Ангилал: Хүүхнүүдийн асуудал
Надад зөвлөөч

babys1
Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өөртөө тохиолдсон явдлыг бичих гэсэн юм. Ингэвэл дотор уужрах юм шиг санагдаад……….Би нэг газар хамт ажилладаг, гэхдээ урд нь таньдаггүй байсан нэг залуутай өнгөрсөн оны 10 р сард танилцаад уулзаж эхэлсэн юмаа. Тэр миний төсөөлдөгтэй адил сайхан залуу биш ч гэсэн надад сайн ханддаг, дээрээс нь миний найзуудад тэр их таалагддаг, найзууд маань ёстой ухаантай, даруухан сайн залуу чамд энэ хүн л хань болно гэнэ. Найзуудыгаа ингэж хэлээд байхаар нь нээрээ ч би сайн хүнийг цааш нь түлхчих вий
дээ гэсэн бодол хааяа төрдөг болж , сүүлдээ тэр надад таалагдаж эхэллээ. Тэгээд одоогоос 1 сар гарны өмнөх тэр нэг шөнө тэрэнтэй унтчихсан. Надад тэрний секс их таалагдсан. Бараг л анх удаа тэр хүнээс сексийн таашаал авч үзсэн гээд бод доо. Дахин уулзлаа , тэгээд унтлаа, дахиад л бөөн таашаал………………………..Өнгөрсөн 7 хоногийн эхээр жирэмсэн болсноо мэдлээ. Аймаар том шоконд орсон. Ойрын 2 жилд хүүхэдтэй болох бодол байгаагүй, тэгээд ч өөрийнхөө амьдралыг арай гэж авч яваа надад цагаа олж ирээгүй энэ хүүхэд баяр баясгалан биш гуниг харууслыг дагуулж авчирсан юм шиг санагдаж байлаа. Тэгээд хэд хоногийн өмнө өөрийнхөө би л лав хэзээ ч тийм юм хийлгэхгүй гэж боддог байсан нөгөө аборт гэдэг зүйлийг хийлгэсэн. Эмнэлэг руу хүүхдийн эцэгтэй цуг очсон л доо. Ээ бурхан минь тэр аборт гэдэг чинь ёстой хүсэх зүйл биш байна лээ. Жирэмсэн болсноо мэдээд 2 хоносныхоо дараа олон юм бодолгүй шууд л абортонд орчихсон юм.Угаасаа л хүсээгүй хүүхэд юм чинь авхуулчихвал бүх зүйл эргээд хэвэндээ орчихно гэж бодож байсан.Гэтэл сэтгэл минь нэг л сонин болчихоод байнаа. Нэг л эзгүйрээд сав л хийвэл тэр хүүхдийн тухай бодоод байх юм. Хөөрхий ээлжээ хүлээж хүлээж за одоо л би хүн болох нь гээд хичнээн баяртай надад ирсэн болоо. Тэгээд хүн болж чадалгүй буцаад явахдаа аав ээжийнхээ баяр баясал болоод хүн болохоор үлдэж байгаа хүүхдүүдэд мөн ч их атаархсан байх даа. Ингэж бодохоор л нулимс урсаад………….Анхны минь бяцхан үр минь даанч надад цагаа олж ирсэнгүй дээ. Яаж ийж байгаад гаргачихсан бол , ямар хөөрхөн амьтан байх байсан бол доо. Ядаж байхад тэр хүүхэд миний анхных шүү дээ. Миний биед ч гэсэн энэ аборт нь сайнгүй. Гандан гарч ном уншуулсан, тэглээ гээд сэтгэл минь дээрдсэн юм алга. Би ийм юм бодоод гуниглаад байх юм. Магадгүй зарим нэг хүнд энэ ямар тэнэг хүүхэн бэ гэсэн бодол орж ирэх л байх. Гэхдээ зарим нь ойлгох байх аа. Аав ээж, найз нартаа хэнд нь ч хэлээгүй. Тэр залуу надтай ийм юм ярьж миний сэтгэлийг онгойлгох нь бүү хэл , яаж энэнээс аятайхан салъя даа гэж дотроо бодож байгаа байх оо. Эцсийн эцэст энэ бүхэн миний тэнэглэл, түрхэн зуурын жаргалд толгой мэдүүлснээс л үүдсэн асуудал. Энэ сайтыг тэр залуу их уншдаг гэсэн. Магадгүй тэр энийг унших байх. Бас бид 2 нэг газар ажилладаг, тэр нэг өдөр нэг хүнд ам алдчихдаг , тэр нь цаашаа яриад л өө нөгөө тэр чинь тэрэнтэй айлгүйтэж ангалзаж яваад тэрнээсээ хүүхэдтэй болоод абортонд орсон гэсэн шүү гээл бөөн яриа гарах байх даа. Угаасаа л хүн хүнийхээ мууд дурлаж, муу муухайг нь сонсоод баярлаж байдаг юм чинь. Эмэгтэй хүн болж төрнө гэдэг хэцүү юм даа. Ажил дээрээ хичнээн мэрийгээд ч дээшээ гарахгүй, ганц нэг хүнтэй уулзсаныхаа төлөө янхан нэр авах шахна …………………….За за санаанд орсон зүйлээ ямар ч найруулгагүй биччихлээ. Угаасаа ч сэтгүүлч зохиолч биш, энэнээс илүү бичнэ ч гэж юу байхав.

