Сайхан хайр

Сайн байна уу. Захиа очих энэ өдрийн мэндийг хүргье. Сайхан хайрын түүхийн талаар би та бүгдтэйгээ хуваалцах гэсэн юм.

Би бусдын адил хорвоогийн тоосыг хөдөлгөж байгаа 30 хүрч байгаа залуу хүн. Эхнэртэйгээ анх 10 жилдээ танилцаж бид 2н хайрын түүх 15 жил өнгөрсөн юм. Хүн хүнээ таньж мэдэх тэрнийхээ юунд уурлах юунд баярлах бүгдийн ойлгож мэдэхэд хангалтай их хугацаа. Бид 2-н хайрын түүхийн эхлэх хугацаанд хоорондоо хэрэлдэх муудалцах үе бишгүй их байсан ч тэр бүх асуудлыг бид хамтдаа даван туулж нэг л мэдэхэд бие биендээ уусан шингэж хязгааргүй хөлгүй их хайрын далайд завин дээр бид хамтаа туулсан юм.

Гэхдээ амьдрал хатуудаа хатуу зөөлөндөө зөөлний адилаар аймшигт өвчин миний эхнэрийг ороож бид 2 үндсэндээ 4 жилийн хугацаанд аймшигт тэр мангастай бүх чадлаараа тэмцсэн юм. Унтрах шантрах гуних үе надад зөндөө байсан ч тэр царайгаа эхнэртэй харуулахгүй юмсан бүх л өдрүүдийг жаргалтай байлгахыг хичээж өвчтөй эхнэрээ асрах халамжлах хайр халамжаар дутаахгүй байх юу ч болж байсан хажууд нь байж хайрын хүчийг харамгүй түгээж байсан ч би дийлдсэн юм.

Гэхдээ миний хань надад алс хол хэзээ ч ирэхээргүй явсан ч аминаасаа амь таслаж надад хөөрхөн хүү үлдээсэн нь миний амьдралд харанхуй нөмөрсөн ч эргээд л өглөө болгон нар мандаж үргэлжилдэг амьдрал баялаг гэдгийг ойлгуулсан юм. Одоо би гутрахгүй ээ хүүгийнхээ төлөө бүхний урд түрүүнд алхана. Товч бичлээ уучлаарай. Хүнийг таньж мэднэ гэдэг цаг хугацааны асуудал. Сайхан хайр олдвол түүнийхээ төлөө гүйж алдаж болохгүй шүү залуусаа. Хүнийг хайрлана гэдэг хүн болж төрсний дээдийн заяа…

5 Comments

  1. Zochin says:

    Uneheer hetsuu shuu …

  2. Zochin says:

    Uuniig minii tanidag emch zaluu bichsen bolov uu gej bodogdood bhiin.ehneree gaigui sain asardag bsiin

  3. Nuudel says:

    Сайн хань сайн аав байна. Амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье. Дахиад сайн хүнтэй учирч элэг бүтэн сайхан амьдраарай. Хүүгээ битгий муу хойд ээжтэй болгоорой.

  4. Odko says:

    Mundag aav bolooroi, huu chin Tani urgeljlel shu

  5. Ok says:

    Stay strong, buddy!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.