Сексийн тухай хамгийн чухал 18 асуулт
2018/02/09
Сайхан гэр бүл байх 10 дүрэм
2018/02/09
Бүгдийг харуул

Би бүгдийг чинь бурханд хэлнэ

Надад нэг найз бий. Түүний нэр нь Амина. Тэр нэгэн эрд хүчиндүүлсэн. Зүгээр ч нэг хүнд биш л дээ хойд эцэгтээ. Их сургуулийн оюутан байхдаа биш арван жилийн сурагч байхдаа ч биш. Тэр дөнгөж цэцэрлэгийн ахлах анги байх насан дээрээ хүчиндүүлсэн. Яагаад байхдаа гэж үү тэр учир нь цэцэрлэгт явж үзээгүй. Та нар таван настай байхдаа юу хийдэг байсан вэ? Эцэг эхдээ эрхэлж, “ажиллаа тараад ирэхдээ амттай юм авчраарай” гэж захиад л, цэцэрлэгт явж бэлтгэгдээд л, өвөө эмээгийндээ зочлоод, гэр бүлээрээ хамтдаа зугаалаад л. Харин тэр таван настай байхдаа хоол хийгээд сурчихсан, гэрийн ажлыг чамгүй сайн хийдэг байлаа.

Толгойдоо гэмтэл авсны улмаас ярианы хөгжил нь муу. Түүнд найз гэж бараг байхгүй. Ганц байсан найз нь би. Тэр зөвхөн надад л ярьж, надтай хамт бүхэл өдрийг өнгөрүүлдэг байсан. Даанч бид нэг нэгнээ тэврээд уйлж чаддаггүй байсан. Хэрвээ уйлах юм бол зодуулна шүү дээ. Сайн ярьж чадахгүй ч гэсэн тэр үнэхээр гайхалтай зурдаг байлаа. Түүний мөрөөдөл нь амтат торт биш зүгээр хямдхан үнэтэй зургийн дэвтэр, хар харандаа л байсан юм. Өглөө 6н цагт босож өлсгөлөн эцгийгээ сэрэхээс нь өмнө хоол хийж, гэрээ цэвэрлэдэг байлаа. Гараа гаргаж хийсэн хоолыг нь “баярлалаа” ч байхгүй гударчхаад гартаа таарсан зүйлээ шийдээд “нааш ир” гэж дуудна. Өмнө нь зогсоод “тайчаад команд” авсан цэрэг шиг урьдын адилаар хийнэ. Азтай нь тэр үйл явдал 10 хүрэхгүй минут үргэлжилнэ. Илүү гунигтай нь харин энэ өдөр бүхэн давтагдсан. Сүүлийн нэг жил лав. Сайн ярьж чадахгүй учир хөгжлийн бэрхшээлтэй гэж оношлогдож бас эхийгээ алдсан, эцэг нь ажил хийж чадамжгүй архичин болохоор нийгмийн халамжид хамрагдсан. Гэхдээ тэр халамжийн мөнгө, хүүхдийн мөнгө гэж юу байдгийг ч мэдэхгүй.

Ажилтай юм шиг л эцэг нь өдөр болоход гэрээсээ гарч, орой болоход эргэж ирнэ. Мэдээж үргэлж согтуу. Ухаан мэдрэлээ алдсан эр орж ирмэгцээ гарт таарснаараа түүнийг нүдэж “Чиний эх л намайг ийм амьдралтай болгосон. Өрх толгойлсон эмэгтэйг өөд нь татаж авах гэсэн биш миний сайхан сэтгэл рүү ус цацаж. Өр зээл бас өмхий нэг зулбасга үлээгээд өөрөө тайван гэгч чинь арилаад өгсөн. Одоо чи тэр эхийгээ орлож намайг зугаацуулах болно”. Энэ бүхнийг сонсоод уйлах эрхгүй мэт санагдаж үнэхээр л эх нь түүнд энэ их гай зовлонг авчирсан мэт санагдаж “номхон командтай” цэрэг шиг далдирахгүй, хөдлөгчгүй зодуулаад нэгэнт сурчээ.

