Ангилал: Гомо лесби бисекс
Гэвч би гей хүн…

0833cf6d336698e4a4135d1d9a3801dc

Сайн байцгаана уу? Энэ сайтыг уншдаг болоод нэлээд удлаа. Сүүлийн үед ганцаардаж байгаагаа маш ихээр мэдрэх юм. Тиймээс сэтгэлээ онгойтол юм бичмээр санагдаад бичиж байна. Би одоогоор 27 настай. Жирийн залуу. Гэвч би гей хүн. Гей байна гэдэг монголын нийгэмд хүнд хэцүү байна. Надтай адилхан ийм хүмүүс, эсвэл гей хүмүүсийг ойлгодог хүмүүс байвал надад хандаж зөвлөгөө өгч, сэтгэлээ хуваалцаач гэж гуйж байна. Ид ажиллаж хөдөлмөрлөж байх 27-хон насандаа, ганцаардаж уйтгарлаж суух нь дэндүү аймаар байна. Сэтгэл нийлсэн сайхан найзуудтай болоод, тэдэнтэйгээ хамт инээх үедээ инээж, уурлах үедээ уурлаж, хайрлах үедээ хайрлаж явах юмсан. Надад хамгаас сайн найз нөхөд олдоно гэдэгт итгэж байна. Та бүхэнд

Post to Twitter

Би найз нь байж огт чадахгүй нь…

91594264

Сайн байцгаана уу? Би яах учраа олохгүй та нарт хандаж байна. Надад зөвлөөч. Би лесби юм шиг байна. Эмэгтэй хүн сонирхдог гэхдээ бас эр хүнийг ч хүсдэг. Би нэг эгчмэд бүсгүйтэй танилцаад 2 жил болж байна. Бид 2 сексийн харилцаатай эхлээд танилцаад их л салж хагацахгүй бие биенээ хайрладаг байлаа. Харин саяхнаас тэр маань намайг ойртуулахгүй цааргалж элдэв шалтаг хэлдэг боллоо. Бид 2 бие биендээ их хайртай л даа гэхдээ намайг энэ харьцаагаа цэглэж найзууд болоё гэх юм? Би түүний найз хэзээ ч байж чадахгүй. Хамт байхдаа ч хол байхдаа ч санаж хүсч харддаг юм чин тэрнийг миний нүдэн дээр өөр хүн хайрлахыг нь харж чадахгүй надад хэцүү байх байхаа. Тэгээд чи үнэхээр л хүсэхгүй байгаан бол 2-уулаа болъё гэхээр салахгүй зүгээр найзууд байя гээд гуйгаад байх юм. За тэгье ээ гээд найз байя харин би өөр эмэгтэйдээ уулзаж тийм харьцаагаа үргэлжлүүлнэ гэхээр уурлаад хардаад ингэхээ боль гээд байна. Би энэ харьцааг сонирхдог дуртай байдаг… Яах вэ? Тэр маань ижил хүйстнээ сонирхдоггүй… Би түүнийг орхиод хүнтэй суугаад сайхан амьдараг гэхээр намайг бас явуулахгүй байна найз л байя гээд би найз нь байж огт чадахгүй нь… Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Би үүнэээс хойш гей байхаа болино…

