
Сайн байцгаана уу? Би одоо 18 настай. Би нэгэн хөвгүүнд маш их хайртай тэр маань ч надад хайртай гэтэл манай эцэг эх дургүйцээд байх юм. Шалтгаан нь гэвэл тэр өнчин 1 дүүтэй юм л даа урьд 1 хэрэгт орооцолдоод шоронд орж байсан юм үүнээс болоод ээж аав маань дургүйцээд байна. Үүнийг манай хүн мэддэг болохоор бид 2 4-н ч удаа салсан. Саяхан түүний төрсөн өдөр нь болоод бид 2 орой найзуудтайгаа караокид орчоод 12 өнгөрч байхад түүний гэрт нь бөөнөөрөө ирсэн юм. Тэгээд тэднийд юм ярингаа бөөнөөрөө хоноё гэж шийдээд ээж аавдаа хэлэлгүй хоночихсон юм л даа. Бүр 2-лаа утсаа салгаад тэгсэн чинь ээж аав намайг ирсэнгүй гээд бөөн юм болж өглөө нь ах утасдаад намайг асуухад нь манайд хоносон одоо харих гэж байна хэлсэн. Тэгээд намайг хүргэж өгөх гээд явж байхдаа одоо нэгэнт өнгөрсөн яавалч яаг гэж байсан юм. Тэгээд би гэнэт ахындаа хоносон гээд хэлчихье чи буцаад яв даа ахынд хоносон гэхээр яах ч гүй гээд түүнийг буцаагаад явуулсан юм. Тэгээд гэртээ ортол ээж маань намайг зодоод тэгээд түүнийг дууд гэсэн би хэлсэнээр нь түүнийг дуудаад тэр ч удалгүй манайд ирсэн. Тэгээд бид 2 загнуулж байтал тогонд залгадаг уртасгагч нь шатаад аав тэрийг янзалчаад шалгах замд нь би байсан юм тэгсэн нөгөө залгуураар намайг зодоод дараа нь түүнийг маань зодсон. Надад үнэхээр хэцүү байсан… Дэлгэрэнгүй…

Зиак амьдрал гэдэг новш юмдаа. Би үнэхээр цэвэрхэн, даруухан, бүх зүйл нь төгс тийм л охиныг олсон гэж боддог байлаа. Манай найзууд бүр гэр бүлийнхэн маань ч түүнд сайн ханддаг байсан юм. Миний сайн найзууд бид 2-ыг жишээ болгож ярьдаг байсан юм. Гэтэл тэр минь намайг хуурсаан. Юу вэ гэвэл би нэг охиныг шохоорхож эхэлсэн юм. Энэ өнгөрсөн оны 3-р сарын үед. Бид 2 хамт явж, үргэлж хамтдаа байдаг байсан. Харин 6 сард би Америк явсан юм. Тэгээд 9 сард эргэж ирсэн. Тэгээд тэрэнтэйгээ уулзаж бүх зүйл сайхан байдаг байсан. Бид 2 хамтдаа гарсан бүх киног үздэг байлаа. Өдөр болгон уулзахгүй бол болдоггүй байсан юм. Би түүний гэр бүлийнхэнтэй бүгдэнтэй нь танилцсан. Түүндээ би маш их хайртай болсон. Гэтэл нэг өдөр би түүний амнаас нэг зүйлийг сонссон юм. Тэр намайг АНУ явах 3-хан сарын хугацаанд урьд нь уулздаг байсан нэг залуутайгаа унтсан байсныг би мэдсэн. Нэг биш нилээн хэдэн удаа. Би түүнд ямар их итгэдэг байсан гэж бодноо. Түүнийг би надтай л анх унтсан гэж боддог байсан гэтэл тэр өмнө нь хүнтэй унтдаг бүр намайг хуурсан гэж бодохоос дургүй хүрэх юм. Өмнөх явдал надаа хамаагүйээ гэтэл өөрөө дуудаад гэртээ хамт хонодог байсныг нь би бодохоос гомдоод байх юм. Манай найз бүр охидыг цэцэрлэгээс нь хойш дагахгүй юм бол түүн шиг охиныг олохгүй шүү. Түүнийг гомдоохгүй хайрлах хэрэгтэй гэж найз минь хэлдэг байсан юм. Би яах ёстой вэ? Түүнээс салах хэрэгтэй юу? Эсвэл эргээд нийлэх үү. Амьдрал итгэлцэл дээр тогтдог биздээ? Дэлгэрэнгүй…

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэхүү захидлыг минь унших өдрийн мэндийг хүргье. Би одоо 23 настай. Бусдын адил амьдралд тохиолддог тийм л зүйлийн талаар та бүхнээс санал шүүмж авах гэсийн. Би нэгэн залуутай учраад нээх удаагүй ч хагас жил өнгөрчээ. Тэр хүнтэй хамтдаа байхдаа сайхан байдаг байлаа. Тэр надаас ахалдаа гэхдээ бид 2-н бүх юм сайхан тохирдог байсан. Тэгсэн тэр надаас урьд нь өөр хүнтэй байсан юм байнаа. Гэтэл би тэр бүхнийг нь мэдчив. Тэр тэгсэн би чамд хайртай тэр хүнд хайргүй гэж хэлсэн .Би ч тэрнийг сонсоод хэсэгтээл тайвширлаа. Дэлгэрэнгүй…

Миний бичсэн зүйлд эмэгтэйчүүд чинь сэтгэлийн зөвлөмж өгвөл би их баярлана шүү. Тэгээд болсон зүйлээ элдэв долоон хачиргүй өөрийнхөөрөө л бичье дээ. Арван жилээ төгсөөд нэг их элдэв юм бодолгүй анх их сургуульд орж билээ. Гэрийнхний тушаалаар ч гэхүү эрэлттэй гэсэн нэгэн мэргэжлийг сонгоод ангидаа яваад ордийн байна. Үеийн хүүдхүүд олон байсан хойно мэдээж нэг охин таалагдалгүй яахав дээ. Эхлээд ч өөрөө нухацтай бодож үзээд шохоорхол биз гээд үл тоов. Би ч сайхан амьдрахын тулд сайн сурах ёстой гэсэн багын хүмүүжилтэй хүн болхоор эхний 2 жилд хичээл ном гээд ерөнхийдөө харилцаандаа анхаарал тавилгүй тэгсгээд өнгөрөөж багш нартаа ч нилээн магтуулж аваал нэг ёсны ангидаа жаахан одонцор болдын байна. Дараагын жилүүдэд харин хувийн амьдралдаа санаа тавих нэрийдлээр түүнд татагдаад хичээл ном заах нэрийдлээр ойртсоор нэг мэдэхэд л найзлан бие биендээ нууж хаах зүйлгүй болсон юм. Энэ нь ч надаа сайхан байлаа. Өдөржингөө хамт яваал хичээл хийхэд нь би үргэлж тусладаг мэдээж жаахан ч гэсэн хугацаанд хамт байх гэж л тэр шүү дээ. Энэ хугацаанд ч бас зүгээр байсангүй нөгөө охинтойгоо цуг нэг бус удаа кино үзэж, гадуур хамт алхаж өөртөө дасгахыг хичээнэ. Заримдаа их л тойруу аргаар, эсвэл наргиан болгож өөрийнхөө тухай үе үе цухуйлгадаг л байв. Тэр үед инээгээл өнгөрдөг байж билээ. Дэлгэрэнгүй…

Сайнуу залуусаа санал хүсэлт авмаар санагдлаа л даа. Би 27 настай залуу. 2 жилийн турш үерхэж байсан бүсгүйтэйгээ суухаар саяхнаас хамтран амьдарч эхэлсэн л дээ. Бид оюутан цагийн танилууд байсан. Мэнд устай явдаг байж байгаад 2 жилийн өмнөөс дотносож эхэлсэн юм. Бие биендээ таалагдаад одоо хамт амьдарч байна л даа. Би ганцаараа амьдардаг болохоор нээх асуудал байсангүй шуудхан л хамт амьдраад эхэлсэн. Хувь хүн талаасаа, эмэгтэй хүн талаасаа амьдралаа аваад явах, бас намайг дэмжээд өгөх мэдрэмж талаасаа ч гэсэн дажгүй юм байна даа. Энэ бүсгүйтэйгээ сууя гэж бодож л би шийдвэр гаргаж хамт амьдарч байгаа. Бид хэрэлдэж уралдаад байдаггүй л дээ. Би маш тайван, манай хүн ч гэсэн тайван хааяа нэг маргалдвал би ч шуудхан гараад явчдаг юм. Хэсэг хугацааны дараа эргээд ороод ирнэ манай хүн тайвширсан байна. Би 3 сайн найзтай. Манай найзууд ч гэсэн манай хүнд маш сайн. Аятайхан бүсгүй шүү хурдхан хүүхэдтэй бол гээл.. Найзууд маань тэгдэг болохоор миний сэтгэл ч гэсэн сайхан байдаг. Тэдний найзууд гэж аймар олон. 10н жилийн найзууд нь одоо болтол бие биенээсээ салдаггүй найзууд. Бие бИендээ туслаад дэмжээд явж байгаа нь сайхан л байдаг л даа. Гэхдээ нэг л биш ээ. Мэдээж тэд нийлсэн юм чинь заавал архидаж таарна. Гадаадад байгаа ганц нэг найзууд нь хүртэл энд байгаа найзууддаа мөнгө явуулдаг гэх шиг. Эд нар архидна. Эр эмгүй архидчихна. Дэлгэрэнгүй…

Энэ сайтанд хүмүүс өөрт тохилдсон баяртай бас гунигтай явдлуудаа бичин сэтгэл зүрхээ хуваалцдаг. Харин би үргэлж уншдаг байсан бол өнөөдөр өөрт тохиолдсон явдлаа бичие гэж шийдэв. Зүгээр л байнга дотроо бодоод л явах хэцүү юм, хүмүүсийн санал бодлыг сонсохыг хүслээ… Би гадаадад сурдаг оюутан, маш их зорилгыг өвөртлөн жилийн өмнө хүний нутгийг зорьсон билээ. Монголд байхдаа найз залуутайгаа маш сайхан харьцаатай, бие биендээ ман их хайртай тийм л хос байсан. Хичнээн хол ч гэсэн өдөр бүр харьцаж, бид 2ийн бие биенээ гэх сэтгэл улам их болсон. Гэлээ ч гэсэн хол байгаа би маш их ганцаардаж өвдсөн ч ганцаараа их хэцүү байхад, дэргэд хэн ч байхгүй… Би бусад хүн рүү хэзээ ч уурладаггүй, наз залууруугаа л уурлаж чаддаг юм. Надад хэцүү байвал, стрэссдсэн байвал шууд л уурлана. Найз залуу маань ч сайн тэвчдэг. Дэлгэрэнгүй…

Сайн байцгаана уу Миний монголын цоглог залуус эрч хүчтэй хүмүүсээ. Намайг Г гэдэг гадаадад сурдаг одоо 22 настай. Би нэг охинд хайртай болоод мөн үерхээд 2 сар л болж байна. Би түүнд өнөөдрийг хүртэл маш сайн байсан. Түүнийг хайрлаж түүнд итгэж явсан. Би түүний төлөө эрчүүд хайртай хүнийхээ төлөө бүхнээ зориулдаг шиг л бүгдийг л хийсэн. Гэтэл тэр одоо болтол надтай нэг л хөндий харьцах юм. Үүнийг нь өөрт нь нэг бус удаа хэлэхэд -эмэгтэй хүн дасаж дурладаг би чамд дасаагүй болоод тэгж байгаа байх гэсэн. Тэр ч надруу ховорхон л түрүүлж мсж бичдэг. Харин би бол байнга л буулт хийж их л санаачлагатай байж түүнийгээ янз бүрээр л баярлуулдаг. Найзууддаа хэлэхээр наад охиноо дэндүү давраагаад байна гээд байдаг. Гэтэл саяхан надруу Монголоос ээж минь ярилаа. Тэгээд намайг цагаан сар өнгөрснийд дараа засал ном хийлгэх далимаар нэг айхтар ламаас асуусан юм байхаа. Гэтэл манай найз охины талаар нэлээн таагүй зүйл хэлсэн гэнэ. Тэр охин чинь их л зальтай сэргэлэн охин байна Тэглээ ч та хоёр суух юм бол мэнгэ нь махбод энэ тэр нь харш гэж байх юм даа. Би бүр яахаа ч мэдэхээ байлаа Ээж аавынхаа үгийг дагах уу Эсвэл зүрх сэтгэлээ дагах уу Цаашдаа харилцаагаа яаж үргэлжлүүлэх вэ… Дэлгэрэнгүй…

