Би 35-тай. Надад байгаа нэг зовлон маань би урьд нь 24-25 тай байхдаа охидын адилаар найзуудтайгаа наргиж цэнгэж таалагдсан залуутайгаа уулзаж байсан ч хэн нэгэнд нь хайртай болж суух бодолгүй байсан. Гэтэл би гадаадад сургуульд явж сурж боловсорч байгаад нэгэн залууд сайн болж түүнийхээ хүүхэдийг төрүүлж өгсөн. Амьдрал сайхан нөхөр маань сэрэглэн амьдралд хэрэгтэй зүйлийг минь үргэлж өгч байгаа. Би түүнд хайртай. Тэгээд бид ярьж хөөрч байгаад надад тохиолдож байсан секс түүнд учирч байсан сексийн тухай ярилцаад… Би ч нуух зүйлээ нууж ярих зүйлийг ярьсан ч цаг өнгөрөх тусам бүгдийг шахуу ярьчихваа. Тэгээд сүүлдээ түүнтэйгээ танилцаад удаагүй байхадаа хүртэл нэг л удаа уулзаж нэгл удаа сексдэж байснаа ч ярьчихлаа. Гэтэл одоо тэр маань уух болгондоо тэрийг ярьж надад бухимдах болсонд надад үнэхээр хэцүү байна л даа. Нэгэнт түүнийг гомдоосон болохоор би яахаа ч мэдэхгүй байна… Дэлгэрэнгүй…
Уул нь эхнэр бид хоёр тогтмол усанд ордог элдэв үнэргүйлдээ. Гэвч хоёр удаа эхнэрийнхээ доодохыг оролдож байхад заар үнэртсэн сүүлийн удаад хоюулаа өглөө усанд ороод ажилдаа явцгаасан тэгсэн чинь орой нь бас нөгөө үнэр бүр гайхаад өөрийнхийгөө үзлээ надаа лав мэдэгдэх юм алга. Тэгээд эмэгтэй хүний үнэр яахаараа заар шиг байдаг байна. Өөр заваан бохир эрийн бузрыг оруулав уу. Эмэгтэй хүнээс тийм үнэр гарах тохиолдол байж болох уу? Дэлгэрэнгүй…
Сайн байцгаана уу. Би 29 настай. Эхнэр хүүхэдтэй. харамсалтай нь өнөөдөр би гэр бүлээсээ салчаад байна л даа. Миний гэр бүлээсээ салсан шалтгааныг би өөрөөсөө эрээд олохгүй байгаа юм. Бид 2 сайхан л амьдарч байсан. Болж бүтэж л байсан. Гэвч өнөөдөр салсан байна. Миний эхнэр төрийн байгууллагад ажилладаг юм. Би эхнэрээ миний араар тавьдаг, тавьсан гэдэгт итгэлтэй байгаа юм. Би эхнэрээсээ жаахан гэр бүлдээ анхаарал хандуулаач жаахан гэрсэг байгаач гэдгийг л хааяа хааяа хэлж байдаг. Гэвч эхнэр тэрийг хүлээж авдаггүй, авахыг ч хүсдэггүй, би энэ гэрийн боол биш би залуу хүн найз нөхөд хамт олонтойгоо нийлж явмаар байна гэдэг. Тэр хангалттай тэгж явдаг юм уг нь. Би тэр болгонд нь хориод байдаггүй. Саяхан нэг орой ажлаа тараад ажлийхаа нэг эгчтай пиво ууж байна гээд оройтож ирэхээр нь би жаахан хэрэлдээд цохиогүй ч гэсэн гар далайсан юм тэгээд л тэр гэр рүүгээ утасдаад намайг хөөгөөд гэртээ ээжийгээ дүүгээ авчраад амьдарч байна. Дэлгэрэнгүй…
