Секс.мн » Секс сонжоо, зурхай

Хайртай хархүүгээ ингэж сонжоорой
Хайртай залуугаа тогтуун гэгч нь ажигла. Хүний гадаад дүр төрх дотоод мөн чанарыг нь дэлгэрэнгүй өгүүлдэг.

Хайртай залуу чинь хоорондоо нийлэх шахсан өтгөн хөмсөгтэй бол:Жинхэнэ эр хүнд байх зан чанартай нэгэн. Гэхдээ сэтгэлийн гуниг зовлон, шаналалаа үргэлж нуун дотроо хадгалж явдаг. Түүнд элэгсэг халамжтай, зөвхөн өөрийнх нь төлөө юугаа ч өгөхөөс ч буцахгүй бүсгүй нэн түрүүнд хэрэгтэй. Ийм түшиг тулгууртай болсон цагт тэр юунд ч хүрч мэднэ. Мөн сексдээ үргэлж сайн байдаг.

Нарийхан хөмсөг: Зөвхөн өөрийнхөө үзэл бодолд л бат үнэнч байдаг. Зав зай гарган зугаалж цэнгэх дуртай.

Шулуун хөмсөг: Эгц хөмсөгтнүүд ажил хэрэгч байдаг. Тэрээр гандан буурахгүй өөдрөг үзэлтэн бөгөөд бүр байгаль цаанаас нь түүнд мөнгө нь арвижих хувь заяаг оноосон байдаг аж.

Онигор зураасан нүд: Маш ажил хэрэгч. Мөн туйлширдаггүй. Эмэгтэйчүүдээс эхийн хайрыг хүсэмжлэгч байдаг.

Гурвалжин нүд: Мөрөөдөмтгий, маш романтик эрчүүд. Харин өөртөө нь 100% сэтгэл гарган харьцахгүй бол хэнийг ч шууд орхин нүүр буруулчихаж чадна.

Том нүд: Амархан дурламтгай. Хэрвээ амьдрал эхлүүлбэл үүргээ ухамсарлан насан туршдаа үнэнч байж чадна.

- Том уруултай хүн шүтлэг ихтэй байна.

- Муруй уруултай эр хүн аз жаргал муутай, амьдрал уруудахын шинж.

- Үрчлээ зураастай, түргэн хөдөлгөөнтэй, ярих үед нь амнаас нь шүлс үсэрдэг бөгөөд цээжинд нь үс цөөтэй бол зальтайн шинж.

/Хань/

Секс зурхай
Хонины орд

Хонины ордынхон сексийн тал дээрээ хамгийн тайван хүмүүс байдаг. Гэвч тэд тачаангуй ангууч нар байдаг. Учир нь сексийн ажлын тал дээр хариу үйлдэл хийхдээ дуртайяа хүлээж авдаг.

Үхрийн орд

Үхрийн ордынхон ор хөнжлийн асуудал дээр мэдрэмтгий бас итгэлтэй хүмүүс байдаг. Бага зэргийн удаан хөдөлгөөнтэй боловч та түүнтэй загас наадуулсныхаа дараагаар өөрийгөө гайхалтайгаар мэдрэх болно.

Ихрийн орд

Ихрийн ордынхон уран сэтгэмжтэй, элдвийг сэдэж санаачлахдаа сайн, гайхалтай энхрийлэгч нар байдаг. Та энэ ордны хүнтэй нэг үдшийг өнгөрүүлсэндээ харамсахгүй байх нь лавтай.

Мэлхий орд

Мэлхийн ордынхон сексийн ажилдаа сайн төдийгүй тачаангуй байдаг. Янз бүрийн байрлалаар загас наадуулах дуртай.

Арслангийн орд

Арслангийн ордын хүнтэй сексийн ажил хийх гэж байгаа бол санаачилгыг гартаа авах хэрэгтэй. Хариуд нь танд гайхалтай таашаалыг өгч чадах болно.

Охины орд

Охины ордын хүмүүс тачаангуй хирнээ бусдаас ихийг шаарддаг. Түүний сэтгэлийг хөдөлгөсөн үйлдэл хийсэн тохиолдолд танд харамгүй энхрийллээ зориулах болно.

Жинлүүрийн орд

Жинлүүрийн ордынхон тэд энэ ажил дээрээ ядрахыг мэддэггүй. Их тачаангуй хүмүүс байдаг.

Хилэнцийн орд

Хилэнцийн ордынхон энхрий ялдам байдаг. Энэ ч чанараараа тэд шунал тачаалын эх булаг нь байж чаддаг. Та түүнтэй нэг оронд байхдаа сэтгэл хангалуун байх болно.

Нумын орд

Нумын ордынхон сексийг ариун зүйл гэж боддог. Та түүнтэй учирсандаа сэтгэл хангалуун байх болно.

Матрын орд

Матрын ордынхон санаачилгыг гартаа авахдаа сайн. Ор дэрний ажилдаа янз бүр байдаг.

Хумхын орд

Хумхын ордын хүмүүс их тачаангуй байдаг. Тэд сексийн хамтрагчаа хэзээ ч уйдаадаггүй бөгөөд их эрч хүчтэй хүмүүс байдаг.

Загасны орд

Загасны ордод төрсөн хүмүүс ор дэрний ажил дээрээ хайнга хандах нь бий. Иймд аль болох идэвхи санаачилгатай байж, партнёроо уйдаахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй.

/Хань/

Охидоо? Тэд хэр үнсэгч вэ?
Эрдэмтдийн гайхалтай нээлт хөвгүүдийн тухай шинэ нууцыг дэлгэж байна.

Хонь-залуу ингэж үнсэлцдэг

Тэр бол бусад ордоосоо хамгийн шазруун “анчин” болохоор охидтой сээтэгнэдгээрээ №1 ордог. Тэр ямар ч илүү дутуу үггүйгээр “ажил хэрэгтээ” ордог ба хэрэв үнсэлцэхдээ түрэмгий, шулуун байдаг. Түүний үнсэлт анхны харцаар ямар ч гэм хоргүй энгийн байдаг болохоор ямар ч охиныг төөрөгдөлд оруулдаг. Тэр ямар нэгн том зүйл хүссэн хүслийг нь өдөөхийн тулд эхэндээ маш дурамжхан байгаа мэт үнсэлддэг. Гэвч дараа нь… Чи өөрөө үүнийг анзаарна.

Үхэр- залуу ингэж үнсэлцдэг

Шургуу шийдэмгий зан бол түүний амьдралыг тэр тусмаа хайр дурлалын асуудлыг онцгой ялгаж байдаг. Хэрэв чи түүний эелдэг байдалд тэр дороо бууж өгөхийг хүсэхгүй байвал чамайг жинхэнэ ер бусын гайхамшиг хүлээж байна. Чи түүний дур булаам байдалд нь татагдахгүй гэсэн зүйл тэр огтхон ч бодохгүй. Үүнийг чи сайн санаарай. Чамайг бууж өгтөл тэр чамайг эелдэг зөөлөн, халуухан үнсэлтээрээ сэтгэлийг чинь татсаар байх болно.

Ихэр-залуу ингэж үнсэлцдэг

Энэ ордын ихэнх залуу өөрийн эрч хүч, уужим сэтгэл, хүч чадлаараа ялгагддаг. Нөгөө талаараа Ихрийн залуу биеэ тоосон, их зантай, хувиа хичээсэн, нэрэлхүү байдаг. Ерөнхийдөө бол түүний хувьд хайр дурлал, эротик байдлаас өөр юу ч тийм чухал биш. Тэр үнсэлцэх маш дуртай ба үүнийгээ чин сэтгэлээсээ хийдэг. Түүний үнсэлтээ бэлэглэж буй охин нь өөрийгөө яг л гүнж, дагина, сахиусан тэнгэр болсон мэт төсөөлдөг… Дээрээс нь тэр зүрх сэтгэлд нь асаасан галаа унтраахгүйн тулд хайртай охиндоо байнга анхаарал тавьж сээтэгнэж байдаг. Нэг үгээр хэлбэл Ихэр- залуугийн үнсэлт нь ер бусын сайхан.

Мэлхий-залуу ингэж үнсэлцдэг

О-о-о-о? Энэ баатар бусдын атаархлыг төрүүлж байдаг дур булаам тачаангуй байдалдаа 100% итгэлтэй байдаг. Энэ нь түүний биеэ авч явах байдал, Казановынх мэт ялагчийн хосгүй инээмсэглэлээс нь илт байдаг. Харин үнсэлт? Маш энхрий зөөлөн, эхэндээ болгоомжилсон мэт үнсэлцдэг. Хайртай охиндоо ойртон очих үедээ түүний нүдрүү үнэнчээр ширтэн, түүний хувьд охин нь цорын ганц гэсэн ойлголтыг бүх л дүр төрхөөрөө өгдөг. /Ийм тактикийн эсрэг зогсох гэдэг боломжгүй, тийм үү?/ Дараа нь тэврэлт, Тачаангуй үгс, үүний дараа л хайр дурлалдаа мансууран байх үед үнсэлтээ илгээдэг ажээ.

Арслан-залуу ингэж үнсэлцдэг

Олон арван охидын хувьд сайхан, ухаалаг, хайртай залуу нь. Түүнээс гадна төрөлхийн бардам, сүр жавхлантай. Гудамж, кафе, дисконд түүнтэй хэдий чинээ олон охид мэндэлж найрсаг байна зан ааш нь төдий чинээ сайхан байна. Түүнд олны анхаарлын төвд байх нь таалагдаж, охидын бахархан биширсэн байдлыг ил тод таашаадаг. Түүний үнсэлт хоорондоо үргэлж адилгүй байдаг. Охин болгонтой тэр өөр өөрөөр үнсэлцдэг.

Охин-залуу ингэж үнсэлцдэг

Тэр үнсэхийг хүссэн охиноо удаан хугацаагаар өөртэйгээ байлгаж чаддаг. Энэ тухай нь тэр охин гадрлах ч үгүй байх нь бий. Охины залуутай байхдаа түүнийг шүдээ тогтмол угаадаг, чиний нүд рүү харан ярьж байхдаа үнэн ярьдаг зэрэгт итгэлтэй байж болно. Түүний үнсэлцэх чадвар нь төрөлхийн гайхалтай байдаг ба эхлээд тэр хайртай охиныхоо уруулыг зөөлөн, дөнгөж шүргэх төдий үнсэж байгаад дараа нь “ажилдаа” ордог. Гэмгүй сээтэгнэж, түргэн зуур үнссэн үнсэлтийг ч гэсэн тэр ямар нэгэн ноцтой гэж хүлээж авдаг

Жинлүүр-залуу ингэж үнсэлцдэг

Жинлүүрийн ивээгч нь Венера байдаг. Тийм болохоор тэдний хувьд үнсэлт гэдэг бол энэ ертөнцийн хамгийн сайхан зүйл. Тэр ч бүү хэл хамгийн энгийн сээтэгнэл ч тэьрэлт үнсэлтээр дуусдаг. Харамсалтай нь олон охид үүнийг нь гэгээн хайр мэт хүлээж авдаг. Жинлүүрийн залуу жинхэнэ мэргэжилтэн болохоор тэд хайртай охинтойгоо туршлагаасаа хуваалцдаг. Хэрэв чи сэтгэл дотроо ганцаараа хадгалж явдаг нууц байж, түүнийгээ хуваалцахыг хүсвэл энэ ордын залуу яг тохирно.

Хилэнц-залуу ингэж үнсэлцдэг

Тэр ихэнхдээ эхлээд чих, хацрыг чинь зөөлөн үнсэж дараа нь цаашаа явдаг. Тэр маш романтик зан ааштай болохоор үнсэлт нь хэврэг зүйлд хүрч буй мэт үнэхээр зөөлөн энхрий байдаг. Харин “асч” эхэлсэн хойно нь маш тачаангуй болдог. Хилэнц-залуу ховор байлдан дагуулагч юм. Тэр ганц ч аятайхан охиныг зүгээр өнгөрөөдөггүй. Тэр аажмаар “ноцож” тэгээд шууд “ажил хэрэгтээ” ордог.

Нум-залуу ингэж үнсэлцдэг

Тэр хайртай охинд нь яг юу хэрэгтэй байгааг маш нарийн мэдэрдэг…. Хэрэв гэнэтхэн тэр уруулаа зөөлөн хүрч, дараа нь хэлээ оруулж, эцсийн эцэст зөвхөн уруул, хацрыг чинь бус, бүр мөр хүзүүг чинь идэвхтэй үнсэж байьал болгоомжтой байх хэрэгтэй шүү? Тэр илүү илүү их юм хүсч байна? Жирийн үнсэлтээс илүү? Түүнээс холдож, эсвэл биеэ буруу авч явж байгаа тухай үгсийг шивнэснээр түүнийг ухруулна гэж бодож байвал эндүүрч байна? Энэ нь түүний хүслийг л асааж өгнө гэсэн үг. Нумынхантай тоглож болохгүй гэдгийг санаарай

Матар-залуу ингэж үнсэлцдэг

Тэр охин бүр ямар үнсэлтийг хүлээж байгааг зөнгөөрөө мэдэрдэг. Ийм алхам хийснээр тэд тавьсан зорилгодоо хүрдэг. Ихэнх тохиолдолд онцын эсэргүүцэлгүйгээр үүнийг хийдэг. Матрын залууд байнгын магтаал, биширсэн сэтгэл хэрэгтэй байдаг. Тиймээс үнсэлтүүдийнхээ завсарлагаараа түүнд эелдэг зөөлөн үгсийг шивнэж байхаа битгий мартаарай. Тэр тусмаа энэ нь чамаас тийм их хөдөлмөр шаардахгүй. Дурласан матрын залуу гэдэг бол өөрөө эелдэг зөөлний туйл болдог.

Бумба-залуу ингэж үнсэлцдэг

Хэрэв бумбын залуу чамайг тачаангуй үнсэлтээрээ бэлэг барьж, харин чи энэ зүрх догдлом мөчид түүний анхаарлыг өөр зүйл рүү татахыг оролдвол энэ нь түүний хүслийг улам л бадраах болно. Бумбын залууг аргалж чадахааргүй, түүний зөн совин хэтэрхий сайн хөгжсөн. Хэрэв тэр чамд сэтгэлээ өгсөн бол тэр өөрийнхөө чадах юмыг тэр чигээр нь харуулдаг ба амрахыг хүссэн үед нь толгойг нь илж байгаарай. Энэ нь түүнд нөлөөлж, өөр ангийн талаар бодохоо ч болино. Тэгээд чамд гэнэн хүүхдийн сэтгэлээр л итгэж найддаг болно.

Загас-залуу ингэж үнсэлцдэг

Загасны залуу жинхэнэ сайхан таашаал авахынхаа өмнө ямар ч охинтой зөөлөн, удаан үнсэлцдэг. Харин дараа нь тэднийг юу ч зогсоохын аргагүй болсон байдаг. Хэрэв чи үйл явдлын алхмыг хурдлуулахыг хүсвэл түүний уруул дээр чигчий хуруугаараа хүрч бай. Харин дараа нь түүнийг гэнэтхэн “Дайрч” эхэлвэл битгий гайхаарай. Уруул гэдэг бол түүний хувьд хамгийн хамгийн “эмзэг бүс” юм. Түүний тачаангуй үнсэлтийн эсрэг тэмцэх хүч чамд байхгүй? Догь байгаа биз?

Америк зурлага – Загасны орд
Нийтлэг зан чанар:

Загасны ордынхонд бусад бүх ордынхны шинж чанар их бага хэмжээгээр байдаг. Тэдний ааш зан ойлгомжгүй, зөрчилтэй байдаг нь үүнтэй холбоотой. Гэсэн ч өөрийн онцлогтой. Жишээ нь, алдар нэр, эд баялагт шунадаггүй. Урсгал сөрөхөөсөө илүү “урсгал дагаж” хөвдөг.

Загасны ордод төрсөн хүмүүс сайхан сэтгэлтэй, мөрөөдөмтгий, хэнэггүй зантай. Тэдэнд нийгэмийн, улс төрийн асуудал, байгаль орчны бохирдолт зэрэг асуудлууд нэг их нөлөөлөхгүй. Хэр баргийн зүйлд бухимдахгүй. Гэхдээ энэ нь огт сэтгэлийн хөдөлгөөнгүй гэсэн үг биш. Загаснууд ихэвчлэн жүжигчин зантай.

Математик, техник сонирхдог хүмүүс байдаг ч олонх нь урлагийн салбар, үгүйдээ л түүний ойролцоо мэргэжилтэй байх нь олон. Театрын гэрэл тохируулагч, хувцас, хөгжимчин, ном, зурагт хуудас чимэглэгч, дууны багш гэх мэт. Тэд нэлээд зүдэргээтэй давтлагаас нь эс залхваас эрэгтэй нь ч, эмэгтэй нь ч нэр цуутай жүжигчид болцгооно. Дүрслэн бодох чадавр сайтай, шог хошин зантай, гоо сайхны мэдрэх мэдрэмжтэй болохоор ер бусын авьяастай яруу найрагч, хүүрнэл зохиолч болох нь олонтаа. Харин тэднийг хурцхан шүүмжилвэл тэр авьяасыг өлгийдөө байхад нь хөнөөж мэднэ. Хоёр, гуравдугаар сард мэндэлсэн хүмүүс гайхалтай сайн багш, сурган хүмүүжүүлэгч болдог.

Хүнийг өрөвдөх нинжин сэтгэлтэй тул сайн сувилагч, эм найруулагч байх нь бий. Банкинд кассчин, пүүсийн эзэн байх нь харин тун ховор. Учир нь тэд нэг газар удаан байх дургүй. Гадаад байдлаараа бусдаас ялгарах нэг зүйл нь сайхан бөгөөд нэлээд давхраатай нүд юм. “Загас”-ууд өндөр нуруутай байх нь ховор. Хөвж яваа адил намс намс алхалдаг. Ойр хавьдаа шингэн зүйл байгааг мэдэхгүй өнгөрнө гэж үгүй. Мөстэй хийжүүлсэн ус, кофе, аагтайхан цайг үлдээнэ гэж байхгүй. “Загас”-ны ордынхонд согтууруулах ундаанаас холхон явах ухаан хүрэлцэхүйц байдаг. Гэсэн хэдий ч зарим нь биеэ барьж чадахгүй элдэв зовлонгоос ангижрах, тайвширлыг дарснаас олж авахыг хичээдэг. Гоё өнгийн ертөнцийг шинээр харж, аль нэг нь хүссэнээр нь болж өгөхгүй бол амьдралд эзлэх байр суурийнхаа төлөө тэмцэхийн оронд хий үзэгдлээр сэтгэлээ хуурцгаадаг.

Тэдний бэлгэдэл нь өөр өөр чигт буюу нэг нь өөдөө нөгөө нь уруугаа сэлж яваа хоёр загасны дүрс байдгийг анзаарсан байх. Энэ бэлгэдэл санамсаргүй юм биш. Өөдөө сэлж яваа нь амжилт олж, хүн төрөлхтөнийг ачилж, ивээж ч чадна. Харин сэтгэлийн тэнхээ нь хүрэхгүй урсгал даган уруугаа хөвж яваа нь зоогийн газарт сав угаагч, эсвэл гудамжны цас цэвэрлэгч болж таарна.

Хачин зүүд зүүдэлж, тэр нь биелэх хандлагатай. Зөгнөж бодсон зүйлс нь бүтдэг. “Загас” таныг өнөөдөр онгоц, эсвэл машинаар явж хэрэггүй гэж хэлсэн бол та явган явсан нь л дээр. “Загас”-ууд өөрсдийгөө мөнхрөнө гэж итгэдэг улс. Тийм ч учраас биеэ хайхардаггүй байж магад. Чухамдаа бол тийм ч чийрэг улс биш байдаг.

Хэрэв эрэгтэй бол:

Хамт амьдрахад бүсгүйчүүд гойд аз жаргалтай ч байж мэднэ. Эсвэл эсрэгээрээ тун ч зовлонтой байж мэднэ. Давалгааныг хаязгаарлаж чадах уу, эсвэл чадахгүй хайрагдах уу гэдгээс хамаарна. “Загас”-ны ордын олон эр хоосон мөрөөдлөөсөө салж чадахгүй ч эхнэр хүүхдээ тэжээхэд хүрэлцэхүйц цалин хөлс авч, хувийн амьдралаа бүрэн дүүрэн аз жаргалтай байлгахыг хичээдэг. Амин зуулга нь дөнгөн данган залгаж байвч сайхан юм бодоод явж байдаг дэврүүн сэтгэлтэй, мөрөөдөгчид ч их байдаг. Ийм мөрөөдөгчтэй ханилж суухаар шийдсэн бүсгүйд зөвлөхөд, эсвэл хоёр хүний ажил хийхэд бэлэн байх хэрэгтэй, эсвэл шууд болих хэрэгтэй. Болих амаргүй л дээ. Гэвч хоосон мөрөөдөлтэй сууж болохгүй шүү дээ. “Загас”-ууд тэвчээртэй хүмүүс. Түүнд нь ч болдог уу, найз нөхөд нь нандин нууцаа тэдэнд итгэж ярьдаг. Зүдэрч яваа хүмүүсийг их өрөвддөг.

Заримдаа эрчүүд нь ааш аяг нь хөдөлж бүх юмыг сүүдэртэй талаас нь харах нь бий. Ийм үед нөхөртөө хайртай, ухаантай эхнэр гэрийнхээ хамаг ажлыг орхиод, гоё хувцсаа өмсөж, нөхрөө дагуулан хөгжилтэй үзвэр үзүүлбэл нэг л мэдэхэд уйтгар гуниг нь оргүй алга болсон байна. Радио, телевиз, чимэглэлийн газарт бол “загас”-ууд хэнээр ч орлуулашгүй сайн ажилтнууд, сайн зохион байгуулагчид, бас удирдах ажилтнууд байдаг.

Бүтээлч сэтгэхгүйгээ амьдралд хэрэгжүүлж, цог хийморьтой ажиллана. “Загас”-ууд театр, киноны найруулагч, дуу бүжгийн чуулгын удирдаач байвал авьяастай. Хүний сэтгэл зүйн нууцад нэвтрэн орж, нарийн зангилааг нь тайлж чаддагийн хувьд эрэн суралжлах албыг амжилттай гүйцэтгэж чадна. Сонин сэтгүүл, хэвлэлийн газрын редактор бол ажлыг ч гялалзуулаад өгнө.

Удирдах ажилтан “Загас” захирагчдагч хүмүүсээ зэмлэх донгодох нь ховор. Сонирхолтой бүтээлч санааг нь хүлээж авахад хэзээд бэлэн байдаг. Гэвч хатуу дэг журам, сахилга баттай, жирийн, ажилсаг хүмүүст илүү дуртай. Ийм хүмүүст илүү их найдаж, итгэл хүлээлгэх нь бий.

Албан хаагч “загас” хэрхэн ажиллах нь ямар “усан санд” орсоноос шалтгаална. Авьяас чадвараа ажил болгож болохуйц, мөн бусдын зовлонг хуваалцаж болж байвал бүх зүйл болох нь тэр. Ажилдаа сэтгэл дүүрэн биш бол сүүлээр ганцхан шарваад л хөвөөд явчихна. Албан тушаалдаа тэнцэхгүйгээсээ халагдахыг хүлээж суух улс биш.

Хэрэв эмэгтэй бол:

“Загас”-ын ордын бүсгүйчүүд эрчүүдийн сэтгэлийг булаамтгай хүүхнүүдийн тоонд багтана. Тэдэнд дутагдалтай тал бий. Гэвч эмэгтэй хүний намба төрх, нөхрөөсөө буюу дурласан хүнээсээ аль нэг зүйлээр давж гарах, тушааж захирах гэж оролдохгүй сайн талтай. Эр хүн тэдэнд зоогийн газарт сандал дөхүүлж өгөөд хувцасыг нь өлгүүлчихээд, өөрийнхөө тухай яриад байхад анхааралтай сонсоод толгой дохиод л сууна.

Ийм хүүхнүүд эр хүний нөмөр бараадах дуртай. Эр хүн түүнийг халамжилж, амьдралын шуурганаас хамгаалж чадаж байвал өөр зүйл хэрэггүй. Хоёрдугаар сарын 20-ноос гуравдугаар сарын 21-ний хооронд төрсөн бүсгүйчүүдийн сэтгэл санааны байдал хаврын салхи мэт хурдан хувирамтгай гэгддэг. Дэндүү уян сэтгэлтэй, ялимгүй гомдоовол нүдний нь нулимс горхилон урсана. Аймтгай зангаа даван туулах нь тэдэнд хамгийн хэцүү даваа. Yүнийгээ далдалхын тулд өөртөө итгэлтэй, ажил хэрэгч бүсгүйн дүр үзүүлж явдаг боловч хариугүй, зөөлөн сэтгэл нь сэвтэхдээ амархан.

“Загас” зүүн баруун хоёр тал руу сэлж чаддаг болохоороо орчин тойрны нь нөхцөл ямар ч түвэгтэй байсан амархан дасдаг. “Загас”-ууд хүүхдүүддээ ухаангүй хайртай. Хүүхдүүд нь ч ээждээ хайртай байдаг. “Загас”-ын ордод төрсөн аавууд хүүхдэдээ хөлөөрөө толгой хийж, толгойгоороо хөл хийхээс бусад бүх зүйлийг зөвшөөрнө. Гэхдээ тэднийхээ бодол санааг сонсохдоо хэзээд бэлэн байна. Бусдад сайхан сэтгэлээр ханддаг.

