Ажлын газрын хүнээ хэзээ ч битгий оролд

business team formed by young entrepreneurs isolated over a white background

Сайн байн уу? Та бүхэнд энэ захиа очих мэндийг хүргье ! Би одоо ид хийж бүтээдэг насан дээрээ явж байгаа бүсгүй. 3 хүүхдийн ээж сайн ханьтай аз жаргалтай эмэгтэй. Байнга одоогийнх шигээ жаргалтай байгаагүй. Маш олон зовлонг туулж өнөөдрийн аз жаргалаа олж авсан гэж боддог. Том хүүхэд маань миний өмнөх найз залуугийн хүүхэд. Аль 10-аад жилийн өмнө болсон хэрэг. Хар багаасаа үерхэж байгаад дөнгөж их сургуулиа төгсөөд хүүхэдтэй болж, хүүхдээ 1 нас хүрч байхад ааваас нь салж ганц бие ээжийн эгнээ рүү эргэлт буцалтгүй орсон.

За тэгээд ганц бие ээжийн зовлон мундах биш дээ. 3 жил хүнтэй үерхэлгүй хэнд ч татагдалгүй нөгөө л хүүхдийн ааваа бодож шөнөдөө дэрээ нортол уйлж зовсон. Энэ зовлонг маань ганц бие ээжүүд л ойлгох байх. Төрсөн ээж маань ч хүртэл ойлгоогүй. Байнга л загнадаг байлаа. Их сургуулиа төгсөөд чам шиг эцэггүй хүүхэд гаргаад гэртээ сууж байгаа хүн байхгүй гээд л. Удалгүй ажилд орлоо. Энэ тэндээс татаж чангаах эрчүүд олон. Захирал хүртэл нөхрөөсөө салсан хүүхэдтэй ганц бие эмэгтэй гэж мэдээд намайг оролдож эхэлсэн. Гадагшаа томилолтоор авч явсан нь ажлын биш хувийн шугамар байсан. Аз болж би унтаж хэвтээгүй. Ирээд шууд л ажлаасаа гарсан.

Ингээд гайгүй томоохон компаниас гарлаа сэтгэлээр уналаа. Дахин өөр газар ажилд орлоо. Дэг журамтай газар шиг санагдаж байсан. Ажил маань бас орчин нь надад маш их таалагдаж эхэлвээ. Хамт олон нь ч сайхан байлаа. За тэгээд дундаа ороод ирэнгүүт байнга хамт шоудана. Байсгээд л нэгнийх нь төрсөн өдөр. Явахгүй гэхээр зожиг гэх болов уу гэж бодно. Ажлын газрын ихэнх нь эрчүүд. Бас л эргүүлж эхэллээ. Бүгд эхнэр хүүхэдтэй. Дотоод майл чатаар элдвийн юм бичнэ. Би ч хөөрхий ажилдаа тогтож үлдэхийн тулд аль болох эвээр харьцаад байдаг байлаа. Тэгэх тусам даварна. Хамт олонтойгоо нийлж оройтохоор нөхөр чинь яагаад ганц удаа ирж авддагүй юм бэ гэхээр нь гадаадад байдаг юмаа гээд л хэлнэ. Тэгэхээр хол байдаг юм чинь чи их цангадаг байх даа сүүлд хэзээ ирсэн бэ гэх мэт янз бүрийн зүйл асууж шалгаана.

Ер нь яагаад нөхрөөсөө хол эсвэл нөхөргүй ганц бие эмэгтэйг эрчүүд ингэж дээрэлхэж харьцдаг юм бол. Үнэхээр гайхмаар.Манай ажлын газрын 3н ч залуу надтай иймэрхүү байдлаар харьцсан 3лаа эхнэр хүүхэдтэй. Би гаднаасаа тийм айлгүй биш даруухан дуугүй талдаа хүн. Ганц бие байх ямар хэцүү гэдгийг үнэхээр мэдэрсэн. Тэглээ гээд би хүүхдийнхээ төлөө бүхнийг тэвчээд ажиллах хэрэгтэй байсан. Нөхөргүй байх бас буцдаар тэгж дээрэлхүүлж амьдрах ямар хэцүү байдгийг яс махандаа шингэтэл ойлгосон.

