Ханьдаа хэлэх урмын үгс
2018/02/05
Г.Давааням : Насанд хүрээгүй 6, насанд хүрсэн 145 эмэгтэйг худалдаалж байсныг илрүүллээ
2018/02/06
Бүгдийг харуул

Сайн эр хүн агшин зуурын цэнгэл жинхэнэ хайрынх нь хаана ч хүрэхгүйг мэддэг

Хууралт. Энэ бол хосуудын харилцааны мөнхийн сэдэв байсан зүйл. Үүнээс хэн ч хождоггүй. Бас яагаад ингэдгийн шалтгааныг хэн ч бүрэн дүүрэн хэлж чаддаггүй.

Хууралт. Энэ бол хосуудын харилцааны мөнхийн сэдэв байсан зүйл. Үүнээс хэн ч хождоггүй. Бас яагаад ингэдгийн шалтгааныг хэн ч бүрэн дүүрэн хэлж чаддаггүй.

Харин миний нэгэн эрэгтэй танил нэгэнтээ юу гэж хэлсэн гээч. Би хайртай бүсгүйгээ хуурч байгаагүй, ирээдүйд ч хуурахгүй, бүр хэзээ ч хуурахгүй гэж итгэл дүүрэн ярьж байсныг санаж байна. Бидний яриа “Яагаад” гэсэн асуултанд хариулах түүний дэлгэрэнгүй шалтгаануудыг сонссоор их л сонирхолтой өндөрлөсөн юм. Тиймээс түүний гаргаж тавьсан шалтгаануудыг уншигч бүсгүйчүүдтэйгээ хуваалцаж байна.

Сайн эр хүн өөрт байгаа зүйлээ үнэлдэг

Энэ бол үнэндээ маш том шалтгаан. Чи хайртдаа үнэхээр үнэтэй эрдэнэ гэдгээ мэдэрдэг, тэр бас чамд мэдрүүлдэг бол тэр чамайг хуурч зүрхлэхгүй гэдгийг хэлье. Тэр хоромхон зуурын цэнгэлээр нэгэн насныхаа аз жаргалыг үргээхийг хэзээ ч хүсэхгүй. Хайртай бүсгүйгээ амьдралынхаа алтан эрдэнэ хэмээн хүндэтгэдэг эр хүн л ийм бодолтой явдаг.

Сайн эр хүн эн тэргүүний хүсэл мөрөөдлөө хамгийн сайн мэддэг

Бидний махан биеийн хүсэл хэдэн мянган зууны турш аажмаар хөгжсөөр өнөөг хүргэсэн. Үүнд сексийн хүсэл, таашаал, таталцал ч багтах нь мэдээж. Харин хэн нэгнийгээ энэ үндэслэлээр хуурна гэдэг өөрөө тэнэг хэрэг гэдгийг ухаантай эр хүн мэднэ. Учир нь оюун ухаант хүн төрөлхтөн бид моногами буюу олон эхнэртэй, эсвэл олон нөхөртэй гэр бүлийн системд зориулагдаагүй шүү дээ.

Сайн эр хүн агшин зуурын цэнгэл жинхэнэ хайрынх нь хаана ч хүрэхгүйг мэднэ

Чи хайрлаж, дурлаж, чин сэтгэлээсээ хэн нэгнийг өр зүрхнээсээ мэдэрч эхлэхэд та хоёрын харилцаа зөвхөн сексээр хязгаарлагддаггүйг ойлгох болно. Секс бол зүгээр л хайрын сорилт. Харин хоёр хүн бие биеээ чин сэтгэлээсээ хайрлах үед секс бол зөвхөн хоолны амтлагч төдий л болж хувирдаг.

Зарим хүн ийм л харилцааг олох гэж төрдөг байх. Ор дэрнээс цаадахыг олж харсан хайрыг зарим нь босго даваад л олж чадаж байхад зарим нь үүнд уртаас урт хугацаагаа зориулах жишээтэй. Харин сайн эр хүн үүнийг маш сайн мэддэг юм шүү.