Мөн амьтан, шувууг хайрладаг эдгээр аавууд хүүхдүүдээ амьдралын бэрхшээлтэй тэмцэж чаддаг, төлөв түвшин хүмүүс болгон хүмүүжүүлдэг.

Энэ ордын ээжүүд хүүхдүүддээ хамаг зүрх сэтгэлээ зориулж, тэдний төлөө өөрийгөө ч умартдаг. Ийм эхчүүд ядуу доройхон шиг хүүхдээ бусад эрүүл чийрэг хүүхдээсээ ч илүү хайрлана. Тэд хүүхдүүддээ хатуухан хандах талаар тутагдалтай. Энэ нь хүүхдүүдээ зөв хүмүүжүүлэхэд саад болдог ч аав нь мөн загасны ордынх биш л бол санаа зоволтгүй.

Хүүхэд ахуй цаг:

Дөнгөж хөлд ороод бяцхан “загас” мөрөөдөл, ид шидийн ерөтөнцөд амьдарч эхлэнэ. Ээж нь нүүр амыг нь будаж өгөөд “За одоо чи алиалагч шүү” гэж хэлвэл зутангаа зүв зүгээр идчихнэ. Юм угаах хэрэгтэй болбол хэдэн бөмбөлөг үлээж, дуртай тоглоомуудыг нь тойруулж өрөөд, хөгжим тоглуулж, “Цирк болж тоглоорой” гэвэл ээждээ ер саад болохгүй.

Багш нар ийм хүүхдүүдийг сургуулийн хэвшмэл дэглэмд сургах гэж нэлээд тэвдэнэ. Харин ингэлээ гээд тэднийг буруушаах хэрэггүй. Хүн төрөлхтөн тэдний мэргэн ухаанд хүрч чадаагүй.

Энэ ордын бараг бүх жаалууд жүжигчин болдог. Хөгжимд дуртай, урлагт элэгтэй хүмүүс болон хүмүүждэг.

Тооны хичээлд дургүй. Тоо бодохдоо нэлээд тэвдэнэ. Харин алгебр, геометр гээд хийсвэр сэтгэхгүй шаардах зүйл гарч ирвэл авьяас нь тодорно. Ийм хүүхдүүдийг худлаа ярилаа гэж загнах нь олонтаа байдаг. Чухамдаа бол худлаа ярьж байгаа юм биш, ер нь их баялаг уран сэтгэмжтэй болохоороо заримдаа санаандаа орсон, үнэхээр болсон хоёрыг андуурч байдагтай холбоотой. Иймд тэднийг загнах шийтгэхийн оронд дүрслэн бодох чадварыг нь хөхиүлэн дэмжиж, зөв чигт чиглүүлж өгөх хэрэгтэй. Шүлэг зохион, зураг зурж, жүжигийн дугуйланд хамруулбал сайн. Бяцхан “загас”-нууд өсч өндийхийн хэрээр амьдралын хатуу ширүүн урсгалд амархан дасан зохицдог. Иймд эл хүүхдүүдийнхээ авьяас чадварыг нь хамгаалж, өөрсдийг нь аль болох том хүртэл нь хайрлахыг хичээгээрэй. Нэг сайхан өдөр хүүхэд тань тэнгэрээс од шүүрэхийг хэн байг гэх вэ.

Америк зурлага – Бумбын орд
Нийтлэг зан чанар:

Бумбын ордод төрсөн хүний олонх нь зан сайтай, сайхан сэтгэлтэй байдаг хэдий ч Тэнгэрийн ван гаригт захирагддаг тул олон нийтийн саналаас зөрсөн зүйл хийж, ер бусын ааш аяг гаргах нь бий. Yүндээ огтхон ч эмзэглэдэггүй. Тэд этгээд сонин хувцас өмсөх нь элбэг. Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээнд захирагдах дургүйгээ илтэд харуулахыг хүсдэг.

Эрх чөлөөг эрхэмлэдэг, хурц ухаан, өвөрмөц сэтгэхүйтэй, биеэ даасан хүмүүс байдаг. Гэсэн хэдий ч аймхай, эелдэг, найрсаг, дипломатч зантай, өр нимгэн сэтгэлтэй. “Нөхөр”, “нөхөд” гэдэг үгийг онцлон хэрэглэх дуртай. Тэд үнэхээр найз, нөхөд олонтой, хүнтэй танилцахдаа ч амархан. Их сургуулийн захирал, хавь ойрынхоо архичид, бага ангийн годгор охинтой ч хээв нэг найзлаад явж харагдана.

Yерхэж найзалж байсан нөхдөө зовсон үед нь хэзээ ч орхихгүй. Сэтгэлтэй явсан хүүхэндээ, салсан эхнэртээ: “Хоёулаа найз хэвээрээ л үлдэе дээ, тэгэх үү? гэж хэлж чадна. Энэ ордод төрсөн хүн улс төрийн бодлого, морь мал, машин техник, ер нь юу ч сонирхож мэднэ. Тэнгэрийн ван гаригаас заяатай төрсөн болохоороо аливаа зүйлтэй арцалдах хандлагатай.

Дэлхий ертөнцөд эрс тэс хувьсгалт өөрчлөлт хийх хэрэгтэйг зөн совингоороо мэдэрч байдаг. Гэвч хэрэг явдал улс төрийн бодлого болоод ирэхийн үед болгоомжтой хандаж эхэлнэ. Халз тулалдах нь тэдний хувьд айдас төрүүлнэ.

Бумбын ордынхны одоо бодож байгаа зүйлд хүн төрөлхтөн тавин жилийн дараа л хүрч очно гэж зурхайн ухаан сургадаг. Тэдний олонх нь үнэхээр суут хүмүүс байдаг ч суу билиг нь бодлогогүй явдалтай зэрэгцэх нь олон. Тэд хоорондох заагийг тогтоож чаддаггүй. Бумбын ордынхон сэтгэл нь хямарсан, уур уцаартай хүн, айж цочсон хүүхдийг тайвшруулахдаа онцгой авьяастай. Байнгын хөдөлгөөнтэй байж, эрүүл агаарт явж, унтаж амрах ёстой атал тэгэхгүй, цонхоо ч онгойлгохгүй, суусан газраа шигдээд л байна. Сэтгэлийн хөдөлгөөн, сэрэл мэдрэмж ихтэй болохоор нойронд муу.

Ой сайтай улс биш, мартах санах нь амархан. Харин аливааг зөгнөж мэдрэхдээ сайн. Ирээдүйд болох үйл явдал, бас хүний бодол санааг ид шидийн мэт тааж мэдэх чадвартай. Тэд онцгой үнэнч хүмүүс. Мөнгө зээлж, бас зээлдүүлэх дургүй.

Хэрэв эрэгтэй бол:

Бүсгүй хүнтэй удаан хугацаанд “сайн нөхөд” явна. Харин өнгөндөө түүнд дургүй янз үзүүлээд эхэлбэл бүсгүйд сэтгэл татагджээ гэж ойлгож болно. Харин үүнийгээ тас нууж явсаар хэзээ хойно бүсгүйд үнэхээр сэтгэлтэй болжээ гэдгээ мэдсэн хойноо л эелдэг наалинхай загнаж, анхаарал халамж тавьж, хайр сэтгэлээ илчилнэ. Уг ордод төрсөн эр хүнд сэтгэл татагдсан эмэгтэй юуны өмнө түүний сонирхлыг татах хэрэгтэй.

Учир нь тэд аливаа зүйлийн нууцыг тайлснаар сэтгэл нь ханаж явдаг хүмүүс. Энэ бүсгүй чухам яагаад ингэв…? Ингэхгүй байж болох байсан шүү дээ. Энэ бүсгүй ёс зүйн зарчим баримталдаг хүн үү, үгүй юу? хэмээн эрэгцүүлсээр нойргүй хонох нь энүүхэнд. Тэд гэрлэхийг аль болох хойш тавьж, хэдэн жил ч ганцаар явж магадгүй. Харин нэгэн сайхан өдөр найз нөхөд нь бүгд эхнэр авч, харин өөрөө л гэр бүлгүй байгаагаа мэдмэгц нэрээ хичээж, сэтгэлтэй хүнтэйгээ суухыг хүснэ.

Гэрлэснийхээ дараа ч үерхэж байсан найз нөхдөөсөө холбоо таслахгүй, эрх чөлөөг эрхэмлэнэ. Орой болтол хүлээж, ирэхэд нь хардсан дүр үзүүлэх нь утгагүй. Учир нь бумбын ордын эрчүүд үнэнч сэтгэлтэй хүмүүс. Харин хардаж сэрдэж буруутгавал хариуд нь санаанаасаа зохиогоод юу ч ярьж чадна. Заримдаа ганцаараа байж мөрөөдөх дуртай. Энэ үед нь үймүүлэх хэрэггүй. Yймүүлбэл уцаарлах нь бий. Учир нь ингэж суух үедээ ихэвчлэн хүн төрөлхтний сайн сайхны төлөө ямар нэгэн том зүйл сэдэж байдаг.

Хэрэв удирдах ажилтан бол:

Удирдах ажилтан байх нь ховор, дийлэнх нь шийдвэр гаргаж, тушаал буулгаж, залхуутай асуудал хэлэлцсэн урт хуралд суух дургүй. Урьдчилан хэлэхийн аргагүй ааш авиртай болохоор зарим нь гайхалтай сайн дарга болдог. Алмай, мартамхай, ичимхий, увайгүй аль нь ч байлаа гэсэн сийрэг ухаантай. Дээр нь нарийн мэдрэмж, баримт сэлтийг шинжилж дүгнэх чадвар, хамгийн чухал түншээс эхлээд цэвэрлэгчтэй хүртэл найзархдаг, ирээдүйгээ урьдчилан хардаг авьяас нэмэгдэнэ.

Ингэхлээр ер бусын удирдах ажилтны тухай ялимгүй ч гэсэн төсөөлөлтэй болж байгаа биз. Ийм даргаас санаанд оромгүй зүйл их гарна. Туслахынхаа нэрийг мартчихаад “Хэнээ, хэнээ…” гэж дуудана. Шагнал урамшуулал, цалин нэмэхдээ тийм ч өгөөмөр бус. Хүн бүр авах ёстойгоо л авч байна гэж боддог. Харин ажилтнуудаас нь хэн нэг нь үнэхээр хариуцлагагүй явдал гаргавал түүнд нь яг тохирсон үнэлгээ өгчихнө.

Ажилтнуудынхаа хувийн амьдрал, сонирхол, улс төрийн үзэл баримтлал, шашин шүтлэгийг огт сонирхохгүй. Хэн нэг нь эрүүлжүүлэхэд орсон, хоёр эхнэртэй ч бай тоохгүй. Харин хуурамч занг ерөөс тэвчихгүй. Хувийнхаа захианд албаны марк хэрэглэж байхыг чинь мэдлээ л бол тушаал дэвших тань өнгөрлөө л гэсэн үг.

Хэдий тийм боловч дээрээс даргыг чинь “сайн удирдагч” гэж магтахад ажилтнууд нь өөрийн эрхгүй “бумбатан” даргаараа бахархах сэтгэл төрнө.

Хэрэв эмэгтэй бол:

Сайхан хүүхнүүд. Найз нөхөдтэйгөө хөгжилдөх, дуу хөгжим, уран зураг, утга зохиол, театр гэх зэрэг олон зүйл сонирхдог. Тэр бүгдийг нь боож хаахгүй л бол тэдэнтэй харилцахад тун эвтэйхэн байдаг. Ер нь таасан юм нь өнөө биш ч ирээдүйд биелж байх жишээтэй гайхамшигтай увидастай хүмүүс. Бумбатан эрчүүдийн адил гэрлэхийг төдий л яарахгүй. Шилж, сонгож авсан хүнээ нэлээд сайн судалж, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдсөний эцэст гэрлэх шийдвэр гаргадаг.

Энэ ордын хүүхнүүд улстөрч, эрдэм шинжилгээний ажилтан, багш хүний эхнэр байвал тохирдог. Ямар ч хүмүүсийн дунд дорхноо дасаж ухаалаг, зочломтгой эзэгтэйн үүрэг гүйцэтгэж чадна. Хардах сэрдэх зангүй, уруулын будагийн ул мөр хайх, нөхрийнхөө өвөр түрийг уудалж хайр дурлалын захиа эрэхгүй.

Нэг, хоёрдугаар сард төрсөн бүсгүйчүүд хүүхэдтэй болсон эхний үед нэлээд тэвддэг. Гэвч аажимдаа дасаж, хүү/охиндоо хайртай болдог хэдий ч бага зэрэг хөндий байдал ажиглагддаг. Тэгсэн хэдий ч хүүхдийнхээ элдэв ааш гаргаж, буруу хэрэг үйлдэхэд нь тэвчээртэй хандана. Харин тэднээс чин шударга байхыг шаардана. Гэр орны үүрэгт ажлаа заавал хийх гэж шаардахгүй. Хоолныхоо өмнө гараа угаасан эсэх, хичээл дээрээ юу үзсэн гээд олон зүйл шалгааж залхаахгүй. Yр хүүхдэдээ хэчнээн хайртайгаа ил үзүүлэхийг хүсдэггүй зантай.

Хүүхэд ахуй цагтаа:

Энэ ордод төрсөн хүүхэд зөрүүд зантай, хөөрүү хэдий ч уян сэтгэлтэй, уран сэтгэмж сайтай, тэвчээргүй, юмыг хурдан ойлгодог тул тэдний дотор авьяастай хүүхэд олон. Ааш авир нь бусад ордын хүүхдүүдээс эрс ялгаатай. Ямар нэгэн зүйл хүсэх, эсвэл тушаах өнгөөр харилцвал шууд л “үгүй” гэж хариулна. Харин нэлээд бодож болгоосныхоо дараа зөвшөөрөх нь олон.

Хөвгүүд, охид нь гаднаасаа онцгой тайван, ялдам харагдана. Гэвч зөрчилтэй зан ихтэй. Тэнгэрийн ван гаригт захирагддаг учраас нисэх дуртай байх ёстой атал тиймгүй. Онгоц, өргөдөг шат /лифт/-нээс их айдаг. Гэрэл цахилгаанаас айдаг хэдий ч эрэг шураг, түвэгтэй механизмын учрыг олох гэж хичээдэг. Энэ ордод төрсөн охид алдартай бүжигчин, балетчин, Мари Кюри шиг гайхамшигт химич, эсвэл ерөнхийлөгч болох гэж тэмүүлнэ.

Хөвгүүд нь археологич, загас, далай судлаач, хүн судлагч болохыг мөрөөддөг. Багш, нарийн бичгийн дарга, худалдагч, сувилагч гэх мэт “уйтгартай” мэргэжлийг охид нь ч, хөвгүүд нь ч сонирхохгүй. Найз нөхөдтэй болохдоо удаж төдөхгүй. Нийгмийн байдлаар нь ялгаварлахгүй. Нэг өдөр саятны хүүг, дараа өдөр нь хашаа цэвэрлэгчийн хүүг гэртээ урина. Өсвөр үе нь бусад өсвөр насныхныг бодвол тайван өнгөрдөг. Хормойн явдлыг нэг их сонирхохгүй.

Yе үе дэврүүн сэтгэлдээ хөтлөгдөж шүлэг бичих нь бий. Энэ нь хортой зүйл биш, харин сайшааж дэмжих хэрэгтэй. Нэг, хоёрдугаар сард төрсөн хүүхэд хүнийг их хайрладаг нь тэдний хамгийн магтууштай, ялгарах онцлог юм. “Бумба”-ууд жинхэнэ хүнлэг хүүхдүүд. Энэ нь ирээдүйд ямар нэгэн ер бусын зүйл зохион бүтээхээс нь илүү чухал юм.

Америк зурлага – Матарын орд
Нийтлэг зан чанар:

Өрнө зүгт “ямааны эврийн орд” гэдгийг монгол зурхайд “Матарын орд” хэмээн нэрлэдэг. Энэ ордынхныг таньж мэдэхэд тун амаргүй. Шүлсээрээ тор нэхээд буланд нам гүмхэн сууж байгаа аалзыг хараарай. Yет хөлтөн дундаа хамгийн чадалгүй нь мөртлөө явж явж бусдыгаа торондоо орооцолдуулаад авдаг шүү дээ. Yлгэрт гардаг туулайтай уралдахаар шийдсэн яст мэлхийг бас санацгаая.

Туулай нь хар хурдаараа дэгдсэн ч яст мэлхий л түрүүлчихдэг шүү дээ. Анчнаас зугтаж уул хадаар дүүлж яваа янгир хурц туурайгаараа чулуу, унанги дархи “хумслан” давхисаар бас л бүгдийг мад тавьдаг. Нэг сонин онцлог нь яаж ч чилээрхэж, өвдсөн өндөр насалдаг. Заримдаа зуу ч хүрэх тохиолдол буй. Нас нь өвгөрөх тусам сэтгэл санаа нь улам залууждаг.

Хүүхэд насандаа өвчин тусамтгай боловч нас ахихын хэрээр биеийн эсэргүүцэл сайжирдаг. Арванхоёр, нэгдүгээр сард төрсөн хүмүүс тэсвэр хатуужилтай, цэвэр агаарт тогтмол байвал гайхамшгийг үзэх болно. Нар, бороог үл хайхран гадаа л цэнгэж явбаас зохилтой.

Хамгийн гол нь тэд аливаад итгэл алдардаггүй. Ингэх нь өөрт нь хортой, тэр ч байтугай аюултай. Ичимтгий хэдий ч нэр алдарт дуртай. Зожигдуу санагдах боловч сэтгэлийнхээ гүнд хүмүүсээр хүндлүүлж, бишрүүлж байхыг мөрөөдөж явдаг. Жил ирэх тутам залуужиж, бусад эрчүүдээс хожуу дурлаж, гол төлөв тушаал дэвшиж, амьдралын баталгаатай болсон хойноо гэрлэцгээдэг.

Хүнтэй сууж амьдрал зохиосон мөртлөө эцэг, эхтэйгээ хамт амьдарсан хэвээр байдаг. Тиймээс эл ордын хүнтэй амьдралаа холбохоор шийдсэн залуу бүсгүй юуны түрүүнд төрөл төрөгсдөд, ялангуяа ээжийнх нь сэтгэлд нийцэхийг хичээх хэрэгтэй. Харин гэрлэснийхээ дараа заавал өөрийн гэсэн байр сууцтай болж, шинэ төрөл төрөгсдөөсөө бага зэрэг хол байхыг бодсон нь дээр. Эс тэгвээс хол ойрын хамаатан садан, элдэв ах, эгч нар нь салахгүй гэж мэд.

Эрэгтэй бол:

Тэд ихэвчлэн нийгмийн дээд давхаргад хамрагддаг. Эхний үед гял цал буусан хүмүүсийн хүрээнд орох ямар ч найдлагагүй санагдаж болох ч эцсийн бүлэгт тэд хүссэндээ хүрсэн байдаг. Гадаад төрхийг нь тодорхойлж хэлэхэд амаргүй. Гартаа дүйтэй, жигд, тайвшруулсан хоолойнх нь өнгөөр гэм хоргүй, эелдэг хүн гэж бодогдохоор. Гэвч үүнд нь хууртах хэрэггүй.

Эл ордын эрчүүд дотроо чулуу шиг хатуу хүмүүс. Оргил өөд цуцалтгүй авирч мацна. Өөрөөсөө түрүүлж оргилд гарсан хүнийг гүнээ хүндэтгэж, бүх талаар тэднийг дууриахыг эрмэлзэнэ. Эрх мэдэл, амжилт, зан заншил, уламжлал, ёс зүйг хүндэтгэдэг бөгөөд зарим нь нэлээд дэврүүн сэтгэлтэй, сайхан шүлэг бичдэг хүмүүс байдаг. Хичнээн тансаг найруулгатай, яруу дүрслэл арвинтай байлаа ч шүлгийн үндэс нь оновчтой хэвээрээ л байдаг. Өвөг дээдэс, ахас, ихсээ их хүндэлдэг.

Энэ ордын эрчүүд мэдлэг боловсролтой, амьдралын ухаантай эмэгтэйчүүдтэй амьдралаа холбохыг хичээдэг. Сэтгэл санаагаа үгээр илэрхийлэх дургүй, чадахгүй байх нь олонтаа. Энэ тал дээр тэднийг хүмүүжүүлэх хэрэгтэй. Тэд, амин зуулгаа залгуулаад, эхнэрээрээ ажил хийлгэхгүй, хүүхдүүддээ боловсрол олгож чадаж байвал л болоо шүү дээ, өөр юу хэрэгтэй юм бэ гэж бодно.

Хэрэв эхнэрийнх нь зүгээс “Хайртай, дуртай гэсэн халуун дулаан үг хэлэхгүй хүн юмаа” хэмээн гомдолловол “Надад хүү төрүүлж өгөхөд чинь чамд хайртайгаа хэлсэн биз дээ, тэр тэгээд багадна гэж үү?” гэж гайхсан байртай хэлэх вий. Иймд тэдэнтэй гэрлэсэн эмэгтэйчүүд нөхрийнхөө үнэнч чанарыг нь үнэлж, амьдралын хүнд хэцүү давалгаанаас хамгаалж байх бат цайз гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй.

Ажил албан дээрээ тэд төрөлхийн дарга хүмүүс. Удирдлагад нь байгаа хүмүүсийн хувьд төрсөн эцэг нь л гэсэн үг. Учир нь тэд хатуу ширүүн мөртлөө шударга, хүн бүрээс үүрэг хариуцлагаа яв цав биелүүлэхийг л шаардана. Тушаал шийдвэр гаргахдаа ч дуугаа өндөрсгөх нь ховор. Хэн нэгний бүдүүлэг алдаа, ажлын эндэгдэлд хааяа хилэн нь бадарвал зандарч, хашгирч гардаг ч ихэнх тохиолдолд төлөв тайван ярина.

Гаднаас ирж уулзаж буй хүмүүс түүний албархуу, хөндий байдлаас эхэндээ цэрвэдэг. Гэвч ажилтан нь түүнийг ямар сайхан сэтгэлтэйг мэддэг учраас гаднын хүнд даргыгаа муулуулахгүй. Албан хаагч бол дээд зэргийн үнэнч шударга ажилтан байдаг. Амьдралынхаа зорилгыг эрт тодорхойлж аажуу боловч түүндээ хүрэхийн төлөө цөхрөлтгүй зүтгэдэг. Ажлаа цөөн солино.

Алдар нэр, бодит эрх мэдэл олж авахыг хичээнэ. Тэдний дотроос авьяаслаг эрдэм шинжилгээний ажилтан, инженер, архитектор, алт мөнгөний дархан, менежерүүд гардаг. Зарим нь чөлөөт цагаараа уран зураг, уран баримал сонирхоно. Жимс ногоо тарьж, сайн дурын уран сайханд явж, жүжигт тоглоно.

Хэрэв эмэгтэй бол:

Эмэгтэй матарууд эрчүүдтэйгээ адил аливаа зүйлийн оргилд хүрэхийг зорьдог. Тавьсан зорилгодоо хүрэхэд, жишээ нь, байр байдлаа бэхжүүлэх, эрх мэдэл олж авах, даргынхаа эхнэр болох гэх зэрэгт юу ч саад болж чадахгүй. Эрчүүдийн амьдралын гол зорилго нь хүндэтгэл, нэр хүнд, бат бэх байр суурь олж авахад байдаг бол эмэгтэйчүүд нь энэ бүгдийг нөхрөөрөө дамжуулж олж авдаг.

Хүүхнүүдийн сэтгэл санаа нь хурдан өөрчлөгдөж, сэтгэлээр унаж, гутарч, гуних нь амархан. Өөрийг нь дутуу үнэлж, эсвэл тоохгүй байгаа мэт санагдвал хэдэн долоо хоног, сараар ч сэтгэлээр унаж магадгүй. Иймд тэдний сонирхдог зүйлсийг нь үл тоомсорлон, шоолж, тохуурхаж тун болохгүй. Харин үе үе магтаж, сайшааж байвал сайн. Олонх нь сэтгэл татам, сайхан царай зүстэй байдаг. 80 насалчхаад ч толиотой сайхан харагдана. Эхнэр тань энэ ордынх бол та хадмуудаа үл тоомсорлож хэрхэвч болохгүй.

Тэд өөрийн эцэг, эхэд оюун санааны болон эд материалын дэмжлэг үзүүлдэг цорын ганц хүн байх нь цөөнгүй. Шаардлага гарвал, хөгшин эцэг, эхдээ туслахыг нөхрөөсөө ч шаардана. Тэд хүүхдүүддээ хатуу чанга боловч шударга ханддаг. Эдэлж хэрэглэх, идэх уух зүйлийг хамгийн чанартайгаас нь авч өгөх боловч арвич хямгач байхыг ямагт шаарддаг. Хүүхдүүдээ үнсэж үнгэж, эрхлүүлэх нь ховор ч тэдэндээ үнэнч, бусдаас их өмөөрнө.

Хүүхэд ахуй цагтаа:

Энэ ордын хүүхэд багаасаа л хэвлүүн зан, ухаан гаргаж эцэг эхээ мадлах нь цөөнгүй. Эл ордод төрсөн хүүхдүүд эрэгтэй, эмэгтэй ялгалгүй бүр багаасаа сэтгэлийн тэнхээтэй, өмнөө тавьсан зорилготойгоороо бусад хүүхдүүдээс ялгардаг. Ийм хүүхэд элдэв ааш гаргаж, төмсний нухашаа ширээний бүтээлгэн дээр нялаад суухгүй.

Идэх дургүй байгаа бол яаж ч албадаад нэмэргүй. Тэд жилээс жилд улам нямбай, хянуур болж, тоглоом, ном зэрэг өөрийн хэрэглэдэг зүйлсийг нэг газар өрдөг болно. Гагцхүү түүнийг нь л мартуулахгүй байх хэрэгтэй. Гэрсэг, гэрийхэндээ хайртай, үеийнхэн нь гадаа бөмбөг элдэж явахад гэртээ л байж байх жишээтэй.

Сургуульд суралцах нь тэдэнд тийм ч төвөгтэй биш. Хичээл, номонд дур сонирхолтой. Гэрийн даалгавраа маш нямбай, цэгцтэй хийнэ. Гэртээ ирмэгц хоолоо идчихээд л хичээлээ бариад суучихна. Бүгдийг хийж дуустал элдэв зүйлд анхаарлаа сарниулах ч үгүй. Тоглох үедээ голдуу томчуудыг дуурайна. Охид нь ээжийнхээ дээл хувцасыг өмсөж ээж, охин болж тоглоно. Харин хөвгүүд нь эмч, багш, дарга болж аавыгаа дуурайна. Зураг зурж, хөгжим сонсоно. Дэмий гиюүрч цаг нөгцөөхгүй, ямар нэг ашигтай, өөрт хэрэгтэй л зүйл хийнэ. Тэднийг албадаж нар салхинд явуулах нь тун амаргүй.

Өсвөр насандаа их ичимтгий. Хөвгүүд нь “охид бүгдээрээ уяхан сэтгэлтэй ч тэнэг амьтад” гэж байхад, охид нь “хөвгүүд бүгдээрээ дүлий годил мануухайнууд” гэх жишээтэй. Цагаа болоход тэд хэн нь ч хэнээсээ дутахгүй. Өсвөр насандаа их эмзэг байх тул энэ үед нь болгоомжтой, эвий нь олж харилцах хэрэгтэй. Эс тэгвээс үеийнхээ охид, хөвгүүдтэй уулзаж учрахаас бүр мөсөн үргээчхэж болох талтай.

Америк зурлага – Нумын орд
Нийтлэг чанар:

Энэ ордод төрсөн хүнийг анзаарахгүй байхын аргагүй. Тэд өөрөө хүрч ирээд, дал мөрийг тань алгадаж: “Та чинь дөч гарчихаад байгаа хэрнээ яаж ингэж залуу харагдаад байна аа?” гэж асууна. Ингэхдээ найрсагаар инээмсэглэнэ. Таныг инээмсэглэхээ больчихвол таныг гомдооё гэж огт бодоогүй тухайгаа залхуутай нь аргагүй удаан тайлбарлана. Учир нь үнэн юмыг нүүрэн дээр нь хэлж сурсан болоод тэр.

Түүнийг хатуугаар зэмлэх хэрэггүй. Тэдний юмны эв дүйг олохдоо тааруухан чанарын нь цаана хангалттай гүзгий ухаан, ёс суртахууны өндөр чанар нуугдаж байдаг. Нэг хүнд тэр бүр цогцолдоггүй хурц ухаан, авхаалж, цоглог зан авир түүнд хосолж байдаг нь түүнийг байнга хүмүүсийн анхаарлын төвд байлгадаг. Тэдний эрс шулуун зан төрхийн цаана ямар ч худал хуурмаг санаа байдаггүй, бодсон зүйлээ шууд хэлчихдэг хүмүүс. Гол төлөв өндөр нуруутай байдаг.

Намхан нуруутай байлаа ч их чийрэг биетэй, өргөн магнайтай, том толгойтой, аятайхан царайтай, алиа наргиа шингэсэн гялалзсан нүдтэй. Харин хөдлөх, явахдаа эв дүй муутай. Ярих үедээ гараараа зангаж дохих зуршилтай. Нумынхан нэлээд хөдөлгөөнтэй. Байраа сэлгэж байх хүсэлтэй. Тэд ан амьтан, ялангуяа морь, нохойд хайртай.

Ер нь эрэлхэг хүмүүс. Аюултай, амь дүйсэн зүйлд татагддаг. Машинаар өндөр хурдтай явах дуртай. Олонх нь туршин нисэгч болдог. Мөн хүний сайн нөхөр бөгөөд зөвлөгөө өгч туслахдаа үргэлж бэлэн байдаг. Яриа хөөрөөтэй, илэн далангүй, сайхан сэтгэлтэй ч цочмог ууртай. Гэсэн хэдий ч голдуу өөдрөг сэтгэлтэй, маргааш өнөөдрөөс өлзийтэй болно хэмээх уриатай явдаг. Тэд сэтгэл санагаар унасан ч түргэн засардаг. Тоглоомд их хорхойтой.

Хэрэв эрэгтэй бол:

Нумын ордод төрсөн эрэгтэйчүүд хайрлаж дурлахдаа шуналтай. Харин хэрэг явдал хурим хийхдээ тулаад ирэхээр тээнэгэлзэсхийн бодож эхэлнэ. Мөн бүсгүйчүүдийг үнэн сэтгэлээсээ хайрлаж, тэдэнд дээд зэргээр эелдэг, халуун дотно хандана. Тэд хайр дурлалын явдалд тогтвортой бус. Гэвч эмэгтэй хүнийг зөвхөн үүлэн борооны явдлын хамтран зүтгэгч төдийгүй ухаантай, сайн найз нөхөр байгаасай гэж хүсдэг.

Шулуухан зантай “нумтан” аятайхан санагддаг хүүхэндээ “Чи миний нууц амраг байвал гайхалтай тохирно” хэмээн хэлж ч магадгүй. Бүсгүй зэвүүцэж, дургүйцвэл тэрбээр “Дундад зууны үед хаад, ноёд, язгууртны төлөөлөгчид хайр сэтгэл харж гэр бүл болдоггүй, улс төр, эдийн засгийн холбоогоо бэхжүүлэхийн төлөө тэнэг, мулгуудуу эхнэр авдаг байсан, харин нууц амрагууд нь сэтгэл татсан, боловсролтой, хурц ухаантай хүүхнүүд байсан” гээд илэн далангүй сэтгэл уярам тайлбар хөрвүүлж гарна. Yүнийг түүхийн номноос олж мэдсэн хэрэг.

Хонуут өнжүүтээр явах аялалд бүсгүй хүнтэй явбал өөрийг нь бусадтай хардахгүй, чөлөөтэй байлгах, тэр ч байтугай дотночилдог эр хүн байхыг хүртэл зөвшөөрнө гээч. Тэгсэн атлаа гэнэт нэг сайхан орой л “Чи миний эхнэр байхдаа жинхэнэ таарсан хүн юмаа” гэж хэлнэ. Yүний дараа бол бүсгүй “Чи ч гэсэн надад бүх талаараа таарч байнаа” гэж хэлж болно. Тэд ой сайтай, түхэн тэмдэглэлт өдөр, үйл явдлыг мартдаггүй нь гайхалтай. Тэгсэн атлаа бас дэндүү алмай, үргэлж юмаа гээж явдаг. Бээлий, түлхүүр юмуу түрийвчээ хаяж л явна… Мөнгөнд үрэлгэн, эхнэрээ гоёх дуртай. Нөхрийнхөө ийм алдааг засах гэж эхнэр нь багагүй хүч чармайлт гаргах хэрэгтэй болно.

Нумтантай гэрлэсэн бүсгүй хадмын талын төрөл садангийн олон хүнд дарагдана гэж бодох явдалгүй. Учир нь тэд төрөл садангийн барилдлагааг төдий л их анхаарч үздэггүй. Бүсгүй ч өөрийнхөө төрөл саданг дэндүү их наалдуулаад байх хэрэггүй. Өөрөө л хааяа тэдэн дээрээ очиж байх нь илүү зохистой.

Албан хаагч бол:

Хамт олны дотор тун эвлэгхэн, эвтэй найртай байдаг. Ялих ялихгүй зүйлд эмзэглээд байдаггүй. Арваннэг, арванхоёрдугаар сард төрсөн ажилтнуудын ихэнх нь даруу зангаасаа болж үхэх улс биш. Удирдлага нь өөрийг нь магтаж байхад ч “гүйцэд үнэлж чадахгүй л байна даа” гэж бодож байх жишээтэй.

Дарга нь жил, эсвэл хоёр жилийн дараа цалинг нь нэмнэ гэж амлавал “хаа байсан хойтонгийн цаад жил биз” гэж бодно. Гэсэн ч тэд тун ажил хэрэгч, нягт нямбай, шударга сайн ажилтан. Тийм ажилтны чинь нүдэнд гэнэт уйтгар тодроод ирвэл томилолтоор явуулаарай. Учир нь тэд бүгд аялал жуулчлалд туйлын хорхойтой. Хэрэгцээтэй зүйлсээр дүүргэсэн чемодан гар доор нь үргэлж бэлэн байдаг.

Хэрэв эмэгтэй бол:

Эрчүүдтэйгээ адил юмыг үнэнээр нь түс тас хэлэх дуртай. Гэсэн атлаа дараа нь яах гэж чанга хэлэв дээ гэж гэмшиж уучлал гуйдаг. Залуу хархүү ийм хүүхнээс “Яаж амрав даа” гэж асуувал хэн хэн өөрийг нь эргүүлсэн, өөрөө хэнтэй сээтгэнэсэн тухай дэлгэрэнгүй тайлагнах болно.

Энэ ордын хүүхнүүд биеэ даасан зантай, төрсөн гэрээсээ эрт гарч биеэ дааж амьдрах дуртай. Ямар нэг зүйлийг тэднээс аятайхан гуйж, хүсэх хэрэгтэй. Тушааж хэрхэвч болохгүй. Учир нь тэд цочмог ууртай тул цухалдаж мэднэ. Доожоогүй, олхио муутай хүнд дургүй. Хааяа тэдэнтэй “Чи тэгээд үзээрэй, толгойг чинь цоо цохино шүү” гэсэн шиг харилцвал санаанд оромгүй үр дүнд хүрдэг. Тийм эмэгтэй таны толгойг сүрхий эргүүлж ч мэднэ.

Гэвч өөрөө өөрийгөө мангууруулдагтай нь жишвэл энэ юу ч биш. Тэдний гол алдаа нь хайр сэтгэлийг нөхөрлөл, нөхөрлөлийг хайр сэтгэл гэж эндүүрдэгт явдал юм. Заримдаа найзтайгаа түнжин хагарахаас аргагүй юм ярьчихаад дараа нь юунаас болсноо мэдэхгүй цөхөрч, шөнөжин уйлж ч мэднэ. “Өнөө орой ажилтай, уулзаж чадахгүй, яагаад гэвэл нэг хүн ирж юм ярих ёстой” гэж хэлэхдээ тэр хүнээ эгчийнх нь нөхөр гэдгийг хэлэхээ мартсанаас цаадах нь гомдосон ч байж болох жишээтэй.

Иймэрхүү ааш зангаасаа болж хүйтэн, хатуу сэтгэлтэй нэр зүүж, хүнтэй суулгүй гэртээ өтөлж ч болох талтай. Гэсэн ч тийм болуузай хэмээн энэ ордын хүүхнүүд огт эмээхгүй. Учир нь тэд элдэв зүйлд сониучирхдаг бөгөөд ямар ч үед түүгээрээ сэтгэлээ баясгаж чадна. Хүн юу гэх бол гэж ер боддоггүй. Хүнтэй суухаасаа болгоомжилдог болохоор нь тэднийг дэврүүн зан, уян зөөлөн сэтгэл байхгүй хүмүүс гэж бодож магадгүй. Огт тийм биш гэдэгт итгээрэй.

Тэд чинь уянгын кино үзээд учиргүй уйлж, яруу найраг уншаад магнай нь тэнийтэл баярлаж, тэр ч бүү хэл танаас авсан захиа, бэлэглэсэн, хатаж хорчийсон цэцгийн баглаа, эсвэл анх хамт үзсэн үзвэрийн тасалбарыг хадгалж явах л улс. Энэ ордынхон ихэнх нь урлагийн салбарт ажилладаг. Гэвч бархасбадь гаригийн хурц гэрэлд ядраад гэртээ суухаас ч буцахгүй улс.

Гэрийн эзэгтэйн хувьд тийм ч магтмаар биш. Гэхдээ заримдаа уйдаж залхдаг ч гэр дотроо хүлээсэн үүрэг, хариуцлагаа чанд биелүүлдэг. Тэдэнд бага ч гэсэн салхинд гарч, аялж зугаалах боломж олгож байх хэрэгтэй.

Бархасбадид төөрөгтэй эмэгтэй танд хүүхэд байхаасаа дурласан дараа нь өөр нэг хүнтэй андуурч явсан, тэгээд дараа нь өөртэй чинь тааралдмагц таньж, зүрх сэтгэлээ өгсөнөө хэзээ ч хэлэхгүй.

Хүүхдүүдийнхээ дотнын, хайртай эгч нь юм шиг аяглана. Заримдаа гэртээ цирк тоглох шахаж, хөгжөөн шуугианд идэвхтэй оролцоно. Хүүхдүүд нь эхийгээ ухаангүй хайрлаж, сайхан төгсгөлтэй үлгэр нь амар сайхандаа жаргахаас нааш унтаж өгөхгүй.

Хүүхэд ахуй цагтаа:

Арваннэг, арванхоёрдугаар сард төрсөн хүүхэд ганцаараа байх дуртай. Зочин гийчидтэй үед та бяцхан “нумтан”-г ганцааранг нь өрөөнд нь орхивол тэргэн дотроо бахирч гарна. Тэрэгтэй нь түрж зочдынхоо өрөөнд авчирвал хэчнээн шуугиантай байсан ч тухтай нь аргагүй унтаад өгнө. Халуун хайр энхрийлэлд өсч торниж байгаагаа мэдрэх тусмаа тайван нойрсох болно.

Бархасбадид төөрөгтэй хүү загасчлахаар чийгийн улаан хорхоотой сав, уурга бариад уранхай өмдтэй, хөл нүцгэн гүйж явахдаа дүүрэн жаргалтай байдаг. Аливаа ёсорхолыг нас биед хүрсэн хойноо ч илүү зүйл хэмээн үзнэ. Хурдан өсч торнидог. Охид нь огт гэм хоргүйгээр эмэгтэй хүний ид шидийг үеийнхэн дээрээ туршиж үздэг шиг банди нар ч мөн тэгдэг. Гэвч тэдэнд зарим нэг юмыг ноцтойхон шиг ойлгуулахгүй бол хэтрүүлж мэдэх улс.

Тэд од гаригийг итгэлтэй ширтэж явдаг атлаа өмнөө байгаа чулууг анзааралгүй бүдэрч мэднэ. Энэ ордын хүүхдүүдийн ихэнх нь эртнээс шашин сонирхож, лам, гэлэнмаа, шашин сурталчилагч болохыг мөрөөддөг. Том болохын хэрээр тэр бүхэн нь мартагдаж, зөвхөн шударга үнэний төлөөх мөнхийн тэмүүлэл нь л үлддэг.

Бяцхан “нумтанууд” биеэ даасан, шударга, үнэнч хүүхдүүд. Тэдэнд нум сумаараа харваж дасгал хийх газар, боломж олгоорой. Өсч том болохоосоо өмнө ширгэн дээгүүр хөл нүцгэн гүйж, бороонд норж, наранд хүдээ гялбан мөрөөдөж яваг. Нумын ордод төрсөн тэр бяцхан амьтад таныг зүрх сэтгэлээрээ даллан дуудаж байдгийг бүү мартаарай.

Америк зурлага – Хилэнцийн орд
Нийтлэг зан чанар:

Хүмүүс хэн нэгний аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 22-ны хооронд төрснийг мэдмэгцээ “Базарваань, хилэнцэтийн ордод төрсөн юм байна шүү дээ!” гэж дуу алдан түүнээс болгоомжилж дөлсхийх нь олон. Хилэнцэт гэдэг үгийг сонсоод заримдаа айж сүрдэх, хүндэтгэх бас хүүхнүүдэд хилэнцэт хорхойн тачаангуй аяг санаанд нь зурсхийн орж ирдэг.

Хэдийгээр энэ бүхэн “хилэнцтэн”-үүдэд улиг болсон зүйл боловч чухамдаа үнэн эсэхийг нь тодруулах хэрэгтэй юм.

“Хилэнцтэнүүд” нууцаа хадгалах дуртай. Тэднийг таних хэдэн шинж тэмдэг байдаг. Тэдний нүд онцгой. Ногоон, цэнхэр, хүрэн, хар ямар ч өнгөтэй байсан таныг шидийн хүчээр илбэдэн зүрх сэтгэлийг чинь эзэмдэж чадна. Дуу хоолой нь намдуу, эелдэг эсвэл хатуу ширүүн, цангинасан ч байж болно. Тэд өөрсдийгөө хэзээ ч шүүмжлэхгүй. “Хилэнцтэн” сайн, муу талаа сайн мэднэ. Сайшаал магтаал хоёрын алийг нь ч үл тоомсорлоно.

Дэлхийн ван гаригаас заяат төрсөн энэ хүмүүс сайхан биетэй, эрүүл чийрэг байдаг. Гол төлөв хамар, хоолой, нуруу, хөл нь өвдөнө. Гал, цацраг, тэсрэмтгий бодисоос сэргийлж явбаас зохилтой. Энэ үг ялангуяа хүүхдүүдэд ихээхэн хамаатай учир юун түрүүнд тэднээс чүдэнзийг нуух хэрэгтэй. Тэд хүмүүсийг өөртөө татдаг бөгөөд хүнд үнэнч нөхөр хэвээр үлддэг. Тэд сайн зүйлийг мартдаггүй, мууг ч бас удаан санаж явдаг хүмүүс. Юунаас ч айдаггүй зоригтой. “Хилэнцтэн” цэргийн дарга бол огт эргэлзэхгүйгээр цэргээ тулалдаанд оруулна, гал сөнөөгч бол хүүхдийн амь аврахын тулд шууд л гал руу давхин орж амиа золино.

Ер нь “Хилэнцтэн”-үүд биеийн зовиур, гачигдал, дутагдал, инээдэм доог болохоос айхгүй. Учир нь тэд өөрсдийнхөө авьяас билэг, аливааг даван туулах чадварт онцгой итгэдэг.

“Хилэнцтэн”-үүд цээжин дотор нь түймэр асч байвч утааг нь хамраараа гаргахгүй байж чадна. Тэд цагдаа, сэтгэл мэдрэлийн эмч, сурвалжлагч байх нь олон. Хэдийгээр “хилэнцтэн” мэс засалчдын ихэнхийг хатуу сэтгэлтэй гэж бодоцгоодог ч энэ дэлхийн хамгийн сайн эмч гэвэл тэд л байдаг.

“Хилэнцтэн” албан хаагч өөрийгөө ч, бусдыг ч хуурахгүй, өөрийнхөө алдааг хэн нэгэн рүү түлхэхгүй.

Тэрбээр албан тушаалдаа амжилттай ахина. Ямар амжилт олж байгаагаа ч өөрөө сайн мэднэ. Товчоор хэлэхэд өөгүй сайн ажилтан хүн. Тэд онцгой ажил хэрэгч, бас удирдагч хүндээ үнэнч. Ихэнх удирдах ажилтан “хилэнцтэн” албан хаагчаа үнэлж, саналыг нь хуваалцдаг. Одоо “хилэнцтэн” эрчүүдийг шохоорхож буй эмэгтэйчүүдэд бяцхан санамж хэлье.

Хэрэв эрэгтэй бол…

Гэр бүл болно гэдэг амаргүй. Хэрэв та хилэнцтэнд сэтгэлээ алдчихсан, тэгээд “шунал хүсэл” гэдэг үг танд ялимгүй айдас төрүүлж байвал тэр хүнээс зугатах нь зөв. “Шунал” гэдэг үгийг хэрэглэхдээ би зөвхөн дурлал, тачаалыг бус, улс төрийн бодлого, спорт, шашин, амьдрал, үхлийн аливаа асуудалд хэт их шунан сонирхохыг багтаан хэлж байгаа юм. Тэгээд ч тэдний өнгөнд харагдаж буй төлөв байдал, тэсвэр тэвчээрт бүү хууртацгаа. Цаанаа бол тэд үргэлж гал дөл шиг дүрэлзэж шатаж байдаг болохоор тэр галд зөвхөн гар нүүрээр ч үл барам зүрх сэтгэлээ ч хуйхлаж мэднэ.

Гэсэн ч “гэзэгтэй бар” гэмээр хүүхнүүд бол “хилэнцтэний” шунал хүслийг хазаарлан барьж чадна гэж найдаад түүнд сэтгэлээ өгч тэр ч байтугай гэр бүл болж болох юм. Тэгж гэмээ нь тэднийг насан эцэс болтол нь халуун илчээр төөнөж явах болно. Мөн тэд гол төлөв оюун ухааны хөгжил сайтай, гүн ухаан орчлон ертөнцийн асуудлыг сонирхдог. Хоол унд, ялангуяа хайр дурлалынхаа явдлыг ихдүүлэх нь олон. Хайр дурлалынхаа явдлыг шийдтэлээ хүүхэн хүнийг удаанаар “тамлах”, хүүхэн хүнээс эмээж удаанаар царайчлан гуйх хүн ч бий. Гэр бүл дотор “хилэнцтэн” хэн нь ноён гэдгийг дороо л ойлгуулна.

Тэдэнд юу хийх, яах тухай заах буюу сөргөлдөх тухай бодсоны ч хэрэггүй. Тэд ерөнхийдөө хатуу хүмүүс. Царай зүс, хувцас хунарыг чинь магтана гэж бүү бод. Яагаад гэвэл энэ талаар тэд дэндүү шулуухан. Тэр ч бүү хэл аль нэгэн согогоор чинь даажигнаж ч мэднэ. Хэрэв та өөр хэн нэгэнтэй сээтгэнэж, хардах сэтгэлийн хар хорыг нь оргилуулчихгүй бол тэр эхнэртээ хангайн нуруу шиг түшигтэй. Тэр өөрөө тохиолдлын чанартай юманд автахгүй биеэ барьж чадна. Хэрэв хааяа өөрийнхөө чадварыг бусад хүүхнүүд дээр туршиж /зүгээр л мартчихгүйн тулд/ үзлээ ч гэсэн өөрийнхөө эхнэрт үнэнч хэвээр үлддэг.

Товчоор хэлэхэд унаж бяцрахаас айхгүй зориг зүрхтэй хүүхэн л “бүргэдтэй” хамт нисье гэж шийднэ.

Хэрэв эмэгтэй бол…

“Хилэнцтэн” эмэгтэй дур булаам үзэсгэлэнтэй, бардам зантай, өөртөө бүрэн дүүрэн итгэдэг, ямар нэгэн зүйлд гонсойж гэмээ нь эр хүн болж төрөөгүйдээ гомдоно. Энэ бол “хилэнцтэн” бүсгүй хүний намбагүй гэсэн үг биш, харин ч эелдэг зөөлөн зан нь түүний зэвсгийн нэг нь.

“Хилэнцтэн” бүсгүй зөөлөн сахлаг үстэй муурын зулзагатай төстэй. Харин ойр дотно танилцаад ирэхээрээ яггүй хурц хумстайг нь мэдэж авна. Тэд юу ч өмссөн бай толгой эргэмээр сайхан харагдаж чаддаг. Түүнд өөрийг нь аваад явж чадахуйц, нөхрөөрөө бахархаж болохуйц амьдралын хань хэрэгтэй. Тийм хүүхнүүд цэргийн албан хаагчид, усан цэрэг, ялангуяа улс төрийн зүтгэлтнүүдэд онцгой сайн эхнэр болдог. Тэд ухаантай, чадалтай хүмүүст дуртай. Харин чадал муутай хүнийг үл тоомсорлодог.

Тийм эмэгтэйчүүд гэр дотроо нөхөртөө яаж ч ханддаг байсан олны дунд нөхрийнхөө төлөө уул мэт бат зогсоно. Арав, арваннэгдүгээр сард төрсөн хүүхнүүд гэртээ тохьтой байх дуртай. Тэдний гэр орон цэвэр цэмцгэр, тавилга, эд хогшлоо зөв байрлуулсан байдаг. Их цэвэрлэгээ хийх дуртай. Өнцөг булан бүрийг ухаж төнхөж, угааж цэвэрлэж явахад нь нөхрөө хардах шалтгаан болох ямар нэгэн зүйлтэй тааралдахгүй л байх болтугай.

Эс тэгвээс тэдний хардамхай зан хонзорхог сэтгэлтэйгээ адилхан хэмжээ хязгаарыг үл мэднэ. Та ажилдаа явахдаа эхнэрийнхээ хацар дээр нь үнсэхээ мартсан бол эхнэр чинь таныг унтахаар ор руугаа явахад наад зах нь бүтэн сар үнсэхээ “мартаж” чадна.

Хүүхдүүддээ нэлээд ширүүн ханддаг “хилэнцтэн” эцгийг бодвол “хилэнцтэн” эх хайраа ил гаргах дургүй ч хүүхдүүддээ үргэлж эелдэг, үнэнч ханддаг. Хүүхдийнхээ авьяасыг талаар өнгөрүүлэхгүй, их үйлсийн төлөө тэмүүллийг нь ямагт зүйл бүрээр сайшаан дэмжинэ.

Хүүхэд ахуй цагтаа…

Залуу аав, ээж хоёр саяхан мэндэлсэн “хилэнцтэнээ” хармагц ямар аятайхан, чийрэг, амгалан амьтан бэ гэж гайхах, баярлах зэрэгцэнэ. Гэвч дүгнэлт хийхээ яарах хэрэггүй. Тэд юм олж хардаг болонгуутаа л өөрийнхөө элдэв аашийг гүйцэлдүүлэх гэж эхийгээ “илбэдэж”, хүсэл зоригоо тулган хүлээлгэхийг оролдоно. Бүр эхнээсээ л түүнд, гэрийн дотор хэн нь захирагч байх ёстойг ойлгуулаарай. Залуу “хилэнцтэн”-ийг хүмүүжүүлэхэд хатуу чанга сахилга батаас гадна маш их хайр халамж хэрэгтэй. Учир нь тэд хайр халамжийг их үгүйлдэг улс.

Бяцхан “хилэнцтэн”-үүд аюултай зодоочид байдаг. Бас хонзон санамтгай. Өс хонзон өвөрлөх нь өөрт нь хортойг тэдэнд сайн итгүүлж үнэмшүүлэх хэрэгтэй.

Тэдний олон сайн чанарын нэг нь өвчинд гаргууд тэсвэртэй. Хилэнцийн ордод төрсөн охид хөвгүүд хар багаасаа уншиж сурч, сургуульд ороод онолын ямар ч хичээлд толгой өвдөхгүй. Гэсэн ч тэднийг дэг журамд сургахын тулд торлогдох нь зөв үү? Эсвэл ангийн идэвхтнээр сонгох нь зүйтэй юу гэдэгт сурган хүмүүжүүлэгчид тээнэгэлздэг. Сүүлийнх нь арай дээр байх.

Тэд аймшигтай кино, шинжлэх ухааны уран зөгнөл, буг чөтгөрийн тухай өгүүллэгт дуртай. Яагаа ч үгүй л сээтэгнэж эхэлдэг. Иймд тэдэнд тэр дэврүүн явдлынхаа төлөө хариуцлага хүлээх ёстойг итгүүлж үнэмшүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол тэд нас бие гүйцээд ирэхээрээ бүсгүйчүүдэд зовлон учруулж мэднэ. Дэлхийн ван гариг түүнд зориг, хүч, төгөлдөр ухаан заяасан болохоор эцэг эхчүүд л өөрийнхөө үлгэр жишээгээр хэрхэн бусдыг хайрлаж, бусдад хайрлагдахыг зааж сургаж чадна.

Америк зурлага – Жинлүүрийн орд
Нийтлэг зан чанар:

Царай зүс сайтай, эвлэгхэн хоолойтой бөгөөд уурласан үедээ ч дуугаа өндөрсгөх нь ховор. Тэр бүдүүлэг зан гаргадаггүй, ихэнхдээ сэтгэл сайхантай ч хүнд захирагдах дургүй. “Жинлүүрүүд” оюунлаг төрсөн хүмүүс. Тэд налгар биш боловч аливаад яарч ухаан жолоогүй довтолгох бас дургүй.

Жинлүүрийн ордын нэр нь бүрэн тэнцвэрт байдлыг бэлгэдэх боловч тэдний хувьд тэнцвэрээ олох тийм ч амаргүй.

Нэгэн агшинд тайван, тогтвортой, сайхан сэтгэлтэй, тэр ч байтугай сэтгэл булаам сайхан хүн санагдах боловч дараагийн агшинд яншаа, хэрүүлч, зөрүүд амьтан мэт байдаг.

Энэ ордыг бас “Залхуу жинлүүр” гэж нэрлэх нь бий бөгөөд энэ нь 24/IX-23/X-ны хооронд төрсөн хүмүүсийн зан төлөв тууштай биш байдагтай олон талаар холбоотой.

“Жинлүүртэн” олон хоног, тэр ч байтугай сараар амрах, сатаархыг умартан хоёр нарны хооронд зүтгэн ажиллаж байснаа гэнэт “чадал барагдлаа” гээд ойчоод өгвөл түүнийг босгох ямар ч арга байхгүй. Чадал тэнхээгээ бүрэн сэргэсний дараа бол дахиад л ажилдаа хоёр дахин “их эрчимтэй” орж явчихна. Нэг бодгалийн дотор хоёр өөр хүн байгаа лугаа адил. “Жинлүүртнийг” сэргэлэн байх үед нь харсан хүн залхуу гэж хэлэхийн аргагүй атал залхуу нь хүрсэн үед харсан хүн түүнийг ажилсаг гэж хэрхэвч санахгүй.

Жинлүүрийн ордод төрсөн хүмүүс биеийнхээ тэнцвэрт байдлыг нөхөн сэргээхэд идэвхтэй үйл ажиллагааг сайн амралттай хослуулахын чухлыг зөн билгээрээ мэдэрдэг, ингэж ч чаддаг хүмүүс. Харин сэтгэл санааны зохирлыг олох нь тэдэнд амаргүй. Нэгэн агшинд тэд уяран хайлж, уйлж орилж ч мэднэ, нөгөө агшинд нь хорлонтой үгээр егөөдөж ч мэднэ. Эсвэл хайлсан тугалга шиг байж ч мэднэ. Хэт их ядарчихгүй л бол өвчин тусах нь ховор. Хэрэв өвчин тусч гэмээнэ дээд зэргийн анхаарал халамж шаардана.

“Жинлүүртнүүд” маргахдаа дуртай, гэхдээ үнэн шударгыг эрхэмлэнэ. “Болох”, “болохгүй” хоёрыг жингийн тавган дээр тавьж хэмжсээр байгаад заримдаа өөрөө ч учраа олохоо болих нь бий. Олонх нь дуу хөгжим, өнгө, хэлбэрийн сайханд бахаддаг. Тэд бас гүн ухаан, хууль, анагаах ухаан, хэвлэл нийтлэлийн талын авьяастай.

“Жинлүүртнүүд” удирдах ажилтан бол өөрийнхөө үзэл бодлыг хамт олондоо итгүүлж чаддаг маргагч, уран илтгэгч байдаг. Харин шийдвэр гаргахаасаа өмнө дэндүү удаан боддог нь бүхний ундууцлыг хөдөлгөж мэднэ.

Хэрэв эрэгтэй бол…

“Жинлүүр”-ийн эрчүүл сэтгэл булаам хүмүүс бөгөөд тууштай, овсгоотой, бүсгүй хүний сэтгэлийг даруй эзэмдэж чадна. Харин түүнийхээ дараа хэрхэхээ бодно. Сэтгэлийг нь эзэмдсэн завшаанаа ашиглаад өнгөрөх үү, эсвэл гэрлэх үү гэж удаан бодож сэтгэлийн хямралд орох бөгөөд эмэгтэй нь санаачлагыг гартаа эс авбаас аль ч үгүй өнгөрч мэднэ.

Иймд “Жинлүүртэн”-д сэтгэлээ өгсөн бүсгүйчүүдэд зөвлөхөд: “Өөрсдөө л ямар нэгэн арга сүвэгчил, эс тэгвээс та хоёр орцны үүдэнд бороонд норж зогссоор байгаад хатгалга тустлаа нэг тийш болж чадахгүйд хүрнэ”. Жинлүүртэн эрчүүд голдуу насан өөд болтлоо хүүхэнд дуртай хэвээр байдаг бөгөөд ярвигтай байдалд байн байн ордог. “Жинлүүртэн” хэн нэгнийг гомдоох юм уу шударга бус зан гаргахаасаа ямагт эмзэглэдэг. Харин өөрөө сэтгэлийн шархтай үлдэх нь ховор, үлдлээ ч тэр нь удалгүй илааршиж анина.

Тэрбээр гэр бүл болоод өрх гэрээ аж төрлийн их шуурган дундах нам гүм арал байлгахыг хүсдэг. Тэд голдуу л сайн эцэг болдог бөгөөд нэр хүндээрээ сахилга батыг чандлан барьж ах эгч нь дүү нараа бусдад шоглох гоочлохыг хэрхэвч гаргуулахгүй. Хэрэв хэн нэгийг нь шийтгэх болж гэмээнэ сайтар тайлбарлаж өгдөг учраас хүүхэд түүнд гомдол өвөрлөхгүй. Жинлүүртэн эрчүүд эхнэрээ хүүхдүүдээсээ илүү үзнэ.

Хэрэв эмэгтэй бол…

“Жинлүүртэн” эмэгтэй бол эрдэнэ мэт эхнэр бөгөөд олон сайн талтай. Жишээ нь, нөхөртөө ирсэн захиаг хэзээ ч задлахгүй, ингэх нь зохисгүй явдал гэж үзнэ. Албаны нууцыг найз нөхдөд нь ч итгэж хэлэхгүй. Харин ч нөхрийнхөө сэтгэлийг татдаг сайхан инээмсэглэлээрээ даргынх нь сэтгэлийг булааж мэднэ.

“Жинлүүртэн” эхнэр хилэн бээлийтэ төмөр гараар нөхрийнхөө ажил хэргийг өөртөө ашигтай тал руу чиглүүлнэ, ингэж буй нь нөхөрт нь огт анзаарагдахгүй.

Санхүүгийн асуудал тулгарахад тэрбээр нөхөртөө, хэнээс ч илүү ажил хэрэгч зөвлөгөө өгнө. Ер нь “Жинлүүртэн” эхнэрүүд эелдэг наалинхай боловч гэрийн дотор ихэнхдээ өрхийн тэргүүний үүрэг гүйцэтгэдэг, ингэх нь тэдэнд зохимжтой. Хурц үгээрээ “жинлүүртэн” эхнэр ямар ч маргаанд нөхрөө дор нь дийлдэг агаад тэгэхдээ сэтгэл булаам инээмсэглэлээрээ халхавч хийх тул нөхөр нь хэрхэн дийлдэж бууж өгч байгаагаа анзаарахгүй.

Жинлүүрийн ордод төрсөн хүүхнүүдийн олонх нь гэрийн үнэтэй тавилга, гоё хувцас, тансаг үнэртэнд дуртай. Мөн нөхөртэйгөө эрх тэгш байхыг хүсдэг. Гэр бүл гэдэг тэдний хувьд худалдааны үйлдвэрлэл шиг л хамтын ажиллагаа юм.

“Жинлүүртэн” эмэгтэй гол төлөв эелдэг боловч хэрдээ л хатуу ээж. Тэд хүүхдийнхээ хүмүүжилд анхаарахгүй байна гэж огт үгүй, хүүхдүүдээ үргэлж аятайхан цэвэр цэмцгар хувцаслаж, өсөж нөхрөө нэн тэргүүнд халамжилдаг бөгөөд эцгийгээ хүндлэхийг хүүхдээсээ шаарддаг. Хэрэв эцэг нь хүүхдүүддээ хэтэрхий чанга ханддаг бол хүүхдийнхээ толгойг нь илж, аманд нь амттайхан юм хийн яаж ийгээд тайвшруулдаг.

Хүүхэд ахуй цагтаа…

Бяцхан “Жинлүүртэн” нойрондоо хөнжлөө хэзээ ч тийчлэхгүй, зутангаас нүүр буруулахгүй. Харин хоолоо өөрөө бариад иддэг болсон үед нь хоёр янзын идэх юм өмнө нь тавьчихвал алинд нь ч хүрч чадахгүй суугааг нь та ажиглана. Учир юу гэвэл тэр хоолны аль алинд дуртай боловч хаанаас нь эхлэхээ мэдэхгүй суугаа нь тэр.

Иймд хоолыг нэг нэгээр цувуулж өгөх нь зүйтэй. Эндээс нэгэн дүгнэлт хийх буйзаа. 24/IX-23/X-ны хооронд төрсөн хүүхэд аливаа юмыг шилж сонгохдоо дургүй. Нэгэн жишээ хэлье. Бяцхан жаал өөрөө хувцсаа өмсөж сурч байгаадаа их л хөөртэй байна. Та цамц, өмд, богино оймс, гутлыг нь дөхүүлж өглөө. Цамц өмдөө бол дор нь өмсчихнө, харин оймсон дээрээ очоод….

Алийг нь эхэлж өмсөх вэ, баруунаа юу, зүүнээ юү? гэж бодоод өрөөсөн оймсоо бариад суучихна даа. Таныг дөхөж очоод эелдэгхэн боловч шийдвэртэйгээр, “Алив энэ оймсоо баруун хөлдөө өмсчих” гэж хэлтэл суусаар л байх болно. Харин түүнийг зандарч хэрхэвч болохгүй, тэгвээс аминдаа л их чухал шийдвэр гаргах гэж суусан үед нь түүний сэтгэлийг шархлуулж мэднэ. Ийм хүүхэд, хүмүүсийн боддог шиг зөрүүд биш. “Жинлүүрийн” ордод төрсөн болохоороо аливааг шийдэхээсээ өмнө “зөв”, “буруу” хоёрыг жигнэн бодож байгаа нь тэр.

Ийм хүүхдийг хүмүүжүүлэхэд “залхуу” гэж ойлгодог нэг гэм бий. Гэхдээ тэд залхуу биш, нэг юмаар тоглоод, эсвэл оролдоод хэдэн цаг ч болж болно, харин дараа нь аль болох удаан амраахыг бодох хэрэгтэй.

Зөв хүмүүжүүлбэл тэд багш нартаа төвөг бага учруулна. Тэд өөрсдийнхөө өрөөг цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй байлгана. Охид нь өрөө тасалгаагаа юухан хээхнээр чимэх дуртай, хүүхдүүд нь их юм уншдаг. Ийм хүүхдийн хөгжим, уран зургийн авьяас эрт тодордог тул хайран авьяасыг талаар өнгөрүүлэхгүй байхыг бодох нь зүй.

Ер нь “Жинлүүртэн”-үүд их сайхан хүүхдүүд, өсч том болоод аз жаргалтай сайхан айл болцгооно.

Америк зурлага – Охины орд
Нийтлэг зан чанар:

“Охины” ордод төрсөн хүнийг олны дундаас таних амархан. Олон хүнтэй газар тэд тохь алдаж биеэ барьдаг. Тэд хувиа борлуулж довоо шарлуулдаг зантай. Хэтэрхий цэвэрч нямбай, нэлээд хуучин маягаар хувцасладаг.

“Охины” ордод төрсөн эрэгтэй хүн намхавтар нуруутай, харахад эмзэгхэн ч чухамдаа бол их л зоригтой харагддаг, хүнээс илүү ажил хийх чадвартай, хүчтэй тэсвэртэй. Гаднаас нь харахад амгалан ч дотроо үргэлж түгшүүртэй явах бөгөөд энэ нь заримдаа эрүүл мэндэд нөлөөлөх нь бий. Тэд үнэнч хүмүүс, бүрэн дүүрэн итгэж болно.

“Охины” ордод төрөгсөд залхуу хүнийг үзэж чадахгүй. Тэд хэн нэгэнд ухаангүй дурласан байсан ч гэсэн дутагдлыг нь тов тодорхой харж байдаг бөгөөд энэ нь гэр бүл болоход саад болдоггүй. Найман сарын сүүл, есөн сарын дундуур төрсөн хүн бүрийг хуурай, тооцоотой, ягшмал номлолтон гэж үзэж болохгүй. Тэдний олонх нь сэтгэл татах чадалтай, хурц ухаантай. Учир нь “Охин”-ыг захирдаг “Буд” гариг цог жавхлан төгөлдөр бөлгөө. Тэд бусдын ач тус, ивээлд багтах дургүй, биеэ дааж зөвхөн өөрөө өөрийнхөө хүчинд найдаж явдаг. Хөгшин болсон хойноо хэн нэгэнд дараа болохоос айдаг. Ялимгүй “харам”, яг үнэндээ бол арвич хямгач зан нь үүнтэй холбоотой.

Хэрэв эрэгтэй бол…

“Охины” ордод төрсөн эрэгтэйчүүд уяхан сэтгэлд тэр бүр автдаггүй, хашир хүмүүс. Гэсэн ч тэд төрөл төрөгсөд, найз нөхөд болон өөрөөсөө ядуу дорой хүмүүсийг тусалж дэмждэг. Ийм эр хүний зүрх сэтгэлийг эзэмдэх амаргүй, учир нь сэтгэлийн хөдөлгөөнөө уйлж дуулж илэрхийлэх, айлгүйтэх, тачаах энэ бүхэн түүнийг зөвхөн хөндийрүүлнэ. Хайртай хүнээ шилж авахдаа голомхой, цамаан зантай болохоороо ихээхэн даацтай янаг амрагийн явдал ховор тохиолдох бөгөөд тэр нь бараг л бүтэлгүй тийшээ хандах нь олон.

Хэрвээ таарах тэнцэх амьдралын ханиа олж чадаагүй бол сэтгэл санаагаар унаж сүйд болох ч үгүй, ганцаараа давгүй амьдрана. Тэд бас хүүхнүүдэд эелдэг, анхаарал халамжтай хандаж, хариуд нь тэдний хайр хишгийг хүртэж чаддаг. “Охины” ордыхон үнэнч нөхрүүд, зөвхөн онцгой нөхцөлд л гэр бүлийн холбоогоо тасална. Нэг тасалж гэмээ нь яаж ч гуйж гувшин уйлж хайлаад шийдвэрийг нь өөрчилж чадахгүй. Учир нь тэд “хагарсан шаазанг нааж болохгүй” гэж хатуу итгэдэг.

“Охины” ордын эрчүүд олон хүүхэдтэй байхыг эрхэмд үзэхгүй. Гэсэн ч хүүхэдтэй болохоороо тэдэндээ эцэг ёсоор хандаж хүмүүжилд нь анхаарна. Хүүхдүүдээ багаас нь хөдөлмөрөөр хүмүүжүүлж, өөрийнхөө ёс суртахууны хэм хэмжээг эзэмшүүлэхийг оролдоно. Тэдэндээ сайн боловсрол олгохын тулд ямар ч хохирол үзэхээс буцахгүй. Хүүхдээ эрхлүүлэх нь ховор, хайртай ч гэсэн хайраа ил гаргах дургүй, энэ нь яваандаа эцэг хүүхдийн хооронд гэтэлшгүй даваа болон хувирах нь бий.

“Охины” ордод төрсөн хүмүүс удирдах ажилтан байхаасаа удирдуулах ажилтанд илүү таарна. Асар хариуцлагатай болохоороо тэд бусдын алдаанаас болж сэтгэлээ зовооно. Харин онцсайн зөвлөгч, гүйцэтгэх ажилтан учраас орлогч байхдаа онц тохиромжтой.

“Охины” ордынхон бусдыг хээв нэг шүүмжилдэг мөртлөө өөрийнхөө зан авир, дадал заншлыг яриулах дургүй. Сэтгэл дотроо шүүмжлэлтэй санал нийлж ч байж болно.

Наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 23-ны хооронд төрсөн хүмүүс утга зохиолын салбар, хэвлэлийн газар, анагаах ухаан, эм найруулах газарт илүү амжилт гаргана. Тэд сайн лаборант, нягтлан бодогчид болдог. Ямар ч ярвигтай ажлыг итгэж даалгаж болно.

Хэрэв эмэгтэй бол…

“Охины” ордод төрсөн хүүхнүүдийг зөвхөн сайхан юм мөрөөдөж явдаг эмзэгхэн, гэм хоргүй амьтад гэж бодох хэрэггүй. Тэд ичимхий ч санасан зүйлдээ хүрэхийн тулд юунд ч бууж өгөхгүй ихэмсэг бөгөөд бардмаар санасан бодсоноо хэрэгжүүлнэ. Жинхэнэ дурлалтайгаа учирлаа гэж бодвол огт эргэлзээгүй түрүүчийнхээ хүнээс холбоогоо тасална. Уг нь гэр бүлээ бусниулах нь тэдний санаанд багтамгүй ажил л даа. Тэд өөрөөс нь өөр хэн ч алив ажлыг үнэнч шударга, нягт нямбай хийж чадахгүй гэж итгэдэг.

Та хэрэв “охины” ордын бүсгүйтэй уулздаг бол үг яриа, зан авираа сайн хянаарай.

Учир нь тэд худал үг, салан задгай байдал, муухан шиг аяглахад тун ч дургүй. Түүнтэй уулзахаар явахдаа сахлаа хусч, гутлаа арчиж, цэвэр цамцаа өмсөөрэй. Цагаасаа хожимдохгүй л байж үзээрэй. Хожимдож гэмээ нь өөрийгөө зөвтгөх гарцаагүй л шалтгаан бодож олоорой доо.

Тэднийг цэнгэлдэх хүрээлэн, уралдаан тэмцээнд урьснаас театрт дагуулж очих нь зөв. Учир нь тэд голдуу оюун ухаан нь их хөгжчихсөн, уран сайхны таашаал сайтай байдаг учраас жүжгийг мэргэжлийн шүүмжлэгчээс илүү үнэлж дүгнэж чадна.

“Охины” ордынхон голдуу үнэнч, эелдэг эхнэрүүд. Хариуцлагаа ухамсарладаг чанар нь гэр бүлээ бат бэх, тохь тухтай байлгахад нь нөлөөлдөг. Ийм хүүхнүүдийн хүүхэд хэзээ ч нусаа гоожуулж уранхай шаахайтай гүйхгүй. Тэд хатуу сахилга батыг сахиулагч ээжүүд. Нэг хоёроос илүү хүүхэдтэй байх нь ховор. Хүүхэдтэй болохоороо бие бялдар, ёс суртахуун оюун ухааны хэрэгцээг нь хангахын тулд бүх хүчээ дайчилна. Их уян зөөлөн ээж байж чадахгүй байсан ч гэр дотроо сайхан уур амьсгалыг бүрэлдүүлж байдаг. Сэтгэл нь уясч хүүхдэдээ анхаарал халамжтай болдог.

Хүүхэд ахуй цагтаа…

Наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 23-ны хооронд төрсөн хүүхдүүд хоол голж шилэмхий. Гэдэс ходоод нь үе үе өвддөгийг эс тооцвол хүмүүжүүлэхэд их ажил орохгүй санаа амар. Тэд хар нялхаасаа л нямбай, тоглоомуудаа заавал байранд нь тавина. Гаднын хүний дэргэд ичимхий, дуугүй, харин төрөл төрөгсөд ойр дотнын хүмүүстэйгээ хамт байгаа үед “амаа үдүүлчихсэн юм шиг” гэж хэлэхээргүй. Охины ордод төрсөн хүүхэд эрт хэлд орж гэрийн ажил хийхэд нь ээждээ хань болно. Ээжийгээ яг л дуурайж, юу хий гэсэн бүгдийг үг дуугүй хийнэ. Сургуульд бол тэд багш нарын хайртай сурагч байдаг. Учир нь хэзээ ч сахилгагүйтэхгүй, даалгавраа нямбай хийнэ.

Зэмлэвэл сэтгэл нь их эмзэглэдэг. Иймд зэмлэх үгийг зөвхөн өөрт нь л хэлэхэд хангалттай.

Тэд гарын дүйтэй /голдуу л сургуулийн ханын сонин гаргахад татан оролцуулна/, жүжигт тоглох дуртай, жүжигчин болох төрөлхийн авьяастай. Багшдаа туслахад үргэлж бэлэн байдаг, ангийн даргын үүргийг ядах юмгүй гүйцэтгэнэ.

“Охины” ордод төрсөн хүүхдүүдийн өсвөр насны нь үерхэл нөхөрлөлийн хэрэгт хошуу дүрж болохгүй. Охин хүүхдийг хэн нэгэнтэй холбон шоолвол сэтгэлд нь насандаа мартахгүй сэв суулгаж болно. Хүүгээ охин хүүхэдтэй уулзахад нь саад хийвэл насан туршдаа гон бие үлдэж ч болно. Ийм хүүхдүүдийг их хайрлаж тэр хайраа гадагш нь гаргаж тэвэрч, үнсэж байгаарай. Яагаад гэвэл тэд хайраар дутдаг. Сэтгэл санааны амин дэмийг өдөр бүр тодорхой тунгаар өгч байх нь тэдэнд аскорбины хүчил, загасны тосноос дутуугүй хэрэгтэй. Бусад хүүхдүүдийг бодвол “охины” ордын хүүхдүүд үлгэрт бус үнэн бодитой зүйлд л итгэдэг хүмүүс. Ийм ч учраас тэдэнд хайр энхрийлэл бусдаас илүү их хэрэгтэй.