Шинэ жилийн баярын өдөр. Гадаа цас бударч энэ хавь удахгүй цасаар хучигдах бололтой. Гацуур мод гэж ямар зүйл байдгийг ч мэдэхгүй. Гадаа ямар баяр болоод байгааг ч мэдэхгүй байгаа хэрнэ. Тэр цас хараад инээмсэглэж байлаа. Хойд ч гэсэн эцэг минь, хоолыг минь залгуулдаг ачтан гэж боддог тэрээр ямар нэгэн зүйлээр түүнийг баярлуулмаар санагдлаа. Сүүлчийн аяга будаагаа агшааж өөртөө юу ч үлдээлгүй эцгийнхээ аягийг дүүргээд, цасан дунд хамтдаа зогсож байгаа зургийг хайрцагны тасархайн дээр хамгийн сайхнаараа зурав. Орой ч болж эцэг нь ирэх дөхнө. Энэ удаад даанч их л оройтох бололтой. Өглөө эрт босдог учраас охин даанч тэсэлгүй унтаад өгчээ. Олон хүний шуугалдах чимээнээр охин цочин сэрлээ. Чанга, чанга гэгч нь дуулсан халамцуу эрчүүд хаалга эвдэх шахам орж ирлээ. Нэг, хоёр, гурав бэлдэж тавьсан аягатай будааг нь асган архи аягалж, хичээж зурсан зургаар нь гал өрдлөө. Охиныг тоосон ч шинжгүй инээлдэн, цэнгэж гарлаа. Охин ч нойроо дийлсэнгүй буцаад унтлаа.

Ажилд махлагдаж хатуурсан ч арьс нь хүүхдийн зөөлөн хэвээр. Амьсгалаа огцом авч сэртэл эцэг шиг нь түүний дээр хэн нэгэн. Ганц байдаг цамцыг нь авах юмгүй урж гарыг нь нийлүүлж атгаад өмдийг нь тайллаа. Гэнэт ухаан орсон охин “ааваа” гэж орилоход. “Энэ зулбасга энийгээ бас аав гэж боддог байх нээ” гээд чанга, чанга инээлээ. Баяраа “чи байнга эдэлдэг юм чинь би ганц удаа болно биз дээ” гэхэд. Тасрах шахсан Баяраа “юу хүссэнээ хий” гээд унаад өглөө. Биендээ баймгүй хүч гарган түүнийг гарыг холдуулах гэтэл “г…. чинь эцгийгээ биш болохоор бас дургүйцнэ гэнээ” гээд тас хийтэл нь түүнийг алгадаж орхилоо. Насанд хүрсэн эртэй яаж ч тэмцээд барахгүй мэдэрсэн охин. “Та нарыг би бүгдийг чинь бурханд хэлнэ дээ” гээд эцсийн тэнхээгээрээ орилж эхэр татан уйлсан юм. Шөнө болоход тэр хавь цасаар хучигдахад. Хэсэгхэн газар нь Амина охины цусанд будагдаж улаан толбо үүсгэнэ. Хэн нэгэн ядаж түүний цусны толбыг анзаарах болов уу гэсэндээ ингэж тод ялгарч харагдаж байгаа байх. Энэ бол миний найзын 6 жилийн амьдрал. Яагаад 6н жил гэж үү. Учир нь шинэ жил түүний төрсөн өдөр байсан юм.

Анхааралтай сонсонд баярлалаа. Энэ бүгдийг нь танд хэлэхээр энд ирсэн юм. Намайг Амина гэдэг. Би бол өөрийнхөө цор ганц найз. Одоо харин намайг ээж дээр минь хүргээд өгөөч.

“Бидний эргэн тойронд анзаарагдахгүй маш олон зүйлс болж өнгөрч байгаа. Гэтэл бид хөргөгч нь хоосонд биш харин дуртай амттан нь байхгүй харамсан гунигладаг …”

Отгонбаяр Ганжаргал 2018 он #Ссанжи

19 Comments

  1. Dard says:

    Xaрамсалтай нь иймэрхvv ноход нэтэд ордоггvй юм. Тэдэнд ухаалаг утас битгий хэл интернет ч гэрт нь байхгvй

  2. хүн says:

    Олон хүүхдийг ийм байдлаас гаргах юмсан. Хүмүүс минь ядаж “Лантуун Дохиог” дэмжээрэй. Бидэн дундаас ганц хөдөлж байгаа нь тэд байна.

  3. uugii says:

    erchuud mn er hun shg aaw hun shig uujuu nambatai l bh heregt biologiin amitan hedii ch hun chanraa malaas ylagaatai n bid tarhitai uruwduj hairlaj buruu zuwiig yalgah tarhitai shvde. ohid mn hani ijlee zuw songoj neg shuniin jargal hze ch jargal bhgushvde uhaantai l bgasai iim urs bitgii bgasai l gj husjin

  4. Зочин says:

    Энэ зохиол бж болно. Гэхдээ иймэрхүү амьдрал монголд олон бгаа. Саяхандаа жил ч болоогүй бн. 7 настай дагавар охиноороо эрхтнээ хөхүүлдэг, хөөрхий охин дараа нь амаа угаадаг бсан гэж ярьсан гэсэн, харанхуй шөнө, хар хүйтэнд гээд хэзээ ч хамаагүй тамхи олж ир гээд нүцгэн шахуу хөөгөөд гаргадаг хөөрхий охин 100 төг бариад хүмүүсээс тамхи гуйгаад чичрээд зогсож бдаг гэсэн. Нэг бузар новшид 8 жилийн ял өгсөн бнлээ. Энэ бол бодит амьдрал. Зарим хүмүүс уншсан л бх. Би зохиож бичээгүй шүү.

