Харын өвчин эдгэрдэг болов уу?

Бид 2 хамт амьдраад 11 жил болжээ. Бид 2 хүүхдийн аав ээж болцгоосон. Гэвч бидний амьдрал нэг л болж өгөхгүй байна. Нөхөр маань анх их халамжтай сайн хүн байсан л даа. Гэвч сүүлийн 3-4 жил архинд орж байна. Ойр ойр архи ууж ирнэ. Архи уухаараа намайг ёстой нэг үгийн муухайгаар доромжилж, элдвээр хэлэх юм.

Хүүхдүүдийг харж байхад намайг хүн бүртэй хардаж чи тэрэнтэй явалдсан, энэнтэй явалдсан гээд л заримыг нь би огт хараагүй танихгүй хүн хүртэл. Ажлын газрын бүх эрчүүд, ахын, дүүгийн ангийн залуучууд, оюутны анги, 10 жил, таксины жолооч, гээд л…

Архи ууна, үгийн муугаар гутаан доромжилно, аймшигтай хардана. Гэвч би хардахаар зүйл нэг ч удаа хийж байгаагүй, миний утсыг байнга үздэг харамсалтай нь юу ч гарч ирдэггүй, чи бүх юмаа устгасан байна гэж хардана. Хүүхдийн талбай дээр удлаа гэж уурлана, ажлаасаа ирэхдээ удаан явлаа гэж уурлана. Харын өвчин эдгэрдэг болов уу? Хий хоосон хардуулсаар байгаад сүүлдээ би гэж хүн сэтгэцийн өвчтэй болж магадгүй байна.

Одоо би энэ хүнээс бүр мөсөн залхаад байна. Эмэгтэй хүний, эх хүний тэсвэр тэвчээр агуу гэдэг ч би бол тэсэж амьдарч чадахгүй нь. Ажлын 2, 3 өдөр архи ууна гэхдээ тийм ч согтуу биш жаахан халж ирээд л шөнөжин унтуулахгүй элдвээр хэлж тамлана. Маргааш нь уучлаарай ахиж би хэзээ ч уухгүй, хэзээ ч хардахгүй, миний буруу, би та нарыгаа алдаж чадахгүй гээд л чихэн дээр цэцэг ургуулж, цэцэрлэг барих нь холгүй л байна..

Жилийн өмнө нэг салбарын захирал болсон юм. Хүн тушаал ахих тусам томоожиж ухаан сууж, буурь суурьтай болдог баймаар энэ хүн бол эсрэгээрээ болж байна. Үгээр хүнийг алж болдог, бас амьдруулж болдог . гэдэг шиг. Заримдаа би үхчихмээр санагдах юм. Найзууд маань мэддэг учраас салчихаж болдоггүй юмуу гэнэ.

Салмаар байвч энэ хүн надаас яасан ч салахгүй, салбал амиа хорлоно, эсвэл чамайг ална гэх юм. Яавал дээр бэ. Сэтгэлзүйчид хандаж үзлээ. Шүүхэд өргөдөл хүртэл өгч үзлээ. Гуйж үзлээ. Нэмэр алга. Та бүхэн минь зөвөлгөө өгч туслаач. Өөр засаад авчих арга чарга байна уу?

7 Comments

  1. хүү says:

    аюултай хүн бн, яаж ийгээд салсан нь дээр бх, гарт нь үрэгдэх вий.

  2. Shagdar says:

    chamaig hardaj heruul hiih ued ni chi ugui bi tegegui hutsaadai t1 balai novsh gej herelddeg bh, bi hardaj uurlah ued minii urdaas bas uurlan hereldej namaig t1 mangaraar duudahad minii hardalt ihsej arildaggui ulam hardsaar bdag yasan bol pizda geel. harin nadad eveer helj yostoi tiim yum bhgui hairaa bi huuraagui huurahgui za geh ued setgel uujirch taivshirdag daraa daraagiin udaa ch neh hardaad bdaggui. tiimees chi nohortoo hairtaigaa unen zovoor ni oilguulj eveer tailbarlaj bval tsaadah chin asaj uurlahgui taivshrah bus uu. nadad l tegj nolooldog shuu.

  3. Зочин says:

    Архинаас л гаргах хэрэгтэй байна даа. Архи байгаа газарт амар тайван гэж байхгүй

  4. bayraa says:

    ene ih hardalt uur utsaariig edgeeh arga vipashina bysalgal bn 14 honog tusgaarlagdaj bysalgal hiij ooriigoo mederch setgeliin hir burtag uur utsaariig arilgana tus bysalgalni maanitiin changa deglemtei horigdluudad hurtel ur dungee ogson tuuhtei tend bysalgal hiisen humuus setgeliin zowlon muu muuhai buh zuilee martaad irdeg ym

    • Busgui says:

      Ene uneheer chuhal zuvluguu shuu. Byasalgalaar hun uuriiguu tanij medne. Muu buhen, setgeliin ugt zovooj shanalgaj baigaa buhii l zuilee bie setgeleesee gargaj hayaj hooslono. Taivshiraliig olno. Busdiig enerch hairlahad suraltsana. Hun bolj tursniihuu utga uchiriig olj tanihad tusalna

      • Shagdar says:

        14 honog yavchuul zahirliin ajil budaa shuu. enkold ogtsor ogtsor bolii shuu.

      • Buu says:

        Suns suuder hardag gajigtai medrel muutai boldog gee biz dee. Tegeed ch manaihan shig buruu hoollodog ulsuudad byasalgal ogt hereggui.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.