Эрэгтэйчүүдийн бэлгийн дур хүсэл буурдаг шалтгаан…

Хүн бүрийн онцлог шинж чанарын ялгаатай байдлаар эр хүн бүрийн бэлгийн дуршил харилцан адилгүй ялгаатай байдаг. эрэгтэйчүүдийн олонх нь биологийн хөгжлийн дагуу бэлгийн дуршил ойролцоо байдаг ч, хэт их дур хүсэлтэй буюу бэлгийн донтох зан төлөвтэй эрчүүд ч байдаг. Үүний адилаар, тодорхой нөхцөл байдлын улмаас төрөлхийн бэлгийн маш бага дур хүсэлтэй эрэгтэйчүүд ч бий. Үүнийг Бэлгийн Дур Багасах Эмгэг (Hypoactive Sexual Desire Disorder) гэнэ.

Олдмол хэлбэрээр бэлгийн дур буурах олон шалтгаан бий:

1. Сэтгэлзүйн асуудлууд:

Өдөр тутмын амьдралын стресс, сэтгэл зовнил, харилцааны асуудлууд зэрэг нь бэлгийн дур хүсэлд нөлөөлдөг олон хүчин зүйлийн нэг.

2. Дааврын шалтгаан:

Тестотерон даавар нь эрэгтэй, эмэгтэй хүний бэлгийн дур хүсэл зохицуулах үүрэгтэй даавар юм. Нас ахих тусам энэ дааврын хэмжээ бага хэмжээгээр буурах ч насжилтаас үүдэлтэй өвчлөлийг эмчлэх эм бэлдмэлийн нөлөөнд илүү хурдан буурна.

3. Эрүүл мэндийн асуудал:

Чихрийн шижин, таргалалт, цусны өндөр даралт, холестеролын хэмжээ ихсэх зэрэг хүндрэлүүд (үсний уналтанд хэрэглэдэг ургамал, бэлдмэлүүд) түүний эсрэг эм бэлдмэлүүд бэлгийн дур хүсэлд сөргөөр нөлөөлнө.

4. Допамины хэмжээ буурах:

Бэлгийн дуршлыг тархинд хүргэх дохио дамжууулагчдын нэг нь допамин юм. Бэлгийн дур хүсэл буурсан шалтгааныг эмчлэх аргууд хоорондоо ялгаатай. Хэрвээ сэтгэлзүйн шалтгаантай бол бэлгийн харьцаанд үүсээд буй асуудалд төвлөрсөн сэтгэлзүйн зөвлөх үйлчилгээ авах хэрэгтэй.

Тестотерон дааврын түвшин буурсан нь оношлогдсон эрэгтэйчүүд даавар нөхөх бэлдмэл хэрэглэж болно.
Эцэст нь хэлэхэд эрэгтэйчүүдийн буурсан бэлгийн дур хүслийг эмчлэх зорилго нь бэлгийн тогтвортой амьдралын бие махбодь болон сэтгэлзүйн нөхцлийг хамтад нь бүрдүүлэх явдал юм.

1 Comment

  1. gg says:

    tuuniig odoo boltol sanaad l huseed l baih yum daa. buh yum chin huuramch hudal baij dee. bi chinii huuhnii tsugluulganii l toog nemsen yum shiv dee, gehdee hamgiin suuld chamd uuraa gargaj bichsen zuildee haramsdag yum shuu. chi hichneen oodgui hun bailaa ch gesen bi chamaig uzen yaddaggui, chamd zugeer l hairtai negen. namaig dahij hezee ch harj, sonsohiig huseeguigee chi nadad mash sain oilguulsan. jinhene hair mini ireh ter odor l bi chamaig ogt baigaagui meteer martah baih daa. bi chamd hairtai, chamd muu yum buu boloosoi gej husdeg shuu miniii Poalo C

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.