Энэ хүн засрахгүй байх тийм уу? /2/

002.tif

Сайн байна у? Би урьд нь энэ хүн засрах болов уу гээд асууж байсан бүсгүй байнаа. Та нарийн санал сэтгэгдэлд бүгдэд нь маш их баярлалаа бүгд үнэн сэтгэлээсээ байсанд маш их баярласан. Харин би шал өөр шийд гаргасан. Түүнд дахиж надад ганц удаа гар хүрэх юм бол надаас болон хүүхдээсээ ямарч асуудалгүй салахад бэлэн гэж бичүүлэн нотариатаар батлуулан авсан (өмгөөлөгчийн зөвлөсөний дагуу). Түүнээс хойш тэр хайлсан тугал шиг гадуур явж тоглосонгүй, зодож занчсангуй сар гаран боллоо. Гэхдээ үнэндээ би тэрнийг хэзээ ч засарсан гэж бодохгүй байна л даа. Бид 2-н амьдрал нэг л хэн нь хэнийгээ дийлэх вэ? гэдэг тоглоом шиг болж хувирлаа. Би түүнийг яагаад ч юм тэр аймар харцнаас хойш хайрлая гээд ч хайрлаж чадахгүй юм магадгүй ганцаараа үлдэх бодол, болох тусам нөхөрөө бодохоор уур хүрэх юм. Харин тэр ажилгүй мөнгөгүй, бас машиныг нь би сая зарчихсан болохоор л ингэж гэртээ сууж байгаадаа гэж бодохоор инээд ч хүрэх шиг. Магадгүй та нар тэгээд яагаад хамт байна вэ гэж асуух байх л даа. Би урьд нь өөр нэг хүний сэдэвт зөвлөгөө өгсөнийг уншиж байсан юм. Тэнд эмэгтэй хүн өөрийгөө л дээд цэгт нь авч яваад нөхөрийгөө хүүхдийх нь эцэг гэсэн байр суурьд л үлдээ гэж. Би тэгэхээр шийдээд тийм алхам хийж байна. Тэр тусам нөхөр өрөвдөмөөр арчаагүй санагдах юм. Бас магадгүй би нэг зүйл ухаарлаа эрэгтэй хүн эхнэрээ өөрөөс нь ухаантай байхыг тэвчиж чаддагүй байхаа намайг анх жирэмсэн ямарч арчааагүй байхад ийм хүн байгаагүй юм даа гайгүй халамжтай элдэв зангүй байсан харин сүүлийн үед би ажил хийгээд дээрээс нь хувийн юм хийгээд ирэхээр бүр галзуурах гэж байгаа юм шиг болсон юм байнаа гэж одоо дүгнэж байна. Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Миний энэ юу ч мэдрэхгүй байгаа нь өвчин үү эсвэл…?

090353668fec1361fd28f825f0c10ba4

Hi, юуны өмнө миний захидлыг уншиж байгаа та бүхэнд бүгдэнд нь маш их баярлалаа гэж хэлмээр байна. Бас тэнэг юм бичсэн байвал хүлцэл өчье. Би 19 настай, эмэгтэй. Энд захидал бичих болсон шалтгаан маань юу вэ гэхээр өнөөдөр би анх удаагаа гар хангалга хийж үзэх гэж оролдсон юм л даа. Гэтэл бүр бүтэлгүйтээд зогсохгүй өөрийгөө тун хэцүү байдалд оруулчихаад байна. Би өмнө нь хэнтэй ч унтаж үзээгүй. Тэгээд ойрдоо сексийн талаар их сонирхох болж энэ сайтын байнгын уншигч шахуу болсон. Тэгээд эмэгтэй хүн гар хангалга хийснээр өөрөө өөрийгөө таньж мэднэ, ингэснээр тавьж чаддаггүй байх зовлонгоос ангижирдаг гэсэн ойлголттойгоор өнөөдөр энэ туршилтаа хэрэгжүүлж үзэхээр шийдсэн юмаа. Тэгээд ванндаа ус дүүргэж байгаад орлоо. Эхлээд G цэг байрладаг гэх хэлүүгээр зөөлөн оролдоод үзлээ. Ямар ч гоё зүйл мэдрэгдсэнгүй. Тэгэхээр нь дунд хуруугаа бэлэг эрхтэнлүүгээ хийгээд ийш тийш нь хөдөлгөөд нэлээд оролдлоо. Миний дотор л нэг юм хөдлөөд байгаагаас өөр гоё сайхан юм мэдрэгдсэнгүй. \хүмүүсийн яриад байдаг зүйрлэшгүй сайхан мэдрэмж\ Тэгээд л би бүтэхгүй юм байна гээд гараад ирсэн. Бодох тусам үнэхээр их санаа зовж байна. Арай би ийм залуугаараа бэлгийн сулралд орчихсон юм биш биз дээ. Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Ээжээ гэхүү, эхнэр хүүхдээ гэх үү?

