerteigee taarj dohiorhoo bgad ydaj bna. Odoo suuldee zugeer yum yarij ehleel heruuleer dyysdag bolloo. Salchii geheer huuhdee bodood bhiin

    • Хэн нэгэн says:

      Эхнэр чинь чамайг хуураад байгаа юм биш үү. Цаг нь ирхээр мэдэгдэндээ.

  12. Jiimi says:

    hahahaha

  13. hermione says:

    Minii bodloor ta Minii hudaldaj awsan nuhur gedeg zohioliig unshaarai.endees harhad ta uuruu mash huchtei emegtei bna.Ter hun bsan bgaguich ta sn ywj chadna.Emegtei hun gantshan l amidrna, uurigu hairla, uruwd!! tanii buh l amidral hairtai humuusde zoriulagdsan bn odoo uuriguu haurlah tsag..hariltsaanadaa restart bish updatee hii uuriguu refresh hii and u can do it! if u need to talk mail me.mara.tsogt@gmail.com ? coffee and talk kk amjilt!!

  14. bee says:

    нөхрөө явуулаад сэтгэлийн амгалан мэдэрсэн юм бол тэгүүгээрээ бай л даа. нөхөр чинь чамд хайртай чамайг хэнээр ч солихгүй мөртлөө өчнөөн банзалдаа л, чи нөхөртөө хайртай гэсэн мөртлөө хардаж харамлахгүй тээ, ийм хайр байдаггүй юм. та 2 мөнгө бизнес гээд өөрсдийгөө алдсан хүмүүс байна, харин тэр хүүхэн чам шиг ганган биш ч сэтгэл сайтай, дотроосоо гэрэлтдэг хүн байх, тийм хүнд дурлахгүй яахав дээ.

  15. Ranjin says:

    Ungurugch zun neg naiztaigaa uliastai golin ergeer yavj baital golin ereg deer 2 huuhdee toiruulaad suulgasan yadaruuhan hos 2 dundaa huushuur,undaa taviad ineelden,ehneree neg unseed 2 huuhdee unseed suuhig ni haraad naiz min ene ger bul yaduu zuduu ch gelee bayan nertei nadaas hosgui ih jargaltai baina.Hunii amidralin etsiin zorilgo yu yum boloo gej nadaas asuuj bilee.Bi naizinhaa amidralig denduu sain meddeg uchir chimeegui unguruusun ter ger bul hun ataarham saihan haragdaj bilee.Hunii amidralin etsiin zorilgo ni haluun dulaan tuunsun hair undarsan ger bul yum bolov uu gej tuhain ued dotor bodogdoj bilee.Amidralaa gej taaj ch bolohgui sonin zuil

  16. Uuuu says:

    Bi tani orond bsn bl uuchlarai ter huuhen deeree och bi chinii dura hureher ired durguige hurheer ywdg gazar chn bish. Duusah tsag n yg odoo l irsen bn. Ter huuhne tanias deer tawisan bn. Negent setgel n ergesen huniig bainga uuchilj hair guij amidarna gj yu bsin. Salaad setgelee sergetel uur hun olj awaad hajuugar n jargaltai alhaad unguruh bsn. Nuhrin chin huwid tani une tsene buur shalan deer unachij. Ta ch gsn huuhed gargaagui gants biy bsn bl hudlaa helj uulzsn nuhrig hangalttai huugud ywulchih ugaantai gj bodjin. Ter emegteigees 1000 dahin iluu emegtei bn. Buu uuchil uragsh harj amidraarai. Umnu uuchilasaar bgd odoo ymr ur dund hursenee harj bga bzd. Tsaash yu bolsno bicherei egee.

  17. sek says:

    Тэр эмэгтэйтэй дахин уулзаад хүлээн зөвшөөрч байгаагаа хэлээд өөртөө таалагдаж байна гээд цугтаа амьдар яагаад гэвэл чамд бас таалагдсан байна

    • zochin says:

      tiim shu . sanal 1 uuriig chini geh setgelgui huntei amidraad yaahiin be . ta ch gesen zurh setgeltei hun shuudee . erchuud 1 eer duusahgui ee .ta ene horvood gantshan udaa amidrana .1 han udaa shuu .restart hii.

