Сээгс өдөөн гатгалга ба бэлгийн дарамтад өртжихүй

pomallev_085

Бурхны олон шавь та бүхэний энэ өдрийн амгаланг айлтгаюу. Би бээр ариуслын зам мөрийг эргэлт буцалтгүй сонгон бодь мөрийн зэргийг олж хувилгаан хутагт болоход ганц хуруу л дутуу байна… Мөхөс хүн өөрийн үрийн сунгийн битаминлаг чанар хийгээд рид хувилгаан шидийн хүчийг нөөн гагц сэтгэлт бүсгүйдээ авшиг хүртээхээр бясалган суужихуй дор зарим нэгэн муу үйлт күмс сээгс өдөөн гатгалга хийн тэсэхүйеэ бэрх байгааг нуух юун. Энэхүү бүх цаг хугацаанд үрийн сунгаа хур их хуримтлуулан үрийн шингэний урсгал хэмээх нууц зэвсгийн эрдмийг боловсруулах зуур үнэр танар орж хуршсныг эс тооцуул бүх юм окей.  Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Хэрүүл уруултай ч нөхөрөө хүлээж хамт амьдрах уу?

88467388

Наймаг Ж гэдэг 30 настай. Нөхрөөсөө одоогоор амьдралын шаардлагаас болоод тусдаа байдаг. Бид 2 хөөрхөн хүүхэдтэй. Урьд нь хамт байхад ямар нэгэн байдлаар хэрүүл маргаан тасардаггүй байлаа. Харин байхгүй байхад нь 1 хэсэг хэрүүл маргаангүй сайхан байсан гэхдээ л үргэлж санадаг орой бүр ганцаарай орондоо уйлдаг. Миний нөхөрч үргэлж л санаж байна хүрээд ир хамт амьдраяа гэдэгч 2 хүүхдээ орхиод явж чадахгүй их удаан тус тусдаа байчлаа. Энэ удаан хугацаанд би 1 сайн залуутай танилцсан үргэлж надад туслаж дэмждэг нөхрөөсөө хүсээд байсан тэр хайр халамжийг надад үргэлж өгч байдаг юм. Гэтэл сүүлийн үед хамт амьдраяа гэх юм. Нөхрөө хаяад энэ хүнтэй амьдрана гэдэг тийм амархан гаргах шийдвэр биш байна. Би нөхөрөө үнэхээр их үгүйлж хүлээж байгаач хамт байхдаа ахиад л хэрүүл маргаан асуудалтай байна гэж бодхоор айх шиг болж байна. Би одоо яах ёстой вэ? Хэрүүл уруултай ч нөхөрөө хүлээж хамт амьдрах уу? Эсвэл энэ сайн залуутай амьдрах уу? Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Зовиуртай болохоор заримдаа бүр уйлтал өвдөх юм

88512811

HI сайн байцгаан уу. Би энэ сайтыг байнга уншдаг маш их таалагддаг сургамжтай авууштай зөвлөгөө санаа оноо ихтэй. Энэ удаад би өөртөө тохиолдоод байгаа зүйлдээ та бүхнээс туслалцаа авах гэсэн юм л даа. Надад нэг зовиур илрээд хэдэн сар болж байна. Учир нь сарын тэмдэг ирэх бүрд бэлэг эрхтэн маань маш зовиуртай хатгаж өвдөх юмаа заримдаа сууж ч болохгүй хэцүү байна. Урд нь ийм тохиолдол гарч байгаагүй л дээ. Миний энэ асуултанд хүүхнүүд минь мэддэг сонссон зүйлээсээ хуваалцаж туслаарай. Нөхөр маань монголд байдаг би бэлгийн харьцаанд хамгийн сүүлд нөхөртэйгээ монголоос гарахдаа л орсон. Энэ бүх хугацаанд хааяа маш ихээр түүнийгээ хүссэн үедээ гар хангалга хийдэг, Би түүндээ маш их хайртай л даа. Бид гэрлээд 14 жил болох гэж байгаа 2 хүүхэдтэй Надад туслаач маш зовиуртай болохоор заримдаа бүр уйлтал өвдөх юм. Хавдартай болвол ингэж өвддөг болов уу. Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Жирэмслэхээс сэргийлэх арга, хэрэгсэл /1/

1259214_c99810b6

МЭС ЗАСЛЫН АРГА

Эрэгтэй хүний үрийн суваг, эмэгтэй хүний умайн гуурсан хоолойг боох мэс засал нь ЖСАХ-ийн нэг болдог. Ийм мэс ажилбарыг сайн дурын үндсэн дээр хийдэг бөгөөд үндсэндээ дахин үр тогтох боломжгүй болгодог байна. Энэ арга нь дахин хүүхэд төрүүлэхгүй гэж хатуу шийдсэн хүмүүст л тохиромжтой. Нэгэнт ийм мэс засал хийлгэчихсэн тохиолдолд үр тогтоох (жирэмслүүлэх) эсвэл тогтох (жирэмслэх) чадварыг сэргээх боломж төдийлэн баталгаатай биш байдаг. Манай улсын хувьд эрэгтэй хүний үрийн сувгийг боох аргыг бараг хэрэглэдэггүй гэж хэлж болно. Харин эмэгтэйн умайн гуурсан хоолойг кесар хагалгаа хийлгэх, эсвэл эмэгтэйчүүдийн өвчний улмаас мэс засал хийлгэх үед л хосуудын шийдвэрийг үндэслэн хийдэг ажээ. Манай улсад нийт эмэгтэйчүүдийн 2.3 хувь нь умайн гуурсан хоолойгоо боолгосон байна.  Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Эмэгтэйчүүдийн цэвэршилт

85571595

Биологийн өөрчлөлт. Цэвэршилт нь 45-60 нас орчимд эхэлж, 15-20 жил үргэлжилдэг байна. Цэвэршсэнээр эмэгтэйчүүдийн өндгөвчийн үйл ажиллагаа буурна. Бусад эрхтэн тогтолцоонд ч зарим нэг өөрчлөлт илэрнэ. Эмнэлгийн практикт менопауз гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Энэ нь биений юм зогсох, ирэхээ болих гэсэн санааг багтааж байдаг. Дунджаар 50 нас орчимд хоёр жил гаруй үргэлжлэх эхлэл үе гэж байдаг. Хэвийн нөхцөлд 40-60 насанд цэвэршилт явагддаг ажээ.  Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Дахиад л нөгөө архи тамхитай хэрүүлтэй орчин…

88046149

Бүгдэнд нь энэ өдрийн мэнд? Би одоо 24-тэй. Нэг хувийн компанид нябо хийдэг. Найз залуутайгаа нийлээд жил таван сар болж байна. Одоо 5 сартай жирэмсэн. Гэтэл бид 2 одоо салах дээрээ тулаад байж байна. Учир нь би хадмындаа амьдараад бараг жил болж байна гэвч надад хадам аав ээж ах эгч гээд л ер нь бүгд таалагдахгүй юмаа. Аав ээж ах гурав нь ээлжилээд л архи ууна уухаараа хоорондоо хэрэлдэнэ тэгээд л тамхи татацгаана ёоё надад энэ бүхэн ерөөсөө таалагдахгүй байна. Эхэндээ хоорондоо л хэрэлддэг байсан одоо бүр яваандаа намайг оролцуулдаг болсон. Тэгээд би нөхрийгөө тусдаа гараад хамт байя гэхээр айлын отгон хүү гээд гарах аймар дургүй. Дандаа л ээж аав гээд хэцүү юмаа. Ээж нь одоо 30-тай нэг хүү, манай нөхөр 2 луу байнга утасдаастай хаана явж байна юу хийж байна гээд л. Гол нь манай нөхөр эхнэр хүүхэдтэй өөрийн гэсэн амьдралтай болсоноо ухаарахгүй юмаа би тэднийд байх нь надад үнэндээ дарамттай байна. Би өдөр бүр уурлаж бухимддаг миний ирээдүй хүүхэд минь яахуу гээд л. Энэ чигээрээ салаад амьдаръя гэхээр хүүхэдээ бодоод байх юм угаасаа авхуулах тухай бодоогүй гаргана гэж бодож байгаа. Эргээд нөхөртэйгөө нийлэхээр дахиад л нөгөө архи тамхитай хэрүүлтэй гэрт нь очно. Би яах вээ? Уг нь бид 2 бие биендээ хайртай… Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Онгон охины тухай дуу юм уу даа

nomin

Ер нь дуучин Номин их аятайхан хөөрхөн дуу дуулдаг охин юм шигээ Анх Хаянаатай хамт Бодол гээд бас дуу дуулж эхэлсэнээсээ л таалагдаж эхэлсэн. Их гоё өвөрмөц хоолойтой чадалтай бүсгүй шиг санагддагийн. Эртээд нэг дууг нь сонсож суухуй дор хальт ийм үгс чих дэлсээд авлаа. Энэ одоо ямар утгатай яг юуны тухай дуу юм болоо… Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Нууц амраг

87242123

Нэгэн хувийн компанид ажилладаг миний бие бээр ганц бие, ажил гэр хоёрын хооронд амьдралыг чөлөө зав муутайхан ч юм шиг хэтэрхий их завтай ч юм шиг өнгөрөөдөг нэгэн. нэгэн өдөр манай ажилд шинээр нэгэн залуу бидэнтэй хамтран зүтгэхээр боллоо. Бид энгийн л нэг ажил хэргийн хамтрагчид байлаа. тэр эхнэр хүүхэдтэй харин би ганц бие. Сүүлийн үед тэр намайг өдөж эхлэх болов. би ч эхэндээ бодсон юмгүй л…. Гэвч эмэгтэй хүн гэдэг өөрийн эрхгүй хүнд татагддаг юм байна. Хүний юм амттай гэж үг ч байдаг байхаа. Хааяа ажил тараад намайг гэрт хүргэж өгдөг болов. Нэгэн удаа ажлынхантайгаа жоохон ууцгааж тэр намайг гэрт хүргэж өгөхөөр болж бид 2 такси барьж манай гэрийн гадаа буув. Тэр намайг тэврэн бид 2 яг л залуу хосууд шиг шивнэлдэн зогсов. Тэр мөчид надад энхрийлүүлмээр эрхэлмээр улам бүр хүчтэй тэврүүлмээр хязгааргүй их шунал тачаал төрөн түүний мөрөнд хацраа наан алгуурханаар толгойгоо өргөн инсэлцэж эхлэв. Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Амьдрал

82838862

Би амьдралаас үнэнийг ухаанийг хайсан жирийн нэг эмэгтэй. Хэн ч харсан 2 сайхан хүү, сайхан ажил мэргэжил, даруухан төрхөндөө таарсан эмэгтэйлэг ертөнц надад бий. Өөрөөсөө хүртэл өөрийгөө хайрлаж харамлаж явсаар нөхөртөө анхны бүхнээ зориулж амьдралын төлөө 10жил зүтгэж, хажуугаар нь 2 сайхан хүүгээ гаргаж, гадаадад эрдмийн зэрэг хөөж амьдралд үнэхээр зүтгэсэн санагддаг юм. 2 дахь хүүгээ гэдсэнд байх үед нөхөр маань өөр хэн нэгэнтэй учир ургуулж эхэлсэн байсан. Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Хайрын үнэ цэнэ хүн хүний хувьд өөр бололтой…

82723811

Сайн байна уу. Би уг нь өөрийн гэсэн үзэл бодолтой хүмүүсийг даган баясаж хүмүүсийнхээр амьдралаа шийдэхийг хүсдэггүй хүн. Тиймдээ ч залуу насаа сурч боловсруулж өөрийгөө сайхан хөгжүүлээд сайхан хайртай учирч сайхан амьдарна гэж бодож тэрнийхээ төлөө бүх зүйлээ л зориулж ирсэн. Тиймдээ ч ид залуу байхдаа охидууд залуустай шоудаж болзож байхад намайг гуйдаг залуус байсан ч би хичээлээ сонгож хэлээ л үзэхийг илүүд үздэг цаг нь болохоор сайхан хайрыг өөрөө олоод сайхан хайртай учирч тэрнийхээ төлөө бүхнээ өгнө гэж бодож фэн болон эрчүүдтэй болзоход цаг гаргахгүй анхныхаа хайрыг хүртэл гомдоосон юм байна эргээд харахаар. Сургуулиа гадаадад төгсөж ирээд сайн ажилд орсон ч шударга хөдөлмөрлөөд ч хүссэн мөрөөдлийн зүйлээ бүтээхэд монголд хунийг үнэлэх үнэлэмж нь үнэхээр өөр юм бна. Танил эсбэл нууц амраг болбол бараг хүссэн мөрөөдөлдөө хүрэхэд амархан байсан гэхдээ би ийм замыг сонгох гэж залуу нас хүсэл мөрөөдөлдөө үнэнч яваагүй гэж бодоод л тиймэрхүү санлыг тооддоггүй байсан.  Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Би түүнийгээ алдмааргүй байна…

86527373

Уншигч бас зөвлөгч нартаа энэ өдрийн мэнд хүргье. Би энэ сайтыг саяхнаас уншдаг болсон юм. Бид бие биедээ хэлж чадахгүй ах эгчдээ хэлж чадахгүй найз нөхөддөө хэлж чадхгүй дотроо шаналаад бодоод яахаа мэдэхгүй тийм үе зөндөө байдаг шүү дээ. Надад ийм л юм тохиолдоод байна. Залуусаа надад үнэн сэтгэлээсээ хандаарай. Миний хайртай залуу Солонгос яваад 4 жил болж байна. Бид танилцанаас хойш 6 жил өнгөрчээ. Бид танилцаад бие биедээ ухаангүй дурлаж. Эхний 2 жил бид бие биедээ ухаангүй хайртай байж би түүнгүйгээр тэр минь надгүйгээр амьдарч чадахгүй юм шиг санагдаж, мөрөөдөж цаг тутамд утсаар ярьж үнэхээр сайхан байсан. 2 жилийн дараа тэр минь солонгос явсан юм. Бид өдөр бүр утсаар ярьж бас нэтээр чааталж ямар их бие биенээ санаж байгаа ярьж заримдаа уйлдаг байлаа. Тэрнийгэ хурдан ирээсэй гэж хүлээсээр байтал нэг мэдэхэд 4 жил өнгөрчээ. 4 жил хүлээх хугацаанд би түүндээ үнэнч байж өөр эр хүмүүс танилцая гэсэн уулздаггүй найз нөхөдтэйгээ ч шоудаггүй байлаа. Яагаад гэвэл би түүнийхээ санааг зовоохыг хүсээгүй юм. Тэр минь ч надтай өдөр бүр ярьж чааталж ажлын төлөө л явж байгаагаа ярьдаг байлаа. Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Хуудас 14 -с 1 12345»...Сүүлийн »