Post to Twitter

Миний асуух асуултууд…

4316535_e3b56020

Сайн байцгаана уу. Би одоо 23 настай нөхөртэйгөө нийлээд 3 жил болж байна. Бид 2 хүүхэдгүй. Бид 2 сексийн хувьд зан араншингийн хувьд ч дажгүй тохирдог сайхан хосууд гэж би боддог. Гэхдээ надад нэг асуудал гарч ирээд тусламж хүсэх гэсэн юм. Сексийн үед нөхөрт маань үнэхээр сайхан байдаг гэж нөхөр маань хэлдэг. Надад ч гэсэн сайхан л байдаг. Гэхдээ би тавиагүй бараг 2 жил болох гэж байна. 2 жилийн өмнө би спираль тавиулсан юмаа. Тэгээд энэ асуудлаа спиралийн нөлөө юм боловуу гэж боддог. Үүнээс гадна би гар хангалга нөхрөөсөө өмнө л хийдэг байсан. Тэгээд одоо ч хааяа хийдэг. Нөхөр маань надаас хийдэг үү гэж байнга асуудаг байсан ч би нөхөртөө хэлэхээс ичээд хэлж чаддаггүй байсан юм. Тэгээд саяхан гар хангалга хийдэг гэдгээ хэлсэн юмаа. Хэлсний дараа нөхөр маань хийж үзүүлээч гээд гуйгаад байх юм. Би өөрийгөө тийм чадварлаг хийдэг гэж бодохгүй байнаа. Ямар нэг порно үзэж байгаад сэрлээ хөдөлхөөр эрхтэнээ үрээд л тавьчдаг. Энэ нь маш богино хугацаанд л болдог. Гар хангалга хийж байгаа хүүхнүүдийн бичлэг үзэхээр өөрийгөө оролдоод их таашаал авж байгаа юм шиг харагддаг. Гэтэл миний хийж байгаа тийм биш маш богино хугацаанд л болдог. Иймэрхүү байдлаар нөхөртөө хийж үзүүлнэ гэхээр ичээд байх юм. Миний асуух асуултууд… Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Хэт их гар хангалга ямар үр дагавартай юм бол?

01FFE875-ABF7-13D2-02CE9B413D1595D4Сайн байна уу? Би найз залуутайгаа үерхээд жил хагасын хугацаа өнгөрч байна. Бид хоёр 3 сарын өмнө анх бэлгийн харьцаанд орсон. Харин би бараг жилийн өмнөөс гар хангалга хийж эхэлсэн. Хэдий найз залуутайгаа секс хийхэд сайхан байдаг ч дур тавьж чадахгүй юм. Би долоо хоногт 2-4 удаа гар хангалга хийдэг. Нэг хийхдээ 2-3 удаа тавьдаг. Энэ нь гар хангалгыг хэтрүүлсэнд тооцогдох уу? Бас хэт их гар хангалганы сөрөг үр дагавар нь юу юм бол? Магадгүй зөвхөн гар хангалгаар л таашаал аваад сурчихсан болохоор жирийн сексээс хангалттай таашаал авч чадахгүй болчихсон юм болов уу ч гэж бодох шиг, бас өөрийгөө яах гэж анхнаасаа гар хангалга хийв ээ x гэж зүхэх шиг. Найз залуу маань намайг тавиулахын тулд их хичээдэг гэхдээ нэг л болж өгөхгүй юм. Тавих дөхөж байгаа мэдрэмж ч төрөхгүй юм. Бас нэг юм асуухад би хэлүүгээ оролдож дур тавьдаг л даа. Эмэгтэй хүн хэлүүгээр бас үтрээгээр хоёр янзаар дур тавьдаг гэж сонссон. Тэгэхээр би үтрээгээрээ ерөөсөө тавихгүй зөвхөн хэлүүгээрээ л тавина гэсэн үг үү? Үтрээгээр тавьж сурах арга байдаг юм болов уу? Тэгвэл би найз залуутайгаа байхдаа сэтгэл амар секс хийж чаддаг болно ш дээ. Надад туслаач! Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Хөхний үсийг би яах вэ?

85210062

Та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргэе та бүгдээс нэг асуух асуулт байна аа юу вэ гэвэл, их санаа зовмоор юмаа, би одоо 18-тай охин хэвээрээ байгаа тэгээд миний хөхний толгойны хажуугаар үс ургаад байх юм. Би бүүр гайхаад бардаггүй ээ гэхдээ би жоохон үсэрхэг тал руугаа л даа… За яахав биенийхээ үсийг вахсдаад арга хэмжээ авчихаж болно харин энэ хөхний үсийг би яах вэ? Над шг ийм эмэгтэй хүмүүс байдаг болуу байдаг бол зөвлөгөө өгч туслаач. Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Дарга маань намайг оролдоод байна

84491961

Сайн байнаа уу энэ өдрийн мэнд танай сайт үнэхээр гоё шүү надад маш хүнд асуудал тулгараад байна. Би сая хавар сургуулиа төгсөөд 1 ажилд орлоо ажилын хувьд үнэхээр сайхан харин өчигдөр орой дарга надтай уулзах ажил байна гээд дуудаад уулзлаа. Би үнэхээр гайхаж айж байлаа тэгээд уулзаад машинд нь 1 цаг суусны дараа намайг сонирхоод байгааг нь мэдсэн. Миний хувьд би одоо 23 тай боловч хүнтэй үерхэж байгаагүй л дээ 10-н жилийн сайн хүү маань АНУ яваад л тэр үеэс хойш хүнтэй үерхээгүй. Би өөрийгөө үнэнч сайн хүн юм чинь бурхан надад сайн хүн явуулах байх гэж бурханд л залбирдаг. Санхүүгий чиглэлээр сургуулиа улаан дипломтай төгсөх миний зорилго байсан би зорилгодоо хүрсэн ч харин ийм юмтай учирах гэж би үнэн ч байж өдий болтол намайг гэсэн хөвгүүдийг өөрөөсөө түлхэж байсан гэж үү? Яагаад гэж би одоо айж байна. ХҮМҮҮСЭЭ НАДАД ТУСЛААЧ… Би хайртай хүндээ л охин бие өгнө гэж мөрөөдөж ирсэн харин тэр хүсэл маань ийм утгагүй байсан гэж үү? Би яах вэ? Аав ээж маань намайг том компанид орсон гээд бөөн баяр л байгаа… Би яах вэ? Бурхан гэж хаана байна. Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Надад асуух асуулт байнаа…

2061222_3a5ade30

Надад асуух асуулт байнаа. Ер нь эрчүүдэд :

1. Эмэгтэй хун бэлэг эрэхтэнийхээ үсийг хуссан нь гоё байдаг юм уу? Аль эсвэл… (хэрвээ хуссан дээр бол бүгдийг нь уу? хэлбэр оруулж уу?)

2. Хөхний хэмжээ чмар байвал зүгээр бэ ? (миний жижиг талдаа хэлбэр сайтай том товчтой л доо)

3. Эмэгтэй хүн секс хийхдээ санаачлага сайтай бас эрэгтэйгээ тэгж өгөөч гэж хэлээгүй байхад нь эрхтэнийг нь хөхөх, бас анус руугаа хийлгий гэж хэлвэл намайг буруугаар ойлгож явдалтай хүүхэн байна гэж бодох болов уу?

4. Надад хааяа порно үзэж байгаад сексдэх зүгээр санагддаг юм аа… Энэ эрчүүдэд ямар санагддаг юм бол намайг явдалтай гэж бодохгүй биз дээ??? Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Бүсгүй хүний дур ханаж, таашаал амсах аргууд…

0833ff4e86ba9c7c3627de94b083c0b6

Секс хийхгүйгээр дур ханах арга байдаг. Ховорхон ч гэсэн эмэгтэйчүүд хийсвэр бодлынхоо ачаар дур ханаж чаддаг юм. Тэд өөрийн хамгийн мэдрэмжтэй хэсэгээ хэрхэн илж таалуулж бас энхрийлүүлж буйг төсөөлж чадсанаар багагүй таашаалыг өөртөө бэлэглэдэг. Ямар ч энхрийлэл, үнсэлтгүйгээр тэр энэ бүгдийг эдэлж чаддаг гэж бод. Магадгүй таны хажууд сууж байгаа найз бүсгүй чинь нам гүм сууж байснаа гэнэт эелдэг бас сэтгэл ханасан байдалтайгаар чамайг үнсэж болох юм. Учир нь ихэнх тохиолдолд ийм хэлбэрийн дур тавилт нь үнсэлт, инээмсэглэлээр төгсдөг. Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Гоё хөлтэй хүүхэн гоё харагддаг гэхээр нь

89519322

Би зав гарвал энэ сайтыг их сонирхож уншдаг. Хэн нэгэндээ сайхан зөвлөгөө өгч бас буруу зүйл хийж байгаагаа загнаж хүртэл байдаг нь таалагддаг. Би арай өөр зүйлээр зөвлөгөө авах гэсэн юм мэдэх юмаараа туслана гэж найдаж захиа бичиж сууна. Би нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг гайгүй ажил хийдэг 40 дөхөж яваа жирийн нэгэн эмэгтэй. Би их бүдүүн булчинтай /шилбэтэй/ юмаа. Ихэнхдээ янз бүрийн өмд өмсдөг. Саяхан манай нөхөр ТВ үзэж байгаад гоё хөлтэй хүүхэн гоё харагддаг гэхээр нь би яагаад дасгал энэ тэр хийж байгаад гоё шилбэтэй болж болохгүй гэж бодоод та бүхэндээ хандаж байна надад туслаач… Би нөхөртэй таалагдмаар байна. Яавал гоё нарийхан булчинтай болж богино банзал өмсөх бэ туслаарай хүмүүсээ… Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Тэгэхээр онгон хальс одоо болтол байгаа гэсэн үг үү?

16_hymen_cribriforme_2_9f87f6d6

Сайн байцгаана уу? Би одоо 18-тай. Анх 16-тайдаа бэлгийн харьцаанд орсон. Анхны удаа минь надд таашаал биш маш их өвдөлт мэдрэгдсэн. Тэгсэн ч цус гараагүй.  Дараа дараагийнх гээд би нэг хүнтэй маш олон удаа секс хийсэн. Тэгсэн ч цус гараагүй. Тэгээд нээх удаагүй салсан л даа. Бид ерөөсөө бэлгэвч хэрэглээгүй мөртлөө би жирэмсэн болоогүй байсан. Тэрнээс хойш би өөр хэнтэй ч унтаагүй. Хүмүүс секс хийсэн хүн өсдөггүй гэсэн ч би тодорхой хэмжээгээр өндөр болсон. Бас ерөөсөө цус гарч байгаагүй.Тэгэхээр би одоо болтол онгон гэж болох болов уу? Хэрвээ дахин харьцаанд орох бол би өөрийгөө онгон гээд хэлж болох болов уу? Надад хариулаач… Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Эрчүүдээ! хайртай бүсгүйгээ хэрхэн тавиулах вэ?

2745526_cc9ca6d0

Уншигчид ийм асуулт байнга тавьдаг. Өөрийнхөө чалх, эрхтнийхээ хэмжээнд найдаж буй эрчүүдийн урмыг хугалахаас өөрцгүй нь. Олон тооны санал асуулгаас үзэхэд эмэгтэйчүүдийн 20 хүрэхгүй хувь нь байнга дур тавьдаг. Харамсалтай нь таашаал хүртдэггүй явдал гэр бүл салалтын нэг гол шалтаг болдог байна. Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Хүүхнүүдийн хүсэл

95567902

“Хүсээгүй” секс

Хэдийгээр хүүхнүүд хүч чадалтай нэгэн өөрийг нь эзэмдэхэд дуртай гэж ярьдаг боловч цагаа тулахад зөвхөн өөрт таалагдсан хүнтэй л загас наадуулах сонирхолтой. Түүний хүч чадал, булчин шөрмөс тийм ч их ач холбогдолтой биш гэдгийг сексопаталогичид тогтоожээ. Дэлгэрэнгүй…

Post to Twitter