  18. Zs says:

    Emegtei hunii hatan uhaan gj soliorch nohrinho yvdalig medsen ch medeguu yum shig ongorooj davraasan n tanii l buruu bn daa. Tged ooroo hairta ged bga nohor tani taniig tiin olon udaa araar tavisan bhad zuw zuger hatan uhaan gargaad haraad suugad bdag ta ch ooroo nohorto hairgui l hun bn hairta bsan bol ta 2n haritsa odiid iim dre tulahgu bsan yum

  19. Bb says:

    Та хоёр хоюулаа мөнгө сайн олдог, амьдралын түвшин өндөр гээд санаа зовох асуудалгүй боллоо гээд хамгийн гол том асуудлаа өөрсөддөө үүсгэжээ.Нэг л их том том төсөл бичиж компани удирдсан хүмүүс. Та 2 бие биеэ тоохоо анхаарахаа байгаад удаж байгаа юм байна. Найзуудтайгаа амарч, наргиж, гадаад дотоодод ганцаараа явж биеэ биеэсээ бүр хөндийрчихжээ. Ийм тохиолдолд хүүхдүүдээ ч тоохоо болидог ш дээ. Нөхөр чинь өөр хүүхнүүдтэй унтдаг бол чамд хайргүй болж байгаа юм байна. Чи ч унтсаныг нь мэдсээр байж дуугардаггүй бол бас нөхөртөө тийм ч их хайртай биш л юм байна. Хайртай хүн чинь хармалдаг даа уг нь. Одоо байдал ийм дээрээ ирсэн юм чинь хүүхдүүд л хөөрхий байна. Би лав сал гэж хэлэхгүй. Буцаад ирэе гээд байгаа нөхрөө хүлээгээд ав. Боломж өг. Хамт орж гарч бай. Хамт аз жаргалтай өдрүүдийг өнгөрөөх гэж хичээ. Анх суух үеэс одоог хүртэл бий болсон олон сайхан дурсамж та 2т байгаа. Буцаад сайхан уур амьсгал ирэх ч юм билүү. Мөнгө сайхан амьдрах хэрэгцээ болохоос утга учир биш гэдгийг бодож ажил, хувийн амьдралаа ялгаж салгасан нь дээр биз дээ. Гэртээ ажил энэ тэр ярихаа больсон нь дээр дээ

  20. Зочин says:

    Ер нь эр хүн гэдэг эм хүнээс шал өөр бдаг юм. Бидний тархи мааш ялгаатай. Эсрэг хүйстэндээ татагдах байдал нь эр хүний тархины янз бүрийн хэсэгт хамаарч байдаг бол эм хүний тархинд нэг л хэсэгтээ төвлөрсөн бдаг. Ийм л учраас эр хүн нэг эмэгтэйд романтик байдлаар татагдаж, нөгөөд нь секс байдлаар татагддаг ч шал өөр эмэгтэйд чин зүрхний хайраа өгдөг юм. Яг хэнд нь яаж татагдаад, яг хэн нь жинхэнэ хайр вэ гэдгээ өөрсдөө сайн мэдэхгүй ч бж болно. Энэ бол эр хүний төрлөх байгалийн араншин болохоор тэднийг бас заримдаа ойлгож уучлах хэрэгтэй. Чиний төсөөлж бгаагаас ч олон эмэгтэй чиний энэ зовлонг амссан бгаа. Хамгийн гол одоо цаашдаа яах естой вэ. Чиний захианаас би нэг юмыг анзаарлаа. Чи нөхрийнхөө жинхэнэ хайр нь биш. Тэр эмч хүүхнээс ч өмнө чамайг олон хуурсан, тэр болгоныг чи уучилсаар ирсэн гэлээ. Эр хүн жинхэнэ хайртай хүнээ нэг хоер хуурч болох ч байнга хуураад байдаггүй, нэгдүгээрт. Хоердугаарт тэр эхлээд чамаас биш шууд эмч хүүхнээс уучлалт гуйсан. Энэ нь чи эмч хүүхнээс чухал биш, мөн магадгүй дараа нь уучлалт гуйгаад очход чи уучлаад өнгөрөөх учраас. Одоо яг тэр нь болох гэж бн. Лам олдохгүй бол буцахдаа зална. Одоогоор тэр хүн аль ч гүй хоцорч магадгүй тул чамаас уучлалт гуйж бн, тэрнээс ойлгож харамссандаа бус. Тэрийг чи өөрөө ч мэдэж бгаа. Магадгүй нэг өдөр эмч хүүхэн жаахан уугаад, халаад, ганцаардаад танай хүнрүү ганц мсж бичихэд л тэр чамайг орхих болно. Чи олон удаа училлаа олон удаа өөрийгөө хуурлаа. Одоо боль. Чи ч гэсэн хайрлуулах эрхтэй, чи ч гэсэн жинхэнэ чамайг хайрлах эр хүнтэй амьдрах эрхтэй. Уучлаад бай уучлаад бай, амьдралаа бүтэн авч үлдэх нь чухал, энэ бол хатан ухаан гм сургаал чиний хувьд бол худлаа шүү. Чамд л гэж хэлэхэд яг энэ удаа өөртөө, өөрийнхөө амьдралд жинхэнэ RESTART хийгээрэй.

    • Лхагваа says:

      Яг үнэн

    • Төгсөө says:

      Энэ хүний үгтэй 100 хувь санал нийлж байна. Хүний хань гэж ийм байдаггүй. Залуу байна, мөнгө байна, мэдлэг байна. Амьдралыг эерэг өнцгөөс харж амьдраарай. Ийм завхай, өөрийн сэтгэл зүрхгүй эрчүүд бүсгүй хүний хамаг амьдралыг нулимс, харууслаар дүүргэдэг. Хүлээж авалгүйгээр аль болох хол байхыг хичээ дээ.

    • Зочин says:

      Ёстой үнэн

    • Sek says:

      Яааг тийм санал нэг байна яг л ингэж бодогдлоо.

  21. f says:

    naad nohroo sain hashraa. bitgii butsaaj av. yamar yum aldsanaa oilgo. ta shineer durlah ch yum biluu

  22. Жж says:

    Жинхэнэ Монгол эмэгтэйн уужуу тайван ухаалаг зан эндээс харагдаж байна. Үнэнч тууштай сайхан юмаа. Дан дээлтэй гарсан юмсан Даараа болов уу яагаа бол гээд дуулдаг даа. Манай Монгол эмэгтэйчүүд хаяад явсан эр нөхрийнхөө өрөөс санаа нь зовоод л хөөрхий дуулсан дуу. Ёстой л чин сэтгэл байна. Бахархаж байна чамаар

  23. zaluu says:

    Та нар мөнгөтэй баян гэхээр тал засаад долигоноод байх хэрэггүй ээ.Энэ бүсгүй өөрөө ч гэсэн нууц амрагтай байсан байх.Ер нь тэгээд одоо бүх зүйлийг мөнгөөр шийдэх гээд байдаг болж.
    Чамайг мөнгө сайн хийж чаддаг болохоор нөхөр чинь салахгүй байгаад байж.Одоо өөрөө санхүүгийн асуудалгүй болохоор зайгаа авах гэж байна.Их л дотуур тамиртай муу хүн байна.Аягүй бол нууц данс хөрөнгө байгаадаа.
    Чи жинхэнэ хайраа олтолоо хэсэг ганц бие байж үзэхгүй юуда.Эргэж зууралдаад яаадгийн.Дараагын хүнээ олохдоо баян гэдгээ тас нуугаарай

    • kkk says:

      mungutei gedgiig ni delgetsnii araas hen ni haraad medchihsiim bolaa??? Chi l mungutei geed itgechihsen yum bishuu??? Harsan, unshsan zuildee anh haraad/sonsood itgeh hun CHAMAAS uur baixyy, tegeed?

  24. Өөр секс says:

    Амьдралаа гэж . Цаг хором бүрт биднийг сорьж байх юм даа. Тэр дундаа хайр дурлал хүсэл тачаал гээд л . Захидлын эзэнд хэлхэд бүх зүйлд өөрийн гэсэн зүй тогтол бас хугацаа гэж байдаг юм. Хугацаа нь л болсон бол бүх зүйл эхэлдэг бас төгсдөг. Хамгийн гол нь хүнд хэцүү сорилтыг даван туулж гэр бүлээ аварч үлдэх нь чухал шүү. Чи энэ бүхнийг тэсч даван туулах хатан ухаантай нэгэн гэдэгт эргэлзэх зүйл алга. За амжилт.

