Гэр бүл салалтын хамгийн том золиос үр хүүхэд л байх юм

Сайн байна уу та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье. Ах маань 2 хүүхэдтэй саяхан эхнэр нь саллаа гээд яваад ѳгсѳн. Ах минь 2 хүүхдээ аваад үлдсэн 4, 2 настай охин хүүтэй. Манайхаас бэрд дуртай хүн байхгүй. Анхандаа ганц хүүгийн минь бэр гээд ээж аав эгч бид хэд их сайн хандаж хамаг бүхнээ барьдаг байлаа. Ах минь бие муутай болохоор бид аль болох л тус дэм болдог. Тусдаа хол байхдаа ѳвдѳж хавдлаа гээд л ээж бид 2 эм тариа хоол хүнс бариад л гүйгээд очидог.

Нялх хүүхэдтэй том нь хатгаа авахаар нь би сахиад эмнэлэгт хүртэл хэвтэж байсан. Хүүхдүүд нь байн байн ѳвдѳж хавдаад ганцаараа хэцүү байгаад байна гээд ээж минь дэргэдээ авчирсан. Ээж минь хоол хүнсээс нь авахуулаад бүх зүйлийг нь бэлдэж 2 хүүхдийг нь цэцэрлэгт оруулж ѳѳрийнхѳѳ ажилд хүртэл оруулж ѳгсѳн.

Нэг удаа бага хүүхдээ 2 сартай байхад нь салнаа гээд 7 хоног хаяад явчихсан. Тэр үед хүүхэд нь нялх болохоор ахыг загнаад тэгээд л хаячихсан. Тэгсэн ажилд орсноосоо хойш хонуудаар алга болоод л ахтай байнга л хэрэлдэж муудалцаад байдаг болчихсон. Урьд нь бас хааяа хонуудаар гэнэт гэнэт алга болчихдог байсан юм.

Сүүлийн үед ганц ахтай ч биш ээжтэй хүртэл хэрэлддэг болсон тэрнээс нь болж би нэг удаа муудалцаад цохиод авсан. Үр хүүхэд гэр орноо анхаарах нь ховор. Амрахаараа эсвэл цалин буухаар аав ээж рүүгээ явлаа гээд алга болчихдог. Ах минь амралтаараа хүүхдийнхээ хувцас хунарыг угаадаг. Сална гэсэн 2 хүүхдээ авахгүй ээ гэсэн. Ээж ахтай цуг ээжийнд нь очисон чинь 2 хүүхдээ ѳгүүлж явуулсан байсан. Гэртээ байхдаа хүүхдүүдээ анхаарах нь бага байнга загнаж цохиж байдаг хоол унд цай ч чанаж ѳгдѳггүй.

Бэрийн ээж миний мэдэхээр л энэ 5 жилд 3 нѳхѳр сольж байна. Бас эмээгийнх нь ярьснаас аав ээж нь аль аль нь хүүхдээ авахгүй гээд бие бие рүүгээ хѳѳж тууж ямар ч анхаарал халамжгүй ѳссѳн гэдгийг нь мэдсэн. Энд юу хэлэхийг хүссэн гэхээр эрэгтэй эмэгтэй гэлгүй салж сарнин дунд нь орхигдсон хүүхэд үүрэг хариуцлага гэр бүлийн уур амьсгал гэж мэддэггүй ѳсдѳг юм шиг санагдсан. Гэр бүл салалтын хамгийн том золиос үр хүүхэд л байх юм.

Миний 2 дүү алзахгүй ээ сайхан эмээ нь байхад хайр халамжаар дутахгүй л ѳснѳ дѳѳ…

4 Comments

  1. DBZ says:

    Manai 2 huuhdiin eej shig ym bna. 4 jil amidrahdaa hunii urmand gants udaa bair tognii mongo tolj uzeegui. Eej maani mongo ogch bi amraltiinhaa mongo ene teriig avch bj urjnan tomiigoo ongorson jil bagiigaa tsetserlegt oruulsan. 2 huuhdiinhee tsetserlegees shaarddag oir zuuriin heregseluudiig ni barag bugdiig ni avch ogson gants neg ym uldeheer ni chi avaad ogoorei gesen chini barag 2 sar heruul uruul bolj bj teriig ni avch ogson. Baga huuhed maani tsetserleg deeree hol ni daaraad bh shig bna chi domashka avaad ogchih gesen boon heruul bolson. Tegeed bi avch ogson. Huuheddee zartsuulah mongo bhgui hernee utasaa baingiin soliono. Utsaa haychihval hed honood l dahiad utas avchihana. Hun unemshihgui bh bi neg utastai 5 jil bolj bgaa. Uul ni eh hun chini hamgiin turuund asuudliig haraad shiiddeg bhad esregeeree. Ovliin kombinzon ni bagadaad bna gesen mongo bhgui. Huuhed maani daarchihana gej bodood bi avch ogson. Huuheddee kombinzon avah mongo bhgui hernee naizdaa mongo shiljuuleh bolson hamgiin turuund uhamsartaigaar shiljuulsen gej bgaa ym. Bas egchinhee mashind kamer suulguulna geed yvj bna gesen. Eroosoo eh hunii hariutslaga huleene gesen oilgolt bhgui. Gadnii hunii derged ymu esvel facebook deeree huuhduuddee jigteihen hairtai. Facebook deer tusdaa naizuuddtaigaa group neegeed teruugeeree namaig ur huuhdee haysan haihardaggui ene ter geed eson joroor muu heleed yvj bna gesen. Zarim humuusiin bodit amidral gevel iim l bna daa.

    • Jjjjjj says:

      Bi bol ger bulee tejeej, nuhurtuu tamhi avj ogdog ehner bnoo. Zarim erchuud garaa humhiad suugaad bh ym. Bi buur suuldee huuj uzlee . Ymrch hamaagvi ajil olj hii gd. Ymr n nuhur n 100% tejeegeed ymr n nuhruu 100% tejeediin boldoo. Amidral gj sonin ym.

    • zochin says:

      эр хүн байж юун эхнэрийн мөнгөөр цэцэрлэгийн юм, углааш авах вэ? тэр зэргийг юмны мөнгийг өөрөө олооч ээ

  2. ebi says:

    2 бол гайгүй байнаа. 4 г орхиод мөрөөрөө явахгүй дүүгийнхээ 1 г үлдээгээд явдаг. хоёр гурав сар болоод буцаад ирдэг буцаад л явдаг. хархад нөхөр нь л хэцүү байх юмдаа. архи уудаггүй хүн дотроо бэтгэрдэг юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.