Сексийн гайхамшгийг мэдрэхийг хүсэж байна уу?

Бүү ич

Эрэгтэй хүн хайртай эмэгтэйгээ эхээс төрсөн чигээр нь харахыг хүсдэг. Тэд хөнжил, бүүдгэр гэрлийг хүртэл ад үздэг. Гэтэл зарим эмэгтэйчүүд өөрийнхөө бие хаа, галбир төрхөндөө сэтгэл дундуур байдгаас чармай шалдлахаас ичингүйрч сексийг нэр төдий болгож орхидог гэмтэй. “Бие галбир муутай” ч гэх юм уу, эсвэл “Би харвинтай” гэх мэтээр нүцгэлэх, гэрэл асаахаас татгалздаг төдийгүй, улмаар сэтгэлзүйн элдэв хүлээснээс болж сексийн үед чөлөөтэй байж чаддаггүй.

Ихэнх хүүхнүүд өдөр гэрэлтэйд сексдэхийг хүсдэггүй. Үүний улмаас амьдралын нэгэн хэсгийн гайхамшигтай сайхныг мэдрэхгүй өнгөрөхөд хүрдэг. Харин эрэгтэй хүн бол огт өөрөөр ханддаг. Тэд хайртай эмэгтэйгээ байгаагаар нь хүлээн авч, хайрлаж чаддаг. Тиймээс стресст ч оруулж болох энэ мэтийн огт хэрэггүй ичингүйрлээс ангижирч чадвал сексийн гайхамшгийг мэдрэх болно.

Хэрэггүй яриа бүү ярь

Эмэгтэйчүүд эрчүүдээс хавьгүй их чалчдаг болохыг эрдэмтэд аль эрт тогтоосон байдаг. Эмэгтэй хүн гучин минутаас илүү дуугүй байж чаддаггүй гэсэн судалгаа ч хүртэл бий. Харин энэ онцлог нь сексийн үед тийм ч таатай зүйл биш гэнэ. Сексийн дараа эрчүүд ямар ч тамир тэнхээгүй болж бушуухан унтаж амрахын түүс болдог. Гэтэл хүүхнүүд яг ийм үед элдэв хэрэгтэй хэрэггүй зүйл ярих дуртай байдаг аж. Жишээ нь сексийн яг эгзэгтэй мөчид гэнэт “Хаалгаа цоожилсон билүү?” гэх зэргээр эгзэгтэй асуултууд тавьдаг. Энэ нь эрчүүдийг балмагдуулж, бэлгийн сулралд оруулахад ч нөлөөлдөг гэнэ.

Хуурамч дур тавилт

Зарим хүүхнүүд дур тавьж үзээгүй хэрнээ хуурамчаар дур тавьж буй дүр үзүүлдэг. Харин үүнийг сексийн харьцааны арга хэрэгслээ болгон байнга, тогтмол ашигладаг бол аюултай шүү. Байнга ингэснээр жинхэнэ дур тавилтыг мэдэхээ болиход ч хүрэх гэмтэй гэнэ. Хүүхнүүд хайртай хүнээ гомдоохгүй, түүнийг алдахгүйн тулд ийм аргыг хэрэглэдэг нь нэгэнт тодорхой юм.

Ингэхдээ кинон дээр гардаг шиг жүжиглэж, худал орь дуу тавьдаг. Гэтэл эрчүүд хуурамч дур тавилтыг мэдэрдэг гэнэ. Гэсэн ч хэлдэггүй. Гэхдээ энэ нь тийм ч тааламжтай санагддаггүй аж. Хэрэв та үнэхээр дур тавихыг хүсэж байгаа бол хайртай хүнтэйгээ нээлттэй ярилцаад үзвэл илүү үр дүнд хүрэх магадлалтай шүү.

1 Comment

  1. ccc says:

    Sexig hen heneese sanaa zovohgui gereltei il hiij baijil goe bolon

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.