Ангилал: Сексийн эрүүл мэнд
Тасдуулчих уу?

Миний эрхтэний хөвч секс хийхээр тасрах гээд язраад байх юм яагаад тэгдэг юм бол? Урьд нь анх удаа хүнтэй унтаж байхад бас ингэж байсан тэрнээс хойш секс хийгээд зүгээр л байдаг байсан. Харин сүүлийн хэдэн сар секс хийсний дараа жижигхэн хорсолт мэдрэгдээд тэгээд харахаар хөвч нь урагдсан байх боллоо. Энийг одоо яах уу эмнэлэгт очоод бүр мөсөн тасдуулчих уу? Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Асуудал нь юу юм бол?

Би 25-тай залуу. Миний та бүхнээс асуух гэсэн зүйл бол би секс хийх үедээ маш их хөлөрдөг ялангуяа би дээрээ байрлалаас маш их хөлөрдөг энэ нь тийм муу юмуу? Уг нь надад бол хөлөрсөн нь илүү тааламжтай байдаг гэтэл эрэгтэй нь дээрээ байрлалаас хөлөрдөг эр асуудалтайн шинж гээд бичсэн байх юм асуудал нь юу юм бол? Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Та хамраа гэмтээвэл хайрын мэдрэмжээ, хэлээ цоолвол сексийн чадамжаа алдах аюулта

Хүний эд эрхтэн бүр өөр өөрийн гэсэн үүрэгтэйг бид мэддэг. Энэ дундаас хамар, хэл хоёр санаанд багтамгүй чухал үүргийг гүйцэтгэдэг байна. Таны хамар л гэхэд хайрыг мэдэрдэг маш чухал эрхтэн аж. Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Өглөөний минет

Ихэнх эрэгтэйчүүд өглөөний минетэнд дуртай байдаг. Энэ нь эмч нарын үзэж байгаагаар эрэгтэй хүний аноргазм буюу оргазмгүй болгодог байна. Шөнийн турш амны хөндийд шүд цооруулдаг бактери хуримтлагддаг. Энэ бактери нь эрэгтэй хүний шээсний суваг болон үрийн шингэн гарах сувагт орон үрэвслийн өвчлөл үүсгэдэг. Тиймээс өглөөний амаар дур тавих нь аюултай гэж эмч нар сануулж байна. Хэрэв заавал ингэмээр байгаа бол эмэгтэй нь ам, шүдээ сайтар угаах хэрэгтэй. Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Минет хийхийг хүсвэл хоолны дэглэм барь!

Хэрэв хос хоёр ам, хэлээрээ энхрийлэл хүсч аман секс хийдэг бол таны эр хоолны дэглэм барих хэрэгтэй. Яагаад гэвэл спермын амт хооллолтоос болон секс хийхийн өмнө юу идэж ууснаас шууд шалтгаалдаг байна. Орал секс хийхийн өмнө мах болон загасан хоол хүнс хэрэглэхэд спермын амт эрс муухай болж мууддаг болон спермын чанар ё эрс муудах тал руугаа ордог байна. Заавал мах идэх хүсэлтэй бол махыг корица, яншуй, кардамон зэргээр амталж өг. Эдгээр ногоо нь спермын амтыг тодорхой хэмжээгээр саармагжуулж өгдөг онцлогтой. Мөн орал сексийн өмнө бүх төрлийн сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байвал зохистой. Сперм нь гашланг амттай юм шиг болдог. Мөн кофе, архи, шар айраг зэрэг нь гашуун амт оруулдаг.

Жишээ нь дарс уусны дараа спермын амт цууны амттай төстэй болдог гэнэ. Харин юу спермын амт, чанарыг сайжруулдаг вэ? Энэ нь хан боргоцой, папай, манго амтат гуй. Мөн тарвас, киви, ойн жимс жимсгэнэ.(ялангуяа хад, улаалзгана, үхрийн нүд). Алим, лийр, слив зэрэг нь мөн амт чанарыг сайжруулдаг. Нэг үгээр хэлэхэд жимс, жимсгэнэ их идэх хэрэгтэй. Махан бүтээгдэхүүн хэрэглэсэн тохиолдолд гаатай цай эсвэл нимбэгтэй цай уулгах хэрэгтэй. Мөн хэд хэдэн зүсэм нимбэгийг идүүлвэл сайн байдаг байна. Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Яахаар тэгдэг юм бол

Сайн байцгаануу би нэг юм асууж зөвөлгөө авах гэсэн юмаа. Би 21 настай эмэгтэй,  бэлгийн харьцаанд ороод 2 сар болж байна. Найз залуутайгаа унтсаны дараа миний эрхтнээс хааяа хий гарах юмаа гэхдээ яг хийж дуусаад сугалж авсны яг дараа нь, тэгээд хийтэй орж байх үедээ хааяа өвддөг. Яагаад тэгдэг юм бол. Найз залуу болохоор нээх юм хэлэхгүй ч гэсэн би санаа зовоод байхийн. Зөвөлгөө өгч туслаач хүмүүсээ. Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Эр хүний төмсөг жижиг болохоор үрийн шингэн багасдаг уу?

Сайн байцгаана уу. Эрчүүд болон эмч  та бүхнээс асуух нэгэн асуулт байнаа. Эрэгтэй хүний төмсөг хатуу байх тусмаа үрийн шингэнээ ихээр боловсруулж үр тогтоох чадвар сайн байдаг уу. Анх манай нөхрийн бэлэг эрхтний төмсөг хэсэг  буюу боргоцой гэж нэрлэдэг арын хэсгээрээ их хатуу байдаг байсан чинь одоо сув сул унжгар байдаг боллоо. Тэгээд үр тогтоох чадвар нь мууддаг юм болуу гэж бодох юм саналаа хэлээрэй хүмүүсээ. Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Сексийн харилцаанд сайнаар нөлөөлөх хүнс

Олон зуун жилийн тэртээгээс хүмүүс ажиглалт туршилт хийж, сэрэл өдөөгч хоол хүнсний талаар арвин их туршлага хуримтлуулжээ. Ард түмэн бүрт энэ талаар өөр өөрсдийн жор бий. Харин орчин үед хоол судлаачид нарийн шинжилгээ хийсний эцэст тодорхой нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний өнгө, амт, үнэр, химийн найрлага нь сэрэл өдөөдөг болохыг тайлсан байна. Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Надаас аймар их цус гарсан…

Сайн байна уу. Та бүхнээс асууж зөвлөх хэрэг байна. Би 22 настай жирийн л нэг эмэгтэй. Би найз залуутай болоод хагас жил болж байна. Хагас жил гэхэд маш хурдан дотносож, нэгэндээ маш их хайртай болж байгаа. Заа миний асуух гээд байгаа зүйл юу вээ гэхээр би одооноос 2жилийн өмнө нэг найз залуутай байсан юмаа тэгээд тэр залуутай нэг удаа унтчихсан. Тэгээд тэр залуугаас салаад 2 жил хүнтэй унтаагүй байж байгаад одооны найз залуутайгаа саяхан унтсан юм л даа. Би одооны найз залуудаа өмнө нь нэг удаа унтаж байснаа хэлчихсэн л дээ. Одооны найз залуутайгаа унтахад анх унтахаас ч их өвдсөн. Анх удаа унтахад надаас ямар нэг цус гараагүй юмаа. Тэгээд одооны найз залуутайгаа анх унтахад ч бас ямар ч цус гараагүй. Харин дараа нь сар гарны дараа дахиад найз залуутайгаа унтсан тэгээд би дээр нь гарсан чинь аймар тулаад өвдөөд байсан чинь надаас аймар их цус гарсан. Яагаад тэгсэн юм бол гээд гайхаад байх юмаа. Хэнээс асуухаа ч сайн мэдэхгүй байнаа. Одоо л онгон хальс нь цоорсон юмуу гэхээр манай найз залуугийнх нэлээн том юм шиг надад санагддаг. Тэгээд бас одооны найз залуутайгаа анхны шөнө 4-ийн 4 удаа хийсэн. Тийм байхад цоорохгүй байж байснаа дээр нь гарахаар цоорно гэж байдаг юм боловуу? Манай найз залуу өглөө босоод цус хараад бүүр аймаар гайхаад байсан би юу гэж хариулахаа ч мэдэхгүй :(   Та бүхэн надад энэ талаар мэдэх юм байвал хэлж өгнө гэдэгт найдаж байнаа. Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Өөрийгөө хайрладаг шигээ үр удмаа хайрлаачээ!

Hi та бүхэнд мэнд хүргье. Би  энд нэгэн найзийнхаа дүүд тохиолдсон явдлыг бичиж байна. Энэ түүхийг сайн мэдэх хүн учраас хүмүүст хүргэхийг хүссэн юм. Бүсгүй 1 залуутай учирчээ. Жирийн л хосууд танилцаад үерхээд хүүхэдтэй болж хамт амьдрахаар шийдэж эцэг эх нь ч хүлээн зөвшөөрч харин хурим найр хийж албан ёсоор батлуулаагүй байсан юм. Эхнэр авч эцэг болж байгаа хүүдээ аав ээж нь туслах гэж машин авч өгсөн байна. Түүгээрээ халтуур хийгээд хэдэн төгрөгтэй бол тэгээд цаашдаа залуу хүмүүс амьдрал босго гэж зөвлөсөн юм байх. Залуу халтуур хийж  бүсгүй төрөх дөхөж 2-лаа болоод л байж. Эхнэрээ 7 сартайд нь өнгөний өвчин халдаасан байна. Халтуур хийж явахад нь 1 хүүхэн сууж гэртээ хүргүүлээд мөнгө байхгүй тул унтаад тулий гэсэнд үгээр нь болж тэр хүүхэнтэй ямар ч хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсноос болж урагт нь нөлөөлсөн байна. Төрөх болтлоо тэр юу ч мэдээгүй явж байгаад өдвөөд эмнэлэгт очиход нь үзлэгийн эмч маш их уурлаж балиар заваан хүүхэн чи даанч энэн амьтныг яаж байгаа юм энэ тэр гээд загнаад халдвартай тасаг гээч руу шилжүүлж. Тэгээд хүүхэд нь төрөхдөө саажилттай төрсөн байна. Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Зуны цагт их хэцүү юмаа арьс нь давчаад үнэр үнэртээд…

Сайн байцгаана уу миний хайртай Монголчуудаа. Өөрийгөө хальт танилцуулъя. Би одоо 28-тай гадаадад сурдаг нэгэн жирийн Монгол залуу. Би хөвчөө тастуулах гэсэн юмаа. Тэгсэн зарим хүмүүс босохдоо муу болчдог гээд байхын бүүр эргэлзээнд орчоод байна. Уг нь тастуулчвал цэвэрхэн бас олон талын сайн талтай юм шиг. Эндхийн залуус ихэнх нь хийлгэсэн байхын асуухаар багадаа хийлгэсэн одоо бол санах юм алга. Ямар ч байсан босох тал дээр зүгээр асуудалгүй гээд байхын. Барууныхан ч угаасаа унжигар сулбайсан боовтой л доо. Манай залуустай адил чулуу шиг хатуурдаггүй л юм байна лээ. Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Төрөлхийн сулралтай байна гэж байх уу?

Hi та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье би одоо 30-тай залуу л даа. Тэгээд анхнаасаа л хийж чадаагүй юм л даа голдуу л бүтэлгүйтдэг байсын одоо жирийн үед секс хийхийг маш их хүсдэг ч гэсэн яг хийх гэхээр эрхтэн ч босохгүй сэрэл ч хөдлөхгүй юм. Төрөлхийн сулралтай байна гэж байх уу? Мэргэжлийн эмч байвал зөвлөгөө өгч туслаач хэтэрхий удаан ганцаараа явсан л даа одоо би солонгост ажил хийдийн бусдын л адил гэр бүлтэй болж сайхан амьдарахыг их боддог л доо. Мөн чин зүрхнээсээ намайг ойлгож хайрлаж чадах бүсгүйг харж л явна цаашдаа ганцаараа амьдарлыг дуусгана гэхээс их айдаг одоо би яахуу туслаач? Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Секслогичид хандвал яах бол?

