Би эхнэртэй залууд дурласан…

Сайн байцгаана уу оройн мэнд. Өөртөө тохиолдсон хэцүү асуудлаа хэн нэгэнд ярьж жаахан ч болтугай тайтгармаар санагдаад аа. Зөвлөгөө өгөөрэй. Ийм юм болсон юм л даа.

2017 оны намар өөрөөсөө милээн хэд ах залуутай анх танилцаж байсан юм. Тэр үед нэг ажил хэргийн шугамаар танилцаад хоорондоо холбоотой л байдаг байсан. Хааяа хааяа уулзаж ганц хоёр шил пиво ууна. Ингэхдээ хоорондоо хувийн амьдралынхаа талаар огт ярьж байгаагүй. 2018 оны 1 сард санамсаргүй унтчихсан. Үүнээс хойш хоорондоо харилцах нь урьдынхаас ч илүү болж уулзах нь олширсон. Бас л хэн хэнийхээ нас амьдрал эцэг эхийн талаар нэг ч үг цухуйлгадаггүй байж билээ.

Ингэж явсаар наадам боллоо. Өдөр бүр уулздаг боллоо. Уулзахаараа салахаа мэдэхгүй хэд хоног хамтдаа сайхан зугаалж ёстой нэг дургих шиг л байдаг болсон. Нэг өдөр чи эхнэр байхгүй юм уу? гэж асуусан юм л даа тэгтэл надад “Би эхнэртэй байсан юм аа. Бид 9 настай охинтой. Манай эхнэр 4 жилийн өмнө гадаад явж сурна гээд явсан. Очоод жил болоод тэнд байдаг монгол залуугаас жирэмсэн болсон би уучлаагүй. Бид 2 салсан одоо тэр хүүхэд нь 2 настай гэсэн. Хааяа гадаадаас миний охинтойгоо залгаж ярьдаг” гэж хэлж байсан. Тэр үед би итгээд аан гээд өнгөрсөн. Бас насаа ч мэдэлцэж авсан надаас үе мултарсан байсан. Хоорондоо уулзаад хөгжилтэй сайхан байдаг байсан учир их дассан дурлалцсан. Уулзаад хамт л байвал болдог байсан.

Гэхдээ намайг нэг ч удаа гэртээ дагуулж очиж байгаагүй. Би ч очий гэдэггүй байсан. Манайд гэрийнхэн байхгүй үед хамт байдаг байсан. Бас тэдний найзынд хамт очиж хонодог байсан. Ингэж гадуур олон дахин хонон өнжин явдаг болоод эхлэхээр ээж аав санаа зовж эхэлсэн. 9 сарын сүүлээр нэг өдөр манай хамаатны ах намайг ажил дээрээ дуудаад очтол намайг нэг хөгшин залуутай яваад байгааг сонсоод уурлаж уулзуулахгүй гэж уурлаж зодсон. Би зодуулсан учраас цагдаад өгсөн. Хэн нэгэн хэзээ ч хэн нэгнийг гэмтээж санаатайгаар биед нь хохирол учруулж болохгүй шүү дээ. Тэгээд тэр залуутай явснаас болж тийм байдалд орсон учраас маш хэцүү цаг үеийг тухайн үедээ туулж өнгөрүүлсэн. Цагдаагаас өргөдлөө буцааж авсан хамаатнууддаа адлагдахад хүрсэн гээд л.

10 сарын сүүлээр би тэр залуутай хамт амьдрах болсон. Цаашид амьдралаа холбоно гэж итгэсэн ээж ааваасаа их зөрсөн. Тэгээд 2 сар хамт амьдарсан. Хамт амьдрахаа болисон үеэс эхлээд хэцүү байсан. Нөгөө өдөр бүр хамт байдаг байсан хүн минь байхгүй. Ямар нэг муудалцсан шалтгаан байхгүй зүгээр л гэр гэртээ байх хэрэг хэн хэнд маань байсан болохоор л тэр. Гэсэн ч бид 2 уулзаад л байдаг байсан. Үерхлийн харилцааны үед тэр маань дотоод юу бодож байгаагаа тийм ч сайн илэрхийлдэггүй байсан. Гэхдээ л маш хөгжилтэй зүгээр л бид 2 аз жаргалтай амархан байсан. Харин сая валентины баяраар бид 2 хотоос гарч амралтад амарсан юм. Орой унтаад өгөхөөр нь утсыг нь аваад үзтэл…

Бүх зүйл нэг л биш байсан. Эхнэртэйгээ хамт амьдардаг, тэр өөр хүний гэх хүүхдийг өөрийн мэт хайрладаг гээд л би бүгдийг мэдэж авсан. Өөрийг нь сэрээгээд бүхнээ үнэнээр нь ярь гээд яриулсан. Тэр надад маш олон олон зүйлын талаар худлаа хэлдэг байсан байна лээ. Эхнэрээсээ салаад чамтай сууна. Ээжтэйгээ чамайг танилцуулна гэж дараа нь хэлсэн.