  25. noonecares says:

    Гадаадад өссөн/удсан хүн байна аа энэ лав. Өөр хэлээр уулга алддаг, хааяа өөртэйгээ яридаг байх хэхэ.

  26. Hm says:

    Ger bul ingeed huuramch hudal baihaaraa l muuhai bolood yavchij baigaa yum. Ugaasaa 2 hunii itgeltsel deer togtdog hariltsaa. Anhnaas n oogshuuldeg buruu baina daa. Yavdag huuhnuudiinhee negend ert oroi hezee negen tsagt bazuulah n todorhoi. Heden nastai humuus yum boldoo. Nasnii tanagtaid amidralaa bodood shineer ehluulsen n deer baih. Setgel n yavchihsan huneer yugaa ch hiihev de. Gehdee er emiin asuudliig busdiin ugeer bish ooriin setgel uhaanaar shiidsen n zov shuu

  27. duk says:

    zahidliin ezend helehed mundag uhaalag egch bna. bi ene jil 31 hurj bna. 2 huutei. ehner mani huuraad 2 dahi huu min miniih bish. ghde bi hrlaj usguj bga. ehneree uuchlay gsn ch neeree l martagdahad hetsv yum. bi ch mun yalgaagvi.tusul bichij boluul.heregjuuldeg. bolku bol zardag tm l ajiltai. gol n bi er hun dahiad ehelvel shineer amidral zohioj blh ch ta bol eh hun ehner hun 1 udaadaa uuchlaad vzsen n dr bh. amidrald yag 1.tm vy bdag ter n taarsan bh. tsaad emegtei ch mun adil uhaalag emegtei yum. tgher ta uuchlaad dahij shineer bvh zuolde restart hj bga shv daraagiin udaa bhgvi gdge sanuulaad haluun.dulaan uur amisgaliig bii bolgoj amidralaa avch vldeh heregtei sanagdaj bna. Salah bol zuv shiidel bish shv. bi salay gsn ch 2 huudee sanaa zovood 1 udaadaa teseed l bj bna. amidral baylag gj bdood 2 huuheddee ajildaa anhaarch baital nuhur chin.uhaalag bol ulam l hrlah bh. za tgd amjilt huseydee tand

  28. man says:

    chi ch ter emchees dutahgui uhaalag negen bololtoi.

  29. L$D says:

    noxoroo sxan jargaagaad ogooch sex ntr xiidimu

  30. Hhhhjjj says:

    Hmmm heterhii hairtai bol hetsuu2. Bodson chn zurh sonin bolchihloo. Hair gj yu ymbee bi huuhedteich nuhurtuu bol chm shg tm ih hairtai bish orhiod ywahad haaya neg bodoh bh. Mi bodloor heseg gantsaara bgad uz gj helmeer bndaa

  31. Янжин says:

    Ухаантай бүсгүй юмаа. Чи өөрөө уучилж чадаад сөхөхгүй цаашид амьдрах итгэл байвал 1 удаадаа уучлаад үзсэн нь дээр юм боловуу. Би бол хэзээ ч уучилж чадахгүй тамын амьдралаар амьдарч бна. Гэхдээ танай нөхөр шиг сайн тэр хүүхэндээ тэгтлээ их биш ч бас л дурласан юм шиг бна лээ. Сэтгэл минь байнга хөндүүртэй амьдарч бна. Би ч гэсэн хайрандаа сохорсон байснаа мэдсэн. Гэхдээ 1 л удаа уучлаач гээд гуйхаар нь тэгнэ гэж хэлчихээд байнга бодогдоод хэцүү л байхын. Эхний үед сөхөөд гомдлоо тайлах гэж байгаад аргадуулах боловуу гэж бодсон чинь эсрэгээрээ алгадуулаад бараг зодуулангаа алдсан. Одоо юм л бол гар хүрэх гээд байдаг болсон. Би одоо юу ч сөхөхгүй байгаа. Урьдных шигээ сэтгэл хөдлөл урьдных шигээ нөхрөө харахаар хайр хүрдэг байдал байхаа больсон. Чи надаас ухаантай бүсгүй юм чинь чадах байхаа.

  32. Lol says:

    5 ug tutamd zuv bichgiin aldaa shaatsan tegeed bas tom companid tusul bichdeg gej shaaahin. Ah n tusul bichdeg hun bna olon ch tusuld orj bla Mongol helgui hun yawdaggui ym! Hol ochij hud shaa

    • Захидалын эзэн says:

      Aldaatai bichsend uuchilaarai….ta uuriinhuuruu l bod doo…tanii l bodol….