0833252bfbdaff5bdbc86b02f7210f25

Сайн байцгаана уу? Та бухэнд энэ өдрийн мэндийг хургэе. Саяхнаас энэ сайтыг унших болсон тэгээд өөрийнхөө тухай өөрийгөө өөрчилхийг хүсэн энхуу захиаг бичиж байна. Би одоо 23 настай.  Анх өөрийгөө 10 жилд байхдаа гей гэж мэдсэн. Түүнээс хойш их олон жил өнгөрчээ. Би хар багаасаа их олон эгч нартай өссөн болоод  ч тэр уу жоохон эмэгтэйлэг байдаг байсан. Тэгээд 10 жилд манай ангид нэг банди орж ирсэн нэг мэдсэн би тэр бандид сайн болсон байсан. Ингээд л би нээх сонин болж эхэлсэн түүнийг өдөр шөнөгүй бодно. Тэгээд бид 2 сайн найзууд болсон бүх зүйлд хамтдаа 2-уулаа гэхдээ сехийн ямарч асуудал байгаагүй. Би түүнийг дотороо л сэмхэн хайрладаг байсан. Сүүлдээ өөрийгөө ч ойлгохоо байсан ямар тэнэг зүйл хийгээд байгаагааа өөрийгөө ч захирч чадахгүй болсон. Энэ амьдрал үргэлжилсээр нилээд жил болсон. 10 жилээ төгсөж бид найзууд хэвээр үлдсэн. За тэгээд нэг их сургуульд орохоор боллоо. Би ч дотороо нөгөө найзийгаа өдөр болгон харж чадахаа байчихлаа гээд л харамсаж байлаа. 9 сарын 2-ны өдөр хичээлдээ гунигтайгаар алхан явна миний хажуугаар өндөр нүд хөмсөг болсон залуу өнгөрнө би ч дотороо хараад л өнгөрсөн. Явж явж манай анги байдгын. Тэгээд л түүнийг харах болсон. Үнэхээр хэцуу байсан очоол хэчмээр санагддаг байсан. Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Амьдрал тийм ч муу биш шүү дээ

200493387-001

Сайн байцгаана уу. Юуны өмнө энэ сайтдаа баярлалаа гэж хэлэе. Энэ сайтад хааяа орж унших их дуртай. Тэгээд өөрийн үзэл бодлоо бусадтай хуваалцая гэж бодлоо. Одоо би 20 настай. Өөрийгөө бисекс юмуу гей гэж боддог. Үүнийгээ мэдээд 4-5-н жил болж байна. Би ийм болсондоо тийм ч их гутраад, хэн нэгэнд гомдоод байдаггүй. Энэ хүмүүсийг үзэн яддаг, доромжилдог хүмүүсийг ч бас тийм их буруутгаад байдаггүй. Учир нь тэд өөрсдөө тийм байж үзээгүй, мэдрээгүй болохоор заавал тэд нарыг ойлго нтр гээд тулгаад байх хэрэггүй гэж боддог. Яахуу нийгэм өөрчлөгдвөл бас дагаад хүмүүсийн бодол өөрчлөгдөх байх л даа. Гэхдээ би тэгж нийгэм өөрчлөгдөөсөй гэж нээх хүсэмжилдэггүй. Өөрчлөгдөөд монголд хүлээн зөвшөөрлөөч би өөрийгөө ил гаргахгүй гэж боддог. Зүгээр л хайртай хүнтэйгээ байхад болно гэж боддог. Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Нэг л учраа олохгүй юм

200493387-001

Сайн байна уу. Энэ сайтыг долоо хоногийн өмнөөс уншиж эхэлсэн. Өнөөдөр гэнэт өөрийнхөө тухай бичмээр санагдаад. Би амьдрал дээр тийм ч нээлттэй хүн биш л дээ. Анх удаа л дотроо байгаа зүйлээс гаргамаар санагдаад зориглоод бичиж байна аа. Намайг А гэдэг 28 настай байдаг л нэг залуу. Яг юу гэж эхлэхээ бас сайн мэддэгүй.  Ямартаа ч гэсэн би гэр бүлтэй болоод энгийн сайхан амьдралаар амьдрахыг маш их хүсдэг. Бүүр дэндүү их хүсдэг. Гэвч хамгийн тэнэг нь би эмэгтэй хүнийг секс талаас нь харж үнэхээр чадахгүй юм. Өөрчлөгдөх гэж өөрийгөө хэвийн болгох зөндөө хичээсэн.  Анх Монголд 10 жилд байхдаа бусад хөвгүүдийн адил охин бодож, тэрийг авгайгаа болгоно доо гээд л фантази бодоод л явж байдаг энгийн нэгэн байсан боловч дараа нь АНУ-д ахлах сургуульд ирээд эмэгтэй хүнээс бас өөр хүнтэй тийм харилцаанд ордогийг мэдээд өөрийн мэдэлгүй л татагдчихсан байсан. Гэхдээ би байнга тийм харилцаанд ордог хүн биш ээ. Амьдралдаа цорын ганц удаа л тийм явдал тохиолдсон.  Одоо бараг сексийн тухай найз нөхөд ярьж эхлэхэд л яс хавталзах юм. Монгол руу явах хүсэл байвч очоод ар гэрээс гэрлэх, хүүхэдтэй болох ТОМ даалгавар хүлээх болно. Тэрийг нь биелүүлж чадахгүй, хүүхэнд гологдоно гэдгээс айгаад хичнээн ч жилийг худлаа нэг сургууль соёл, ажил төрөл гээд харь гүрэнд өнгөрөөв дөө. Өдөр ирэх тусам өөрийгөө улам гарах гарцгүй болж байгааг мэдрэх л хамгийн хэцүү юм.   Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Нөхөртөйгөө секс хийх хүсэл байхгүй…

