Ангилал: Нууц амраг
Муухай авгай манай нөхрийг…

105038664_7405af3429
Би 28 настай. Нөхөр бид 2 хамтдаа амьдраад 2 жил болж байгаа. Аз жаргалтай сайхан хосууд байлаа. Сайхан ч амьдарч байлаа. Өнгөрсөн 10 сараас хойш тэр гэнэт л өөрчлөгдөөд, нэг л биш болж эхэлсэн. Хонуутаар утсаа салгаад алга болдог болсон. Карманаасаа утсаа салгахаа больж, 00-д орж утсаар ярьдаг болсон. Мсж ирэхэд сандардаг болсон. Би нэг удаа санамсаргүй утсыг нь үзээд нэг дугаар харсан. Байнга түүнээс мсж ирж түүнтэй ярьж холбогддог болсон байлаа. Нөхөр маань миний нэр дээр юнителийн дугаартай. Би найз бүсгүйтэйгээ зөвлөж байгаад дэмий хардаад байхаар баталгаатай болсных нь дараа асууя гэж бодоод чимээгүй харж байгаад Юнител дээр бичиг баримтаа барьж очоод ВЕБ СЕЛФ үйлчилгээнд бүртгүүлчихсэн. Ингээд л түүний залгасан дугаар бүхнийг хянадаг болсноор бүх зүйл илэрхий болсон. Нөгөөх таамаглаж байсан дугааррр… байнга…хонуутаар алга болох нь улам л ихсэж, хоноод ирэхдээ дор хаяж 30-60 мянган төгрөгтэй, шинэ цамц, шинэ түрийвч, үнэртэй ус гэх мэт байнга бэлэгтэй ирдэг боллоо. Их мөнгөтэй хүүхэн болох нь мэдэгдэж байлаа. Эхэндээ бид 2 хэрэлдээд, тэр гүрийгээд л байдаг байлаа. Сүүлдээ бүр цайрах шахуу юм болсон. Учир нь би өнөөх хүүхэнлүү ярьсанд байгаан. Нөхөр уурлаад сүйд болсон. Гол нь тэр хүүхэн их хөгшин хоолойтой хүүхэн байлаа. Ингээд байдал бүр л дордож эхэлсэн. Тэр улам бүр хөндийрөөд хөндийрөөд л байсан. Би жирэмсэн болсон байсан ч тэвчихгүй хүүхдээ авахуулсан. одоо маш их харамсаж байна. Сар хагасын өмнө би тэвчихээ болиод хамаг юмаа аваад гэрээсээ гарсан. тэгээд удалгүй өнөөх хүүхнийг хэн болохыг нь мэдэж авсан. Нэгэн танил эгчийн /40 гарсан/ найз авгай байсан гээд боддоо. Би 176тай өндөр, хэн ч харсан царайлаг, загвар өмсөгчийн хэмжээтэй, хэнд ч гологдохооргүй, зөөлөн зантай бүсгүй. Надад дутуу юм нь гэвэл тэр их мөнгө, тэр их авч өгөх бэлэг нь л байгаагүй байх. Харин нөхрийг минь булаасан эгч намхан 40 нилээд гарсан настай, нөхрөөсөө салсан том том хүүхдүүдтэй, баян авгай байсан. Би тэр эмэгтэйтэй уулзсан. Гэвч тэр 2ын харилцаа хэвээрээ л байна. Саяхан нэг санамсаргүй ламаар үзүүлтэл нөхөр чинь хорлогдсон байна. Юм хийлгэсэн байна гэсэн.
Би нөхрөө буцааж авчирмаар байна. Нөхрөө дуудуулмаар байна. Эргүүлж авчирмаар байна. Надад туслаач. Амьдралаа сүйтгэмээргүй байна.
Хамгийн гол нь маш сайн мэддэг, нөхрийг минь буцааж авчирч чадах бөө юмуу ламын хаяг зааж өгөөч…Гуйя.

