Би фемдом бас бондейж хийх дуртай

Багаасаа л архины сүүдэрт амьдрал минь өрнөсөн гэхүүдээ. Тухайн үед аав гэдэг хүн угаасаа л архи уудаг юм байна гэдэг л ойлголттой байж билээ. Архи уухаараа агсам тавьж ахиж уух гэж зүтгэнэ. Гэхдээ миний ээж хугарашгүй нугарашгүй хүн байсаан. Аав архи уугаад гар далайхад нь айгаад зодуулах биш урдаас нь дайрдаг эмэгтэй байсан. Толгойгоо хагалуулж нүд нүүрээ хөхөртөл зодуулсан ч мөчөөгөө өгч лав үзээгүй. Тэрийг нь харж өссөн болохоор би өөрөө ч хүнд амархан дийлдэхийг хүсдэггүй. Дээрээ ганц эгчтэй. Эгч надаас тэс өөр. Аавыг архи уухаар айгаад уйлдаг байхад би таг гөлрөөд зогсчихдог хүүхэд байсан. 10-хан настайгаасаа эхлээд л би аавыг архи уугаад зодоон үүсгэхэд нь адилхан дайрч эхэлсэн.

Өсвөр насан дээрээ ааваар элэгдүүлж толгой руугаа цохиулж дэвсүүлж бүр шанаа ч амсаж үзлээ. Архи уухаараа л араатан болчихдогоос биш аав минь тийм ч муу хүн биш л дээ. Би дотроо ямар нэгэн гомдол хорсол тээх дургүй болохоор шууд л гаргачихдаг зантай. Аавтай тухайн үедээ учраа ололцсон л бол тэгээд л дуусна. Хайртай хүндээ хадгалж байсан охин биеэ хамаатныхаа ахад хүчингийн золиос болж алдсан. Амиа хорломоор санагдаж хэд хэдэн удаа нууцаар оролдсон ч бүтэлгүйтсэн. Мэдээж тэр үед би их сонин байсан болохоор хүн бүр хар авсан байх.

Гэхдээ хэн ч надаас юу болоод байгааг асуугаагүй. Мэдээж асуусан ч би юу гэж хэлэх вэ дээ. Тэр үед аав намайг ажил дээрээ дагуулж аваачин өдөржин хүнд ажлаар булдаг байлаа. Би ч зовлонгоо мартталаа гарынхаа хурууг эвэрштэл ажил хийсэн. Аав надаас алхам ч ходохгүй дагана. Өөрөө үгүй бол ажлынхаа хүнд даатгаж заавал дэргэд хүн үлдээнэ. Ингэсээр өнөөх амиа хорлох бодол минь үгүй болж амьдралд итгэх итгэл минь сэргэсэн. Би сүүлийн удаа амиа хорлох оролдлого хийхдээ захиа бичиж байсан. Тэр захиагаа нэг цүнхэнд хийсэн боловч хэзээ ч эргэж олоогүй. Одоо бодоход аав л уншсан байж таарч байгаа юм. Аав маань тийм ч муу хүн биш байгаа биз. Үнэндээ манай гэрийнхэн хоорондоо нялуурдаг хүмүүс биш. Тэгсэн мөртлөө хайр нь дотроо байдгийг бүгд мэднэ.

Удалгүй нөхөртэйгөө учирч 3 жил үерхсэний эцэст нэг гэрт орлоо. Уг нь халамжтай сайн хүн. Намайг дэмжиж үргэлж л сайхан үг хэлж баяр болгоноор бэлэг сэлт сюрприз гээд л. Гэтэл би болдоггүй. Гэрт хэрүүлгүй байхаар надад цаанаасаа өгүүлэгдээд байдаг юм шиг. 3 жил үерхэхдээ 2 жилд нь бид 2 өөр өөр улсад байсан болохоор уулзах завшаан их ховор. Гэхдээ бид 2ын дунд ямар ч бие биенээ араар тавьсан түүх байхгүй. Хамгийн гол нь би дэндүү хатуу ширүүн. Бусад хүүхнүүд шиг эрхэлж нялуурч чаддаггүй. Би хэрүүлийг зодоон болгочихдог. Энэнээсээ болж нөхрөө маш их эвдсэн юм шиг.