Харин аз болж би сайн ханьтай таарч одоо хэнд ч дээрэлхүүлэхгүй үнэхээр аз жаргалтай байна. Хэний ч өмнө би нөхөртэй нөхөр маань одоо ирж авна гээд нийллэг дундуур гараад явж байна. Өмнөх өнгөрсөн бүхнийг бодохоос аймар. Манай эрчүүд эм мундсан биш ажлын газрын хүмүүсээ хэзээ ч битгий оролд. Энэ байдлаас болж маш олон эмэгтэйчүүд хохирч байгаа. Цаана нь бүлтийгээд л хөөрхөн үр нь хоол нэхээд байж байдаг гэдгийг л ойлгох хэрэгтэй. Та нарын наад тэнэг завхайрлаас болж ямар ч ажил хийх урам зориггүй болдог гэдгийг л ойлгох хэрэгтэй. Бас хажуудах эхнэртээ яагаад үнэнч байж болдоггүй байнаа. Өөр хүнтэй явахгүй л бол үхчих гээд байгаа юм шиг. Бас нэг зүйл хэлэхэд чамд итгээд үрийг чинь төрүүлээд өгсөн эмэгтэйг хаясан эсвэл салсан бол тэр ямар их зовлонг ганцаара туулдгийг ойлгоорой. Дээр бичсэн бол нэгхээн хэсэг нь.

11 Comments

  1. Ман says:

    Хэхэ ажил дээр аль болох унтаж дээш гарах хүсэлтэй хүүхнүүд бас их шдээ. Эхлээд тэднийг үгүй болгохгүй бол чам шиг хүүхнүүд нь ялгагдахгүй байгаа байхдаа.

  2. A says:

    Hunii zovlong yag tuulj uzeeguim bj horvoogiin buh hatuu hutuug amssan yum shig haashaain zovlongooroo ongirood bgaamu.
    Bichigch emegtei zuv helsen bn. Hestuu blgui yadgiin. Muusain gaj dontnuud bugdeng ni taigan bolgovol taarna.
    Ta odoonoos ehleed joohn shiruun bai. Manaihan shig er emgui hun deerelhej eleg barih durtai humuus neeree hovor shu. Tgd joohn ug heleheer heder yodor gl..Zaza er ni hund deerelhuuljiisnaas muuhai aashtai gj heluulsen ni deer.

  3. office says:

    yunaas n aodag bna. bi ajliin gazriin dajgui busguichuudruu handarmaar l bdg gehdee gants aidag ym maani. muu ner zuuj shalig entr gesen shiver avir arianaas aidag. uur dajgui busguite taniltsah ch erhgui bolon. harsan bolgonruugaa guivel bur nuur hiih gaxargui boloh biz. nuutsaar mail bichleech ter huuhen n chaashaa uur humuusd nmg tegsen ingesen ehnertei ym baij ariachde geed l ajil deerh handlaga n ch uurchligduj uuriig n sonirhdog hun gedeg baidlaar handan alban ysnii haritsaa bhgui bolon bas busad emegteichuud aimaar durgui bdg. ugasa emegte humuusiin zan tiim. bi bol ajliin gazriin emegteru handarch yahaad ch chdahgui ym bnlee. ihenh zaluus hov jiv ner nuure bodood handar h chadadgui bh. handraad bga zaluusiig boliulah arga bol busad emegteichuuded ter zaluugiin uildluudiig heleh heregte erchuud tiim ymnaas l aidag ym.

  4. gg says:

    ehnert chin helne gj surduuleh heregtei shde yrn hlsen ch yadin fb ru n orood chat bichchehed l boloo shde Zawhai nohroo zavhai hogiin amitan gedgiig medehgui hichneen emegteichuud ur huuhdiig n gargaad gertee haluun hool undiig n hiitsen huleegeed suuj bdag bol tiim amitang erthen medej salsan der shde ail ger uimuuleh gj bn gj sanaa zowood heleegui suusnaas ter busguin toloo ireduin az jargaliin toloo buh uneniig heleh heregtei neg zawhai hormoin buzar bolson yumnaas bolj neg ail geriin shan ohin nasaaraa huurtagdaj amidrana gj yu bhav de emegtei hun bol ta emegtei huniig hairlaj orovd ted chini bugd eh hun boloh tavilantai ehnerte huneer bitgii orold uiliin ur chini ergeed tolgoi der chini buudag yum mon avsan ehneree hairlaj chadagui hun busdiig ch hairlaj chadahgui
    Ene met niigmiin buzar yumnuudiig ehnees n ilchleed yvah heregtei neg ch gsen emegtein amidralig avrahiin tuld nohriinhoo tsaad unen torhiig medej avag hoorhiis harin ergeed amidrahuu salahuu gdeg tednii songolt

  5. Зочин says:

    Ер нь нэг хүний үгээр зөөлөн дуулгавартай өөртөө итгэлгүй хүүхнүүд ийм бдалд ордог шүү. Өөртөө итгэлтэй, хэлэе гэснээ хэлчдэг, ажил мэргэжилдээ сайн, хүн болгонд таалагдах гээд гүйгээд бдаггүй, бусдад үгүй гэж хэлж чаддаг, бас биеэ маш сайхан авч явдаг гял цал эмэгтэйг ганц бие гэдгийг нь мэддэг бсан ч хэнбугай нь ч дээрэлхэж чаддаггүй юм даа.

    • sdsds says:

      yag unen heljee. Orooiigoo saihan geed hoorood bh hereggvi. Harin ch deerelhuulj bolohoor haragdaj bgag oilgoh heregtei

    • Одоо намайг хэн ч дээрэлхэж чаддаггүй, тушаал дэвшсэн, ажилдаа олон жил тогтвортой ажиллаж байна. Ажилдаа чадвартай болсон.Тухайн үед юу ч мэдэхгүй дөнгөж 22 настай залуухан жоохон охиныг хэн ч дээрэлхэнэ шүү дээ. одоо тэр хүмүүс бүгд л ажлаасаа халагдах нь халагдаж гарах нь гарсан.Би бол өөрийгөө муухай гэхгүй ээ.Хэн ч харсан сайхан бүсгүй.Эхнэртэйгээ явж байгаа хүн ч хүртэл эргэж хардаг.Задгай хөх хөлөө ил гарсан хувцас өмсөөгүй байхад тэгж л хардаг. Хүссэн ажилдаа орчихоод хөгшин юмаар оролдуулаад явах надад маш аймшигтай байсан.Миний л хувьд хамгийн том зовлон.Ямар их дарамт айдсан дунд очдоггийг та нар мэдэхгүй байна.Одоо ч бодхоос айдас хүрдэг. Үнэндээ бол тэр өмнөх ажлын газрын хүүхнүүд ихэнх нь захиралтайгаа дотно харилцаа үүсгэсэн байсныг дараа нь мэдсэн л дээ.Голдуу 30 гарсан хүүхнүүд байсан учраас тэр зүйлийг нээх тоогоогүй байх.

  6. zen says:

    анхнаасаа чанга гэдгээ ойлгуулвал тэгэхгүй шд. чи өөрөө л өөртэйгээ тэгж харьцахад хүргэсэн байна.

    • fgfgfg says:

      yag unen heljee. Orooiigoo saihan geed hoorood bh hereggvi. Harin ch deerelhuulj bolohoor haragdaj bgag oilgoh heregtei

  7. goy huuhen says:

    ene zovlon uu te hehe nohorgui huuhedtei zaluu hunii amidraliig tuulj baigaagiin huvid zaaval tegjj hund deerelhuuleh albagui shd tiim bol tiim ugui bol ugui ooriinhoo shiidvert unench baij busad hun yu geh bol gej sanaagaa zovooj suuhyn orond hiih ymaa hiigeed mongo togrogoo olood amidralaa zohitsuulaad yvj bolj bnaa zaaval nohor gej laigaar yadiin kk olon nudelsen ymnuud shulsee saviruulaad harval harna l biz zailuul orovdoltei haragddag ym

  8. Зовлон says:

    Ийм юмыг зовлон гэдэггуй бмаа. Зовлон гэдэг бол евчтэй байхыг л хэлдэг. Бусад нь бол юу ч биш, хуний туулах л естой зуйл. Харин ажил дээрээ хэн нэгэнтээ холбогдох тэнэг хуний хийх ажил. Бас ганц бие байж гэр бултэй хунтэй орооцолдвол бур тэнэг хэрэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.