Post to Twitter

Яах вэ найзуудаа?

065_COMPUTER_BILD_Wallpaper_Aktfotos_1920x1200
Сайн байна уу залуучуудаа. Та нараас зөвөлгөө авах гэсэн юм. Би нэг сургуулийн оюутан, оройн цагаар бааранд зөөгч хийдэг. Айлын хажуу өрөө хөлсөлж амьдардаг. жирийн л бүсгүй.
Мартын 8-наар нэг балай юм болчихлоо. Хөлсөлж амьдардаг айлынхаа гэрийн эзэнтэй юм болчихсон. Жоохон дэлгэрэнгүй ярихад. Ажил мартын 8-нд шөнийн 1 цаг гэж ажил тараад, ажлынхантайгаа тэмдэглээд нилээн халамцуу гэртээ харисан. Шөнө нөгөө хөлсөлүүлдэг айлын ах өвөрт ороод ирчихсэн. Тэгээд нэг мэдсэн секс хийгээд унтчихсан. Авгайн мэдээгүй юм шиг байналээ юм ярихгүй байхыг бодоход, харин нөгөө ах хүү чинь боломж л гарвал оролдчих санаатай хүн зовоогоод байх боллоо. Уг тэднийх яг манай ажил сургуульд ойрхон аятайхан байршилтай. Эндээс гараад ийм сайн байршилтай байр хөлсөлж чадахгүй гэж айж байна. Гэхдээ айлын амьдрал үймүүлж байх сонирхол алга. Эсвэл хаяа нэг ах хүүтэй юм болчихоод зүгээр эндээ амьдрах уу. яах уу найзуудаа

Post to Twitter

Би гэр бүлийнхээ төлөө юу хийж чадахав

10154752

Сайн байцгаана уу. Энэ сайтад хүмүүсийн бичсэ зүйлстйг уншиж байгаад яг одоо өөрт тохиолдоод байгаа асуудлаа та бүхэнтэй хуваалцахыг хүсэж байна. Би одоо 38 настай, банкны байгууллагад ажилладаг, эхнэр 38 настай ТББ-д ажилладаг, бид хүү охин 2-той,хамтдаа амьдаар 18 жил болж байна. Эхнэр бид 2 анхныхаа хайраар л амьдарсан, анх дунд сургуульдаа үерхэж эхлээд л хожим нь суусан. Би 2 жилийн өмнө нэг хүүхэнтэй танилцаад хэсэг хугацаанд явсан юм тэрийг манай эхнэр мэдснээс хойш нэг хэсэг бидний харьцаа их муудаж, хэрэлдэж муудалцах болсон. Тэгээд би өөрийнхөө бурууг ухумсарлаж тэр хүүхнээс холбоогоо таслаад, эхнэртээ бүх үнэнээ хэлж уучлал гуйснаар бидний амьдрал эргээд хэвийн байдалд орсон. Гэтэл сүүлийн үед эхнэр маань нэгэн  залуутай месеж бичилцэж, утсаар харилцах болсныг би гадарлах болсон. Ингээд өөрөөс нь асуухад үнэнээ хэлсэн. Тэр залуу нь эхнэргүй бөгөөд манай эхнэр хайртай, таалагддаг гээд байдаг ч би түүнд нүүр өгдөггүй гэж хэлсэн. Гэсэн ч манай эхнэр ажлын бус цаг, амралтын өдрөөр гадуур гарах сонирхол ихтэй болж, өөртөө их анхаарал тавих болсон юм шиг санагддаг болсон. Гэсэн ч намайг юм асуухаар чи битгий худлаа хардаад бай гэх юм. үнэхээр би дэмий хардаад байгаа  юм болов уу. Эсвэл өөр шалтгаан байна уу. Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Оршихуу эс оршихуу миний дурлал…

love_relationships-anime-2

Сайн байцгаана уу би танай сайтыг унших их дуртай. Тэгээд нанад зөвлөгөө өгч туслаасай гээд өөрийнхөө сэтгэгдлээс хуваалцахаар шийдлээ. Би одоо 29 настай эмэгтэй нэгэн сургуульд багшилдаг. Би 2 жилийн өмнө нэгэн залуутай танилцсан түүнийг Баяраа гэдэг эхнэр 1 хүүтэй. Анх хараад нүдэнд дулаахан аятайхан залуу байсан их таалагдсан болохоор дороо л танилцацгаасан. анх хааяа нэг уулздаг байлаа тийм их сайн болчино гэж хэн хэн нь бодоогүй болохоор их чөлөөтөй байдаг байсан. Мессэж их бичдэг бүх зүйлээ л ний нуулгүй бичдэг нэг хэсэгтээ мэссэж утас 2-оос салдгүй байлаа. Одоо ч тийм л хэвээрээ байгаа. тэгж байгаад нэг нэгнээ хүлээдэг боддог, санадаг болж бие биедээ ухаангүй хайртай болсоноо мэдэрсэн. Ойр ойрхон уулзахыг хичээдэг уулзахаараа халуухан шөнийг өнгөрөөдөг өмнө нь хэнтэй ч тийм сайхан байж үзээгүй галзуу юм шиг л бие биенээ хүсэн хүлээж энхрийлдэг. Төгс секс хийнэ дээ. Тэгээд гал халуун дурлалдаа умбаж яваад эхнэрт нь баригдчихсан. Бид 2-н ойр тойрны бүх хүн л мэддэг болсон. Эхнэр нь уулзсан яаж ч байсан нөхрөөсөө салахгүй гэсэн. Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Яах ёстойг минь хэлээд өгөөч

35cqw3m

Сайн байцгаана уу? Би 1 удаа нөхөрийнхөө утсыг шалгасан чинь 1 утасруу захиа бичсэн байсан юм тэгээд асууссан чинь мэдэхгүй ээ манай ажлынхан миний утсыг аваад  байсан тэд нарын нэгнийх гээд гүрийгээд болдоггүй тэгхээр нь хэд хоногийн дараа тэр утаслуу нь захиа бичсэн чинь манай нөхөртэй ямарч холбоо сүлбээ байхгүй 1 л удаа уулзсанаас цаашгүй гэсэн хариу ирлээ. За яахав гээд асуулдыг хурцатгалгүйгээр тэгээд орхилоо. Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Сэтгэл хөрсөн юм шиг байна

95784232

Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт уншигчидаа би нөхөтэйгөө суугаад 2 жил болж байгаа 1 хүүхэдтэй. Нөхөртэйгөө байнга хэрүүлтэй байдаг, мөн нөхөр маань маш их хартай болохоор би зүгээр хардуулснаас явж байгаад хардуулнаа гэж бодоод нууц амрагтай болъё гэтэл чаддагүй байлаа. Гэтэл нөхөр маань нэг их удалгүй хөдөө томилолтоор явна гэж хэлэхэд нь би бие холдвол сэтгэл холддог юм шүү гэж хэлээд байхад зөрсөөр байгаад явчихсан. Харин тэр үг нь яг биелэлээ олж байх шиг байна да. Одоо би нөхөртэйгөө холбоо барьдаггүй, холбоо барилаа гэхэд бөөн хэрүүл болоод л салдаг. Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Миний хайр бараг л хаягдах байхаа даа…

0833cf6d336698e4a4135d1d9a3801dc

Би анх 2001 онд эхнэртэйгээ танилцаж  2 жил үерхээд цэрэгт явсан цэргээс ирээд  хүү минь мэндэлсэн бүх юм сайхан аз жаргалтай байсан эхнэр минь ч хүү бид 2-т халамж анхаарал тавиал би гэр бүлийинхээ төлөө ажил хийж бүх юм үнэхээр сайхан байсан… Нэг өдөр солонгос бүртгүүлээд яваад өгвөө би гэдэг хүн тэгээд  хүүгийн хээ үсийг авах гээд буцаад гэртээ ирсэн. Очсон даруйдаа бүх юм миний бодсоноор сайхан л болж байлаа. Товлосон өдрөө хүүгийнхээ үсийг авлаа очсоноос хойш 3 өдрийн дараа эхнэр минь алга болчдын хүү бид 2 найз нөхдийнхөөр нь бас хадмынхаар хайгаад 2 хоновоо. Тэгсэн надаас бусад нь эхнэрийг маань өөр хүнтэй болсон гэдгийг мэдэж байсан юм байна лээ. Хүүгийнхээ үсийг автал нь хэлээд яахав гэж ярьсан юм байна лээ тэгээл орсон гарсан хүн болгон эхнэр луу минь цэхэлзээл хэцүү болохоор  зугтаад явсан байх л даа. Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Эргэлзээд л байж байна

96188583

Би нөхөр хүүхэдтэй энгийн л нэг амьдарч байгаа бүсгүй. Анх нөхөртэйгөө хайртайдаа суугаагүй ээ. Амьдралын шаардлагаар л суучихсан гэхэд болно. Гэхдээ харамсдаггүй л дээ. Учир нь манай нөхөр их сайн хүн. Тэгтэл би сүүлийн үед өөрийгөө ойлгохоо байлаа. Хэн нэгнээс хайр хүсээд байдаг болчихлоо. Анх өнгөрсөн зун ажил дээрээ санаандгүй нэг хүнтэй мэссэнжэрт танилцаад бичиж эхэлсэн. Одоо болтол бичиж л байгаа. Гэхдээ уулзаагүй байгаа. Анхандаа уулзах бодол ердөө төрдөггүй байсан юм. Харин сүүлийн үед уулздаг ч юм билүү гэж бодогдоод байх юм. Уулзвал тэр хүнтэй нууц амрагийн л харьцаанд орно гэдгээ мэдээд өөртөө шүүмжлэлтэй ханддаг ч гэлээ уулзмаар санагдаад болохгүй юм. Тэр хүн ч гэсэн гэр бүлтэй болохоор тийм л харьцааг хүсэж байгаа байх. Эмэгтэй хүнд нэг тийм үе ирдэг юм болов уу. Гэр бүлээ хэзээ ч үймүүлэхгүй гэж боддог хэрнээ бас нөхрөө араар тавихаас буцахгүй байгаад байх юм. Тийм болохоор уулзах гэсэн зам дээр ирчихээд хаашаагаа ч явж чадахгүй эргэлзээд л байж байна. Бүсгүйчүүдээ надад зөвлөөч яах ёстойг минь. Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Нөхөр минь намайг үнэн сэтгэлээсээ уучилж чадсан болов уу

090e28d2414d2d7b4bd0a7094318ae05

Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би зөвхөн өөрийнхөө дотор байдаг бодлынхоо талаар хуваалцаж зөвлөгөө авах гэсэн юм. Би нөхөртэйгээ 2 жил үерхээд гэр бүл болж одоо 3 жил болж байна.Эхэндээ бүх зүйл сайхан байсан. Гэтэл би нэг залуутай ажилаа хийж яваад санамсаргүй танилцаж сарын дараа бид хоёр бие биедээ дэндүү их татагдаад унтчихсан юм. Би тэр үед guide хийгээд хөдөө явж байсан болохоор нөхөр маань энэ тухай юу ч мэдэлгүй өнгөрч болох байсан гэсэн ч миний дотроос нэг зүйл чангаагаад түүнийгээ хуурсандаа өөрийгөө уучилж чадаагүй болхоор хотод ирэнгүүтээ зориг гарган энэ тухайгаа хэлсэн. Мэдээж хайртай хүндээ тийм муухай зүйл хэлнэ гэдэг маш хэцүү юм билээ. Гэхдээ хайртай гэж нүүрэн дээрээ хэлчихээд сэтгэл дотроо хуурсан гэдгээ нуун дүр эсгэн явахыг би хүсээгүй болхоор хичнээн хэцүү байсан ч хоолой чичрэн байж хамаг үнэнээ хэлсэн. Би тэр үед надаас сална гэх нь ойлгомжтой гэж бодож байсан ч өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдгээр хамаг үнэнээ хэлээд надаас салсан нь дээр гэж хэлтэл тэр минь энэ бүхнийг сонсоод урьд нь уйлж байгаагүйгээрээ уйлж надад зүрхэндээ хүртэл гомдсон байсан төрх нь одоо ч нүдэнд минь харагддаг юм. Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Эрчүүд яагаад ийм хөгийн байдаг байнаа

90579735

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэхүү захидлыг минь унших өдрийн мэндийг хүргье. Би одоо 23 настай. Бусдын адил амьдралд тохиолддог тийм л зүйлийн талаар та бүхнээс санал шүүмж авах гэсийн. Би нэгэн залуутай учраад нээх удаагүй ч хагас жил өнгөрчээ. Тэр хүнтэй хамтдаа байхдаа сайхан байдаг байлаа. Тэр надаас ахалдаа гэхдээ бид 2-н бүх юм сайхан тохирдог байсан. Тэгсэн тэр надаас урьд нь өөр хүнтэй байсан юм байнаа. Гэтэл би тэр бүхнийг нь мэдчив. Тэр тэгсэн би чамд хайртай тэр хүнд хайргүй гэж хэлсэн .Би ч тэрнийг сонсоод хэсэгтээл тайвширлаа. Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Та нараас уучлалт гуйж амьдрах уу чадахгүй гэнээ…

85647669

Сайн байна уу. Та бүгдийн амрыг эрье. Амьдрал минь хачин муухайгаар шуурч байна. Утга төгөлдөр зүйл нэг ч алга. Би ээж аав 2-ыгоо салгах гэсэн, эцгээ гомдоосон охин болж хувирлаа. Юу болсон тухайгаа одоо бичье, та бүхэн сэтгэлээ хуваалцаарай надтай. Одоогоос яг 3 жилийн өмнө ээж минь гадаадад ажиллахаар явсан юм. Мэдээж илүү хэдэн төгрөг олж, түүнээ хурааж, амьдралаа дээшлүүлье гээд л хэн хэн нь ярилцаж тохиролцоод явсан нь тодорхой. Хэн хэндээ амлалт өгөөд 3 жилийн дараа гэртээ ирэхээр болсон. Энэ хугацаанд ээж минь ажиллаж мөнгөө хураасаар л… Харин аав ээжээс минь өөр эмэгтэйтэй явах болсон. Шалтгаан нь ээжийг хүний нутагт яаж явааг мэдэхгүй учир би ч адилхан байна гэсэн. Тэгээд л нэг хүүхэнтэй уулзаж, учрах болсон. Гай таарч түүнийг нь би олж мэдчихсэн бас зүгээр байлгүй түйвээж өгсөн. Хүүхдэд дэндүү ахадсан асуудал байсан ч гэр бүлээ аврахын төлөө галзуу хүн шиг л болсон. Хамгийн гол нь ээжийгээ их өрөвдөж, ээжийгээ доромжлуулахгүй юм шүү гэсэндээ энэ байдлыг нь таслан зогсоохоор шийдэж, ээжийгээ бодохдоо айж байсан ч хүчтэй байлаа. Харин эцэст нь аав яасан гээч… Тэр эмэгтэйгээс болоод намайг зоддог юм байна. Энэ үед л би аав шиг аав биш та гээд хэлсэн. Өөр ч олон юм ярьсан. Дээрх үгэнд аав минь их гомджээ. Дэлгэрэнгүй…

Post to Twitter