Сайн байцгаана уу би энэ сайтийг мэддэггүй байсан тэгээд анх удаа орж үзээд юм бичиж байнаа. Би зүгээр л та бүгдийн сэтгэгдлийг сонсох гэсийн. Би одоо 25 настай олоон жил үерхсэн найз залуутай байсан. Түүнтэйгээ суугаад болж бүтэх байх гэж боддог байлаа. Гэтэл тэр бүх юм нэг л өдөр үгүй болсон. Юунаас болсон бэ гэвэл тэр нэг зэрэг 3 хүнтэй явж байсан байгаамдаа би дараа нь мэдсэн. Тийм аймшигтай хүн байсан гэж яаж бодохов. Надтай олон жил болоход тийм муухай хүн байгаагүй найз нөхөд бас хүнд аймар нөлөөлдийн байнаа. Би үүнийг л сайн ухаарсан. Тэр одоо явж байсан охиныхоо нэгэнтэй нь хамт байгаа байхаа. Би уг нь тэрний анхны эмэгтэй байсын. Тэр хүний бүх муу муухай бүхнийг мэдчээд сэтгэлээр унаж гутарч шаналж зовж байсан боловч одоо болтол мартаж чадахгүй, юм болгонд тэр санагдаад эргээд нийлэх байх гэж хүлээгээд ч байгаам уу нэг тиймэрхүү хэцүү байнаа. Яах ёстой юм болоо. Бас тэрний надаас гадна явж байсан 2 охинийх нь 1 надруу янз янзын утаснаас залгаж мессенжэрт орж ирээд танилцая энээ тэрээ гэнэ. Энэ хүнийг яаж хурдан сэтгэл дотроосоо авч хаяах вэ??? Бас дахиад яаж эр хүнд итгэх итгэлтэй болох вэ? Хүн энэ хорвоо дээр ганц л амьдрана гэдэг тэр ганц амьдрахдаа сайхан хайр халамж сайхан амьдралийг мэдэрмээр байдаг. Та бүхэн хэсэгхэн зуур миний оронд өөрийгөө тавьд үзээд надад зөвлөгөө өгөөрэй… Дэлгэрэнгүй…

Би 26 настай. Нөхөртэйгээ хамт амьдараад 5 жил болж байна. Надад нөхөр маань ах шиг л санагддаг. Гэхдээ бид 2 чацуу л даа. Бид 2 сексийн хувьд ерөөсөө таардаггүйээ. Тэр надад эрэгтэй хүн шиг харагддаггүй. Би тэрнийг хараад догдолдоггүй. Харин найзийг нь харахаар нэрийг нь сонсохоор л би догдлоод байхын. Найз нь надтай ч гэсэн дотно сайн найзууд. Бид 2 хамаагүй л байдаг. Би найзтай нь 2-уулахнаа хамт хоносон ч манай нөхөр юу ч бодохгүй. Бид 3 тийм л сайн найзууд. Гэтэл би дотроо ийм зүйл бодоод явж байдаг магадгүй их л муу хүн юм шиг байна. Би тэрүнтэй ганц өдөр нэг хором ч гэсэн 2-уулахнаа хамт баймаар байна. Тэрүүнтэй л хамт байвал эзгүй арал дээр үлдсэн ч чадна. Тэр ч гэсэн надад муугүй юм шиг санагдаад байдгиймаа. Гэхдээ би андуурч байж магадгүй ээ. Найзууд гэдэг үүднээсээ л намайг халамжилдаг байх л даа. Тэр их гоё дуулдаг. Тэрний дуулахийг сонсоод л тэврүүлээд л суугаад баймаар байдаг. Би сүүлийн үед улам хүчтэй бодоод солиорч байх шиг байнаа. Би яахуу. Туслаач. Манай нөхөр энийг мэдвэл мэдээж өршөөхгүй. Ийм зүйл хүмүүст тохиолддог боловуу. Тэрнийг манайд ирээсэй гээд л би байнга хүлээдэг. Ирэхээр нь догдлоод л ямар сайхан гээч. Зөвлөөч хүмүүсээ. Бичсэн зүйлийг маань уншиж зөвлөгөө өгсөн бүх хүмүүстээ баярлана шүү. Дэлгэрэнгүй…

