Сайн байна уу тохиолдлын хавьталаас болж насаараа харамсаад барахгүй зовлонг өөр дээрээ үр хүүхэд дээрээ авч ирж байгаадаа уйлахаас өөр яаж ч чадахгүй байна. Би хар нялхаараа хүнтэй сууж одоо нөхөр 3 настай хүүгийн хамт амьдардаг. Ер нь бол нөхөр гадаадад ажилаар яваад 4 сар болж байна. Өнөө маргаашгүй ирнэ гэтэл би саяхан бэлгийн замын өвчин авснаа мэдлээ. 7 хоногийн өмнө тохиолдлын хавьталд орсон. Надад сайн даруухан хөөрхөн залуу л юмсан. Тэсвэртэй үнэнчээр хүлээж чадаагүй миний түмэн буруу… Гол асуудал би жирэмсэн гэдэгт л байна. Хамгийн ихээр айж байгаа зүйл бол миний хүүхэд… Хүүхэд минь л яах бол гэхээс… Та нар намайг зүхэж болноо гэхдээ зөвлөгөө өгч тусалбол их талархах болно. Ганц удаагийн алдаанаас болж үр хүүхдээ зовоож ханийхаа итгэлийг алдаж байна гэж бодохоор. Одоо харамсаад хаа холдох бэ… Та бүхнээс чин сэтгэлийн зөвлөгөө өгөхийг л гуйж байна… Дэлгэрэнгүй…
Канадын Онтарио мужийн цагдаагийн хэлтэс ард түмнийг ДОХ-ын вирус тээгч зүүнээс болгоомжлохыг сануулж байна.
Тус мужийн цагдаагийн хэлтсээс албан байгууллага, сүм хийд, сургууль, эмнэлэг, нийгэмлэгийн албадуудад цахим сануулга илгээсэн ба шатахуун түгээх газарт гарсан явдлын улмаас сэрэмжтэй үйлчлүүлэхийг сануулжээ.
Цагдаагийн хэлтсийн төлөөлөгч Абрахам Сандс зарим мужад шатахуун түгээх газрын сувгуудад халдвартай тарианы зүү үлдээснийг тогтоожээ. Түүний хэлж буйгаар халдварт зүүг өөрөө өөртөө үйлчлэх шатахуун түгээх газруудын сувган хоолойнд хүн харахааргүй байрлуулсан гэнэ. Дэлгэрэнгүй…
Сайн байна уу. Би 17-той. Сая сарийн өмнө тохиолдлоор секс хийчихсэн. Тэгээд хийснээс хэдэн 7 хоногийн дараа мнь эрхтэн цагаан цагаан нээх муухай өмхий ч юм шг үнэртэй, угаагаал байгаа тэгээд угаагаад л иргээд маргааш нь гараад ирэх юм… Энэ яасан юм болоо… Их айж байна. Яах ёстойгоо мэдэхгүй байна. Хүмүүсэ надад хэлээд өгөөч зүгээр бохирдсон юм болвуу? Эсвэл өвчин юм болвуу? Дэлгэрэнгүй…
-Одоогоор ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч дөрвөн эх амаржиж, 10 хүн нас баржээ-
Онигоо ч гэхэд хаашаа юм бэ. Саяхан даа, саяхан. Хөдөөгийн эмийн санд бэлгэвч огт борлохгүй байхаар нь эмийн санч арга сэдэж, бэлгэвчнүүдээ үлээгээд тавьчихаж. Гэтэл хүүхдүүд бөмбөлөг гэж андуураад бүгдийг нь худалдаад авчихсан тухай инээх, эмгэнэх аль нь боловч сонстож байв. Ёстой л “Хотынхон ДОХ гэдгээ дээгүүрээ хуваагаад идчихдэг юм байна” гэх ойлголтоороо саяхныг хүртэл явж ирлээ. Харин өдгөө ийм хэнэггүй байдлаа хариуцлагаар солихгүй бол ДОХ-ын аюул өнөөдөр таны хаалгыг тогшиж, маргааш хөршийнд тань “зочлоход” бэлэн байна.
