Би киног үргэлжлүүлэхийг хүсэхгүй байна…

Би 35 настай тогтсон амьдралтай 2 хүүтэй. Гэвч нэг хүү маань энэ эхнэрийнх биш. Миний амьдрал яг кино зохиол шиг өнгөрсөн. Үнэндээ миний хийсэн буруу зүйлсээс болж тэгсэн болохоор надад одоо гомдох эрх байхгүй. Би хэн нэгэнд сэтгэлээ уудлахыг хүссэн юм. Энд яригдах зүйл намайг 10 жилд байхаас эхэлсэн. Би 8 ангиа төгсөөд хувийн сургуульд элсэн орж суралцаж байхад манай ангид нэгэн охин байсан нь миний анхны хайр Б юм. Бид нэг анги төдийгүй маш сайн найзууд байсан. Би түүнд татагдаж гэнэхэн хайраа өгсөн ч хэлчихвэл найз биш ер нь түүнтэй холбоогүй болчихно гэж айж явсаар алдсан.

Тэр маань надаас 3-4 ах хүнийг сонгон 4-5 жил үерхээд сууж хүүхэдтэй болсны дараа миний түүнийг хүлээх хүлээлт дуусч би өөрийн амьдралаа шинээр зохиож түүнийг орлох нэгнийг олж хөөрхөн хүүтэй болсон. Ингээд дууссан уу гэвэл бас үгүй юм. Ингээд миний амьдралын 2 дахь мөчлөг эхэллээ. Би эхнэрээ чадах хэмжээндээ хайрлаж аль болох хүүхэд эхнэр 2-хоо төлөө явдаг байлаа. Гэвч би анхны хайраа хайрласаар зургийг нь харахад л догдолдог сайн найзууд хэвээр байлаа. Энэ үед миний хугасхан хайр эхнэрт маань багадсан уу бүү мэд нэг л мэдэхэд эхнэр маань намайг орхин өөр хэн нэгнийг сонгосон.

Ингээд хүү маань 1 ойтой бид 2 үлдвээ. Би яг үнэндээ эхнэр намайг хаясанд нээх шаналаагүй яагаад гэвэл би хүүгээ өөр дээрээ авч үлдэж чадсан бас би Б-д хайртай хэвээр байсан болохоор. Тэгээд би хэсэг байсны эцэст Б-тэй уулзахад тэр маань нөхрөөсөө салсан байсан нь тухайн үедээ надад том боломж мэт санагдаж харилцаагаа гүнзгийрүүлэн бид хосууд боллоо. Тэр үеүд миний амьдралын хамгийн жаргалтай үе байсан. Бид хамтдаа байж кино үзэж жүжиг үзэж хамт өглөө сэрж хамт алхаж хамт хооллож хайртайгаа хэнээс ч нуулгүй хэлж би гэж хүн хорвоогийн хамгийн жаргалтай хүн байсансан.

Гэв удалгүй том асуудал гар ирсэн нь миний хүү байсан. Үхтэл үр харам гэж би хүүгээ өөрийнхөө төлөө золиослохыг хүсээгүй. Би өөрийнхөө аз жаргалыг хүүгийнхээ элэг бүтэн амьдралаар солихыг хүсээгүй. Би эхнэртэйгээ эвлэрэх талаар бодож эхэлсэн. Араас нь явж Б-г гомдоосон бүр ахин дахин гомдоосон нь Б-г ч эхнэрээ ч алдах шалтгаан боллоо. Ингээд 2 туулай хөөсөн хүн хоосон хоцордогийн үлгэрээр би аль ч үгүй хүүгээ тэврээд үлдсэн дээ.