Би нөхөр нэг хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр маань хүү бид 2-т дэндүү хайртай гэдэг би ч бас итгэдэг. Нөхөртөө ч би бас маш их хайртай. Та нар тээд юу нь болохгүй байгаан гэх байх. Манай гэр бүлд нэг том асуудал байна. Тэр нь манай нөхөр дэндүү их хартай тэрийгээ өөрөө мэддэггүй хүлээн звшөөрдөггүй. Би нөхөртэйгөө танилцаад амьдарч эхэлсэн тэр өдрөөс хойш өөр нэг ч залуутай холбоо тогтоож уулзаж учир ургуулж байгаагүй. Би зөвхөн нөхөртөө л дэндүү хайртай. Тэгэхэд тэр намайг дандаа хардаж зовоох юм. Би чамд л хайртай зовхон чинийх гэж хичнээн хэлээд тэр итгэдэггүй юм шиг байгаан хардаад л байдаг. Нөхөр маань уурлахаараа том дуугараад л хэрэлддэг байсан. Гэтэл нэг удаа би нилээн оройтоод найз нартайгаа /эмэгтэй/ ууж дуулж байгаад ирсэн чин намайг маш аймаар зодсон. Би ээж аавдаа ч гар хүргэж үзээгүй өссөн хүн тэгэхэд надад тэр үед маш аймшигтай байсан маш их гомдсон сална л гэж бодсон. Энэ тухай найз нартаа хэлэхэд ЭРЭГТЭЙ ХҮН ЭХНЭРТЭЭ НЭГ Л ГАР ХҮРСЭН БОЛ ЦААШИД ДАНДАА ХҮРДЭГ БОЛЧИХДОГ гэсэн чи салсан нь дээр гэж надад зөвлөсөн. Харин дараа нь манай нөхөр надаас зөндөө уйчлалт гуйгаад байхаар нь ингэж гэмшиж байгаа юм чин дахиж тэгэхгүй байлгүй дээ уучилсан чин тэрнээс хойш хэрэлдэх болгондоо гар хүрдэг болсон. Би маш их гомдож байна айж байна насаараа ингээд хэрэлдэх болгондоо гар хүрэх гээд байвал яах вэ. Би лав тэгж амьдарч чадахгүй. Гэтэл миний хүүхэд бид 2-г салвал яанаа өнчирнө шдээ хүү мин аавдаа дэндүү их хайртай. Дэлгэрэнгүй…
Сайн байна уу. Энэ өдрийн мэнд хүргье. Надад яагаад ч юм бусадтай хуваалцаж сэтгэлийнхээ зовлонг нимгэлмээр санагдах үе олон гарах боллоо. Би нөхөртэйгөө амьдраад 10 орчим жил болж байна. Нөхөр маань халамжтай амьдралын төлөө зүтгэдэг шаргуу гээд сайхан шинж чанар олонтой. Бид 2 хүүтэй. Нөхөр маань хөвгүүд болон надад халамжтай бас их зарчимч нэгэн. Бага хүүг маань гэдсэнд байхад хөдөө явж ирэхдээ нэг л сонин надаас зугатаад байгаа юм шиг санагддаг байлаа. Одоо бага хүү маань 3 настай. Тэгэхэд хөдөө ажлаар явахдаа манай нөхөр хэн нэгэнтэй эсвэл олон хүүхэнтэй унтсан уу яасан өвчин аваад ирсэн байсан. Надад хэлээгүй ч би зөн совингооороо тэрийг нь олж мэдсэн. Хэцүү хүнд байсан ч би уучлаад өнгөрсөн. Гэтэл саяхан гадаадад амьдардаг ангийн охиндоо оюутан байхын хайртай сайн байсныг нь тэр сайн гээд байгаа охиноос нь мэдлээ. Манай нөхөр нэтэд чааталдаг ганц хүн байдаг нь ангийнх нь охин. Тэр нь ямар ч билээ шашинаар гадагшаа явсын. Хүчээр гадаад танихгүй хүнтэй суулгадаг нэг шашин юм л даа. Очсон газрынхаа нэг гадаад залуутай ханилж нэг хүү гаргасан. Хүү нь одоо 8 настай байх аа. Бага хүүг маань гэдсэнд байхад тэрэнтэйгээ чааталдаг байлаа. Тухайн үеэс одоог хүртэл би нөхрөө тэр хүүхний нутгаа санасан сэтгэлийг бас манай хүн дэлхий ертөнцтэй харилцаж байгаа гэж боддог байлаа. Тэгсэн нөгөө хүүхэн нь сар гаруйн өмнө нутагтаа ирээд манай хүнтэй уулзах болдгийн. Би гайхаагүй ээ найзууд уулзах ёстой тэгээд уулзаж байна л гэж бодсон. Тэгсэн шөнийн 3 цаг хүртэл нөхөр маань анх удаа утсаа салгаад таг чиг болчихсон. Анх удаа ийм асуудал гаргаж байгаа болохоор миний хувьд их л сандраад унтаж чадахгүй хүлээсэнсэн. Гэтэл 3 өнгөрч байхад согтуу орж ирээд намайг нэг л үл тоосон янзтай өрөө рүүгээ ороод нам унтчихсан. Ягаад ч юм надад нэг л гомдолтой санагдаад байлаа. Дэлгэрэнгүй…
