Хосуудын сексийн харилцаа ямар байдаг вэ?

Би найз охинтой болоод жил гарангийн хугацаа өнгөрч байна. Анхандаа секс хийхэд ямарч асуудалгүй, түүний маань сэрэл маш дорхноо хөдөлж, хийхэд бэлэн болдог байсан. Бид 2 их нялуун  байнга л тэврэлдэж, үнсэлцэж байдаг. Гэвч одоо секс хийхийн өмнө хичнээн тэвэрч үнсээд сэрэл нь бараг хөдлөхгүй юм. Хийсэн ч өөрөө “ямарч таашаал авахгүй байна, тавгүй байна” гээд байдаг боллоо. Байнга түүнийг энхрийлж, тэвэрч үнсэж байгаа нь түүнд хэвийн зүйл болж сэрэл нь хөдлөхөөргүй болсон юм болвуу гэж бодлоо.

Уг нь миний амьдралаа зохионо, гэрлэнэ гэж сонгосон цорын ганц хүн, бас би өмнө ямарч эмэгтэйтэй үерхэж байгаагүй. Харин тэр өөр хүнтэй үерхэж бас охин насаа өгчихсөн байсан.  Эрэгтэй хүн секс хийж чадахгүй эсвэл хязгаарлагдмал байдалд орох, эсвэл сэтгэл дундуур байвал цаашдаа хамтрагчаа солих талаар бодох нь ойлгомжтой. Гэвч тэгмээргүй байна, гэхдээ энэ хүнтэй ахиад цаашдаа 40-50 жил хамт амьдарч секс хийх бол яах болж байна?

Үнэхээр их оролдоод оролдоод сэрэл нь хөдлөхгүй, хийсэн ч сэтгэл ханамж таашаал мэдрүүлэхгүй, сэтгэл дундуур үлдээд байгаа учираас цаашдаа бид 2 сексийн асуудлаар зохицохгүй шалтгаанаар салах, эсвэл өөр хүнтэй болох гэсэн ирээдүйн асуудлууд нүдэнд харагдаж байна. Бас ийм зүйлтэй огт тааралдаж байгаагүй, мэдэхгүй учираас бусад хосууд яаж сексийн харилцаагаа зохицуулдаг, долоо хоногт хичнээн хийдэг, яаж эмэгтэйнхээ сэрэл мэдрэмжийг зөв хадгалж авч явдаг, бас эмэгтэйн талаас ямар хичээл зүтгэл гаргах ёстой байдаг талаар бусад хосуудаас зөвлөгөө авмаар байна.

Хүмүүс сексийн тал дээр тохирдог хүнтэйгээ гэрлэдэг юм уу? эсвэл тохирохгүй байсан ч зохицуулж аргалаад 30-40 жил хамт амьдарч болдог юм уу? Та бүгд хань ижилтэйгээ энэ тал дээр зохицохын тулд ямар хичээл зүтгэл гаргадаг вэ, эсвэл эмэгтэй хүн угаасаа ийм байдаг юм болов уу? Миний хувьд байнга үнсэж, тэвэрч энхрийлж байдаг нь түүнийг сексийн үед сэрэл мэдрэмжгүй болгоход хүргэсэн бололтой. Эсвэл надад буруу байна уу?

Хийхээс өмнө тэр надыг хэтэрхий ширүүн байна, яараад байна гэдэг гэтэл сэрлийг нь хөдлөхийг хүлээж, оролдоод 5-10 мин болсон хүн цаашаа яаж тэвчих үү, хичнээн удаан оролдоод хамаг эмзэг цэгүүдийг нь жирийн үед байнга үнсдэг шигээ үнсээд үнсээд нэмэргүй, яах учираа олохгүй байна? Эсвэл угаасаа л энэ найз охинтойгоо сексийн тал дээр ирээдүйгүй болсон уу?

7 Comments

  1. хэцүү юмөө says:

    medehguimdaa. bi nuhurtuu ih hairtai bainga l husdeg blaa nuhur maani tiimch nyluun bish bi l nyluurah durtai ih husdeg bsan. nuhur maani neeh reaktsgui ooroo biology ni shaardwal l nadtai sex hiideg bsan. bi sanaandgui baidlaar neg aytaihan zaluutai taniltsaad anraguud bolson . ternii erhten uneheer goe. sexdee ch sain namaig hairlaj enhriilj erhluulhiig uzuuleh shig bno. bid 2 haan ch hamaagui hussen l bol hiideg bi tuuniig huseed shalba nordog. nuhruu husehee bolison nuhur harin nyluuraal oroldool baidag bolchihson getel bi serel ogt hudluhuu bolison blee. teges ingesgeel duusgana. harin nuguu zaluutaigaa sadarlah shig l bolnodoo. iim l bn. hun gedeg tegeed sonin yumdoo. nuhur min namaig tegj ih guilgadaggui bsan bol hairaa ilerhiildeg bsan bol bi oor er sonirhohchgui baih bsan.

    • хэцүү юмөө says:

      bi nuhruu husdeg baihad nuhur namaig husdeggui bailaa. odoo oor amragtai bolood nuhruu husehee bolichihson chin nuhur namaig huseed l…. yagaad iim bdiimbee

  2. Zochin says:

    Hed orchim nasnii hvmvvs ve? Shn setgeliig ni sergeeged bayarluulaad shn bailgaval durtai hiih bh. Nz ohin chin oortoo her setgel hangaluun bdag ym boldoo? Chmg sexees bolj salah talaar bodoj bgag medehuu?

    • Лигэ says:

      Тэглээ гээд нөхрөөсөө битгий салаарай хө. Яваандаа нөхөрөө хүсдэг болно. наад амрагаасаа ч уйдна. Амьдрал ийм л байдаг.

  3. zaluu says:

    Өөр хүнтэй унтсан байхаа.Өөр уулздаг залуутай болсон.Эсвэл чамаас салах шалтаг хайж байгаам байна

  4. Ah says:

    Bainga tsug baigaad uidsan bn tur hugatsaand tusdaa baigaad uz

  5. fry says:

    байнга нялуурдаг бол бас залхмаар шд. тэгээ л хүсээгүй байхад өдөр бүр, эсвэл өдөрт хэдэн удаа, уулзах болгондоо хийх гээд оролдоод байвал ядаргаатай. нэг тийм заавал хийх ёстой зүйл шиг албадлагын шинжтэй болоод ирэхээр онцгүй. тэрнээс гадна, сексээс өөр бусад талаар сонирхолтой бай, заримдаа цагийг зүгээр л хөгжилтэй өнгөрүүл. тэхдээ чи дөнгөж жил орчим болж байж салах солих гэсэн юм яриж байвал нээх ч хайртай биш юм байна, бас ухаан муутай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.