Одоо би эхнэртэй залууд дурласан тийм нэг хачин байдалд мэдээгүй өөрөө яваад орчихсон тийм л хүн болж хувираад байна. Тэр хүнээсээ болиод мартахаар шийдвэрлэсэн байгаа. Бүх зүйлийг нь уучлаад цаашдаа өөрөө сайхан амьдрахаар шийдсээн. Харин сэтгэл их эмзэглэдэг юм байна. Би ямар их итгэж байлаа даа. Ямар их түүнд хайртай байлаа даа. Эцэг эхээсээ хүртэл өмөөрөн хамгаалдаг байсан. Одоо тэр хүнийг гэх сэтгэл минь ч хэвээрээ байгаа даанч огт болохгүй шүү дээ. Урмыг хайрлаарай…

24 Comments

  1. Munkhuu says:

    Хэрвээ эргээд нийлээд гэрлэвэл чи л зовно. Яагаад гэвэл тэр залуу өмнөх эхнэр хүүхдээ өөр сайхан хүүхнээр сольж чадаж байгаа юм чинь дараачийн хүн болох чамайг өшөө илүү сайхан хүүхнээр сольж л таарна. Тиймээс иймэрхүү худалч хамгийн сайхан бүгдийг эдлэх гэсэн залуучуудаас хол байх хэрэгтэй. Ер нь бэлгийн харилцааг эхнэр нөхөр болсоныхоо дараа хийвэл л зохимжтой байдаг юм шүү дэ.

  2. Bi says:

    Huuhedtei boloogui bga deeree holdoo. Yahav hamt bhad sahn l bh. Durlal sohor hamt bgad bval bur l dasna . Gehde chi l zoriglod hayj chadval daraa ni erged sanahd unen t1 sanagdanadaa. Ter hun chine ehnerte hairtaa bolhoro l salahgui bga gesen ug. Chamaig bol zugeer l ashiglaj bgan. Saihan zalu nasaa urelgui hani boloh hunee l hai. Deer bga humuus neg l ariuhan yum shig yasan ch ih shuumjildeg yum. Er hun bur bish ch gesen ihenhi ni l hudla yarij huuhni tolgoi ergulj l yavaa biz. Bitgi setgeler unarai. Zuger l hay orhi zugataa saihan zaluu nasaa avar

  3. Xvv says:

    Хүний хүнээр оролдохоор
    Хүнгүй намайг оролдооч

  4. зочин says:

    энэ доор нэг пизда яджаахад шашнаа сурталчилаад үхэх нь хэрүүл ч лам байх. тэмээ гэхэд ямаа гэлээ гэдэг шиг секс ярьж бхад шашин номлоод шаасан.

    • Ok says:

      Uneniig helehed chamaas l deer zuvluguu ugsun baina pizda mini. Cham shig saltaandaa zahiragdan tembuu taraagchid harin zailval taarna. Oyun sanaa n hurtel virustsan orc bololtoi door bichseniig n unshtal. Tuuhiin gants eh survalj ch unshij uzeegui baij kommunist heden kino jujigt tarhia ugaalgasan tegsenee tom tom shaadag bandi nar shig niigmiin hog shaaruud baihgui

  5. user says:

    Олон эмэгтэйчүүдтэй онхолдсоноос онцолж нэгэнтэй нь хамтаръюу. Бие биедээ харилцан таалагдвал шинжилгээгээ цуг өгөөд сайхан секс хамтрагч болъё. irmun@fastmail.com -руу мэйл бичээрэй

  6. Цой says:

    Ийм балай юм ярьж байгаагаасаа ичих хэрэгтэй. Хааяа хааяа уулзаж уудаг байж байгаад санамсаргүй унтчихсан гэнэ үү? Тэр залуу бол анхнаасаа чамтай унтах гэж л уудаг байсан харин чи гэж толгойгүй мал унтчихдаг. За ганц шөнийн явдлийг алийг нь тэр гэхэв гэтэл болоогүй ар амьдралыг нь судлахгүйгээр дотносоод зузаарч л байдаг. Гүэ нээрээ хэлэх үг ч олдохгүй юм. Одоо уйлаад яахав, өөрөө унаснаас хойш.
    Товчхондоо чамайг амар хялбар шаагаад л явдаг байсан юм. Ар гэр дэх асуудлаа зохицуулж чадахгүй, залуу охины хормой сөхөж явдаг арчаагүй пиздатай л дотноссон байна чи. Чамайг сонгохгүй, сонгосон ч жи жаргал үзэхгүй. Тийм болохоор эртхэн бие сэтгэлээ татаж үз.

