Эхнэрээ “араар нь тавьж” буй эрчүүд дараах үгсийг хэлдэг…

700-02757166 © Siephoto Model Release: Yes Property Release: No Couple on Beach in Winter, Lazio, Rome, Italy

Хэн нэгнээ хуурах, араар нь тавих явдлыг байнга нууцлан мэдэгдэхгүй байна гэдэг мэдээж хэцүү. Хэлж буй хэдхэн үгсээрээ үүнийгээ илчилж байгаагаа тэд мэддэггүй. Хайрт чинь чамд юу хэлж байгааг сайн анзаараарай.

Эрчүүд шинэ нууц амрагтай болсон хэдий ч эхнэртэйгээ хуучин харилцаагаа хадгалж үлдэхийг ихэд хичээдэг. Хоёр эмэгтэйд нэгэн зэрэг өөрийгөө зориулах нь мэдээж хэцүү. Дараах 5 өгүүлбэрийг эхнэрээ хуурч байгаа эрчүүд хэлэх нь элбэг гэнэ шүү.

“ЧИ ӨМНӨ НЬ ХАМААГҮЙ ДАЖГҮЙ ХАРАГДДАГ БАЙСАН”

Ингэж хэлснээр тэр өөрийг тань яг хуурч мэхлээгүй байгаа боловч энэ талаар бэлэн байна л гэсэн үг. Түүнээс гадна, урд өмнөх шиг гал халуун мэдрэмж буурч буй буруугаа тань руу чихэхийг оролдоно.

“МИНИЙ ЦАМЦЫГ УГААСНЫ ХЭРЭГГҮЙ, БИ ӨӨРӨӨ ХИЙЧИХНЭ”

Тэр үргэлж ийм ажилсаг байсан уу? Хэрэв тийм бол та үнэхээр азтай бүсгүй юм. Харин тэр урд өмнө нь ингэдэггүй байсан бол сэжигтэй гэсэн үг. Магадгүй, цамцан дээр нь хэн нэгний уруулын будаг хүрчихсэн юм биш биз?

“БИ АХИАД Л ОРОЙТОЖ АЖИЛЛАХААР БОЛЧИХЛОО”

Ажлын хэнээтнүүдэд анхаарлаа хандуулахад илүүдэхгүй. Гэхдээ тэр үлгэр жишээ гэр бүлсэг эр бол өөр хэрэг. Харин тэрээр тийм уйгагүй хөдөлмөрлөж байгаа мөртлөө мөнгө бага аваад байвал бас л НО-той шүү. Тэр “ажлынхаа” шинэ найз бүсгүйд мөнгөө зарцуулаад байгаа юм болов уу…

“ЧИ НАДАД ИТГЭДЭГГҮЙ, ЭНЭ ЧИНЬ БИДНИЙ ХАРИЛЦААГ БАЛЛАЖ БАЙНА”

Хэрэв чи эр хүнийг байхын аргагүй болтол нь хий харддаг бүсгүйчүүдийн нэг бол түүний ингэж хэлэх нь зөв байж мэднэ. Гэвч та тэгдэггүй байтал тэр ингэж хэлбэл бас л бодууштай…

“ЭНЭ БОЛ ЦОР ГАНЦ УДААГИЙНХ”

Гэнэт үйлдэл дээрээ “гардуулсан” нөхдүүд ингэж хэлэх нь элбэг. Гэвч ихэнх нь худлаа байдаг. Эрчүүдийн шинэ соргог зүйлд дуртай байдал болон заримынх нь хэт хүүхэмсэг зан эхнэрээ араар нь тавихад хүргэдэг. Архичин, тамхичин эрчүүдийг засаад авч болдог, харин хүүхэмсэг зантайг бол засахад бараг л боломжгүй гэлцдэг.

Д.Мөрөн
Эх сурвалж: www.Zindaa.mn

1 Comment

  1. Зочин says:

    Хүүхэмсэг эрчүүд насаараа хажуу дахь хань ижилээ зовоож зовоосны эцэст насны эцэст ганцаар хаягдан үлдэж, үр хүүхэддээ ч нэр хүндгүй нэгэн болж ганцаардсан нохойн үхлээр дуусдаг жамтай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *