
Жинхэнэ эр хүн ийм тийм байх ёстой гэсэн заалт хаана ч байдаггүй юмсанж. Гэвч жинхэнэ эр хүнд ямар ямар чанар байж таарах бол гэсэн асуулт их гардаг. АНУ-ын “PLAYBOY” сэтгүүл энэ талаар “Офицерууд болон жинхэнэ эрчүүдийг бэлтгэдэг” Вирджиний цэргийн дээд сургуулийн гаргасан жагсаалтыг нийтэлсэн байна. Үүнд жинхэнэ эр хүн бол: Дэлгэрэнгүй…

Төөрөгдөл: Эрчүүдийн бараг 90 хувь нь өөрсдийгөө туранхай гэж үздэг. Гэвч тэдний 49 хувь нь аль хэдийнэ илүүдэл жинтэй болсон байдаг аж. Дэлгэрэнгүй…

Уншигчид ийм асуулт байнга тавьдаг. Өөрийнхөө чалх, эрхтнийхээ хэмжээнд найдаж буй эрчүүдийн урмыг хугалахаас өөрцгүй нь. Олон тооны санал асуулгаас үзэхэд эмэгтэйчүүдийн 20 хүрэхгүй хувь нь байнга дур тавьдаг. Харамсалтай нь таашаал хүртдэггүй явдал гэр бүл салалтын нэг гол шалтаг болдог байна. Дэлгэрэнгүй…

Судалгаанд хамрагдсан эрчүүдийн 70% нь ажлын дараа гэртээ хариад эхнэртээ анхаарал тавих бус, унтаж амрахыг хүсдэг гэсэн байна. Ажил дээр олон цаг нухлагдах, бие сэтгэлийн байнгын дарамт, тулгамдсан асуудал, үнийн болзошгүй хэлбэлзэл, цомхотгол, албан тушаалаа алдахаас айх, маргаандаа үл итгэх зэрэг өнөө цагийн олон хүчин зүйл нь эрэгтэй хүнийг физиологийн хувьд доройтуулах, бэлгийн чадавхид нь сөргөөр нөлөөлж байгаад эмч нар түгшсээр… Дэлгэрэнгүй…

Эрчүүдийн бэлгийн чадавхи буурах нь олон талын шалтгаантай байдаг аж. Сүүлийн үед бэлгийн чадавхи буурах үзэгдэл бүр залуужих хандлагатай болоод байгаа гэнэ. Орчин үеийн амьдралын хэмнэл нь бэлгийн чадавхид сөргөөр нөлөөлдөг гэж зарим судлаачид үзэж байгаа ч, зарим нь эмэгтэйчүүд эршүүд зантай болсноос эрчүүдийн бэлгийн чалх буурч байгаа хэмээн үзэж буй аж. Гэхдээ эр хүнээс өөрөөс нь ч шалтгаалах зүйл багагүй бий гэнэ. Дэлгэрэнгүй…

Гэр орондоо ямар ч асуудалгүй эрчүүд амархан урвадаг. Учир нь эхнэр юм уу гэрийнх нь аль нэг гишүүн түүний өмнөөс бүхий л асуудлыг шийдвэрлэчихдэг болохоор түүнд санаа зовох зүйл огт гардаггүй. Тийм ч учраас түүнд өөр зүйл сонирхох цаг зав их гарч ирдэг. Нэгэнт л санаа сэтгэл нь өөр зүг рүү явчихсан бол тэр хүнээс тэвчишгүй маш хачин авир гарч эхэлдэг. Дэлгэрэнгүй…

Эрэгтэй хүн хайртай хүнээсээ ямар үг сонсохыг хүсч явдаг юм бол. Доорх үгсийг эр хүн бүр сонсохыг хүсдэг. Харин эмэгтэйчүүд өөрсдийн зүгээс энэ алт шиг үгийг тэр бүр хэлж чаддаггүй нь харамсалтай. Тэгвэл энэ алдаагаа засаад эр нөхөр, хайртай залуудаа ямар үг хэлж болохыг мэдэж авцгаая. Дэлгэрэнгүй…

Гоонь эрчүүд эхнэртэй эрчүүдээс илүү эмзэг байдаг бөгөөд төдийлөн гэр бүлийн амьдрал зохиохыг яардаггүй гэнэ. Сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар бол энэ байдал ээжтэй нь холбоотой юм байна. Учир нь ээж нь хэт захирангуй, нөхрөөсөө илүү эрх мэдэлтэй, хатуу ширүүн зан араншинтай байхаас гадна.”Энэ охин чамд тохирохгүй, Тэр хүүхэнтэй амьдарвал чи ч зовно” гэх мэтээр хэлж сургадаг байсан нь сэтгэл зүйд нь сөргөөр нөлөөлдөг ажээ. Дэлгэрэнгүй…

1. Секс төлөвлөгөөнд чинь ороогүй эмэгтэйтэй зочид буудлын өрөөнд цаг бүү нөхцөө.
2. Чи их булчинлаг байх тусам төдий хэр их калорыг жам ёсоор нь шатаадаг. Чиний асууж, гүйж, ажиллаж, унтаж байна уу гэдгээс хамаарахгүйгээр шүү дээ. Учир нь булчинлаг арьс бодисын солилцоонд өөхнөөс 17-25 дахин идэвхтэй оролцдог юм. Дэлгэрэнгүй…

Эрэгтэй хүний худлаа ярих нь хэвийн зүйл төдийгүй маш зөв зүйтэй явдал гэнэ. Эр хүн элдэв зүйл ярихгүй байх юм уу эсвэл санаатайгаар худал ярьдаг бол сайн санаа өвөрлөсний шинж тэмдэг гэж судлаачид үздэг байна. Дэлгэрэнгүй…

Хулууны vр таныг маш олон асуудлаас ангижруулна хэмээн эрдэмтэд баталж байна. Хэрэв эрчvvд өдөр бvр хулууны vр цөмдөг болбол бэлгийн сулрал гэдгийг vvрд мартах аж. Хулууны vрийн бvтцэд олон ашигтай бодис агуулагддаг. Е, А, Д, К зэрэг витамин, мөн олон тооны бичил элементvvд ч тэнд бий. Хамгийн гол нь хулууны vр цинкээр баялаг аж. Ер нь цинк бол эрчvvдэд нэн хэрэгтэй аминдэм. Иймээс эр хvн бvр тvvнийг хорвоод мэндэлсэн цагаас хөгширтлөө хэрэглэх ёстой гэнэ. Эрчvvдийн цинкийн хэрэглээ эмэгтэй хvнийхээс хэд дахин их байх ёстойг эмч нар онцлон тэмдэглэж байна. Дэлгэрэнгүй…