  7. A says:

    Ene zaluuchuud neeree yamar aimr hudalch yum bee
    Chinii hairan ner hund tsag hugatsaa
    Odoo amidarliin surguuli gj bodood hashir bai da
    Hamaatnuud eej aavaasaa uuchlalt gui, uuriiguu hugjuul
    Jiremsen bolooguidee bayarla

  8. .......... says:

    Эхнэрээ хүндлэх сэтгэлгүй хүн чамайг ч бас хайрлаж хүндлэхгүй өөр дурласан эмэгтэй гарч ирэхэд чамайг ч бас орхино үнэнээ нууж чамайг ашигласан өөр юу ч биш анхнаасаа эхнэртэй гэж чамд хэлсэн тэгсэн ч ийм харилцаа үүссэн бол бас яахав дурлал сохор гэж өөрийгөө цагаатгаж болно

  9. шүри says:

    Хммм гэр бүлтэй эрчүүд чин андашгүй шдээ.
    Ягаад ч юм гэр бүлтэй эрчүүдийг эр хүн гэж хардаггүй юмөө. Нэг л сонирхол татдаггүй. Үг бүр нь худлаа. Зальтай. Ян Үнэн сэтгэлээсээ чамтай харьцахгүй шдээ
    Ганц биё дажгүй бүсгүйчүүд юу дутлаа гэж гэр бүлтэй хүнд татагддаг юм болдоо. Яахав жоохон юм үзсэн нүд тайлссн л байдаг биздээ.
    Бүсгүйчүүддээ захихад им эрчүүдээс анхнаасаа зайгаа барьж байсан дээр шүү.

  10. Зочин says:

    Эндээс би салтайндаа захирагдсан ухаангүй эр эм хүмүүсийг харж байна. Эхнээсээ эхнэр нөхөртэй хүмүүс өөр эмэгтэйрүү хандарсан бол том нүгэл. Мөн анхнаасаа эхнэр, нөхөртэйг нь судлахгүй яасан юм. Эхнэр ба нөхрөөсөө албан ёсоор салаагүй, мөн хүүхэдтэй бол өөр хүнтэй сууна гэж бараг байдаггүй юм даа. Ийм тэнэг байж болохгүй ээ аль аль талдаа.
    Эхнэртэй, нөхөртэй байж худал хэлж өөр ганц бие хүмүүсрүү илүү хардаг хүмүүс яасан шунаж ханадаггүй амилсан муу ёрын тийрэнгүүд бэ! Бас гэр бүлтэйг нь мэдсээр байж тэр хүмүүсрүү эхэлж шунаж болохгүй ганц биечүүдээ!
    Салтайндаа захирагдсан эр эмүүд хаа сайгүй болжээ.
    Хүн дурладаг нь үнэн. Гэхдээ хянаж чаддаг байх ёстой.
    Дээрх бичвэрээс би хүн чанар гэдэг зүйл хөлийн уланд гишгэгдсэн бас нэг жишээг харлаа.
    Захиа бичсэн эмэгтэйд зөвлөхөд одоо сургамж авсан бол салтайгаа сайн захирч сур даа. Хүн болгонд нээлттэй байгаад хэрэггүй. Хатуу ч гэсэн үнэн үг шүү. Үнэн үг хатуу уншигддаг.
    Тэр эхнэртэй гээд байгаа эрийн оронцог бол амилсан хар тийрэн, салтайндаа захирагдсан бузар байна. Иймэрхүү хүмүүс нийгэмд хүн гэгдээд явж байна гэхээр ой гутах юм даа.
    Хүн гэдэг хайрлаж нигүүлсэх мөн чанартай. Хайрлах гэдгийг садарлах гэж ойлгодог мулгуу тэнэгүүдээс болж хайрын утга учир алдагдаж байна.
    Сэтгэлээ захирах хэцүү. Гэхдээ хүн чанар бол сэтгэлийг захирахад тусалдаг.
    Хүмүүсээ ариун журамтай, хүнлэг яв. Жинхэнэ хайртайгаа учиртлаа ганцаараа яв. Секс гэдэг зүйл гар барихтай адил зан үйл бишээ. Энэ үйл нь үйлийн үрийн солилцоо. Нөгөө талаар нян бактер, вирус солилцоо. Салтайнаасаа давж сэтгэх хэрэгтэй байна. Албан ёсны бус эр эмтэй хийх нь 10 хар нүглийн нэг шүү. Би энд мухар сүсэг бичээгүй. Утга учир бичлээ.

    • зочин says:

      haha amidral uzeegui gar bn daa chi

      • Зочин1 says:

        Янхан болсноо өмөөрөөд шаасан. Эргүү сда. Амьдрал үзнэ гэдэг үнэгүй янхан болохыг хэлэхгүй цус ойртсон ухамсаргүй малаа.