85829175

Энэ өдрийн мэндийг та бүхэнд хүргье. Би өөрийгөө яагаад байгаагаа мэдэхээ байлаа. Тэгээд л та бүхэнээс зөвөлгөө авах гэсэн юмаа. Намайг зөвөөр ойлгож зөвлөгөө өгнө гэж найдаж  байна. Би нэг төрийн албанд боломжийн ажил хийдэг, нөхөр мань ч гэсэн бас төрийн албанд ажилдаг бид 2-р хөөрхөн охинтой.амьдрал боломжийн. Асуудалын гол нь би нэгэн явдалаас хойш эмэгтэй хүнийг маш их хүсээд байх юмаа.би өөрийгөө лесби болчихсон юм болов уу ч гэж бодож үзлээ. Нөхөртөйгөө секс хийх хүсэл байхгүй. Өнгөрсөн намар манай найз хүүхэнүүд нэг жаахан party зохиосон юм л даа.тэгээд л цаашаа жаахан давараад нэгнийдээ хонсон юм л даа. Тэгсэн манай найзын ажлын газар нэг хүүхэн ирсэн юмаа би түүнтэй цуг унтсан юм л даа. Тэгсэн тэр гэнэт шөнө намайг оролдоод эхлээд би дургүйцсэн болвч сүүлдээ надаа таалагдаж эхэлсэн. Тэрнээс хойш л би эмэгтэй хүнийг хүсээд байх юмаа… Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Сексийн идэвхжлийг сайжруулах дасгал

1216895426_kiss_01

1. Аарцагны булчинг бэхжүүлэх дасгал:
Дээш харж хэвтээд гараа биеийн дагуу алгаар нь доош тавина. Аарцгаа аль болох дээш өргө. Энэ үед хөлийн ул, толгой, мөр хөдөлгөөнгүй байх хэрэгтэй. Арван секунд байлгана. Энэ дасгалыг арван удаа давтан хийнэ. Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Vanity

0

“Мister beauty” буюу гей мисс шалгаруулах тэмцээн “Freedom” шөнийн клубд өнгөрсөн сарын 10-нд болж өнгөрсөн билээ. Тэгээд манай сайт сонирхуулаад тус тэмцээнд 3-р байрын шагнал авсан Vanity-гийн фото зургуудыг орууллаа. Дараа нь та бүхэндээ Ladyman Анужингийн зургуудаас оруулах болноо…

Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Ижил хүйстнүүд Эверестийн оргилд гэрлэнэ
Балба улс Азийн ижил хүйстнүүдийн аялал жуулчлалыг сурталчлах зорилгоор  ижил хүйстнүүдийн хуримыг дэлхийн хамгийн өндөр оргил Эверестэд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Балбын ижил хүйстнүүдийн нийгэмлэг ирэх сард аялал жуулчлалын бага хурал зохион байгуулах юм. Энэ хурлаар дайны хөлд нэрвэгдсэн улсынхаа эдийн засгийг өсгөхийн тулд ижил хүйстэн, баян жуулчдыг аялал жуулчлалдаа хэрхэн татах талаар ярилцах аж. Энэ оны тавдугаар сараас эхлэн ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрөхийг Балбын шинэ Үндсэн хуулинд тусгасан байна. Үүнээс гадна тус улсын “Ягаан уул” аялал жуулчлалын компани бал сарын аялал болон хуримын арга хэмжээ зохион байгуулах үйлчилгээ явуулах аж. Тус компанийг Балбын ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах нийгэмлэгийн дарга Сунил Бабу Пант байгуулжээ.
Балба улс хэрэв дэлхийн ижил хүйстэн жуулчдын 10 хувийг өөртөө татаж чадвал үүнээс манай улсын эдийн засаг их ашиг олно гэж Пант хэлжээ.