Та бүхэн дээр нийтэлсэн Үнэхээр балчиг шавар шиг юм болж байна даа гэсэн нийтлэлийн үнэн мөнийг нь мэдэхийг хүсвэл үүнийг уншаарай. Би тэр хуучин найз залуу нь байна. Энэ бүгдэд тэр өөрөө л буруутай… Яагаад вэ гэвэл хүний нутагт адилхан зорилго хүсэлтэй байж адилхан бүх юман дээр алдаа гаргачихаад эргээд хэн нэгэн руу бурууг өгөх муухай. Үр хүүхэдтэй болчихоод тэрнийхээ төлөө гэсэн эцэг хүний сэтгэлийг ойлгохгүй тэнэг хүүхэн. Нөхрөөсөө салаад 3 хоноогүй хүний нөхөр эргүүлээд… Угаасаа тэр шинэ найз залуу нь бас энэ хүүхэн 2 миний алдааг ашиглаж ийм байдалд хүрсэн юм. Надтай утсаар ярьдаг байхдаа найзийн хувиар биш өөр утгаар ярьдаг байсан юмаа. Би тэр 2-г хамт амьдарч байгааг нь мэдээд их бухимдсан тэгэхдээ тэр залуутайгаа байгаад намайг мэдсэнээс хойш ч гэсэн над руу залгадаг байсан байхгүй юу. Тэгээд ч намайг муулахгүй бас миний гэр бүлийг муулсан байгаа юм. Би муу юм хийвэл өшөө ихийг хийх байсан юм даанч яах юм үр хүүхдээ бодоод та нар сайн ойлгоорой хүмүүсээ. Хойшдоо ч гэсэн эрийн бузар үр хүүхдэд эмийн бузар эрд гэж үг юутай үнэн үг вэ гэдгийг би яг одоо амьдрал дээрээ үзээд… Дэлгэрэнгүй…

Миний амьдарл ер нь утга алгаа. Нэг мэдсэн чинь би гэдэг хүн энэ дэлхийн хамгийн муу бас муухай хорон санаатай шулам болоод хувирчихсан байна даа. Би одоо 25-тай сайхан амьдрал ер нь сайхан бүхнийг хүсэж мөрөөдөж явдаг л бүсгүй хүн. Нэгэн залуутай найзалж бас хамт амьдарч байсан юм л даа мэдээж 10 хуруу тэгш хүн гэж байхгүй л юм болохоор амьдралд зөндөө асуудал гарч байсан. Сүүлдээ бид 2-н амьдрал зүгээр л хий хоосон амлалтаар дүүрэн амьдарал болж хувирсан. (тэр мөрийтэй тоглоом тоглодог байсан ) Тэр дахиж тэгэхгүй гэж амлаад л би ч эхэндээ уучилдаг байсан сүүлдээ ч миний ам уучиж байгаа ч сэтгэл минь уучилж чадахгүй байсан болохоор салсан, салаад удаагүй 1 залуутай найзалсан. Шинэ найзалсан залуу маань урд нь найзалж байсан залуугийн маань танил байсанд миний шулам болсон учир байгаа юм аа… Тэр залуу маань эхнэртэй бас хүүхэдтэй (эхнэр хүүхэд нь өөр газар амьдардаг юм аа). Намайг танилтай нь найзалж байгаа тухай тэр нэлээд хугацааний дараа 9 сарын дараа саяхан мэдсэн юм. Өнгөрсөн 9 сарын хугцаанд би хуучин найз залуутайгаа хааяа утсаар ярьж мэссэнжирт таардаг л байсан. Зүгээр л найз нөхдийн хувиар ярьдаг байсан. Дэлгэрэнгүй…