    • Chimee says:

      Bi bas bagsh 5 ug tutamd 1 aldaa olj harsangui yahav gants 2 baihiin huvid bn uuruu harin bitii shaa teneg ork

  33. Eej says:

    Neeree orchuulgiin zohiol shig l sanagdlaa. Gehdee iim yum amidrald zunduu l tohioldoj bgaaldaa. Ta 2 bol ger bul, 2 huuhdiin eej aav. Tenger nurj baisan ch ger bulee buten avch uldej huuhduudee eleg buten usguh ni zuv. Yalanguya uuruu nuhurtuu hairtai bol uuchlah l heregtei.

  34. Batbayar says:

    Teneg huuhnuud ingej baihdaa taarsan hohino l bolj Dee ehneesee l dabraasan bn sh Dee. Er Hund jaahan ch gesen daruulga heregtei Chini gobi bolj Dee

  35. bb_jaalaaa says:

    shuluuhan helhed emegtei hun sex iin hubid taashaal uguhuu boliod ehelheer l eregtei hun uur hun haigaad eheldeg shy dee . tegeed ch sanhuugiin erh chuluund hurtsan yum bol huuhnuud uursduu umduu tailaad l guij bga shy dee . ta uuruu nuhuruu denduu sul tavitsan bna shy dee tanii buruu .

  36. Номин says:

    Утгаггүй амьдрал. Эрэгтэй хүншиг дахиж дурлаж нөхрөө хаяж үзэх юмсан. Дахин шинээр дурлаж, шинээр амьдрал зохиож үзэх юмсан. Нөхрийнхөө хажууд шинээр дцрласан залуудаа хайртай, удахгүй салах гэж бгаа гэж хэлж үзэх юмсан

  37. Zochin says:

    Zuv shiidjee. Uhaantai busguichuud baina

  38. т says:

    би бас юманд жоохон сонин ханддаг нөхөрлүү минь охидууд их л янз янзын юм бичих юм.мэдсэн ч мэдээгүй юм шиг л байх юм даа.ичихгүй эгчээ анай гэцгээх.
    амьдралд ам гарч болохгүй ээ гэж.
    яг л анхнаас нь тэгээс эхэлсэн амьдрал.
    алдаа гаргахгүй л юмсан гэж би өөрөө их л хичээдэг.
    зөөлөн нь хатуугаа иддэг гээд нэг үг байдагдаа чи их зөв эмэгтэй санагдлаа.
    хүнээс зөвлөгөө авна гэхээсээ илүү өөрөө бодоод шийд гаргах чадалтай бүсгүй санагдлаа.
    уучилнаа гээд бодчихож чадвал уучилна шүү дээ

  39. Zaluu says:

    Chinii hubiin amidral chi uuruu l med ter huuhen ni haysan bol sn l bn bolomj uguud uz

  40. Кккк says:

    Хахах нөгөө хүүхэн нь Лакшми юм бн л даа

  41. Za says:

    xexexe yasan huurhun egduutei egch ve esvel zohiol yum bolov uu ?

    Zohioliin urgeljleliig zayarshigaa@gmail.com ruu yavuulaach adminaa unshiya

    • захиадалын эзэн says:

      миний амьдрал юм шүү….зохиолч ч гэсэн амьдралаас сэдэвлэсэн байдаг шүү дээ….тиймээ хэхэ….

      • za says:

        unen bol tanitai taniltsmaar bna aa mail bicheech

      • za says:

        Neeree email bicheech tanitai saihan taniltsmaar bna l daaa

      • bi says:

        Setgelee daga. setgel zurh chini martaj chadaagui bol tiim ih hairtai bol hamtdaa l uldene. Amidraliin chini unelemj oor bol ta 2 salna. Amidraliin hamgiin suuliin muchuuded restar gej yum baidagguig oilgono, ed hurungu buh zuil bailaa ch setgel chini martahgui bol uneheer hetsuu. Uneheer nuhriin chini durlasan busgui uhaantai yum baina, nuhriig chini chamd uldeesen gesen ug.

    • хахах says:

      зохиолын үргэлжилэл нь sex and the city гээд гүүгэлдвэл байгаа…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.