Юуны өмнө та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Маш гоё үнэтэй зөвлөлгөөнүүд өгсөн бүх хүмүүст маш их баярлалаа гэж хэлье. Санаа бодлоо хүмүүстэй хуваалцаж хатуу ч гэсэн үнэн үг сонсох маш гоё байдаг юм байна. Зөндөө уйллаа. Нээрээ үнэндээ бүр найз хүүхнүүд ойр дотныхондоо ээждээ хэлэхээс ч ичиж санаа зовдог болох юм. Байнга л хэрүүл хөөгдөлт. Ядаж байхад нээх сална гэчээд л нөгөөхийг гуйхаар нь буцаад л очдог. Сүүлдээ нөгөө хэд маань ч эд нар ингэж л байдаг сална гэж худлаа гээд нээх тоохоо больжээ. Нөхөр бид 2 хэн хэн нь хэнд ч гологдохгүй сайхан залуу хүүхэн юм. Эвлэрхэрээ ийм сайхан эхнэрээ яаж хардахгүй байх юм гэдэг юм. Манай 2 тал 2-лаа боломжийн дунджаас дээгүүр амьдралтай юм. Манай нөхөр их эрхэлж өссөн юм гэсэн. Би бол тэрнийг бодвол зовлон амьдрал гэж юу байдгийг мэдэж өссөн юм. Манай ээж балетчин сайхан хүүхэн байжээ. Аав маань бас аймар хардаж зоддог тэгээд салсан гэсэн. Тэгээд л ээж маан эгч бид 2-г хүн болгох гэж гүрийсэндээ. Бид 3 айл айл хэсч амьдарч явлаа. Одоо манай ээж өөрийн гэсэн бизнестэй эгч маань гадаадад. Би өөрөө аавгүй өссөн болохоор 2 хүүгээ өнчрүүлэхгүй юмсан гэж л өдий олон жил их гүрийлээ. Дэлгэрэнгүй…
Яг өнөөдрийн хувьд миний амьдрал гунигаар дүүрэн бнадаа. Тийм учраас өөрийн тухай бичихийг хүслээ. Нөхөр бид 2 хамт 1 гэрт ороод 13 жил болж бна. 2 сайхан хүүтэй. Бид 2 бие биендээ маш их хайртай (минь хувьд л). Гэхдээ нөхөр мин надад их хайртай л гэдэг юм. Гэхдээ хааяа худлаа ч юм шиг. Намайг 6 сар гадаадад сургуульд байх хооронд нэг хүүхэнтэй суух дээрээ тулсан байсан. Том хүү маан 2 настай байсан юм. Намайг ирсэн бхад хүртэл тэрэнтэйгээ уулзаад л. Би бүр тэрний утсаар нь дамжуулж нөхөртэйгөө ярьдаг байсан. Дараа нь манай аав өнгөрөхөд ажил явдал энэ тэр гээд аргагүй тэрнээсээ холдсон. Намайг уучлаач гээд л. Би ч хайртай учраас бас хүүгээ бодоод уучилсан. Гэхдээ л засраагүй дандаа хүүхнүүд утсаар ярина бас манай хүн аймар хөнгөн амьдаралд дуртай. Өнжөөд л гадуур явна гэртээ хонохгүй. Тэгээд л ууж байгаад тасарчжээ гэдэг. Согтуу ирэхдээ намайг худлаа юм зохиож зоддог. Намайг дандаа найзуудтайгаа бүр огт танихгүй нэр зохиож харддаг. Би гадаадын компаньд ажилдаг юм. Ажлийн бүх хүмүүстэй харддаг. Гэтэл би гэр ажил нөхөр хүүхэд гэсээр байгаад найз хүүхнүүд ч үгүй болсон. Намайг гаргах аймар дургүй. Г нц 2 цаг ажлынхантай эсвэл найзийн төрсөн өдөрт явахад л ардаас мсж бичээд л хардаад л уурладаг. Сүүлдээ би хэрүүлийн нэмэр гэж бодоод гарахаач больсон. Дэлгэрэнгүй…