      • зочин says:

        chi ter 10 har nugleesee uusee biz daa hahahahahahaha

      • Зочин says:

        10 хар нүгэл гэж юу хэлээд байгааг будда.мн ээс орж уншчихаад ир. Гүехэн мэдлэгтэй ийм тэнэгүүд л хүн шүүнэ дээ. Тэнэг хүний дуугүй нь сайхан шүү. Амаа мэдэж хуц.

      • зочин says:

        chi ter hariin shashin buddataigaa mongoloos zailuul yasii. ter zohiomol 10 har nuglee chireed. muulaad bgaa ger bulees gaduurh sexees hun torolhton uussen yumshd malaa. ger bul gej bgaachgui yum daa budda giin muhar susegten guai.

      • Зочин says:

        Шашнуудын ихэнх номлол хүнийг зөв хүн байхад чиглэдэг юм шдээ. Эрүүл ухаанаар бодвол гэр бүлээс гадуурх хавьтал өвчин, хүсээгүй жирэмслэлт гээд олон сөрөг талтай. Чам шиг тэнэгт юу ч хэлээд ойлгохгүй. Тэнэг хүмүүс муу үйлийг ойлгохгүй ухаарахгүй байгаа болохоор шашны номлол гарч ирсэн юм.

      • зочин says:

        chinii t1 shashin mongoliig suiruulsniig tuuh gerchilne shuu. hun amiin tal ni lam bolj bid busdiin erhend 200 jil blaa naad shashnaas chin bolj. shashin bol ard tumniig munhruulj t1 bolgohod zoriulagdsan hezee ch bayalag buteej bgaagui orchin tsagiin gai shuu munharsan t1 tolgoi chi oilgohoosoo ongorson shashnaa buraad ar halhaas zail.

    • Ok says:

      Yum heleed ch oilgohgui teneg humuus ihee. Bur baij boloh buh zovlon amidrald n tohioldood baihad l oilgohgui uhaarahgui baisaar duusdag yum bilee tenegduu tursun humuus

  11. Даваасүрэн даажаа says:

    Яг тэгж галзуу дуралсан үед яг л ийм мэдрэмж төрж өдөр бүр цаг минут секунд дутам боддог, бүхнийг үл тоож бүх хүмүүсийг эсэргүүцэж юу.ч хийхээс сийхгүй болж өөрийгөө ч мартдаг. Зөвхөн тэр хүнэээрээ л амьсгалдаг. Тоглоом нь, зүгээр зугаа нь, хоногийн хүүхэн нь бж гэдгээ мэдэж ганцаараа үлдэхээрээ уйлдаг шаналдаг, дараа нь тэр их хайр чинь үзэн ядалт өс хонзон болж хувирдаг. Би яг иймэрхүү бдалд орж үзсэн болхоор чмг ойлгож бн. Одоо би тэр хүний амьдралд их гай тарьсан, хариугаа авах гэж. гэсэн ч санаанаас гарахгүйг нь бодхоор одоо ч хайртай юм шиг. Би ажилыг нь будаа болгоод тэрүүхэн үедээ чадмандаа баярлаад.явсан бас л биш бж. Одоо ганц ч удаа болов хамт энгэрт нь наалдаад эрхлэх юмсан гэж нууцхан мөрөөддөг. Чи эндээс урмын үг сонсох нь юул бол. Би үзмэрч энэ тэрээр явсоон нэмэр болоогүй. Надад хайртай бх гэж эхнэрээсээ салаад надтай амьдарна гэж итгэж бсн болхоор хэцүү там шиг өдрүүд өнгөрүүлсэн. одоо хүртэл бодоод танихгүй дугаараас залгахаар утсаа ч авдгүй, нэг удаа ч болов уулзаад сэтгэлээ онгойтол яриад уйлчихвалл тайвшрах бх гэж боджыно.

    • O says:

      Chi nuhurtei bsan biz dee. Erchuudiin amidraliig suiruuldeg novsh chi bur ih yum Uzbek dee

  12. Shagdar says:

    gui yahav chi terentei barag bal saraa uzchihsiim bn. udahgui naadhaasaa tertee tergui uidaad ehnerteim chin geed chi ooroo zamaa hoono bugd l tegdeg chinii hair ch bhgui bolno. gehdee chi jargaj bhdaa edluulj bhdaa ochnoon udaa uurd chiniih bnaa gej helsen bgaa. zugeer chinii hair iim l huuramch amidral boloh huchgui gesen ug. daraagiinhaa hoslon toglogchoo olood dahial bi chamdaa unench uurd shuu geel tangaraglaal yavaadai.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.