Би хэтэрхий хувиа хичээж байна уу?

2 жилийн өмнө ажлын шаардлагаар зуныхаа амралтаар амарч байгаа оюутнуудтай ажиллах хэрэг гарлаа. Бүгд л эгчээ энэ тэр гээд л эгч дүүгийн харьцаатай болцгоолоо. Намар болоод оюутнууд ч буцсан миний хэрэгжүүлсэн төсөл амжилттай дууссан. Тэр оюутнууд дотор нэгэн залуу надад их сүрхий байсан.

Би ч дүүгийн хувиар харьцаад л хааяа таарвал мэндтэй ойр зуурын сонин сайхан яриад л өнгөрдөг байлаа. Огт тэр залууг өөр нүдээр харж анзаарч байсангүй явсаар энэ намар санаандгүй таараад зөндөө юм ярьлаа бүүр үерхээд хамт амьдарч байгаад салсан найз охиных нь талаар хүртэл ярилцаж билээ. Их л удаан юм ярьж суусан санагдана.

Тэр үеэс хойш утсаар байнга ярьж мессэжилдэг боллоо. Би ч яахав ганц бие эмэгтэй орой ажлаа тараад л гэртээ ганцаараа байдаг хүнд мэссэж бичиж, ярьдаг хүнтэй байх нэг бодлын сайхан байлаа. 3 сар гаран ярьж мессэжлэж байгаад саяхан дотно харьцаанд орсон. Тийм харьцаанд орсон хүмүүс бүр л дотносож бараг эхнэр нөхөр шиг л болов 2 биенээ хардана. Хаана юу хийж яваагаа байнга тайлбарлах зэрэг.

Тэр хамгийн гол нь надаас олон дүү хотод оюутан одоо төгсөх курс. Өндөр цэвэрхэн сайхан залуу байгаа. Сүүлийн үед өөрөөсөө болгоомжлох боллоо. Сэтгэл зүрхээ зориулаад дасаж хайрлах хэрэггүй гэж өөртөө байнга шахуу хэлнэ. Урьд нь нэг алдсан болохоор дахин алдах вий гэж хаширлаж байгаа царай нь юм байлгүй. Энэ бодолдоо бат итгэж одоо харьцахгүй 14 хонож байна утасныхаа дугаарыг сольчихлоо. Би хэтэрхий хувиа хичээж байна уу надад зөвлөөрэй хүмүүсээ.

7 Comments

  1. ax says:

    er ni er khun 25 nas khurtlee l egch khuukhnuud sonirkhdog bi ch tegej l bailaa 21 nastaidaa 31tei egchtei untaj uzej bailaa
    Ter bol zugeer l sonirkhol shokhoorkhol baidag
    Er khun nas akhikh tusam l duu khuukhnuud sonirkhdog ni kheviin er khun burd baidag gej boddog
    Duu khuntei suugaad saikhan amidrsan tokhioldol barag baidaggui 30 garaad l egch ekhneresee uiddag zaluu khuukhenruu yavdag ni unen shuu

  2. enhee says:

    гэхдээ өөдрөгөөр хараад үзээч, яагаад дүү хүнтэй сууж болохгүй гэж

  3. Tulgat says:

    Dunguj etseg ehiin garaas garah gej yadaj yavaa amitani huvguudiin tolgoig erguulj sadar samuun yavdal zaaj zaachaad oo tsaas shig shiddeg hugshin huuhnuud bolih heregtei.Ter ueiin zaluus ene teree erguul naad huvguud chin emegtei hund itgeh itgelgui yanz buriin uudgui zan avir suulgaad yavaad baigaagaa oilgo.Tiim uchir hugshin huuhnuud huvguudiin tolgoig buu erguul etseg ehuud ch uun deer sain anhaaral handuulaarai albin huuhnuudees huvguudee holhon bailgaj sain yarij huurch baigaarai hugshin huuhnuud evdeed duusgana shuu.

  4. bye bye says:

    yariltsaad duusgaj bno shd, suraggui alga bolj asuudal shiiddeg ni uurtuu itgelgui, uheents, zoriggui etgeeduudiin hiih zuil. iimerhuu avirargaj bgaagaa “nuutslag baidal ” gedeg bhaa, nuutslagaa ch hatdaa.
    undur saihan zaluud durlah ohid ch uchnuunuuruu shuu dee, zoriggui zai taviad zamaas ni zailaad ugchee

    • run says:

      ярилцахаар салахгүй гээд байдаг шд, тэнэг юм уу юу гэж зүгээр байж байснаа гэнэт алга болдын. зоригсоод байх юу байгаан тэнэг ээ

  5. энхээ says:

    чиний зөв, сэтгэлээ татаж авч чадахгүй бол өөрөө л зовно. гэхдээ ор тас чимээгүй болчихвол наадуул чинь араас чинь гүйгээл байна.
    би л лав албаар баахан мессеж бичээл, байнга залгаад л залхаагаад больчихдог ш дээ хэхэ, тэгэхгүй бол өөрөө хаяна гэхээр чадахгүй. тэгээл зууралдаад байдаг юм. тэрнээс сайн гэгч нь залхаагаад утасдаад мессеж бичээд, тэгээд ч салахгүй бол мөнгө нэхдэг ч юмуу тэгээл салах хэрэгтэй дээ.

  6. run says:

    би бас дугаарыг нь блоклоод сар гаран болж байна. их санаж байгаа ч зөв гэсэн зүйлээ хийсэн болохоор санаа сэтгэл цаанаа л амарч тайвшраад сайхан байна. өөх ч биш булчирхай ч биш түр зуурын харилцаагаар өөрийгөө дахиж зовоохгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.