Би хуримаа хийгээд 3 жил болж байна. Эхэндээ бүх зүйл сайхан л байсан. Хуримаа хийсэн эхний жил хүү маань төрсөн болохоор би төрсөн ээжийнхээ дэргэд байхыг илүүд үзсэн. Манай нөхөрт хэцүү л байсан байх. Гэхдээ нөхөр маань хүү бид 2-г бодоод юу ч хэлээгүй. Хавар нь би сургуулиа төгсөөд хадмуудынхаа хажууд шинэ барьсан байшиндаа нүүж очсон юм. Би сургуулиа төгсөөд ажиллана, бас цаашид суралцана гэж бодож байсан. Гэтэл нөхөр маань АНУ руу явах виз хөөцөлдөөд бараг бүтнэ эхний жилдээ хүүгээ хараад гэртээ байж бай. Тэгээд очоод жилийн дараа намайг татаж авна гэж ярилцаад би гэртээ байх болсон. Ингээд л ажилгүй гэрийн авгай болсон юм. Гэтэл виз ч бүтээгүй. Бид 2-т хэрэгцээнээс илүү гарах мөнгөгүй болохоор би суралцаж чадаагүй. Тэглээ гээд би юу ч хэлэлгүй гэртээ суух болсон. Дөнгөж төгссөн намайг ажилд авах газар олдоогүй. Худалдагч ч болтугай хийе гэхэд ээж маань зөвшөөрөөгүй юм. Үүн дээр нэмж хэлэхэд миний дураараа зан маань бас нөлөөлсөн байх. Хэдэн сар гэртээ байж байгаад бас л өөрийн төрсөн гэр лүүгээ хүү нөхөр 2-оо дагуулаад хүрээд ирсэн. Ингэж ирэхэд миний хадам ээжийн зан нөлөөлсөн. Би уг нь хадам аав ээж 2-оо асрах ёстой ч тэгээгүй юм. Учир нь манай хадам ээж нөхрийг маань харахаараа өөр болж, бид 2-н хувийн амьдралд хэтэрхий их ороод байгаа юм шиг санагддаг байсан. Нэг удаа бүр намайг “Сэхээтэн хүний эхнэр шиг байгаарай” гэж загнасан. Тэр нь юун дээр вэ гэхээр нөхөр маань өглөө эрт ажилдаа явна гэхэд нь бид 2 сэрүүлэгээ сонсоогүй нам унтчихсан юм. Тэгээд би яараад ус буцалгаж байхуу чанаад нэг өндөг шарж өгсөн. Гэтэл манай хадам ээж хоол хийж цай чанаж өгсөнгүй гэж уурлаж байгаа нь тэр. Дэлгэрэнгүй…
Намайг Б гэдэг одоо 22 настай. Тайваньд сурдаг. Урьд нь хичээл ном гэж хөөгөөд хүнтэй найзалж үерхэж үзээгүй ганц л удаа хүнтэй унтаж байсан. Тэгээд 4 сарын өмнөөс 1 хар залуутай найзалж эхэлсэн. Эхэндээ би өөрөө дургүй байснаа цагийн эрхэнд дасаад одоо сайн болчихсон юм шиг байна. Тэр ч надаа сайн би тэрийг нь мэдэрдэг. Гэхдээ 1 найз охинтой тэр нь хамт байдаггүй л дээ хааяа л ирдэг юм. тэр найз охин нь бид 2ийг гадарлаачгүй. Бусад хүмүүсийн дэргэд би хамаагүй дотно мэт харагдахыг хүсдэггүй юм. Түүнийг найз охинтойг бүгд л мэднэ шүү дээ. Би анхнаасаа л бүтэхгүй дурлал гэж мэддэг байсан ч харийн нутагт ганц намайг гэж байгаа тэр залууд өөрийн эрхгүй л дасчихсан. Урд нь хүнтэй үерхэж байгаагүй болоод ч тэрүү би жоохон хөндий харьцдаг юм шиг байгаа юм. Тэр надад сайн гэдгээ зөндөө хэлдэг ч би 1 ч удаа түүнд сайн гэж хэлж байгаагүй. Түүнээс болоод түүнийгээ хэд хэдэн ч удаа уйлуулаад авсан. Эр хүн уйлуулах муу л байдаг гэсэн. Намайг өөрийг нь тоодоггүй, өөрт нь итгэсэнгүй гээд байнга л гомдоллож байдаг юм. Уг нь ч яг жоохон хүүхэд шиг гэнэн бас уяхан хүн л дээ. Байнга шахуу хамт байдаг болохоор сайн мэддэг болчихсон. Дэлгэрэнгүй…