78323117

Балба улс Азийн ижил хүйстнүүдийн аялал жуулчлалыг сурталчлах зорилгоор  ижил хүйстнүүдийн хуримыг дэлхийн хамгийн өндөр оргил Эверестэд зохион байгуулахаар төлөвлөжээ.      Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Би сайн мэдэхгүй л байна аль эсвэл гомо байх…

71274852

Сайн байна үү? Би одоо 25 настай эхнэр хүүхэдтэй хэнийгч харцыг булаамаар сайхан л залуу гэж хүмүүс хэлдэг. Би эхнэрийгээ маш их хүсдэг тэр мааньч намайг хүсдэг бүх зүйл сэксийин хувьд бол асуудалгуй өдрийн хэд хийж хоюулаа тавиад сайхан л байдаг. Гэхдээ заримдаа би эр хүний эрхтэн баримаар санагдаад, хөхөж үзмээр санагдаад, нэг удаа эхнэр маань минийхийг хөхөж байгаад миний бөгсрүү хуруугаа жаахан хийгээд хөдөлгөсөн тэр мөчид тавихад үнэхээр хэзээч байгаагүйгээр хүчтэй тавьж их сайхан байсан. Түүнээс хойш би нэг гадаад залуутай уулзаж эрхтэнг нь хөхөж үзсэн тэр унтах уу гэхэд нь би унтаагүй тэрнээс хойш одоо их удаж байна. Гэтэл одоо дахиад нэг эрэгтэй хүний эрхтэнээр тоголмоор зөөлөн хийлгэмээр санагдаад байдаг болчлоо би яавал дээр вэ? Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Намайг ойлгох хүн ховор биз

200493387-001

Намайг Х гэдэг. Одоо 20 гаран настай. Надад зовлонтой зүйл их тохиолдоод байх юм. Бага байхаас минь л хүүхдүүд намайг охин гэж шоолон надаас зугтан хөндий харьцдаг байлаа. Иймээс надад найз нөхөд байдаггүй байлаа. Үргэлж л ганцаараа явдаг аль болох хүүхдүүд, хүмүүсээс хол байхыг л боддог байсан юм. Тэр үед яагаад намайг хүүхдүүд гадуурхаж хавчаад байгааг ойлгодоггүй байлаа. Би гэм хийгээгүй ш дээ л гэж дотроо бодоод л явдаг байсан. Гэвч он жил улирах тусам би өөрийгөө таньж мэдэх болсон юмдаа. Сүүлдээ гей юм байна гэдгээ мэдээд ухаан алдах дөхсөн. Амиа ч хоролмоор санагдаж, амиа хорлох гэж үзсэн даанч амьдрал минь туйлын ядуу, хэцүү байсан ээжийгээ хараад дүү нараа хараад би амиа хорлож чадаагүй ээ. Одоо болтол амьдарч л байна. Гэхдээ надад амьдралын баяр баясгалан гэж байдаггүй ээ. Сүүлийн үед улам их уур хүрч, хүнтэй дуугарахаас ч дургүй хүрээд байх юм. Ийм байдал маань хавь ойрын хүмүүст хэцүү байх юм. Надад ч бас. Өөрийгөө гей гэж бодох бүр л улам муухай санагдаад байх юм. Би өөртэйгөө эвлэрч үзэх гэж нэг залуутай уулзаж үзсэн. Уулзаад л надтай унтахыг хүссэн. Би тийм зүйлд хараахан бэлэн биш байна гэдгээ хэлсэн түүнээс хойш мсж бичдэг байж байгаад одоо бүр таг болчихлоо… За за намайг ойлгох хүн ховор биз. Энэ захианы хариуг хараж байгаад л үргэлжлэлийг нь бичье дээ… Дэлгэрэнгүй…

Post to Twitter