Сайхан эхнэртэй байх ийм л амархан

Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн юунаас хамаардаг вэ? Ээж аавын гень, эрүүл мэнд, амьдралын боломж гээд олон л зүйл байдаг байх. Гэхдээ хамгийн гол гурван зүйл нь мөнгө, цаг зав, халамж гэдэгт би сүүлийн үед баттай итгэдэг боллоо. Энэ гурвын дор хаяж хоёр нь байж эмэгтэй хүн гоо сайхнаа хадгалж чадах юм. Яагаад ганц бие бүсгүйчүүд гоо сайхан байдаг вэ? Мөнгө, цаг зав, халамжаа өөртөө хүссэнээрээ зарцуулдаг болохоор л тэр. Яагаад зарим бүсгүйчүүд нөхөрт гарахаараа зүс царай нь гундаж зарим нь эсрэгээрээ өнгө ордог вэ?

Өөрөөсөө бүгдийг харамлаад өнгөтэй өөдтэй бүхнээ гэр бүлдээ зориулж байгаа болохоор царай алддаг бол хань нөхөр нь буцаагаад анхаарал тавьдаг эхнэрүүд улам өнгөлөг сайхан болдог юм байна. Тэгэхээр эхнэрээ сайхан хүүхнүүдтэй харьцуулж голж, илүү харж билүү долоож явдаг эрчүүд тасалсан цэцэг хагдарч, усалсан цэцэг ургадгийг санаж яваасай!

Жишээлбэл : мөнгө + цаг зав = Миний хайрт долоо хоногийн дөрвөн өдөр фитнесст явж биеэ гоё болгоод, нэг өдөрт нь гоо сайханд ороод хөөрхөн болоорой. Хүүхдүүддээ санаа зовох хэрэггүй, ажлынхаа хажуугаар хоёулаа ээлжлээд амжуулаад харъя

Мөнгө + халамж = энэ сард яаж ийж байгаад өөртөө хэрэгцээтэй гоо сайхны бүтээгдхүүнээ заавал аваарай, би энэ сард найзуудтайгаа доргих төсвөө жаахан таначихъя

Цаг зав + халамж = за хайраа өнөөдөр би хоолоо хийе, чи минь сайхан хөөстэй ваннанд орж амраад, хумс хуруу үс гэзгээ янзал даа.

4 Comments

  1. Зочин says:

    Ганц бие хүүхнүүд гое бдаг ч хүнтэй суухаараа авгай шиг болчдог. Өөрийн арчаа гэхээс илүү мөнгөний проблем л тийм болгодог. Царай муутай хүүхэн гэж бдаггүй юм, төсөв нь танагдсан хүүхэн л гэж бдаг юм. Энэ үнэхээр үнэн шүү.

  2. Zss says:

    Hden sayd gants baihuu gui yu l bh odoo ued hovor do hovor

  3. Wow says:

    Ingej halamjlah zaluu ch sayd gants bj magadguil yum hhhh.

  4. Lady says:

    BIG LIKE ????

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.