    • Мм says:

      Эцсийн эцэст энхрий бяцхан үрс ийм байдалд орж байгаагийн цаад шалтгааныг хайвал гэр бүл салалт. Төрсөн эцэг эх нь хайрлахгүй хаяад явж байхад харь хүн хайрлах уу. Гэр бүл салалтын гол хэдэн шалтгаан нь биe биeдээ үнэнч бус нууц амраг нтр, мөн архидалт орно. Залуу хүмүүс биe эрүүл эрхтэн бүтэн бол архи дарснаас хол, гэр бүлдээ халамжтай хань ижилээ хүндэлдэг, ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлдэг байхад л амьдрал сайхан жигдрээд ирнэ шүү дээ. Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин юм шүү дээ. Завхай зайдан явдалтай хүмүүсийн үр хүүхэд нь хүртэл өнгө зүс алдаад хэцүү дээ

  5. э says:

    ёоох ямар саажсан тархитай юм ньийм юм зохиодог байна аа.

  6. Myagaa says:

    Mongoloor dvvren shdee iim lalriin hvn dvrstei adguusnuud. Gudamjind zvgeer zuruud ungurch bga ohid bvsgvichvvdiin huh bugs ileed svlsee saviruulaad bdg haltar orkuud bvgd l tsaaguuraa iim nyalh hvch tenheegui jaahan ohidiig buzarlaad burtaglaad yavdag biz. Horvoogiin hamgiin baliar zavaan erchvvd mongold l bdg baih. Mongol erchvvdiin 20 orchim % n l ervvl setgedeg ger bvlee hairlah uhamsartai bdg baih. Vldsen novshnuud n bvgd buzriin vhdelvvd. Eh n tiim hog shaar gargaj bhaar gedsen baihad n alj baihad yaadag wainaa??!.

    • Dd says:

      Yg unen buzrin dontoi orkuud tarhi gj tomsog bolson garuud araar tavina uuna idne hamg l muu muuhai buhnig hiine iim bhad hamg shn emegteichud n gadaad huntei suulgui yhvde

  7. Guerilla says:

    ergetsuulen bodoh chadvargui etgeeduud unemsheed balrag vii,

  8. Зочин says:

    Арчаагүй, бузар, нүглийн үүр уурхай болсон эрчүүд олширсон цаг. Бага насны хүүхэд хүчирхийлэх нь гэмт хэрэг бас асар том нүгэл гэдгийг ойлгох ч чадалгүй эр сүвт адгууснууд тамд очиж л нэг ухаарах бх даа. Ийм амьдрал монголд бгаа болоод л ийм юм бичигдэж бн. Огт бдаггүй бсан бол хэн ийм новшийн юм зохиож бичээд цагаа үрээд сууж бдгийн.

  9. Hh says:

    Er suwtei bolgonoos ohinoo haramla. Torson etsegt ni hurtel shuu

  10. zochin says:

    Iimerhuu amidral manai niigemd baigaa ger horoolol geltgui lizingiinhend ch baigaa oron nutagt ch baigaa. Tiim uchir ur huuhduudee ar,uvuriin amidral uzuulchihguig l hichee.

  11. Өөр секс says:

    Өр эмтрэв. Зохиол байлаа ч гэсэн бид нэгийг бодох л хэрэгтэй. Манай гэр хорооллоор иймэрхүү амьдрал байж л байгаадаа. Ер нь хүүхэд хүчэрхийлсэн этгээдийг шууд олны өмнө удам судартай нь зарлаж байгаад цаазлах хэрэгтэй.

    • Баяраа says:

      Өөрийн хүүхдээ хүчирхийлсэн бол хохирогчийг хамт цаазлах уу

      • Fuck bitch says:

        Hey bayraa chi arai iim bish biz. Nuhatstai asuuj bhin

      • Ooo says:

        Bayaraa! Cham shig novshiig tsaazlahad ch Bagadna.

      • Баяраа says:

        Тэнэг гарууд вэ. Дээрх хүнээс асууж байна. Эцэг нь хүчирхийлэл үйлдсэн бол хүүхэд нь ямар буруутай юм бэ малууд аа. Цаазлахаар болвол буруутай эцгийг нь л цаазална биз. Хүний үг ойлгодоггүй тэнэгүүдийг ч бас цаазлах хэрэгтэй

      • Ooo says:

        Ene Bayara uuriinhuu asuusan teneg asuultaa unsh daa. Yag yu asuusniig chini oilgosongui.

  12. po says:

    Hudal bl biti zohioj bai Unen bl tsagdaad hel

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *