Монголоос ирсэн ахын маань ажил амьдрал нь энэ хүний гарт байгаа

Би нэг Азийн оронд амьдардаг 29 настай эмэгтэй. Энд анх сургуулиар ирээд удаагүй байхдаа надаас ах эхнэр хүүхэдтэй хүнтэй танилцаж байлаа. Сургуулийн төлбөр, байрны мөнгө бүгдийг нь төлдөг нэлээн мөнгөтэй дажгүй хүн байдаг. Нэг ёсондоо явалддаг гэхүү дээ. Мэдээж та бүгдэд таатай санагдахгүй байгааг мэдэж байнаа. Одоо бид 3 жил болж байна. Би энэ хүнд сайн байгаагүй бол мэдээж энэ хүртэл явахгүй л дээ. Бид 2 бие биедээ сайн хэдий ч суухгүй нь тодорхой гэдгийг хэн хэн маань мэдэж байгаа.

Бичих гээд байгаа гол асуудал маань миний нас одоо би хүнтэй суух хэрэгтэйгээ сүүлийн үед их ойлгож байгаа. Гэтэл энэ хүн маань намайг тавьж явуулах шинж алга. Жилийн өмнө нэг Монгол залуутай танилцаад хэсэг мсж бичиж дотно болж байтал энэ хүн маань мэдчихээд бөөн хэрүүл боллоо. Надад анх удаа гар хүрсэн, өмнө нь хардаж уурлаад алгадаж байсан боловч тэр үед бүр зодсон тэрнээс болоод би 14 хоног хичээлдээ ч явж чадаагүй. Түүнээс хойш нэг л дарамт дунд амьдарч байгаа гэхүү дээ. Гарж орсон бүгдийг хянаастай.

Сая 2 сард Монголчуудын уулзалт дээр бас нэг аятайхан залуутай танилцаад мсж бичээд 2 удаа л уулзсан. Энэ залуу бүр намайг гайхаад хамаагүй орж гарахгүй хааяа шөнө орой утсаа авахгүй байхаар чи нөхөртэй юм бишүү гээд гайхаад байхаар нь өнгөрсөн 7 хоногт байгаа байдлаа хэлсэн. Харилцаа маань мэдээж өмнөхөөсөө дордсон бүр алга болохгүй мэндтэй байгаа бид 2 уг нь бие биедээ их татагдаад байх шиг байгаа юм.

Өчигдөр юм бичиж байгаад “манайд бүр нүүгээд ирээ” гэсэн их бодож байгаад хэлсэн гэж бодож байгаа. Нэг ёсондоо үерхэх санал гэж ойлгоод байгаа гэтэл би энэ хүндээ яаж ойлгуулахаа бүр гайхаад байна. Намайг хүнтэй суух ёстой ч юмуу тэр талаас ерөөсөө ойлгохгүй байгаад байна бараг л насаар нь хажууд нь байх ёстой юм шиг л хандах юм. Шууд зугтаад ч юмуу явах гэхээр миний ажил, Монголоос ирсэн ахын маань ажил амьдрал нь энэ хүний гарт байгаа. Энэ бүгдийг нураагаад явлаа гэхэд дараагийнх нь эрсдэл хэр байх бол гэж бодоод байх юм.

21 Comments

  1. Juni says:

    Solongost amidardag bsan 1 hvvhen sanaand orchloo. Juuchlalaar 1 doojoogui so zaluutai suugaad hajuugaar n baar savnaas mungutei bayn hugshin so uvguchvvliig uurgalaad ywaldaj bainga brandiin heden say iin vnetei tsvnh goyl avhuulaad terniigee oir orchmiinhoo mongol hvvhnvvded ih gaihuulnaa. Hamgiin svvld barag 60garsan bayn uvuu degeedej hergeer jirmee bolj hvvhdiig n gargasan. Nuguu uvgun n avgaigaasaa aigaad nuguu hvvhniig hvvhedtei n mongol ruu tsuluud holboogoo bvr musun taslasan bnle.

  2. 34 says:

    Анх зодоход нь цагдаад өгчих хэрэгтэй байсан. Одоо ч гэсэн оройтойгүй байна. Цагдаад өгөөчээ? Юу хийгээд зүгээр дээрэлхүүлээд байгаан?

  3. Зочин says:

    Шинэ залуутайгаа нийллээ гэхэл нэг л өдөр муудалцахдаа чамайг биеэ худалддаг янханаар чинь дуудах болно. Тиймээс шинэ хүнтэй болье гэвэл энэ хүнээсээ салж байгаад, өөрөө өөрийгөө авч явж чаддаг болж байгаад хүнтэй танилц гэж зөвлөе. Хшн хүний амьдралд өнгө, утга учир нэмж байж хос нь болдог. Тэрнээс биш дутуугаа гүйцээлгэж хос болбол дандаа муугаар төгсдөг.

  4. 11 says:

    Би лав хүнээс салмаар санагдахаараа жирэмсэн болчлоо. Би чамд хайртай дуртай гээд л залгаад л залгаад л утсаа авахаа болин больтол нь мсж бичиж залгадаг. Бүхэл өдөржингөө мсж бичиж залхаадаг. Ингээд үсрээд 7 хоногийн дотор л салчихдаг. Жирэмсэн болчлоо гэхээр шууд би хүүхэдтэй болмооргүй байнаа гээд л эхэлдэг. Тэгэхэд нь би юу яриад байгаан сууна гээд дайрдаг. Авахуул гээд л эхлэнэ. Нөгөө хүнээ ч хэн болохыг нь таниад амар байдымоо. Гэхдээ наад хүн чинь зоддын бол хайртай дуртай хагацахгүй салахгүй хүүхэдтэй болийлдоо гээд л бай. Аргаа өөрчлөөд үз. Ямар ч эрэгтэй өөрт нь хайртай араас нь гүйдэг эмэгтэйд дургүй байдаг.

    • Буруу says:

      Чиний арга ганц бие залууд, Монголдоо л тохирно. Харин гэр бултэй гадаад хунд огт тохирохгуй. Тийм хумуус хун гэр булийн нэрэн доор хун алахаас буцдаггуй хумуус байдгийн. Менге нэхэх, жирэмсэн энэ тэр гээд зууралдвал шууд л алах телевлегее боловсруулдаг хумуус. Гол арга нь зугээр л ор сураггуй зугтаах

      • 11 says:

        Зодсон юм чинь алж магадгүй л юм байна. Аймар юмаа. Бүүр айчлаа.

  5. zuwlugj says:

    hen chamg hvnii nuhur uruu tathaar tsarailag tur gesiii odo tgd hamgiiin tsarai muutai deere tawiad hajuud ne nus tseree hayaal usand orohgv sexdej ntr higeel oyu uhaantail bol tsaad neg ergvv yum chin sejiglediim bgazde esol bvvr tiim balair bdald chin durlachij mgadgv

  6. zzz says:

    anhnaasaa hen chamg ehnerte huneer orold gsiim de oorinhoo hiisen uil laig ooroo l uurch de. Zugtaagaad naad zaluutga suulaa ghed huuhed gargaad hogshirsom avgai bolson hoino chini naad zaluu chini chamg ch gsen huurna uchir n chi ooroo ehnerte hunte yvaldaj bsan bizde gj heleh ugtei naad hogiin amidralaaraa amidarch bgad uhdee yay ghev de amidral iim hoino. Uiliin ur chini ergeed tolgoi der chini buuh tsagt naad olgoi ruu chini neg yum oroh balgui

  7. naiz says:

    Ter zaluu chn hurtel chmtai suuh bodolgui bgaa. Hari orond bnga sex hiih hunee olchloo gj l bodoj bgaa neeree shuu uchir n unengee heleh hereggui bj. Butsaad mongoldoo irsench salhad shaltagtai bna yugj helne geech chamshg ynhantai hen suuhavdee geel alga bolno

  8. kkk says:

    oyutan bh uydee surgaltin tolbor baur sav geed bugdig toloolcheed odoo hereggui bolhoor oor zaluu haraad bga yum uu daa neg ertei hamt amidraj baij oor erig bas erguulne taniltsan gedeg chi bas yos surtguungui amitan bn zugeer morooroo amidraj suraj yavaa zaluud bitgii gai boloh geed bai zaaval neg zaluu deer ochij salah yum uu morooroo yavaa hun lai boloh geed bh yun salmaar bga bok ooroo biy daaj amidraad salaad buren tseg tavisnii daraa oor er erguul teneg min zugtaad oor er deer ochij amidraad heseg hugatsaani daraa chamaig yanhan min manaihaas zail gej helne cham shig huuhnuuded ugaasaa hogin etchuul taardag yum buh amidralaa ehlemeer bga bol ooroo bugdig bosgo ooroo bair tureeslaad gantsaaraa biy daaj amidarsni daraa huntei taniltsval harin sain zaluu taarah magadlaltai

  9. jur says:

    тэр хүн чинь чамд хайргүй, зүгээр л нэг зугаа гаргадаг тоглоом нь давраад өөр хүн амьтантай болоод байхаар уурлаж байхгүй юу. чи 30 гараад сонирхол буураад ирэхээр чамайг хүссэн хүсээгүй хаяна. ухаан муутай хүүхэн бэ, юмаа зохицуулаад явчиж чадахгүй

  10. Сайн бод says:

    Нэлээн хэдэн ийм дохиол мэднэ. Ихэнхи нь алуулж дууссан байдаг. Маш ноцтой. Чи гэнэн байж, хамаг юмаа тоочоод байх шаардлагагуй. Салах гэж бодолтой бгаагаа ч хэлэх хэрэггуй. Юун ахын амьдрал, миний ажил энэ тэр гарт нь байх ямар хамаа бна, хун амьдралаа шинээр эхлуулж бно. Чи тэр залуутайгаа цуг хэнд ч мэдэгдэхгуй газар амьдар, эсвэл еерее бух зуйлээ бурдуулж байгаад тэрэнд ямарч мер улдээлгуй зугт. Амьдралаа бод, болгоомжтой хийгээрэй, алдаа гаргавал амь нас чинь дээсэн дереен дээр ирнэ шуу. Менгетэй хумуус, тэр тусмаа гэр бултэй гадны хумуус маш аюултай. Юу ч хийхээс буцахгуй байдаг юм шуу. Эргээд сайн нягтлаарай.
    Бугд л шахуу алуулсан гэдгийг бодолцоорой. Яах гэж ийм менгетэй хунтэй орооцолдож амь нас, сайхан залуу нас, хайр сэтгэл бухнээ гаргуунд нь гаргадаг бнаа. Одоо амиа л аварч гар. Нэн даруй хийхийг бод, сэжиг теруулж блхгуй шуу

    • Zahidliin ezen says:

      Bayarlalaa, heleed oilgoh shinjgui hun bolohoor sain bodoj baij hudluh bodoltoi ba. Nuguu zaluu maani ch bas zovloldood bid 2 yahaa medehgui l yariltsaj l ba.

  11. ff says:

    odoo zodoj gar hurch bga yun chin chamaig yach magdgui yum bna holboogoo tasalsan deer bhaa

  12. Marshall says:

    Ungu dagasan amidral uudulduggui bolhoor chi zamyand orjee hu. Uuruu l ene muuhai bantangaa ehluulsen bolhoor uuruu l uiliin uree edlej duusga daa.

  13. Marshall says:

    Ungu dagasan amidral uudulduggui bolhoor chi zamyand orjee hu. Uuruu l ene muuhai bantangaa ehluulsen bolhoor uuruu l uiliin uree edlej duusga daa.

  14. Unknown says:

    Minii bodloor solongost bdg yum shig bn… uildver yumuu ajilladag gazariinhaa dargatai n uchirtai bolohoor buh zuil ter hunii gart bgaa gj oilgogdohoor bn ter hun ch bas chamaig uuruus n tiim amar salahguig medej bgaa yagaad gvel udirgldlaga ter hund bgaa uchraas…
    Uneheer huntei suuya uuriiguu bodii ireeduigee bodii gj bgaa bol ahiinhaa ajil bolon uuriinhuu ajilaa hoosh n taviad mongold irj l taarah bhdaa medeej zugtaj sallaa ghd buun l yum boloh bh ydahdaa l chi ch bas surduuleh neg yumtai heleh ugtei boloh hergtei yum shigee hadamuudad chin helne ch yumuu esvel ehnert chin helne gdiimuu….
    Naad hun chin chamaig ashiglaal bj bh sanaatain bishuu naad hund chin chinii bish uuriinh n l amidral chuhal solgoltiig chi uuruu l hiine shuu dee

  15. Мөөгий says:

    наад хүнтэйгээ явж л байхгүй юу их идсэн өмхий бага идсэн өмхий гэдэг шиг яваандаа наад нэг юм чинь хөгширөөд үхэх байлгүй дээ тэгэхэд нь хүрээд ир, болж өгвөл хүүхдийг нь гарга тэгүл амьдрал чинь баталгаажина завсар зайгаар нь нөгөө залуутайгаа явалдаж л байхгүй юу нэг л амьдрах хорвоо өөрийнхөө мэдрэмж хүслээр амьдар 7 тэрбум хүн чамаар дутахгүй үхэх сэхэх чинь хэнд ч хамаагүй чи үхлээ гэхэд хорхойн чинээ үнэд хүрэхгүй тиймээ ингэвэл зөв тэгвэл буруу гэж санаа зовох юм байхгүй амьдар угаасаа чиний байгаа түвшин үүнээс дээрдэж чадахгүйгээс хойш дордуулчихгүй наад хүнийхээ хаялагаар сайхан ашиглаад л байж бай

    • moogii teneg pizda says:

      Amidral gants udaa bolovch, amidrald hiisen aldaa chine chamaig uhen uhetlchine bodogdoh bolno.

  16. xaxa says:

    Aziin oron gej ypon l bnshde neg owgoni dor hewtsenl gar bn da

  17. goy huuhen says:

    29tei gehed 19tei huuhdees dor setgeh ym bi ch bs 28tai tegeed haashaa ym be chi osvor nasnii huuhed uu ? hol gargui amitan bgaa bish ter ah chin dahiad neg ajil olood hiine biz dee chi ch gesen ter har ovoo chin chamaig ajilgui bolgovol ter l biz dahiad l ajil olohgui yu doo deerduulsen ch bi dorduulsan ch bai. medehgui l ym daa bi bsan bol ingej l shiideh ym bn . Chi ymar hoid aavdaa daramtluuldag osvor nasnii huuhed uu ? haashaa ym ami bish zaya bish yrshig l bn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.