Харин үүнээс 2 жилийн дараа би өөртөө эхнэр биш хүүдээ эх авсан юм. Муухай сонсогдож байгаа ч энэ бол бодит үнэн. Энэ эхнэр маань хөнгөн цайлган сэтгэлтэй анхны хүүг маань хайрлах чинь сэтгэлтэй. Бидний дундаас гарсан 1 хүүтэй. Гэвч би яагаад ч юм одоо ч Б-д хайртай түүнийг санаж үгүйлдэг. Бүр хааяа зүүдэлдэг. Би киног үргэлжлүүлэхийг хүсэхгүй байна. Гэхдээ хайрлахаа больж бас чадахгүй байна. Амьдрал цаашаа яаж өрнөхийг мэдэхгүй ч би бэлэн биш байна…

20 Comments

  1. Эмчид үзүүл!

  2. ЗААВАЛ УНШААРАЙ says:

    UHSEN ELENTSEGNII CHIN HAIR ZAIL CHI MUUUU T1 T1 NOWSH WE TIIM SAIHAN BAISAIN YM BOL TEGEED AMIDRAHGUI UHSEN HUUREE HIIJ BUTSAJ EHNERIIHEE ARAAS YVSIIN TEGEED HUDLAA HUUGEE BODSON GEED ZAIL CHI MUUUUUU HUD STA MIN

  3. A says:

    Ta naad B gdg huniihee talaar buur neg tuurugduld avttsiin bn. Neg tiim horgodson suns shig. Naadah chin uneher hair mun uu . Tgd uuriiguu taitgaruulahiin tuld olon emegtei huneer toglodog chin yaj bgaam. Zugeer zugaatsah bsiin bol yah gj ur huuhedtei boldgiin. Herve ahij iim yum boluul huuhduuder eejid ni uguurei. Yostoi uuriinhuu mangariig romantikaar tusuuldug hub uu gu yu

  4. Hun says:

    B eegee Mart amidral chinii bodson anhnii hair bish yum!!! Ehneree hairal!!! Odoo aldwal chi amidrald jiveh bolno

  5. Сахалт says:

    Орон гаран дурак вэ

  6. goy huuhen says:

    jogorson amidral bndaa

  7. man says:

    Өмнөх хоёр туулайгаа март, ой санамжаасаа авч хая. Одоогийнхоо эхнэрт хайр халамжаа зориул. анхны эхнэр чинь хүүхдээ нялх байхад нь бөөр бөгсний ажил хийгээд явахад эх хүн гэхэд хэцүү л юм. Хоёр дахь Б ч гэсэн чамд хань болохгүй. Чамд анхнаасаа хайргүй өөр хүн сонгосон байна. Урд чи 2 туулай хөөж байсан бол одоо 3 туулай хөөхөөр юу болохов.

  8. Ihmedeh says:

    Odoo chi uuriiiguu bish, ur huuhduudiinhee umnu huleeh hariutslagaa bodoh heregtei. Anhnaasaa huntei suuj huuhedtei bololgui, zambaldaad l yavj bsan bol amar bj. Tegeed ch 35 tai hun uhaanaa dagaj amidrah tsag bolson. 25 hurtlee boovondoo, 35 hurtlee zurhendee zahiragdaad yavj. Odoo uhaandaa zahiragdaj, uureg hariutslagaa uhamsarlaj amidrah tsag chini bolj dee. Hunii amidral bogino shuu.

  9. ax says:

    chi uuruu jaahan tenegduu, tolgoigoo ajilluulj ergetsuulen bddoggui, hojmiin surug yr dagavariig totsoodoggui, tovchhondoo ergetsuulen, bdoh, shuun tungaah chadvargui uun boltoi. Negent huuhdee ch haaad yavsan emegtein araas guij tsag garzdah heregguig bodoh uhaan yagaad oroogui bnaa????

    tuilbargui, tuushtai bish eriin hugathai yum daa. odoo naad 3 dahi ehneree sin haamjil, hunii itgek buu ald, itgel, hundlel baij baij uur shig chin tuilbargui hunii hajuud ehner togtoh bhdaa, itgel hundlel bhgui bol yun hair mair.