92544509

Надад зөвлөөч би их товч бичлээ. Би эхнэртгээ ханилаад 4 жил болж байна нэг охинтой 2 настай. Юу гэвэл манай эхнэр сүүлийн нэг жил манай ээжтэй амьдирч үнэхээр чадахгүй гээд манайхаас охиноо аваад явсан. Тэгээд би бас гэрээсээ эхнэр хүүхдээ дагаад нэг өрөө байр хөлсөж 1 жил амьдирлаа. Сүүлдээ би 2 өрөө байртай байж байр хөлсөлж суух хэцүү л боллоо. Тэгээд би эхнэр хүүхдээ гэхүү төрүүлж өсгөсөн ээжээ гэхүү… Хэцүү байдалд ороод байнаа. Би улаан цайм ээжээ та яв гэж чадахгүй… Шууд үхээд өг гэсэнтээ адил сонсогдоно. Би яахуу найзуудаа зөвөлж өгч туслаач. Би эхнэртээ дэндүү их хайртай… Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Монгол гэр бүлийн үнэ цэнийг хэнээс нэхэх вэ?

_MG_0374

Миний мэдэх бүх л хүн “Гадагшаа л гарч амьдармаар байна” гэсэн чин хүсэлтэй явдаг. Учир нь Монголд монгол хүн ямар ч үнэгүй учраас тэр. Төрийн болон хувийн зардлаар гадаадад мэргэжил эзэмшээд ирсэн залууст ч олигтой цалинтай ажил олддоггүй. Хэчнээн мэдлэг чадвартай ч монгол ажилчин гадаад мэргэжилтнээс, хятад барилгачнаас хэд дахин багаар үнэлэгддэг жишиг зөвхөн манайд л бий. Гэтэл дэлхийн аль ч улсад Монголчууд мэдлэг чадвараараа гайхагдаж байна. Тиймээс мянга мянган монгол залуус амьдралын эрхээр хилийн дээс алхсаар арваад жилийг үджээ. Үр дүнд нь мөнгөтэй болж амьдрал нь дээшлэх ч түүнээс амин чухал үнэ цэнэтэй гэр бүлээ алдаж байгаа жишээ дэндүү олон. Интернэтэд тавигдсан зарим захидал, сэтгэгдлийг хүргэе. Хэдхэн халтар төгрөгний золиосонд сүйрч буй монгол гэр бүлийн үнэ цэнийг хэнээс нэхэх вэ?

ДУРЛАХГҮЙГЭЭР ҮНСЭЛЦЭЖ, ГЭРЛЭХГҮЙГЭЭР СЕКСДЭНЭ

Бие хол бол сэтгэл хол гэдэг. Хосоор амьдрах жамтай хорвоогийн хуулийг зөрчиж, гэр бүлдээ үнэнч байх гэж олон жил хүйтэн хөнжилд, хөлөө тэвэрч хэвтэнэ гэдэг амаргүй даваа. Гэхдээ хамтдаа амьдрах, утга учир гэр бүлийн үнэ цэнээ үгүй хийсэн хүмүүс бусдын аз жаргал, амьдрал дундуур ордог юм уу гэж бодогддог. Энэ бол Монголын, бидний эмгэнэл болжээ.
Зочин:
“…Эхнэр, хүүхдийнхээ төлөө л энд таван жил морь, нохой мэт ажиллалаа. Энэ бүхнийг туулж гараад Монголдоо сайхан амьдарна гэсэн бодол минь тэр мэдээг сонсох өдрийг хүртэл намайг хурцалж байсан юм. Таван жил гэртээ очоогүй, эхнэрийнхээ барааг хараагүй атал бага хүүхэд маань хоёр нас хүрч байгааг сонсоно гэдэг нартай өдөр аянга буух шиг болсон доо…”
Зочин:
“…Манай эхнэр дөрвөн жилийн өмнө англи явсан. Би дөрвөн настай хүүгээ хараад үлдсэн юм. Гэтэл хоёр жил болоод л эхнэр маань утсаа авах нь багасаад, худлаа яриад байгаа нь мэдэгдэж эхэлсэн. Азаар Англи явах ажил гарч эхнэр дээрээ очтол нэг хар залуутай хэвтэж байсан даа. Одоо надад хэн нэгэн бүсгүйтэй дахин амьдралаа холбож, гэр бүлийн жаргал амсах ямар ч итгэл, сонирхол алга. Нэгэнт л амьдрал босгосон бол эхнэр, нөхөр хамт л байх ёстой юм байна гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон ч нэгэнт оройтжээ.
Зочин:
“…Бие биедээ хэчнээн хайртай ч эхнэрээсээ удаан хугацаагаар хол байна гэдэг хэцүү юм билээ. Би эхнэртээ хайртай. Гэхдээ хүнд ажлын стресс, ганцаардсан бие сэтгэлээ сэргээхийн тулд сардаа 1-2 удаа “ягааны гудамж”-д очдог юм даа…”

ОРОН ГЭРТЭЙ БОЛОХ УУ, ГЭР БҮЛЭЭ САЛГАХ УУ?

Хадмындаа юм уу, хөлсний байранд амьдрахын зовлонг амсаагүй хүн Монголд байхгүй биз. Өөрийн гэсэн орон гэртэй болох гэж явсан тэд эргэж ирэхдээ амьдрал нь ингэж өөрч-лөгдөнө гэж бодоогүй нь мэдээж. Германд аавуудыг гэрт нь илүү олон цагаар байлгахын тулд ажлын цагийг нь богиносгох тухай яригдаж байхад манайд харин эсрэгээрээ. Нө-хөргүй хүүхнүүд өрх толгойлон амьдарч, аавгүй хүүхдүүд өдрөөс өдөрт олширсоор.
Зочин:
“…Онгоцны буудал дээр байсан бүх хүн намайг өрөвдсөн харцаар харж байсныг би сайн санадаг. Учир нь би таван настай охиноо хөтлөөд, томоо гэдэстэй, нүдэндээ нулимстай нөхрөө Солонгос руу үдсэн. Гэхдээ бид хоёрын аль нь ч ирээдүйгээ баллах, хоёр хүүхдээ өнчрүүлэх алхам хийж байгаагаа мэдээгүй болохоор явах болсонд нь ямар их баярлаж байсан гээч. Нөхрөө явуулаад сарын дараа хүүгээ төрүүлж, нялх хүүхдээ асрах, охиноо халамжлах гээд өрх толгойлсон эмэгтэйн амьдралаар амьдарч эхэлсэн. Гэрээгээр явсан нөхөр маань үйлдвэрээ сольж, харласнаар олигтой ажил төрөл олдохгүй, цалин мөнгөө ч явуулах нь цөөрсөөр хүүгээ хоёр нас хүрэхэд архинд орсон, амьдралын ямар ч зорилго, идэвхгүй болсон хүн баригдаж ирсэн дээ. Ирээд ч бид гуравтай амьдраагүй. Би одоо хоёр хүүхдээ аавгүй өсгөж байгаадаа маш их харамсдаг. Хүний амьдралд хамгийн чухал нь элэг бүтэн амьдрал, эв найртай гэр бүл юм шүү…”
Зочин:
“…Манай нөхөр Солонгост гурван жил ажиллаж байна. Тэнд нэг эмэгтэйтэй хамтран амьдрах болсон юм билээ. Эхэндээ нуудаг байсан ч сүүлдээ үнэнээ хэлсэн л дээ. Эмэгтэй хүний халамжгүй бол хүний нутагт ажиллана гэдэг үнэхээр хэцүү, ойлгоорой гэж ярьсан нөхрөө би уучлах ёстой юм уу, эсвэл салах ёстой юм уу, бүү мэд. Өөрийн гэсэн орон гэртэй байсан бол, эндээ ажиллаад авах боломжтойсон бол бид хоёр юу гэж ийм байдалд орох вэ дээ гэж бодохоос энэ төр засгийг барьж байгаа хүмүүст дургүй хүрэх юм даа…”

ХҮҮХДЭЭ ХАРААГҮЙ ААВУУД, ААВЫГАА МАРТСАН ХҮҮХДҮҮД

Хүүхдийнхээ хүүхэд насыг мэдэхгүй, хөөрхөн үеийг нь харахгүй өнгөрүүлнэ гэдэг харамсалтай. Охин хүүхэд ааваараа, хөвгүүд ээжийгээ харан эсрэг хүйстэндээ хандах хандлага нь төлөвшдөг гэдэг. Гэтэл энэ олон мянган аав, ээжгүй өсч буй хүүхдүүд хэнийг харж хүмүүжиж байгаа бол. Нийгмийн эмзэг давхаргад шилжин, хагас өнчин болгон байж мөнгө олохоор явсан аав, ээжийнхээ тухай тэд юу боддог бол. “Ээж аав нь амьд буй хүн бүтэн аз жаргалтай, нэг нь үгүй бол тал аз жаргал үгүй болно, хоёулаа үгүй бол аз жаргал үүрд одмуй” гэж О.Дашбалбар агсан бичсэн байдаг. Гэтэл бид мөнх бусын хорвоогийн жа-маар бус мөнгө төгрөгийн төлөө үр хүүхдийнхээ аз жаргалыг хагасалж сууна.
Зочин:
“…Би хүүгээ зургаан настай байхад Солонгост ирсэн. Одоо том эр болсоон, дараа жил иргэний үнэмлэх гардах болчихож. Сүүлийн үед шөнө оройтож ирдэг, хатуухан үг хэлэхээр уурладаг болсон гэж ээж нь ярьж байна. Эндээс мөнгө явуулж, эхнэр маань хүүдээ аль өнгөтэй өөдтэйг өмсүүлж, амттай сайхныг өгч байгаа ч чангахан гараар барих эцгийн ухаан дутаж байх шиг. Тиймээс би ирэх жилээс харина. Тэр үед хүүдээ үг хэлэхэд “Та ямар надад хэрэгтэй үед хажууд байсан биш” гэвэл яана даа гэж бодож сууна даа…”
Зочин:
“…Би найзынхаа амьдралд тохиолдсон зүйлийг бичье. Найзын маань аав архичин болохоор ээж нь аргагүйн эрхэнд салж, байраа зараад Солонгос явсан. Найз маань хоёр эрэгтэй дүүтэйгээ эмээ, өвөөгийндөө үлдсэн. Тэр их сургуульд орж янз бүрийн хүүхдүүдтэй нийлж эхэлсэн. Юм бүхнийг сонирхож байдаг өсвөр насанд нь хэлж зөвлөх, харж хандах эцэг эх нь байхгүй болохоор буруу замаар явах болсонд би найзын хувьд харамсдаг. Гэр бүл салалт, эцэг эх нь үр хүүхдээсээ хол амьдарна гэдэг хамгийн буруу юм шигээ…”

АЛХААД ГАРСАН ХИЛЭЭРЭЭ ӨРГҮҮЛЭЭД ИРЭХ НЬ ЦӨӨНГҮЙ

Хэл соёл, ёс заншил, цаг агаар, хоол унд гээд бүх зүйлээрээ тэс ондоо Солонгост ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэнд, амь насанд санаа зовдог төрийн түшээ байдаг болов уу. Харин ч сайхан амьдрах хүслийг нь ашиглаж хэдэн мянгаар нь гадагшаа гаргана гэсэн амлалтаар гишүүн болдог гашуун үнэнийг сүүлийн гурван ч сонгуулиас харж болно. Харин эрүүл саруул, ид хийж бүтээх насандаа яваа залуус нь эргэж ирэхдээ өвчний үүр, хүний сэг, архичин болоод ирдэг нь тэдэнд бас хамаагүй.
Зочин:
“…Би энд төмрийн үйлдвэрт ажилладаг. Маш хүнд нөхцөлтэй л дөө. Тиймээс есөн сарын өмнөөс нүүрээр дүүрэн улаан гүвдрүү туурч, төмрийн хордлоготой болсон. Цалин нь арай ахуй болохоор ойрын хоёр жилдээ ажлаа сольж чадахгүй байхаа. Учир нь би Улаанбаатарт X хороололд хоёр өрөө орон сууц захиалчихсан. Зээлээ төлж дуусахаараа л өөр гайгүй ажил хайна даа. Тэр болтол энэ яр шарх минь гайгүй байгаасай л гэж бодож байна…”
Зочин:
“…Би Сөүлд барилга дээр ажилладаг. Жилийн өмнө найз маань барилга дээрээс унаж нас барсан. Уг нь найз маань таван жил болсон, удахгүй харих гэж байсан юм. Гэрийнхэн нь ирж цогцсыг нь авч явахыг харахад сэтгэл өмрөх шиг болсон. Эхнэр, хүүхдээ орхиод хүний нутагт цаг наргүй ажиллаж байгаад эцэст нь амиа алдсан монголчууд цөөнгүй байдаг. Мөн үйлдвэрийн хүнд нөхцөлөөс болоод гэмтэж бэртэх нь маш их. Ямар ч өвчингүй, эрүүл саруул ирсэн залуус нутагтаа очоод ямар ч ажил хийх чадваргүй болоод буцаж байна даа…”

ЗАЛУУ НАС, ЭРҮҮЛ МЭНД, АЗ ЖАРГАЛАА ЮУНД ЗОРИУЛААД БАЙНА ВЭ?

Үнэндээ бидэнд хэдэн ногоон цаас ийм их үнээр олдож байна. Харийн мөнгөн тэмдэгт монгол гэр бүлийн үнэ цэнийг үгүй хийсний жишээ үүгээр дуусахгүй. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг дээ. Харин улс орон оршин тогтнох гол нуруу болсон гэр бүлийн байдал монголд хэдийнэ ганхаж эхэлжээ. Гэр бүл гэдэг нь аав ээж, үр хүүхэд гэсэн бүтэцтэй байдаг бол одоогийн монголын гэр бүл аавтайгаа юм уу, ээжтэйгээ амьдардаг хүүхдүүдээс бүрдэх болсон.
Зочин:
“… Би долоон жил төмрийн хогон дунд уушгаа цоортол хор амьсгалж, биегүй болтлоо ажиллан олсон хэдэн төгрөгөө эхнэртээ явуулдаг байлаа. Нутаг буцах гээд хоног тоолж байтал миний хуруу хумсаа хуйхалж хураасан мөнгийг эхнэр маань аваад АНУ руу нэг залуу дагаад явсан байсан. Одоо надад нас, эрүүл бие, гэр бүл, мөнгө гээд юу ч үлдсэнгүй. Хэний төлөө, юуны тулд амьдарч байгаагаа ч ойлгохгүй байна…”
Зочин:
“…Би арваад жилийн өмнө нөхөртэйгөө хамт Солонгос руу ажиллахаар явсан. Тэнд хөөрхөн охинтой болсон. Харин жил гаруйн өмнө нөхрийн маань бие муудаж хоёулаа Монголд ирсэн. Харамсалтай нь нөхөр маань хориодхон хоноод өөд болсон доо. Бид хоёр солонгост байхдаа нөхрийнхөө төрсөн дүүд мөнгө явуулж хоёр өрөө байр авахуулсан юм. Гэтэл нөхрийн дүү нар ахынхаа авгай, төрсөн ганц охиноос нь байрыг нь авахаар улайран шүүхдэлцэж байна. Мөнгө олох гэж яваад ханиа алдчихаад ирсэн надад одоо нөхрийн минь амь насаар олдсон байр нь ч олдохгүй болж мэдэхээр байна. Амьдрал үнэхээр гашуун байх юм аа…”

Төгсгөл үг:
Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурж, 250 сая доллар өвөртлөхөөр болсон монголчууд бид цаашид баян амьдрах боломжтой тухай төр, засгийн тэргүүнүүд мэдэгдсэн. Тэгвэл сүүлийн 15 жилийн турш бие хаа, эрүүл мэнд, нас хүйсээрээ сонгогдон яваад, хүний нут-гийн хамгийн хэцүү, хүнд, бохир ажлыг хийж, гэр бүлээ тэжээж буй залуусаа эх оронд нь авчрахсан. Хүн бүрт “Эх орны хишиг” тараана гэж тоо бодож суухаар үр хүүхэд, хань ижлээсээ хол аз жаргал, эрүүл мэндээрээ дэнчин тавьж Хангуг үндэстний дунд ажиллаж, амьдарч буй 30 гаруй мянган Монголчуудаа эх орондоо ажиллаж, амьдрах боломжийг бий болгох юмсан. Харийг зорьж буй залуусын цувааг зогсоож, тэднийг эх нутагтаа харьж ирэх бодлогыг төр, засгаас дорвитойхон авахгүй бол монгол хүний үнэ цэнэ, монгол гэр бүлийн үнэ цэнэ, Монгол Улсын тусгаар тогтнолч үнэгүйдэж мэдэхээр байна

Zuuniimedee.mn

Post to Twitter

Болдогсон бол чонын шөрмөс шатааж…

87142542

Сайн байцгаана уу эрхэм уншигчид аа. Та бүгдийн амрыг эрэн мэндчилье. Та бүхэн хулгайд эд зүйлээ алдаж нэг бус удаа үзсэн л биз дээ. Тиймээс хулгайд өртсөний дараа сэтгэл хэрхэн харанхуйлж, элдвийн хардалт төрдгийг мэдэх байхаа. Өчигдөрхөн зүүж байсан ээмэг минь өнөөдөр алга болчихлоо. Гайхаад учрыг нь олсонгүй. Би хувцас хунартаа тийм цэгцтэй байдаггүй ч гэлээ үнэт эдлэлээ харин тогтмол нэг газар хадгалж, тавьдаг. Урд өмнө өөрийн үнэт эдлэлээ гэрээсээ алдаж үзээгүй. Гэрээсээ гэдэг нь төрсөн гэр. Одоо би тусдаа гарчихсан. Нөхөр, түүний дүүтэй хамт амьдардаг. Тусдаа амьдардаг болсноос хойш энэ 1 жилийн хугацаанд миний бөгж, ээмэг одоо энэ гурав дахийг нь алга болгочихлоо. Сүүлдээ өөртөө ч итгэхээ байлаа. Би тэнд зүүж яваад хаячихав уу гээд л… Тэнэг хүн шиг эргэлзэж сууна. Яах аргагүй хийсэн хайрцаг, байсан газартаа байхгүй болохоор уур, дургүй хоёр зэрэг хүрээд байна. Ингээд юмаа ирж хайгаад олохгүй болохоор хүн л болсноос хойш хамт байгаа хүмүүсээс асууж лавлах нь зүйтэй биз дээ. Ингээд нөхрөөсөө асуутал шууд л: Чи л хаяа биз. Гэрт байхгүй бол гадуур яваад л хаясын байлгүй. Салан энэ тэр ч гэх шиг… Бүүр дургүй хүргэлээ. Өөрийг нь болон дүүг нь авчихлаа гэсэн шиг л өөрийгөө өмөөрөнгүй харьцтай хэлж байнаа. Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Найз залуугаа төгс байлгах гэж шаардах хэрэггүй

-524445867

Эмэгтэйчүүд хайртай хүндээ өндөр шаардлага тавьдаг. Тэр үнэнч, хариуцлагатай, ажилтай, ухаантай, халамжтай, овсгоотой, ер нь бүх сайн чанарын цогцолбор байх ёстой гэж үздэгээс хүүхнүүд бурууддаг. Өөрийн болон бусад хүний алдаа дутагдлыг уучилдаг хэрнээ хайртай хүнийхээ өчүүхэн төдий алдааг ч уучлах дургүй байдаг. Үүнээс болж хайртай хүмүусийн харьцаанд сэв суух, хагацаж салах асуудал ч элбэг тохиолддог. Тиймээс хожим нь шаналахгүйн тулд хайртай хүнтэйгээ харьцахдаа доорх энгийн дүрэм журмыг баримтлаарай. Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Бэлгийн хүчирхийлэл /6/

3327796_beded9d1

Болзооны үеийн хүчин

Судлаач Мэри Косс (Mary Koss) коллежийн эмэгтэй оюутны дунд судалгаа хийхэд хүчиндүүлсэн гэсэн оюутны 57 хувь нь  болзоонд явах үедээ хүчинд өртсөн гэжээ. Гэтэл тэдний ихэнх нь байнга болздог найздаа хүчиндүүлсэн байжээ. Болзооны  хүчин нь хүчингийн хэргүүдээс хамгийн түгээмэл нь бөгөөд их дээд сургууль, коллежийн оюутны дотуур байранд нэлээд тохиолддог байна. Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Эротик зураг

03

Шаргал үстэй хүүхнүүдэд дуртай залуустаа зориулаад нэг иймэрхүү хүүхний эротик зураг авалтуудыг орууллаа…

Дэлгэрэнгүй…

Post to Twitter

МЭДЭХ ЮМ АЛГА-3

84748581

Энэ өдрийн амгаланг айлтгая. Сэтгэгдэлүүдийг уншлаа. Та нарын бүгдийн чинь зөв гэж бодож байна. Хайртай гэж байснаа гэнэт уймраа хүн шиг болчихсон гэдэг маан. Болчихсон гэж хэлэх амархан, бодлоосоо арчих үнэхээр хэцүү юм байна. Гэхдээ хэлсэн үгнээсээ буцна гэж байгаа юм биш шүү. Нэгэнт хэлчихсэн болохоор Солонгос кино шиг эргэж буцаад байлтай биш тэгэх хүсэл алга. Намайг салий 2-уулаа энэ харьцаагаа дуусгая гэж хэлтэл тэр надад үнэхээр дургүйн хүрсэн үү үнэхээр үнэн байсан уу мэдэх юм алга БИ ЖИРЭМСЭН БИШ гэдэг байгаа би их гайхсан. Одоо цаг хугацаа бүхнийг харуулна. Би тэрэнтэй их ойр амьдардаг, тэрний талаар яагаад ч юм манай найзууд үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл өгдөг. Тэгэхээр хүүхдээ авахуулах гэж байгаа эсэх нь мэдэгдэх байх гэж найдаж байна. Хэрэв жирэмсэн бол шүү дээ. Өглөө болгон ажил дээрээ тааралдах үнэхээр хэцүү. Хөөрхөн царайн үргэлж нүдэнд харагдаад л. Би өөр ажилд орж байж сая нэг юм салах байх. Хараад ажаад байхад тэрэнд бас л хэцүү байх шиг. Ингэж л байж бид хоёрын аль аль нь өөрийнхөөрөө амьдрах байх. Гол нь тэвчээр… Энэ байдлыг минь эхнэр ойлгох шинж алга, арга байж уу дээ, тэрний надад уурлах бухимдах түмэн зөв, эхнэрт маан ямар ч буруу байхгүй. Миний тархи бодол санаа үнэхээр гашилсан байна. Эсвэл ээдсэн ч юм уу. Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Надад хайртай гэж хэлсэн

88467388

Би 27 настай. Миний бичлэгийг уншаад зарим хүмүүс намайг буруутгаж магадгүй,гэхдээ би цаашид яах ёстойгоо мэдэх гэсэн юм. Яг одоо миний толгой 369 градус эргэчээд байна. Би 24 настай байхдаа нэг залуутай танилцсан. Анх танилцахдаа надад эхнэртэй гэдгээ хэлээгүй боловч удалгүй эхнэр 1 хүүхэдтэй гэдгээ хэлсэн. Тийм болохоор би зайгаа бариад түүнээс хол байхыг маш их хичээсэн боловч бид хоёрын дунд дотно харилцаа үүссэн байсан учраас салж чадахгүй байсан. Би анх удаа тэр залуутай унтаж, бас түүнээс жирэмсэн болсон. Би тэрэнд жирэмсэн болсон тухайгаа хэлсэн боловч тэр авахуулах хэрэгтэй гэж хэлсэн. Би ч бас эхнэртэй, хүүхэдтэй хүний хүүхдийг төрүүлэх хэрэггүй гэж бодоод ганцхан найздаа хэлээд өөр хэнд ч хэлэлгүйгээр “аборт” гэдэг аймшигтай зүйлийг хийлгэсэн. Бүтэн жилийн турш миний бие өвдөж, сэтгэл санааны хувьд ч маш хэцүү, дахин би жирэмслэх болов уу?ганцаараа байсан ч хамаагүй би хүүхдээ төрүүлэх ёстой байсан юм болов уу гэсэн янз бүрийн бодол байнга төрдөг. Би тэрэнтэй дахиж хэзээ ч уулзахгүй, тэр байтгуай түүнийг үзэн ядах сэтгэл төрж байсан боловч би тэрэнтэй уулзсаар байсан. Үнэхээр би өөрөө ч мэдэлгүй ийм үйлдэл хийсэн. Энэ жилээс эхлээд би Малайз улсад суралцаж байгаа. Гэвч тэр надад байнга бодогдоод би ирээдүйгээ байнга тэр залуутай төсөөлөх болсон. Бас бид байнга холбоотой байдаг. Надад хайртай гэж хэлсэн, бас тэр эхнэртэйгээ их зөрчилдөөнтэй амьдардаг гэсэн. Би цаашдаа яг яах ёстойгоо сайн мэдэхгүй байна. Миний толгой үнэхээр эргээд байгаан болов уу. Хүмүүс чин сэтгэлээсээ зөвлөөч. Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Надад гарц олоход минь туслаач. Олны санаа оломгүй гэдэг дээ.

dv1022035

Сайн байцгаана уу, энэ сайтаас амьдралд хэрэгтэй олон зүйлийг уншиж, мэдэж авч байсан болохоор эргээд та бүхнээсээ санаа авахаар шийдээд хандаж байна. Надад гарц олоход минь туслаач. Олны санаа оломгүй гэдэг дээ. Би одоо 33 настай. Амьдралд анх хөл тавихдаа л 25 наснаасаа өмнө хүнтэй суухгүй, ажилд орж амжилттай ажиллаж байж гэр бүлээ зохионо гэсэн бодолтойгоор хүмүүстэй найзалж нөхөрлөн, боломгүй санагдвал амархаан салах төдийхнөөр харилцаж ирсэн. Яг л хүнтэй суух цаг гэж бодох үед шийдвэрээ гаргаад амьдралаа холбочих хүн таарахгүй байсаар. Би ямар амьдрал мөрөөдөж байсан гээч. Өглөө ажил руугаа, орой гэр рүүгээ яарахын аз жаргалыг мэдэрч, тогтвортой, үнэнч, гэр бүлийнхээ төлөө бүхнээ зориулах сэтгэл. Нэгэнт суусан л бол салж үр хүүхэддээ хагацал үзүүлэхгүй байх ухамсар гээд л их л ёс ёмбогор, төр төмбөгөр шүү юм төсөөлөөд л. Гэтэл одоо миний байгаа байдал шал эсрэгээрээ. Яагаад тэр вэ? Дэлгэрэнгүй…

Post to Twitter

Хуудас 20 -с 1 12345»...Сүүлийн »