Сексийн тал дээр ч би фемдом бас бондейж хийх дуртай. Бид 2 ээлжилдэг юм л даа. Эхэндээ энэ бүх хэрүүл маргаан зодоон нүдээн хосуудын эхэн үед байдаг л гэж боддог байлаа. Гэтэл үгүй шүү. Хэрүүл байж болох ч зодоон бол өөр зүйл. Би ч ээж шигээ шууд л дайраад л зодолдоод л гардаг. Сүүлийн нэг сар л зодоонгүй байна. Гэтэл би байн байн өөрөө эхэлчих гээд мэдэхгүй юм даа. Энэ хүнийг ингэж зовоож байхаар хүүхдээ аваад салчихдаг ч юм билүү. Би ер нь уйлаад байдаг хүн биш. Нөхрөөсөө нэг хэсэг салж үзсэн. Бага зэрэг санаснаас биш нус нулимс лав болоогүй. Манай хүн өөрөө л уйлаад гүйгээд ирсэн. Амьдралдаа хэнийг ч бүрэн гүйцэт хайрлаж үзээгүй.

Гашуун хайрын түүх амсаж үзээгүй ч зүгээр л хэт их хайрлаад сүүлд нь хохирч үлдсэн олон хүний жишээг мэдэх болохоор ч тэр үү цаанаасаа өөрийгөө л нэгт тавиад байдаг зантай. Миний амьдрал тэр чигтээ уур бухимдал ч юм шиг. Би тэгээд энэндээ ч дасчихаж. Сүүлд нэг нийтлэл уншихад хүчиндүүлж байсан хүүхнүүд яваандаа сексийн хувьд бас сэтгэл санааны хувьд хэвийн биш болдог гэсэн юм байсан. Миний асуух зүйлс бол би яаж хэвийн болох вэ?

8 Comments

  1. delgedeek says:

    hi all femdom domination sonirholtoi oortoi itgeltei bardam buh zuil deer bie daasan haraat bus mistress emgtetei taniltsaj hen hendee taalgdbal mistres and slave hariltsaa togtooe email bicheerei delge_4210@yahoo.com

  2. адил юм says:

    би чамтай их адил төстэй амьдрал туулсан. бас чамтай ижилхэн түргэн зантай, огцом ууртай хүн. дотроо хамаг юмаа тээгээд муу санаад явж ерөөсөө чаддаггүй юмыг тэр дор нь шийднэ. чамаас ялгаатай нь амиа хорлох гэж оролдож байгаагүй харин архи их уудаг байсан. сэтгэл санаа тавгүйрхэнгүүт л эсвэл ямар нэг юм тохиолдох болгонд архи уучихдаг байлаа. ингэж явсаар гэр бүлтэй болсон. эхний хэдэн жил нөхрийгөө их зовоосон. архи ууж гадуур тэнэж агсам тавьж хэрүүл зодоон үүсгэдэг нь би л байлаа. үнэтэй цайтай гэсэн болгоноо эвдэж хагалж зодолддог тийм л айл байлаа. нэг удаа нилээд муудалцаад салах дээрээ тулсан. хэдэн сар тус тусдаа байлаа. тэгээд бодсон л доо. би л болохгүй байж ерөөсөө л миний буруу байж тэр хүн намайг хайрласныхаа төлөө яагаад ингэж зовох ёстой гэж? намайг хайрласан тэр хүнд ямар буруу байнаа? намайг хайрлахгүй ч байж болох л байсан. яг үнэндээ нөхрөөс минь өөр намайг хайрладаг хүн энэ хорвоо дээр ганц ч байхгүй. өнгөрсөн хугацаанд би л нөхрөөрөө хайрлууулаад өөрөө ерөөсөө хайрлаж байгаагүй байсан. бас л чам шиг хайраас болж зовж шаналахыг хүсдэггүй, хүнд бүрэн дүүрэн итгэж чаддаагүй хувиа хичээсэн амиа бодсон тийм л хүн байсан юм. яахав тэр нь туулсан амьдрал гэр бүл ах дүү хамаатныхаа амьдралаас сургамж авч тэрийгээ сэтгэлийн гүндээ бат бөх суулгасчихсан өөрийгөө хамгаалах сэтгэлзүйн нэг төрлийн механизм л байхгүй юу. эргээд нийлвэл зангаа засаад ханийгаа одоо чин сэтгэлээсээ хайрлаж хүндэлж жаргаах юм шүү гэж бодсон. гэхдээ би өөрөө эвлэрэх санал тавиагүй учир нь би хэтэрхий их зовоож гомдоосон байсан учраас надад нүүр байгаагүй. гэтэл миний хань намайг уучлаад эргээд ирсэн бид эвлэрсэн. би зангаа бага багаар татаж засса. өөрийгөө нэгт тавихаа болиод гэр бүлээ хайрлаад ханийгаа чин сэтгэлээсээ хайрлаад эхлэхээр хүний сэтгэл санаа эдгэрдэг юм билээ. би амьдралдаа их олон хүнд зүйл туулсан сэтгэлийн гүн шархтай сэтгэцийн гэмтэлтэй болж ааш зан минь дээд зэргээр эвдэрсэн байсан юм билээ. тэр шархыг хайр эдгээж өгсөн. миний ханийгаа хайрласан хайр эргээд надад аз жаргал хэвийн хүн шиг амьдрах итгэл авчирсан. бусдыг хайрла гээд байдгийн учир энэ гэдгийг л би ойлгосон. тэр үед эргээд нийлээгүй салсан байсан ч би тэр хүнийг насан туршдаа хайрлаж явахаар шийдсэн байсан. учир нь хүн хэн нэгнийг хайрлахгүй болохоороо л араатан болдог юм билээ. азаар чамд сайн хүн таарч бас сайхан хүү заяаж одоо зүгээр л энэ сайхан зүйлээ хайрлаад зангаа засаад өөрийгөө өөрчлөөд амьдар. чамайг эдгээх зүйл бол зөвхөн хайр. гэр бүлээ хайрласан хайр л чамайг аварна. чи өөрийнхөө байр байдлыг мэдэж байгаа чинь сайн байна энэ чинь хамгийн том эхлэл. ааш чинь эвдэрсэн ч сэтгэл зүрх чинь хүн хэвээрээ байна шүү дээ. бас хүүгээ өөр шигээ хүн болгох гээгүй бол одооноос өөрөөсөө л эхлэх хэрэгтэй. тэр зодоон нүдээд эхлүүлэх гээд байдаг зан чинь зүгээр нэг дадал болчихож тэрийгээ тайван байдлаар сольж дасга. аяндаа тайван байдал чинь дадал болно зодоон нүдээнээс хол байсан хүншиг л дасчихна.

