Мэрилин Монрогийн гоо үзэсгэлэнгийн нууц юу байсан бэ?

Алдарт Мэрилин Монрогийн сайхан биеийн нууц юу байсан бэ гэж та бодож үзсэн үү. Тэрбээр 1952 онд 26 настай байхдаа 66 инч өндөртэй, 108 фунт жинтэй байсан гэлцдэг. Гэсэн хэдий ч өдөр тутамдаа огт дэглэм барьдаггүй байсан бөгөөд дэлхийн бүх л эмэгтэйчүүд түүн шиг биеийн галбиртай болохыг хүсдэг билээ.

Мэрилин Монро 1952 онд хэвлэгдсэн “Paint” сэтгүүлд өдөр тутмын амьдралын хэвшлээсээ хуваалцжээ. Ингэхдээ өглөө бүр шүршүүрт орохоос өмнө нэг аяга сүү ууж 10 минут дасгал хийдэг байж. Оройн хоолондоо лууван, хурганы мах голлон иддэг байсан гэнэ.

Үүнээс гадна өглөө эртэд уургалаг хоол идэж, өдөрт нэг ширхэг зайрмаг иддэг байжээ. Мэрилин хэлэхдээ “Би төгс галбиртай болно гэж хэзээ ч бодож байгаагүй, гэхдээ би булчингаа зөв хөгжүүлэхийн тулд хэд хэдэн дасгалыг хийдэг. Өдөрт дор хаяж 10 минут дасгал хийдэг” хэмээн ярьжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.