Сайн байцгаана уу? Та бүхэн миний асуудлыг чин сэтгэлээсээ хуваалцахыг хүсье! Би 23 настай, нөхөртэй. Нөхөр маань 24-тэй. Бид хоёр хүүтэй болоод 8 сар болж байна. Нөхөртэйгөө танилцаад 4 жил, бэлгийн харьцаанд ороод 2 жил болж байна. Тэр минь миний анхны эр хүн байсан. Түүнтэйгээ секс хийх гайхалтай сайхан байдаг ч дур тавьж үзээгүй л байна. Таашаал авч чаддаг ч дур тавибал үүнээс гоё байх байхдаа гэж бодогддог. Нөхөр бид 2 энэ тал дээр нэлээд анхаарч илэн далангүй ярилцдаг. Бичлэг үзэж байгаад янз бүрийн байрлал туршиж, төрөл бүрээр сексддэг. Манай хүн биерхүү болохоор эрхтэн нь ч боломжийн. Өмнөх найз охид нь бүгд л тавьдаг байсан гэсэн. Би туранхай, нэлээд өндөр. Биерхүү болохоор миний эрхтэн дундаж эмэгтэйчүүдийнхээс том юм болов уу гэж бодох юм. Нөхөр маань тэгэж хэлдэггүй ч надад л асуудал байгаа юм шигээ. Эмэгтэй хүн хүүхэд төрүүлэхээрээ тавьдаг болдог гэж сонсож байсан.Харин би хүүхэд гаргасан ч тавьдаггүй хэвээрээ. Эхэн үедээ бид 2 болно доо гээд нэг их тоодоггүй байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам санаа зовох боллоо. Тэр маань хоёулаа сайн секслогичид хандсан нь дээргүй юу гэсэн. Ингэлээ гээд тус болох болов уу? Ийм аргаар асуудлаа шийдсэн хосууд байвал тэр секслогичийнхоо хаягийг өгөөч. Та бүхнийг бид 2-т тусална гэж найдаж байна. Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Порно үзэхээр сэрэл хөдөлөөд байдаг…

Энэ надад тохиолдоод байгаа хүндхэн асуудал болохоор зөвөөр ойлгож туслахыг бодоорой. Ерөнхийдөө бол би эмэгтэй хүнтэй унтаж үзээгүй. Царай зүс бие гээд бүгд хэвийн. 10 жилээ төгсөөд гадаад яваад тэндээ 4 жил сураад манай тэнд монголчууд ч бага байсан болохоор хүнтэй унтах боломж ч гарж байсангүй. Мэдээж хүн л юм чинь хэрэгцээ байдаг учраас гар хангалга хийгээд болчихдог байсан. Энд ирээд унтах гэж нэлээн хэд үзсэн ч минийх гүйцэд босож өгөхгүй гулжигнаад байх юм уг нь тэрхэн үедээ босгох гэж янз янзаар үзээд /хөхүүлж ч үзсэн/ болоогүй сүүлдээ энэ байдал давтагдах боловуу гэж айгаад хүнтэй унтах талаар бодохоос дургүй хүрчихээд байдаг болчихлоо. Гар хангалга хийхээр зүгээр босоод байдаг хэвийн л байдаг. Гар хангалга хийхдээ порноо үзсээр байгаад тэр нь миний сэтгэцд нөлөөлсөн бололтой. Хүн чинь нүцгэн эмэгтэй хүн хараад илж таалуулхаар дур хүсэл, сэрэл нь хөдөлдөг байхад байхгүй шүү минийх ямар ч мэдрэмжгүй байдаг. Харин порно үзэхээр сэрэл хөдөлөөд байдаг. Ямар байнга порно үзээд секс хийлтэй биш. Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Секс хоорондох хугацаа

Энэ өдрийн мэндийг хүргье, би 29 настай ганц бие залуу. Сексийн тогтмол харьцаатай. Гэхдээ сүүлийн үед 1 удаа хийчихээд 2 дахь хийхэд эрхтэн маань нилээн удаж байж хөвчирдэг болсон юм шиг санагдаад байх боллоо. Ойролцоогоор 35-40 минут. 18-тай байхад араас нь угсруулаад л хийгээд байсан санагдах юм. Энэ ажлын ачаалал, нойр, амралтаас болдог юм болов уу? Би ажил ихтэй байдаг л даа. Бас нэг зүйл нь 2, 3 дахь дээрээ ерөөсөө тавихгүй. Эрчүүдээ зөвлөөрэй. Дэлгэрэнгүй…

Post to Twitter