ЗАЛУУС ГЭР БҮЛ ЗОХИОХДОО ХӨРӨНГӨ МӨНГИЙГ ИЛҮҮД ҮЗЭХ БОЛЖЭЭ

Залуус гэр бүл зохиохдоо удам угсаа, насны ялгаа, нийгэмд эзлэх байр суурь, боловсрол, хайр сэтгэл, эцэг эхийнхээ зөвлөсөн хүн, хөрөнгө мөнгө зэрэг олон зүйлээс сонголтоо хийдэг. Ингэхдээ тэдний дийлэнх нь хөрөнгө мөнгийг илүүд чухалчлах болсон нь судалгаанаас харагдсан гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.

Улсын хэмжээнд тухайн тоо баримтаар өдөрт 10 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж, 40 хос гэрлэлтээ бүртгүүлдэг. Гэрлэлтээ бүртгүүлж буй нас 20-29 насныхан 72 хувийг эзэлдэг аж. Цуцлалтын тоо энэ байдлаар үргэлжлэх бол өдөрт гэр бүлээ батлуулж буй 40 хосын 10 нь эрсдэлтэйг тоо баримт сануулж буй. Шалтгаан нь олон хүчин зүйлээс болдог. Тухайлбал, гэрлэх хүнээ таньж мэдээгүй, санхүүгийн хомсдол, цалин орлого, амьдралын баталгаа, шилжилт хөдөлгөөн, архидалт муу зуршил, гэр бүлийн хүчирхийлэл зэргээс болж хүүхэд өнчирдөг байна.

SOURCE: updown.mn

1 Comment

  1. kkkk says:

    zaluus ch geh shig, tegj bugdiig hamruulahgui shuu, awgai huuhnuud l ed hurungu harj, dutuugaa guitseej, dunduuraa duurgh gedeg bizdee, huvsguliin buyanaa buyan metiin ehnereeree tejeelgedeg gants neg parazit bnaa bna,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.