  10. fed says:

    кино зохиол ч гэж, зүгээр л нэг туйлбаргүй эрийн жонхуу шиг амьдрал байна. одоо өөрөө ч жаргасан юм байхгүй, хүүхэд нь ч төрсөн эхтэйгээ биш, бас одооны эхнэрээ нэг тийм ашигласан өөрийгөө хүүгээ асруулах маягтай…эр хүн болох болоогүй байна бандиараа байна

  11. Hm says:

    Нэг тийм яах гээд байгаа нь мэдэгдэхгүй эрчүүд байдаг, тийм хүн бололтой. Хайрлах гээд байгаа ч юм шиг үгүй ч юм шиг дүйнгэтээд явдаг. Тийм төрлийн эрчүүдэд хамгийн дургүй

  12. Me says:

    Uh.

  13. шүри says:

    ккк хэцүү ч юмааа даа . энэ амьдрал

  14. Балдан says:

    Мэдрэл мал! Амьдралаас юу хүсэж бгаагаа мэддэггүй мал бншт

    • shut up says:

      medrel ork chi

    • Зочин says:

      aztai yumaa sain huugee hairldag hanitai bolsn. Bi 2 huuhedtei huu ohin 2-toi nohortoi suugaad 10 jil bolj bna. Gehdee bid 2 haluun dotono bich sonin salah ch hetsuu baih ch hetsuu sonin amirdraltai sex barag hiideggui haya 1sar bolood 2sar bolood hiideg. Nohor mani namaig neg sh udaa hair gej duudaj baigaagui sonin dandaa muu muuhaigaar duudaad doromjilood baidag sonin nohortoi gomdosoor baigaad bid 2 salaad 1-jil tusdaa amirdrsn. Ajil deree suuj baihdaa hajuud baigaa huuhnuud minii hani haana bna minii hair haana bna geed utasaar yarij bgaagiig sonsoon ooriin erhgui nulimis ursdag bailaa hotoltsood ybaj baigaa 2 hosiig haraad ooriin erhgui nulimis ursaad yagaad bi gedeg hun geriin uilchilegch chig amidardag bna geed oor oortoo gomddog blaa. Nohoroosoo tusdaa baihad neg tanidag ah bsn bi yah u geed dandaa yumaa yaridag blaa ter zaluu bayanga namaig halamjilaad baihaar bi teneg hun chig ger bultei hund dassn baisn gehdee bi neg udaan uulzaagui 3-udaa uulzsn dahiad uulzii geheed bi sonin durgui hureed zugeer ooriigoo toglom bolgoj baiga yum chig sanagdaad genet durgui hureed ulzaagui bi aimaar halamj hairluulahiig hussen yum chig bna gehdee hezee ch ger bultei hun bol tegddgui yum bna zugeer 1-odoriin zugaagaa gargaj baigaa yum chig sanagdaad ulam ooriigoo uzen yadsn. Er n bol nuuts amrag gedeg yum bol shal demii zuil zugeer huselee hangadag 1-odoriin zugaa. 1-jiliin daraa Nohor ooroo hureed irsn bolohoor bi bas nohoroo nadad chigsn uchir baigaa bi chigsn buruutai huuhdiinhee toloo saihan amdarna dahiad huuhedtei bolchibol arai oor boloh baih geed huutei bolsn. Gehdee minii bodsonoor boloogui hunii ugiin zan hezee ch oorchlogdohgui yum bna. Bi ulam er huniig uzen yaddag bolsn. Erchuud dandaa zoriud dandaa bi gesen humuus yum chig er huniiig ulam uzen yaddag bolsn. Nohor mani namaig ehner gej harddgui bolohoor bi zugeer 2huuhdiin toloo geriin uilchileg chig amidardag. Er huniig ulam uzen yadahaar hair halamj dutahaar hun robit chig bolj huibirdag sexiinn huselgui boldog yum bnlee. Chamaig minii hani minii hair gej duudaj bbal humuusee tiim saihan ugnuudiig une tsentei bailgaarai. Hajuud sain hun baihad oor hun bodoj baidag teneg yum daa.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.