1992 онд ХДХВ-ын анхны тохиолдол бүртгэгдэж байсан бол өнөөдөр халдвар тээгч 79-д хүрсэн нь аюул даллаж эхэллээ. Хүн ам багатай манай улс ДОХ-ын халдвар бага тархалттай орны нэгд багтдаг байсан ч сүүлийн жилүүдийн огцом өсөлт энэ үзүүлэлтийг баллуурдаж орхив. УИХ-аас ДОХ-той тэмцэх хууль гаргаж, жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг “ДОХ-ын эсрэг өдөр” болгосон ч нэмэр болсонгүй. ДОХ-оор өвчлөгчдийн тоо хуурай өвсний түймэр адил тархаж, ядуу буурай иргэд, биеэ үнэлэгчид, ижил хүйстэнтэйгээ явалдагчид, өмнөд хойд хөршийн хилийн боомт тус газрын ард иргэд, явуулын наймаачид ДОХ өвчний голомт болсон хэвээр байна. Өнгөрсөн онд нийт 13 хүн ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч болох нь батлагдсан бол энэ оны наймдугаар сарын байдлаар гэхэд халдвар тээгчийн тоо 17-д хүрсэн нь өвчний тархалт эрс нэмэгдсэнийг баталж байна. Дэлгэрэнгүй…
ХДХВ/ДОХ, Бэлгийн замаар дамжих халдвар гэхээр хүмүүс үүнийг нас биед хүрсэн хүмүүст л хүрдэг тэд л тусдаг өвчин мэт ойлгодог. Х-хүний (зөвхөн хүнээс халдварладаг гэсэн үг) Д-дархлал Х-хомсдол (Хүний дархлалын эсүүдийг устгадаг. Дархлалын хомсдол гэдэг нь хүний биеийн дархлалын тогтолцооны аливаа өвчнийг хамгаалах чадвар муудсаныг хэлнэ.) В-вирүс (Энэ өвчин у, вирүсээр үүсдэг бөгөөд энэ вирусийг төгс эмчилж чаддаггүй) Дэлгэрэнгүй…
Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргэе, би ингэж мэндлэх эрхгүй хүн болчихлоо би энэ хорвоогийн хамгийн муухай бэлгийн замийн халдварт өвчин тусчихлаа тэрийг заг хүйтэн гэдэг юм байна. Би та бүхэнд бүх үнэнээ л хэлэе. Би эмэгтэй 18 нас хүрсээн. Бага ангиасаа л 1 хөвгүүнтэй үерхсэн тэр надаас 3 насаар ах. Би түүнтэй л ганцхан дотно харьцаанд орж байсан гэтэл тэр надаас өөр хүнтэй согтуудаа унтаж байгаад энэ муухай өвчинг надад халдаачихсан тэгчээд намайг бас хардаад байгаа юмаа. Би ях вэ? Зарим хүмүүс энэ өвчинг бүрэн эдгэрдэггүй, байнга дахьдаг гэх юм? Би удахгүй гадаад явж сургуульд сурах гэж байгаа. Энэ бүхэн надад маш том хар толбо болж байна. Миний ирээдүйн үр хүүхэд мин намайг уучлаарай ээжийгээ ийм тэнэг байсанд уучлаарай, бас бүрэн бүтэн өсгөж өгсөн ээж аав мин уучлаарай. Охид ариун бол Төр ариун энэ үг үнэн би харин тийм байж чадсангүй ээ намайг үнэхээр уучлаарай би маш их харамсаж бас ичэж байна. Дэлгэрэнгүй…
Hi та бүхэнд мэнд хүргье. Би энд нэгэн найзийнхаа дүүд тохиолдсон явдлыг бичиж байна. Энэ түүхийг сайн мэдэх хүн учраас хүмүүст хүргэхийг хүссэн юм. Бүсгүй 1 залуутай учирчээ. Жирийн л хосууд танилцаад үерхээд хүүхэдтэй болж хамт амьдрахаар шийдэж эцэг эх нь ч хүлээн зөвшөөрч харин хурим найр хийж албан ёсоор батлуулаагүй байсан юм. Эхнэр авч эцэг болж байгаа хүүдээ аав ээж нь туслах гэж машин авч өгсөн байна. Түүгээрээ халтуур хийгээд хэдэн төгрөгтэй бол тэгээд цаашдаа залуу хүмүүс амьдрал босго гэж зөвлөсөн юм байх. Залуу халтуур хийж бүсгүй төрөх дөхөж 2-лаа болоод л байж. Эхнэрээ 7 сартайд нь өнгөний өвчин халдаасан байна. Халтуур хийж явахад нь 1 хүүхэн сууж гэртээ хүргүүлээд мөнгө байхгүй тул унтаад тулий гэсэнд үгээр нь болж тэр хүүхэнтэй ямар ч хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсноос болж урагт нь нөлөөлсөн байна. Төрөх болтлоо тэр юу ч мэдээгүй явж байгаад өдвөөд эмнэлэгт очиход нь үзлэгийн эмч маш их уурлаж балиар заваан хүүхэн чи даанч энэн амьтныг яаж байгаа юм энэ тэр гээд загнаад халдвартай тасаг гээч руу шилжүүлж. Тэгээд хүүхэд нь төрөхдөө саажилттай төрсөн байна. Дэлгэрэнгүй…
