Үлгэрээ ярьсаар л байна…

Сайн байна уу? Нөхөр бид 2 анх өсвөр насны жоохон хүүхдүүд ихдээ байхаасаа үерхэж явсаар хүүхэдтэй болсон. Хүүхэдтэй болоод удалгүй янз бүрийн асуудал зэргээс болоод их маргалддаг болсон. Хамгийн гол салах шалтгаан нь хадмуудтайгаа таарамжгүй байдал байсан. Нэг л өдөр хүүхэд маань 7 сартай байхад нээх сүртэй маргалдаагүй нөхөр гэрээс гараад явсан тэгээд холбоогүй сар болсоны дараа өөр хүнтэй холбоотой болсоныг нь мэдсэн тухайн үед уучлалт гуйгаад буцаад ирсэн ч дахиад л тэгээд явсан нэг өдөр бүр гадаад явчихсан байсан.

Гадаадад байхад нь би за ухаарах байлгүйдээ өөрчлөгдөх байлгүйдээ гээд гэр бүлийн харилцаатай байнга холбоотой байдаг байсан ч нэг өдөр сураг тасраад танилаасаа Монголд ирчихсэн өөр хүүхэнтэй болчихсон явж байгааг сонссон. Яагаад ингэж байгаа юм бэ гэхэд одоо миний амьдралаас зайл л гэсэн. Энэ мэт 6-7 хүнтэй явалдаад нэгэнтэй нь ихдээ л сар харьцаатай байдаг тэгээд л уйлж дуулаад намайг уучлаарай би чамгүй амьдрахгүй гээд л гуйгаад ирдэг. Энэ байдал бүр 2 жил үргэлжилж байна.

Хамгийн сүүлд гэхэд л хамтдаа амьдрая гээд за би уучлая аа гээд байж байхад манай эцэг эх наад тэнэг юмаараа тоглуулж ханахгүй байна уу? Наадахаа сонгох юм бол энэ гэрээс яв гэхэд нь өвлийн хар хүйтэнд хүүхдээ тэврээд цүнхтэй хувцаснуудаа бариад гарсан. Эхний 3 хоног л холбоотой байсан байх тэгээд л байхгүй сураггүй. Одоо бас л уйлж дуулаад л чамаас өөр хүнтэй би амьдарч чадахгүй гээд үлгэрээ ярьсаар л байна. Одоо миний ааш зан ч гэж авах юм алга балиар үг хэрэглэж харааж зүхдэг цохиж зоддог болсон. Манай хүүхдийн аав бол жоохон л хартай байх хамт байх хугацаанд өөр асуудалгүй. Одоо би яах ёстой юм болоо…?

8 Comments

  1. Tserennadmid says:

    Сал, танай эргүү нөхөрт эхнэртэй бх хувь тавилан бхгүй. Шууд хая. Хэнд ч хэрэггүй, хариуцлагагүй, хань болохгүй хүн хог бна.

  2. өөр асуудалгүй гэсэн үү…. тэнэгийн дотор уужуу гэж. Энд гол асуудалтай хүн нь тэр биш чи байна шүү дээ… Эндээс “чи их тэвчээртэй, ухаантай, уужуу бүсгүй юмаа, чамаар бахархаж байна” гэсэн коммент хүлээж байгаа хүн үү.

    Сэр!!! Маш эрүүл бус, эмгэг ихтэй харилцаа байна. Та хоёр хоёулаа их асуудалтай хүмүүс байх шиг байна. Сэтгэлзүйн мэргэжлийн зөвөлгөө аваасай гэж хүсч байна. Энэ яаж ч бодсон эрүү биш харилцаа шүү

  3. Зочин says:

    Наад эрэгтэй чинь чам дээр буцаж ирлээ ч чамайг тэврээд өөр нэгнийг боджил бна хэрвээ чи эмэгтэй хүн ихэмсэг бардам гэж жоохон ч байдаг юм бол салаад өөр сайхан залуутай гэр бүл болсон дээрдээ үнэхээр бүр мөсөн дуусгасан дээр шүү

  4. Зулaa says:

    Гэрлэлтээ батлуулсан уу, тэтгэмжээ тогтоолго, наад залуугаасаа сао

  5. Zochin says:

    Сард нэг хүүхэнтэй явалдаад эргээд ирдэг хүнийг жаахан л хартай өөр асуудалгүй гэнэ үү Чи өөрөө зүгээр үү наад мэдрэл чинь Хүний эцэг эх л сайн мэддэг юм даа аятайхан хүн шиг амьдарья гэж бодож байвал наад заваан юмаа хаяаачээ. Ажил хийгээд өөрийгөө хүүхдээ аваад явчихаж дөнгөнө шүү дээ

  6. naiz says:

    Tiim oron garan ergej butssan huniig gantshan dutagdaltai geheer oilgosongui eee busgui mine sain l bodooroi

  7. Сараа says:

    Монголын сайхан залуус хаданд гарсан биш нэг өдөр наадхаасаа ДОХ тэмбүү авав даа. Бүрмөсөн амьдралаасаа зайлуулаач. Насаараа ингэж амьдарна л гэж төсөөл. Нэг л өдөр үеийхнээсээ илүү хөгширсөн үглээ авгай болсон байх болно. Чи өөрөө зууралдах дуртай юм шиг санагдлаа. Хамаг холбоогоо таслаад тэтгэмжийг нь тогтоолгоод З А Й Л гэсэн үгийг хэлээд бүрмөсөн явуул даа.

  8. goy huuhen says:

    ajil hiigeed naad oron garan ymaaraa huuhdiin tetgemjee togtoolgood , huuhdee etseg eheeree haruuldagsan uu solongos yvj ajil hiij mongo ol . Neg hundee tej heluulenbaij dahin 2 haygddag ymar gutamshigtai ym be? Chi ymar nohoin golog uu duudahaar garch irdeg zail geheer yvaad ugdug ? Esvel amiaar buduun tsarai muutai baih .Emegtei hunii bardam zan ooriigoo hundleh gej ym algaa> tegeed l hudlaa archaagui baidlaa huhduudee onchruulehiig huseegui ymaa l gej ooriinhoo archaagui baidlaa haatsailah ym daa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *