Яаж бодохоо болих вэ?

Зөвөлгөө өгөөч өөрийгөө яавал голохоо болих вэ? Бүхий л зүйлд өөрийгөө буруутгаж голоод байх боллоо бас сэтгэл санаагаа яаж засах вэ?

Би одоо 20-той ганц бие ээж, хүү маань ой хүрэх гэж байгаа. Би хүүгийнхээ ааваас салаад бараг жил болсон. Энэ хугацаанд түүнийгээ байнга бодоод байх юм. Уг нь намайг хүүтэйгээ орхиод явсан хүнийг бодох ёсгүй байх тийм үү, ажил хийгээд харих бүртээ сэтгэлээ онгойлгоно гэж гэрлүүгээ алхдаг.

Одоо энэ нь бүр хэвшил болж байнга алхана түүнээс илүү намайг гэх гэр бүл минь байсаар байхад яагаад бодоод байгаа юм болоо? Яаж бодохоо болих вэ? Өөр нэгэн ч байхгүй дэндүү ганцаардаад байгаа юм болов уу? Яавал бодохоо болих вэ зөвлөөч…

4 Comments

  1. Зочин says:

    Бодол орж ирвэл бодоод л бай. Орхиж явсныг нь ч бод. Тэгээд бодол чинь өөр юм бодно. Амьдралд чинь олон үйл явдал болох бүрт аажмаар тэр хүний тухай бодол замхарна. Гэхдээ чи хэзээ ч тэр хүнийг мартахгүй. Хааяа бодно. Ер нь зовлон ирвэл хүн өөр хүн боддоггүй юм даа. Нэгэнт хүүхэдтэй болчихсон, хариуцлагыг нь үүрдээ. Тэр хүнээс хүүхдийн мөнгө тогтоолгож ч ав.
    Харин нэг хүнийг бодохоо болихын тулд хайргүй хүнтэй уулзаж, унтаж хэвтэнэ гэдэг хамгийн тэнэг үйлдлүүдийн нэг шүү.

  2. onom says:

    Shagdar egch ix sain medej bn.
    Argagui biz. Emegtei xun shaalz ene ter gj buduulegtex teneg sonsogdoj bn shuu. Bodno biz. Bodvol xuuxnuuded zoriulj l bichdeg bxdaa.

  3. Shagdar says:

    huntei shaalts tegvel bodohoo bolino. eriin tuhai bodoliig oor er hunii boov arilgadag jamtai.

  4. zochin says:

    chi negent huuhed geh tom hariutslagatai ym bna dingoj 20 nas nyalh tsetseg min odoonoos hucjtei zorigtoi zorilgotoi bai ooriinhoo bolovsrol gadaad dotood buh zuilee hogjuul hodolmorlo uhaantai bai er bodoj erguuteh tsag bish huslee bish tarhia dagah heregte uy bas bna shuudee archaagui novshnuudig amidralasa zailuul

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.