Сүүлийн өдрүүдэд манай улсад ХДХВ/ДОХ-ын тохиолдол хэд хэдээрээ бүртгэгдэж, нийт 78 хүн энэ өвчний вирусыг тээж яваа нь тодорхой боллоо. ХДХВ/ ДОХ-ын илрэл бүрийг харахад нийслэлээс хэдийнээ хальж, хөдөө орон нутагт эрчимтэй тархаж буй нь эрхгүй айдас зовнил төрүүлэх аж. Гэтэл хүн бүрт ийн санагддаггүй бололтой. Манайхан чинь угаасаа сонин дээрээ соохолзоод сониноо буухаар гоохолздог зантай хүмүүс юм болохоороо нэгэн үе амтай болгон ярьж айхтар сэрэмжлэнгүй байснаа сүүлдээ хамрын ханиадны чинээ тоож үзэхээ больжээ. Хааяахан сонин хэвлэлийн хуудасны эхний нүүрт ДОХ-ын төд дэх тохиолдол илэрлээ, тийм насны, ийм хүйсийн хүн байжээ гэж гардаг мэдээлэлд ч хэн хүнгүй цочирдохоо байж, мэргэжилтнүүд ч дэвэргэхээ байсан. Харин Монгол маань даанч цөөхөн хүн амтай. Дэлгэрэнгүй…
Өсвөр насныхны дотор ХДХВ-ийн халдвар эрс нэмэгдэж байгааг НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтнүүд онцолж, энэ үзүүлэлт Зүүн Европ, Төв Азид өндөр байгааг анхааруулжээ. Өсвөр насныхан хар тамхинд донтож, эмх замбараагүй бэлгийн хавьталд орох явдал их байгаа бол энэ чиглэлийн мэдээ, мэдээлэл сул байна гэсэн судалгааг мэргэжилтнүүд гаргасан байна. Дэлгэрэнгүй…
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвд өнгөрсөн долоо хоногт ДОХ-ын вирүсээр өвчилсөн дөрвөн хүн бүртгэгджээ. Дээрх тоог нэмбэл манайд одоо мэдэгдэж байгаагаар ДОХ-ын вирүс тээгч 78 боллоо. Дөрвөн тохиолдол зэрэг бүртгэгдсэн нь эмч нарыг түргэн авахуулсан байна.
Халдвар тээгчид 19-43 насных, гурав нь эрэгтэй, нэг нь эмэгтэй гэнэ. Тэдний нэг нь ижил хүйстэн бусад нь бэлгийн хэвийн амьдралтай, тодорхой ажилтай хүмүүс аж. Халдвартын эмч нар шинээр бүртгэгдсэн өвчтөнүүдэд өөр хавьтагч байсан эсэхийг тогтоохоор ажиллаж эхэлжээ. Дэлгэрэнгүй…
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвд өнгөрсөн долоо хоногт ДОХ-ын вирүсээр өвчилсөн 74 дэх тохиолдол бүртгэгджээ. Эх сурвалжийн мэдээлснээр халдвар тээгч 30 орчим насны, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэргүй, бэлгийн хэвийн амьдралтай нэгэн аж. Дэлгэрэнгүй…
Ойрд орал /аман/ секс болон animal sex, parasite-тай холбоотой захидлуудад хариу болгохыг хичээв. Орал сексээр дамждаг бэлгийн замын өвчинүүд. Дэлгэрэнгүй…
Сайн уу? Би та бүгдээс чин сэтгэлийн зөвлөгөө авах гэсэн юма өсвөр насных болоод ч тэрүү сонирхолдоо хөтлөгдөж өнөөх сексийн талаар бусдаас элдэв янзийн зүйл мэдэж түүнийг нь даган хийх хүсэл их төрх юмаа. Одоо би 17-той (онгон) найз хөвгүүнтэй саяхан би түүнийхээ төрсөн өдрөөр хамт хоносон юм л даа тэгээд бид 2 биеэ барьж дийлэлгүй нэг нэгэн рүүгээ тэмүүлж тэр эхлээд миний эрхтэнг үнсэн таалж дараа нь би өөрийн эрхгүй түүнийхээ нөгөөдөхийг хөхсөн (гэхдээ би анх удаа л эр хүний эрхтэнг хөхөж үзсэн тэр үед) манай найз хөвгүүний эртхэн маш их хөвчирч үрийн шингэн их ялгарсан байсан… Тэр үед би нөгөөдхийг нь хөхжил байлаа, дараа нь танай сайтыг олж уншаад их юм мэдлээ л дээ. Эр хүний үрийн шингэнээс ямар 1-н Б.З.Х.Өвчин авч болох уу? (Гэхдэ манай найз хөвгүүн хүнтэй бэлгийн харьцаанд орж үзээгүй болохоор ямар 1-н халдвар байхгүй гэж бодсон) Тэр үед бид 2 унтаагүй зөвхөн түүний эрхтэнг хөхсөнийг бодхоор л сүүлд нь буруу юм хийсэн юм шиг бодогдоод байх юм. Та бүхэн миний бичсэн зүйлийг уншаад ямар 1-н зөвлөгөө өгнө байхаа гэж найдаж байна… Дэлгэрэнгүй…
Сайн байцгаана уу? Та бүгдээсээ нэгэн чухал зүйл асуух гэсэн юм. Би энэ жил 18 настай. Саяхан анхныхаа шөнийг өнгөрүүлсэн. Жаахан харамсалтай юм болсон. Зүгээр л тохиолдлын харьцаа байсан. Мэдээж маш их харамссан. Гэхдээ тэрнээс илүү нэг зүйлд миний санаа их зовж байна. БЗХӨ ямар 4 замаар халддагийг би мэднэ. Дэлгэрэнгүй…