  3. red says:

    Setgelzuichid handah heregtei, ger bulee avrii gej bodoj baigaa bol nuhur chin sain zaluu yum shig sanagdlaa. Baga baihdaa huchirhiilel dund ussun huuhed setgehuin gemteltei bolson bga, heruul zodoon huseed bna gedeg ni eniig haruulj bga yum. Sain setgelzuich deer ochood zuvulguu absan ni deer nuhurteigee hamt ochih heregtei baih. Huuhed chin bas zodoon zohion heruul uruultai amidarhiig husehgui baigaa biz de.

  4. Noyon says:

    Hamaatniihaa ahiig buudaj al tgd ershuut bus emegteileg bolooroi (yr ny bol oshoogoo awbal ggui bolj magadguu

  5. kkkk says:

    baga nasnii dursamj, tuulj unguruulsen amidral nuluulj bgaa bhaa, gehdee l er hun iim dogshin, shazruun, adair huntei udaan amidrahiig husrhgui bizdee, chi uuruu l sain hicheej, emchilgee hiilgehgui bol bolohgui bhaa, hunii huu her udaan chinii ene aimaaaaaaaar adair aashiig tevchih yostoi ve??? Chinii aash zan huuhded chin haldana shuu

  6. Зочин says:

    Энергийн хувьд зөөлөн, уян хатан байж бүх асуудлыг хайраар шийдэж байхдаа л эмэгтэй хүн хамгийн хүчтэй хүн болдог гэдэг. Эр хүнд өөрийх нь хайр хамгаалалт тусламж дэмжлэг хэрэгтэй уян зөөлөн эм хүн хэрэгтэй болохоос хатуу ширүүн хар яр хийсэн хүнийг эм хүн бсан ч эр хүн шиг хүлээн авч зүгээр л тэмцэлдэж буюу өрсөлдөж эхэлдэг. Өөрөөр хэлбэл зодолдож ер нь бол зодож эхэлдэг. Чиний хүүхэд насны хүнд хэцүү амьдрал, хүчирхийлэлийг ойлгож бн. Тэрнээс болж одоо ийм болсон нь ч ойлгомжтой бн. Гэхдээ цаашдаа энэ хэвээрээ явж болохгүй ээ. Өөрчлөгдөх естой. Эхлээд өөрийгөө хайрлаж сурах хэрэгтэй. Эмэгтэйлэг бол. Гое бол. Үзэсгэлэнтэй бол. Өөрийгөө хайрла. Чамайг гээд хүрээд ирдэг нөхрөө хайрла. Салах тухай бодлоо орхи. Гол нь зөвхөн ХАЙР.

  7. uur husel says:

    uurt chin tiim amidral heviin ym bishu, harin busad shig amidrald orvol heviin bish sanagdah ym bishu.

  8. hi says:

    Сэтгэл зүйн эмчилгээ хийлгэх хэрэгтэй байхаа. Эмчилгээ хийлгэхгүй бол гарч болох үр дүн нь харамсаад ч барахгүй шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.