Гэрлэсэн эмэгтэйчүүдийн нэн даруй зогсоох 5 үйлдэл

Three women outdoors at a party with champagne smiling

1. Ханийгаа хvvхэд шиг харж, хандахаа боль. Ханьд чинь халамжит “гэргий” хэрэгтэй болохоос дахиад нэг ээж хэрэггvй.

2. Нөхөртөө vйлдлээрээ ямар нэг юм ойлгуулж эсвэл амаараа хэлээгvй байж нөхрөөсөө “ойлгочих байх” гэж найдан өөрийгөө бүү зовоо. Шууд юу бодож, яамаар байгаагаа аятайханаар хэлж сур.

3. Нөхрөөсөө илүү үр хүүхдүүдээ нэн түрүүнд тавихаа боль. Таны хүүхэд аав ээж нь нэг нэгнээ халуунаар хайрлаж байгаагаар амар тайван болж, хамгаалагдсан мэдрэмжийг авдаг болохоос мянга өөрсдийг нь хайрлаад ханийгаа анхаарахгүй бол энэ бүх хайр чинь хайр биш болж орхино.

4. Ханийг чинь хүндэлдэггүй эсвэл ер нь ханилсан ханиа муулдаг, хов жив ярьдаг найзуудаасаа холд. Хэзээ ч танд тус болохгүй мөртлөө таны гэр бүлийн амьдралд үргэлж гай тарих болно.

5. Өөр эрчүүдтэй бүү сээтэгнэ. Энэ нь та өөрийнхөө сонгосон ханиа голж байгаа л гэсэн үг. Цагаахан сээтэгнүүр байж болно шдээ гэж зарим нь бодож магад. Овоохой босгоогүй бол шаазгай юу гэж суухав. Та найзууд гэж бодож байхад нөгөөх чинь юу ч гэж бодчихсон явааг мэдэхгүй шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.