Сайн байцгаана уу? Надад мэргэн уxаан xэрэгтэй байнаа найзуудаа. Xөл бөмбөг үзээд жааxан оройтоод унтсан чинь, өглөө xоцронгоо алдаад аа xө. Сандарсандаа бандагаа буруу xаруулаж өмсөнөө ч мэдсэнгүй ээ. Орой нь бас л xөлбөмбөг гээд найзуудтайгаа оройтоод иртэл эxнэр ууртай байнаа. Жааxан пиво уусандаа ч xалсан байна. Xувцасаа тайлтал буруу xаруулаад өмссөн бандаг. Эxнэр xардаж уурлаад дугардаггүй ээ долоо xонолоо. Яaж зөв ойлгуулж, нэр цэвэр үлдэx вэ xө. Арга байна уу? Найзуудаа. Дэлгэрэнгүй…
Хардалт ухааныг мохоож, нойрыг хасч, гэр бүлийг салгаж чаддаг. Тэр бүхнийг хийх чадвартай. Эрчүүд, эмэгтэйчүүд өөр өөрөөр харддаг. Дэлгэрэнгүй…
Сайн байцгаана уу? Би энэ сайтаар байнга зочилдог. Би өөрт тохиолдоод байгаа зүйлийнхээ талаар та бүгдтэй саналаа хуваалцах гэсэн юм. Би одоо 21 настай энгийн нэгэн охин одоогоос бараг хагас жилийн өмнөөс нэг залуутай меснжрээр харилцаж эхэлсэн юм. Тэг өөр газар байдаг. Надаас 9 ах. Ерөөсөө уулзаж байгаагүй хэдий ч цаг хугацаа өнгөрөх тусам би тэр хүнд дассан. Тэр ч надад хайртай гэж хэлдэг, бүр надтай амьдрана гэж ярьдаг байсан. Гэтэл тэр одоо яасан нь мэдэгдэхгүй чимээгүй болчихлоо. Би юу гэж бодохоо ч мэдэхгүй байна. Би нэг удаа утасруу нь залгасан боловч миний хоолойг сонсчоод тасалчихсан. Дахиад залгахад аваагүй. Мсж бичихээр хариу бичихгүй юм. Дэлгэрэнгүй…
Би 26 тай нөхөртэй хүүхэдтэй бид 2 хамт амьдраад 3 жил болж байна би өөрөө бие даасан ажил төрөлтэй бүсгүй, за тэгээд гол асуудал гэвэл нөхөр бид 2 хамт амьдраад 3 жил болоход ер нь ихэнх хугацаанд нь муудлацаж өнгөрөөдөг салий гэхээр хүүхэд байгаад байдаг. Эхэндээ намайг жирэмсэн байхад манай хүн өөр хүн амьтантай орооцолдож байгаад баригдаад үүнээс эхлэж бид 2-н хэрүүл эхэлсэн тэгээд нөхөр маань гэмшиж буруугаа хүлээсэн л дээ, гэтэл сүүлийн үед манай нөхрийн хар гэж дийлдэхээ байлаа. Учир утгагүй хардалт бараг л залгасан болгонтой нь хардах гээд байхын ядаж байхад миний ажил ихэнх нь эрчүүд дээр нь танил эрчүүд юм асууж залгах юмаа тэр тоолонд хардаж уурлаж бөөн юм ургуулан бодно… үнэхээр залхаж тэсвэр алдмаар. Хол байх тусмаа сайхан санагддаг болж байх шиг байна. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэвэл эрчүүд минь, хүүхнүүд минь ханилсан ханиа итгэж хайрлаж чадахгүй хардаад байвал тэр амьдрал чинь зүгээр л нэг л мэдэхэд сөнөдийн байна. Чамайг хэзээч хайрын нүдээр биш за энэ бас юу гэж хэлэх бол гэсэн бодол дүүрэн нүдээр хардаг. Тэгээд бас өөрийн эрхгүй өөр залуучуудтай уулзмаар учирмаар санагдаад ирдийн байна тийм учраас болж өгвөл битгий хард ядаж баталгаатай юман дээр хардаж байгарай хэрвээ тэгж хардах байсын бол өөрсдөө биеэ аятайхан авч яваад эхнээс л амьдралаа зөв зохиогоорой хүн хүнийг өөр шигээ л боддын байна гэдгийг сайн ойлгож авч байна даа. Дэлгэрэнгүй…
Сайн байцгаана уу? Намайг М гэдэг. Одоогоор гадаад өөрийн хайртай найз залуутайгаа хамт амьдран ажилладаг мөн суралцдаг. Бид хоёр 10 жилийн нэг ангиас өнөөдөр төгсөх курсын оюутан болтлоо л бие биенийгээ таньсаар ирсэн. Үерхээд бол ойролцоогоор 2 жил, харин хамт амьдраад нэг жил болох гэж байна. Бид хоёр бие биенийхээ анхных нь, бүх зүйлээрээ… Одоо ч тэр хэвээр. Найз залуутайгаа хамт амьдарч эхэллээ… Бүх л зүйл л яг миний хүсэж байсан шиг. Анх удаа би эрэгтэй хүнтэй, тэр маань эмэгтэй хүнтэй гэр бүл мэт амьдрал эхэлж байгаа маань энэ. Хоёулаа ажил хийгээд л, хажуугаар нь сураад л… Мөнгө төгрөгтөй ч өөрстөө сайн харьцаж сураагүй байсан одоо бүгд өөрсдийн толгой дээр… Хэн хэн нь л их л юм сурч байна. Бид хоёр хоёулаа тэгж нээх шоудаж, ууж идээд татаад байдаггүй. Хэн хэн нь тийм юмнаас хол байсан. Тиймээс ч би найз залуугаа тийм л хэвээр нь байлгахыг хүсдэг. Түүний зан характер нь гэвэл үнэхээр үнэнч, нэг хүнтэй орооцолдсон бол өөр хүнтэй орооцолдон л гэж байхгүй. Маш олон жил л намайг гэж ирсэн хүн… Би түүний надад ханддаж (үнэнч, маш халамжтай, үнэхээр сэтгэлээсээ, худлаа ярьж хуурна гэж байхгүй, ямар ч найзуудаас нь би л илүү) байдагт нь үнэхээр татагдаж түүнд хайртай болсон. Зан аашинд л би дасаж хайртай болсон. Дэлгэрэнгүй…
Сайн байцгаана уу? Би энэ сайтыг байнга уншдаг. Та бүхнээс нэгэн асуух зүйл байнаа. Ялангуяа эрчүүдээс шүү. Би нөхөртэй хүүхэдтэй, бас одоо удахгүй төрнө. Саяхан бид 2 хүүгийнхээ хамтаар нөхрийнхөө ажлын газрынхантай хамт амралтанд явсан юм л даа. Тэгтэл нөхөр маань надад ямар ч анхаарал халамж тавихгүй зөвхөн ажлынхантайгаа л хамт тоглож өнжлөө. Тэгээд шөнө болоход ерөөсөө ч орж ирдэггүй, би хойноос нь явж байж өрөөнд оруулж ирсэн юм. Гэтэл намайг унтаж байхад өрөөнөөсөө гарч яваад орж ирдэггүй. Би хайж байж олсон. Хамгийн сонин нь өөр өрөөнд 2 хүүхэнтэй хамт нэг хөнжилд унтаж байсан. Би ч уур хүрээд хөнжлийг нь татаж үзтэл бүгдээрээ түрсиктэй байсан л даа. Манай нөхөр болохоор би жорлон орчихоод буцаад өрөөндөө орлоо гэж бодсын. Би юу ч санахгүй байна. Гэхдээ энэ эмэгтэйчүүдтэй юу ч болоогүй гээд байгаа юм. Чи юу ч санахгүй байгаа юм бол яаж юу ч болоогүйгээ мэдэж байгаан гэхээр эрэгтэй хүн тийм зүйл хийхдээ заавал сэрдэг гээд байгаа юм. Дэлгэрэнгүй…