Хайр дурлал долоон үе шаттай гэдгийг мэддэг бол гэр бүл хэзээ ч салахгүй

Happy family standing on the beach at the sunset time. Parents hold in the hands inscription "Family". Concept of happy family.

“Хүмүүс дурлаж, учирч, гэрлэдэг …”. Харин үүний дараа юу болдог тухай түүх ихэнхдээ чимээгүй өнгөрнө. Магадгүй гэрлэсний дараа юу болдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй болохоор орчин үеийн нийгэмд гэр бүлийн салалт ийм их байгаа ч байж болох. Гэр бүл болсон хүмүүс тэдний харьцаа анх уулзсан шигээ байх мэт гэнэнээр сэтгэж, андуурах нь бий. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд хосууд бие биенээ анх уулзаж байсан шигээ дурлалын харцаар харахаа больж, бүр нэгнийгээ харахаар зэвүү нь хүрч, уурлаж цухалддаг болдог.

Яагаад тэр билээ? Хайр сэтгэл зөвхөн гурван жилийн л настай юм гэж үү?

Яг үнэндээ хүмүүс бид анх бие биедээ дурласан сэтгэлийг хайр гэж андуурдаг. Дурлал богино настай байдаг бол (магадгүй 2 жил үргэлжлэх байх), харин хайр насан туршийнх байдаг. Гэхдээ хайр сэтгэлд хүрэх зам хосуудын аль алинаас нь маш их хичээл зүтгэлийг олон жилийн турш шаарддаг амаргүй даваа аж. Хосуудын харилцаа 7 үе шатыг давж байж хайр сэтгэлд хүрдэг гэнэ.

1. Дурлалын үе шат

Энэ үе шатыг өөрөөр чихэр, баглаа цэцгийн үе шат гэж нэрлэж болно. Дөнгөж уулзсан хосууд дурлаж, бие организмд нь тусгай даавар ялгаран, ертөнцийг зөвхөн гэгээлэг тод өнгөөр л харна. Дурласан хүн нь ямар ч өөгүй, төгс мэт санагдана. Энэ харилцааны хамгийн сайхан, романтик үе. Харамсалтай нь дурлалын үе шат хамгийн ихдээ 2 жил л үргэлжилдэг.

2. Дасах үе шат

Хосууд бие биедээ дасаж эхэлдэг. Хамт байхдаа биеэ барихаа болно. Нэгэнт хайртай гэдэг нь тодорхой тул өөрийгөө аль сайн талаас нь харуулах гэж, мөн сул талаа аль болох нуух гэж хичээхээ болино. Бие биенээ “эрүүл” нүдээр харж эхэлнэ. Хамтдаа байхад сайхан байх боловч дурласан хүнээс нь гадна найз нөхөд, ажил төрөл, өмнөө тавьсан өөр зорилгууд нь хүлээж байгаа гэдгээ санана.

3. Эсэргүүцэл, дургүйцлийн үе шат

Энэ үе шат ямар ч хосуудын харилцаанд заавал тохиолддог. Таны амьдралд нэг хүн орж ирээд яаж амьдрахыг заах нь таны дургүйг хүргэнэ. Ажлын газрын хүн, эсвэл залуухан хөрш чинь өрөөн дундуур дотуур өмдтэйгөө хэнэг ч үгүй алхалж, танд анхаарал халамж тавихаа болсон эрээс илүү сэтгэл татам харагдах болно.

Энэ шатанд ихэнх харилцаа дуусгавар болдог. Хосууд гэр бүлийн амьдрал энэ хүрээд дуусдаг гэж боддог тул салалтыг цорын ганц гарц гэж хардаг. Гэвч үүнээс хойш дахин 3 үе шат давж байж хайр сэтгэлд хүрнэ гэдгийг тэд мэддэггүй нь харамсалтай. Хэрвээ та энэ үе шатыг хохирол, эрсдэлгүй давж чадвал амьдралаас өгөх бэлэг та хоёрыг хүлээж байгаа шүү.

4. Тэсвэр, тэвчээрийн үе шат

Хосууд бие биедээ зохицож эхэлдэг. Хосууд аливаа асуудалд ухаалгаар хандан, илүү тэвчээртэй болж байж энэ үе шатанд хүрнэ. Нөгөө хүнийхээ алдаа, сул талыг нүүрэн дээр нь хэлж байснаас заримдаа хараагүй юм шиг дуугүй өнгөрүүлэх нь дээр гэдгийг хосууд ухаарч эхэлдэг. Тэд гэр бүлийн амгалан тайван байдал өөрийнхөө зөв гэдгийг батлан, хувийн ялалт байгуулахаас хавьгүй дээр гэдгийг мэддэг болдог.

5. Харилцан хүндлэлийн үе шат

Энэ үе шатанд хосуудын дунд жинхэнэ хайр сэтгэл төрж эхэлдэг. Өмнөх үе шатуудад хосууд \”БИ” гэсэн үзлээр ханддаг байсан бол энэ үе шатанд \”БИД” болж хувирна. Хань ижлээ аз жаргалтай болгохын тулд юу хийх хэрэгтэй вэ хэмээн бодож эхэлдэг. Хэрвээ хайртай хүн нь аз жаргалтай байвал өөрөө ч гэсэн аз жаргалтай байна гэдгээ мэдэрдэг байна.

6. Нөхөрлөлийн үе шат

Харилцан ойлголцол, харилцан хүндлэл нь бат бөх нөхөрлөл болж хувирдаг. Хань ижил тань хамгийн дотнын, юугаа ч итгэж болох хүн болно. Тэд бие биедээ тусалж, асуудлыг хамт шийдэж чаддаг болно. Энэ үе шатанд хосууд бие биеэ энхрийлэн халамжлахаа зогсоолгүй, хувь хүн талаасаа хамт хөгжиж чадвал тэднийг харилцааны 7 дахь үе шат хүлээх болно…

7. Хайр

Хайр гэдэг бол санамсаргүй тааралдах зуурдын зүйл биш гэдгийг та ойлгосон байх. Хайр бол хосуудын хичээл зүтгэл, ухаан, тэсвэр тэвчээрийн бүтээл юм. Хайр бүрэлдэж бий болоход багагүй хугацаа шаардлагатай. Зөвхөн хамгийн ухаантай, тэвчээртэй хосууд л энэ үе шатанд хүрч чадна.

Тэгэхээр хайр гурван жилийн настай гэдэг нь том эндүүрэл гэдгийг та ойлгосон болов уу. Хайр удаан хугацаанд ургаж, дэлбээлдэг зүйл. Түүнийг яг л эмзэг цэцэг мэт арчлах хэрэгтэй. Хэрвээ та энэ бүх үе шатыг даван туулах ухаан, тэвчээртэй байж чадвал хайр сэтгэлд хүрч, таны гэр бүлийн амьдрал бат бөх байх болно.

1 Comment

  1. ASD says:

    3 duusaal salsnda, huurhii.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.