Сайн эр хүнд ичих булчирхай байдаг юм

Тийм ээ, энэ бол энгийн л шалтгаан. Гэхдээ маш хүчирхэг шалтгаан юм шүү. Хайртай бүсгүйгээ хуурна гэдэг сайн эр хүний хувьд нэр төр, хамаг амьдралаа баллаж байгаагаас ялгаагүй зүйл.

Сайн эр хүн өөрийн эмэгтэйгээ хүндэтгэдэг

Хууралт бол үл хүндлэл юм. Энэ бол хэн нэгний хүсэл, итгэл, зорилгыг уландаа гишгэж, түүнийг доромжилж буйн тод илрэл. Хууралт итгэл эвдэж, сэтгэл сэвтээдэг гэдгийг тэр мэддэг.

Сайн эр хүнд таныг хуурах цаг байхгүй

Түүний тархинд таны тухай түмэн бодол ээлжилж байхад таныг хуурах цаг зав байна гэж үү. Үгүй шүү. Түүнд тийм зав одоо ч, маргааш ч, хэзээ ч гарахгүй. Яагаад гэвэл түүний зүрхэнд, оюун санаанд таныхаас өөр орон зай байхгүй.

7 Comments

  1. Зочин says:

    Энэ бол хүний ухамсар хүмүүжлийн асуудал мөн тухайн хүний амьдралд юу хамгийн эрхэм санагддаг гэдгээс шалтгаална. Надад бол эхнэрийн маань надад итгэсэн итгэл, үр хүүхэд ах дүүсийнхээ өмнө нүүр бардам насны эцсийг үзэх нэр төртэй амьдрал хамгийн эрхэм болохоор би эхнэрээ хэзээ ч хуурахгүй. Байнга түүнийгээ хайрлаж хүндэлж эрхлүүлдэг болохоор эргээд түүнээсээ яг л тийм адилхан хариуг хүртдэг.

  2. Zss says:

    Onoo ueiin zaluuchuud n iim omhiirson bodol setgehiutei onoo margashin sexeer tolgoigoo duurgsn ternes iluug setgej bodoh chadvargui hun bish araatan amitanta adilhn bolson uchras onoogin niigemd ger bul salalt mash ih bgaa hormoin dontonguudas bolj uunii ur dund n huuhduud l hohirch uldej bn archaagui adguusuud min huuralt amidrald bh ystoi gj uzej bval uhsenee hj ger bul zohiodiin be uhsenee hj dahiad ng hunii amidralaar toglodog yum gantsaara l yvj bval boloo biz ta nar shig iim malnuud duuren bhad uls oron yaj hogjihov do er emgui hormoin dontoi malnuud ger buliim ariun nandin holboog ulanda gishgesen novshnuud oor yu ch helhev teneg humust mynga hled oilgoh bish mal yum chin hun bsan bol ydaj oyun uhaanaaraa doodhoo zahirad yvchih blgui de

    • Sda says:

      Xxa yag zov hellee. Ugaasa bugdeere neg iimerhu yalzarsan tarhitai bolchihson muu muuhai zuild tarhi ni nevt shingechihsen iluu harj biluu doloodog nohduud bolchij.

  3. Өөр секс says:

    Амьдралд юу ч иохиолдож болно шдээ. Зөвхөн цаг хугацааны л асуудал. Яагаад заавал нэг хүнд үнэн ч байх ёстой гэж. Гол нь аюулгүй секс л хийх нь чухал. Бас эхнэртээ хааяа ч гэсэн энэ эрх чөлөөг эдлэх боломж олгож бай. Ганцхан чиний өмч биш шүүдээ. Хүн болгонд секс мөрөөдөл байдаг болхоор эхнэр нөхрөөсөө аваагүй таашаалыг яагаад хэн нэгнээс авч болохгүй гэж. Мэдээж хязгаартай байх нь ойлгосжтой. Би ингэж л боддог бас өөртөө болон эхнэртээ эрх чөлөө олгодог.

  4. a says:

    Сайн эр хүн гэх ойлголтыг секстэй холбож тайлбарлах хэрэггүй. Гоё хүүхэн таараад тохироо нь бүрдвэл буцахгүй байсан нь дээр шд.

  5. kkk says:

    za shaa sha kharin ch sain er khun ekhner nuuts amrag 2iig zeregtsuulj chaddag yum kkk

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *