Шуналтай ээж

Өдрийн мэнд би одоо 30 настай эмэгтэй, солонгост ажилладаг. Энд ирээд 5 жил борив бөхисхийлгүй ажиллаж махаа зулгаан байж өөрөөсөө харамлан байж цуглуулсан мөнгөөрөө хүсэж байсан 2 өрөө байраа авсан. Манай ээж аав, миний нэг хүүхэд маань бөөн баяр бүгд тийшээ нүүсэн гэсэн. Яах вэ миний явуулсан мөнгийг ээж минь зөв л зарцуулсан байна. Гэрт амьдардаг байсан л даа манайх өмнө нь.

Аа бас засвар хийж гоё болгосон байна лээ. Гэхдээ одоо нэг асуудал нь гэвэл миний нуруу өвдөж байгаа бас хэт их стресс ядаргаанаас болж сарын тэмдэг маш бага ирдэг заримдаа ирдэггүй. Эмчид үзүүлсэн чинь томорсон кистатай яаралтай эмчлүүл гэнэ. Ядаргаа стрессээс болоод сарын тэмдэг чинь тасалдаж байна гэсэн.

Ер нь ч би их ядрахаас гадна сүүлийн үед бүр их стрессдэх боллоо. Ээж намайг зүгээр амархан мөнгө олдог гэж боддог бололтой. Хүний өмнө бөхөлзөж, царай алдаж хар бор гэлгүй ажил хийж яаж мөнгө олох гэж зовдгийг минь мэдэхгүй, заримдаа гайгүй ажилд орсон үедээ цалин сайн олсон үедээ мөнгө явуулахаар чухам сайхан зантай, арай бага мөнгө олбол загнаад утасны цаанаас толгой тархи хяргах нь ээ.

Энэ зун бие өвдөөд (тархи мэдрэлийн гаралтай Мигрэн гэсэн байхаа бас нуруу нугасний өвдөлт) эмнэлэгээр оношоо гаргах гэж шинжилгээ өгч завгүй гүйгээд ганц сар мөнгө явуулж чадахгүй байсан чинь уурлаж үглээд тэгэхээр нь аргаа бараад эмчилгээгээ хаячихаад буцаад л ажилдаа орсон. Эмчилгээ хийлгэж чадахгүй л байна.

Дээр нь энэ халуунд тархи толгой харвах нь ээ. Би багаасаа тархины даралттай. Эд нарыг дулаан орон байртай амьдралын түвшин дээрдүүлж өглөө. Дээрээс нь ээж миний явуулсан мөнгөнөөс манай бүтэлгүй ахыг архичин авгайтай нь тэжээгээд гулгуулаад байх юм. Яаж вэ гэхээр сар бүр тогны мөнгийг нь төлдөг, хүүхдүүдийнх нь хичээлийн хэрэгслүүдийг нь авч өгдөг ч гэж манай дүү охин хэлж байна.

Уржигдар ээж рүү ярьлаа одоо би чадахгүй нь бие муудлаа, монголд очиж эмчилгээ хийлгээд хэдэн сар хүн шиг амрая гэсэн чинь уурлаад утсаа салгачихсан байгааг одоо юу гэх вэ? Олигтой мах олж идэж чадахгүй, хагас нойртой, өөрийгөө сэргээх гэж байнга коффээ уусаар байгаад толгойтой үс минь зулмарч дууслаа. Оройноосоо цайж эхэлсэн. Би яах вэ? Өөдөөс бөөн зовлон ярьж мөнгө нэхсэн л хүн чадахгүй нь гэхээр чи ийм арчаагүй залхуу өөдөө гарах хүсэлгүй гэх юм…

26 Comments

  1. tsendenbamba says:

    baga tsagtai ajild or bnga bitgi arbait hii haya amarch bai solongost huntei tanilts hadgalamj neeged yvulah bish huraa huchtei baigarai bainga bitgi mongo bodoj mongoni tolo ajilah herggui stresdeh herggui baiga zuile az jargaltaigar har bitgi tsag nargui ajil

  2. АХ says:

    ЧИ ӨӨРӨӨ Л ТЭНЭГ БАЙНА Ш ДЭЭ ЗОРИГТОЙ ШИЙДЭЭ

  3. hmm says:

    5 tsaas bol oldono shuu dee. bie oldohgui shuu mgldoo ochood emchuulee hu. eej chin uulna zuv zaruulj chadsan ch het belen setgelgeetei mungunii shunaltai bolchijdee za mana mgld bugd l tiim bolood bna doo erni. tursun eej mun bol oilgohgui bailgui dee.

  4. Эр хүн says:

    Өргүй бол баян, өвчингүй бол жаргал. Биеээ бодоо сайн эмчилгээ хийлгэ.

  5. Oilgov uu? says:

    Udii boltol chin tejeej, humuujuulj usgusun ach ni baina, huuhdiig chin usguj bui achtanuud yum,
    tegeheer bodood baihnee todorhoi hemjeegeer tuskaj baih ni zuv yum bna, harin hemjeeg ni tohiruulj baih ni zuv.

  6. N emegt says:

    Ooriinho toloo bgachee yu helhewdee biy haa chin dordoj duuslaa. Eruul mend erhem bayan gj ter eej aaw chn oorsdiigo bolgono. Bi law eejeese hol bdg hamag uur buhimdlaa gargah gd daramttai hamt 1 honool zalhaj nga ym chn jhn bhad ch ydargaatai bsn. Eej eej ghere burhan bish 2 oor huwi hun shu ooriin amidrala bod nuhur huuhdiinhee l toloo bai. Tusdaa bgachee lail bn shd

  7. muuug says:

    ivii dee , bi bas 30tai Amerikt amidardag , chinii niitleliig unshaad ooriigoo uzen ydaj bn, Manai aav eej esergeeree, nmg baga ajil , bitii ydar gej bainga heldeg , bi esergeeree end ajillah ch gej nohoin baas l bn, zalhuurj untaad erooosoo oodlohguimaa fuck. Mashin avna gej aav eejeesee mungu hurtel avsan pisda mashinaa avchaad oligtoi ajillaj ch chadkv l bn , nowshiin huuhen yuma bi, hun jargal daadgui gej unen bh

    • 123 says:

      eniigaa oilgoj baina gedeg bas avuushtaishuu. Eej aav munh bish shuudee chi ch bas ur huuhedtei bolno oligtoihon amidrahgui bol ur huuhdee yaaj ijii aav shigee tejeeh yum.

  8. goy huuhen says:

    Zuvluguu ugsun ta buhendee bayrlalaa . Ochigdor eejteigee yriltslaa. Bi ooroo l ooriigoo oilguulj chadahgui , zovlon jargalaa nariin helj oilgoltsoogui baijee. Buhimdsan baisan bolohoor myy eejiigee shunaltai enter geed aral heterhii bichchihjee. Ene ovoloos irj sain amarch suviluulchihaad heden sar saihan amarch baigaad tsagaan sar ongoroogood butsaad ajildaa orohoor shiidlee. End oydliin uildvert udaan ajillaj itgeliig ni avsan boloor ajild neeh sanaa zovohgui bgaa. Setgelee zovloson ta buhend bayrlalaa. Bidnii heden mongolchuud er emgui l end tend huuhdee orchichihood nuruugaa avsan mori shig l zutgeh ym daa muu eejiin min buruuu ch gej yu bhav. end mongold ireheer ymar yaj ch ajillaad tsalingaaraa hangalttai amidrah naidvar baih bish. Yaltai ch bilee .

    • Ohfuf says:

      Goy huuhen geed l hemh bultreed bdag bsan, so d oyodliin uildvert ajilladag l bsan yum bna, Davka daajaa ania ta 2 yumtai shuu.

    • Boloroo says:

      Goy hvvhen chin estoi bvlt bvlt vsreed l zaluuchuudiig holgool hamag heregtseegee hangaad l tansag saihan amidardag geel bgaagui bilvv?? Uur hvn l goy hvvhnii nereer bichsen baih. Yun oydliin vildwert ajillah zvgeer hewtej bgaal buun mungu oldog sviheetei hvvhen gee bizdee kkkkk

  9. bi says:

    chi odoo butssan ni deeree, amid ulsuud argaa oldog yum aa, harin hureed ireheer chini bairiig chini uguhgui baih shuu, hund uguud l baival avaad l baidag tegeed surchihdag yum, chi buh munguu yvuulah hereggui, uurtuu taliig ni uldeegeerei, chamd tuslah hun baihgui,

  10. dorj says:

    davarsan muu avgai vee huuguud yawuul

  11. Hi says:

    Chi mongo oghoo odoohon zogsoohgui bol Mongold baigaa ah duu nar tsadaj , Hanan gej baidgui. Estoi hetsuu, bi gadaad aas ireed ah duu nartaigaa barag tangaraggui bolson tehgui bol bnga zuugdeed nadad ch hetsuu, Ted narch hogjihgui. Tus tusdaa baij bgaad ooriigoo sain bolovsruulaad heregtei ued n tusal. Odoo chi neg togrog ch ogoj bolohgui, chuud hay. Oortoo hadgalamj neegeed hadgal, chamaig zovson ued Hench ogdoggui ym.

  12. tsomo says:

    hesegtee uy ch bitgii ug tgd yahiig ni har hatugar helwel chmg mungunii mashin shig hardag eej bn.bairaa erthen uuriinhuu ner deer bolgoroi huniig dawraah hereggui hen ch bsan aaw eej ch bsn

  13. baagii says:

    үнэн бол үнэхээр хачин ээж байна. тэр хүнд сайн охин биш, харин эрх хүү нь л хэрэгтэй бололтой. Чамайг хүү гарна гэж хүлээтэл охин гарсан бололтой. өөрсдөө л хийсэн биз дээ ккк. энэ нөхцөлд өвдөж байхдааа эмчилгээгээ хаядаг ёстой чиний тэнэгийнх. ингэж байгаад бүр үхчихвэл чи ч, хүү чинь ч, ээж чинь ч бүр мөсөн хохирно. харин эмчлүүлчихвэл 2 сар л хоосон байна биз. дахиад ажиллаад мөнгө олчихно. иймд ажлаа гэр бүлээ орхиод эмчлүүл. дараа н жаахан унааны болон жаахан мөнгө хийчихээд Монголдоо очоод хүүгээ охин дүүгээ аваад бусдыг нь бүгдийг хөөж явуул. 5 жил хүү чинь харсан юм бол 5 сая төгрөг ээждээ өгөөд хөө. 3 жилийн дараа цаадуул чинь учраа олчихоод амьдараад явна. тэрний дараа ээжийгээ уучлах эсэхийг шийд. байр авахад зориулж явуулж байсан мөнгөний баримтуудаа сайн цуглуулж нууж бүрдүүлээрэй. Энэ бол хүүтэйгээ чиний амьдрах шударга нөхцөл

  14. Zochin says:

    Ooriigoo bodoo. Odoo bolno biegui bolson tsagt hen ch chamd tus bolohgui.

  15. Naraa says:

    Yamar eej aav geheeree iim bdiin be sonin yumaa manai nuhriin nuruu ni uvduud uuriinh ni aav ni uhtel ni ajilluulaad baihad manai eej minii hvv amar ingej ajillad baival biegui bolno shu eej ni emnelegt hevtej emchluuleh mungiin ugii aavdaa evteihneer oilguulaad helchih gediishd minii muu huurhun eej aav 2 min manai hunch manai geriinhend nuur nugasgui

  16. noname says:

    Мөнгийг дагаж эрх мэдэл ирнэ. Байраа өөрийнхөө нэр дээр ядаж аваа байлгүй дээ. Нохой хүртэл тэжээж байгаа эзэндээ сүүлээ шарвадаг юм. Хоолыг нь багасгаад өгөхөөр хичээл зүтгэлээ нэмдэг нь тэжээмэл амьтдын нийтлэг чанар. Сайн бод.

  17. Oilgov uu? says:

    hunii husseneer baigaad bh demii, uuriin husseneer bailga, yalanguya sanhuugiin asuudal deer. Tegehgui bol eej ch baisan, ehner ch baisan, nuhur ch baisan yalgaagui husseniig ni bieluuleh gej zutgeseer uuruu suirdeg yum.

  18. Зочин says:

    Solongost bgaa humuus tegdii. Zarim ni yavuulsaar bgaad ooroo yu ch ugui ulddeg teriig oilgohgui uurlaad bdag ni unen. Davraachihaar tegdiim. Tiimees yu ch yavuulahgui bsan ni deer yum bn gedegiig l oilgoson. Huraaj bgaad tom yumaa avsan ni deer. Hend ch yu ch buu yavuul uurlaj t1tej bdag ch ersestee martana chi l gol zorilgoo bieluulj bhad boloo.

  19. Өөрийгөө бод. says:

    Мундаг байнаа. Чиний насны ажилгүй хүмүүс зөндөө байхад ингэтлээ ажиллана гэдэг мундаг юм аа. Тэр муу архичин ажилгүй новш өөрөө мөн эхнэр нь ч бас ажил хийгээд тэр ээжид чинь туслах л ёстой. Хамгийн нэгдүгээрт архи уухаа боль тэгээд юу ч олдсон хамаагүй хийг. Хий гэж хэл би тусалж чадахгүй гэж хэл. Одоо болноо гэж хэл. Тэд яахав болноо чи санаа зоволтгүй ээ. Одоо өөртөө анхаар монгол доо ир. Тэр эх яахав ээ уурлаад уурлаад яадын . Өөртөө л анхаар . Хүний нутагт зовж зовж ажилаад мундаг байна шүү. Монголдоо ирээд гэр бүлтэй болоод хүссэнээрээ сайхан амьдраарай . Амжилт.

  20. ODCON says:

    Манай эхнэр мөнгө өгөх тусам давраад сүүлдээ маний олж байгаа мөнгөөр шоудах нь ихсээд, тансаг хэрэглээ нь дийлдэхээ болиод, гэртээ кофе чанах боломжтой байхад хүртэл кофе шопд өглөө бүр ороод, хумсаа хүртэл өөрөө будахаа больчихсон, жил бүр гадагшаа явж шоппинг хийгээд л нэг хэсэг солиорсон доо.. Хүүхдүүд ч зан чанар нь өөрчлөгдөөд, таргалаад, үгэнд орохгүй ээжтэйгээ хэрэлдээд, ээж нь надтай хэрэлдээд бөөн асуудал үүсээд байхад баасыг нь бэлдэх тусам хүн давардаг юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд гэртээ хэрэглээний зардалаас өөр мөнгө төсөвлөхөө болиод, эхнэрээ ажилд оруулаад цалингаараа хүүхдүүдийн унаа, хоолны мөнгө, бензинийхээ зардал өөрийн хэрэглээгээ гарга гээд сүүлийн 3 жил явлаа.. Одоо бол манайх арай л өөр дотно уур амьсгалтай болсон шүү. Эхлүүлж байхдаа ёстой ганц төгрөг ган хийгээгүй, тэглээ гээд манай хэд тураад үхчихээгүй гол нь би өөрөө их хатуу байсан.. юу хэлэх гээд байна вэ гэхээр чамд гол мөнгөний удирдлага байгаа цагт чи л давуу эрхтэй байх болно.. ийм үедээ л наад хүмүүсээ зөв замруу чиглүүл.. чамайг мөнгө олохоо болихын цагт юу ч хийж чададгүй бөөн гуйлгачид гарж ирээд ахиад л зовооно шүү..

    • ddggdt says:

      надтай яг адил хүн бас байхымаа. Би эхнэрийнхээ цалинг мэддэггүй, дансаа ч над хэлдэггүй. Нэмээд би цалингаа өгдөг. Бас гадуур хооллох, хувцас авах, хөдөө гадаа явах бол зардлыг би даадаг. Ийм байхад л эхнэр байнга “мөнгө байхгүй, дуусчихсан, юмны үнэ өсөөд бна” гэдэг үгээр ам таглаад бдаг. иймээс би цалингаа өгөхөө больсон, хамт гарч хооллохоо байсан. Гэтэл над мөнгө хуримтлагдаад бас эхнэр урдуур хойгуур долигноод гүйдэг болсон.

  21. ODCON says:

    Манай эхнэр мөнгө өгөх тусам давраад сүүлдээ маний олж байгаа мөнгөөр шоудах нь ихсээд, тансаг хэрэглээ нь дийлдэхээ болиод, гэртээ кофе чанах боломжтой байхад хүртэл кофе шопд өглөө бүр ороод, хумсаа хүртэл өөрөө будахаа больчихсон, жил бүр гадагшаа явж шоппинг хийгээд л нэг хэсэг солиорсон доо.. Хүүхдүүд ч зан чанар нь өөрчлөгдөөд, таргалаад, үгэнд орохгүй ээжтэйгээ хэрэлдээд, ээж нь надтай хэрэлдээд бөөн асуудал үүсээд байхад баасыг нь бэлдэх тусам хүн давардаг юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд гэртээ хэрэглээний зардалаас өөр мөнгө төсөвлөхөө болиод, эхнэрээ ажилд оруулаад цалингаараа хүүхдүүдийн унаа, хоолны мөнгө, бензинийхээ зардал өөрийн хэрэглээгээ гарга гээд сүүлийн 3 жил явлаа.. Одоо бол манайх арай л өөр дотно уур амьсгалтай болсон шүү. Эхлүүлж байхдаа ёстой ганц төгрөг ган хийгээгүй, тэглээ гээд манай хэд тураад үхчихээгүй гол нь би өөрөө их хатуу байсан.. юу хэлэх гээд байна вэ гэхээр чамд гол мөнгөний удирдлага байгаа цагт чи л давуу эрхтэй байх болно.. ийм үедээ л наад хүмүүсээ зөв замруу чиглүүл.. чамайг мөнгө олохоо болихын цагт юу ч хийж чададгүй бөөн гуйлгачид гарж ирээд ахиад л зовооно шүү..

  22. Болороо says:

    аймшигтай зэвүүн юм бэ. охин хүүхдээ хайрлахгүй, мөнгөний машин шиг боддог ээжийн эрхшээлд өөрийгөө ингэж гаргуунд нь гаргах хэрэг байна уу? эцсийн эцэст чи амрах, амьдрах, жаргах эрхтэй хүн юм байгаа биздээ. Одоо тэгээд бие чинь өвдөөд монголд очихоор зовоох л юм байна даа. Хүүхдээ өөр дээрээ аваад өөрийнхөө төлөө амьдарсан нь дээр байхдаа. тэхгүй бол хүүхдээр чинь түрий барьж чамайг зулгааж амьдардаг юм бишүү. байраа өөрийн нэр дээр болгоорой доо. бүсгүй минь амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.