Би хэн бэ…

0833252bfbdaff5bdbc86b02f7210f25

Би хэн бэ… Ойрд миний толгойноос энэ гурван үг салахаа байлаа. Би одоо 30 настай. Саяхан эхнэрээсээ 8 жил хамт амьдарч байгаад саллаа. Охиныг минь өгөхгүй гэсэн.Тэр мини 4 настай, яг л дагина. Харин салсан шалтгаанаа бичиж төөрмөөргүй байна. Уг нь хүнд тохиох хэцүү мөч л байх ёстой байх. Гэвч би шаналж цөхрөхгүй юм. Ойр орчныхоо хэнийгч бодох хүсэлгүй юунд ч сонирхолгүй хүсэл тэмүүлэлгүй болчлоо. Гаднаас минь харахад сайхан  мэргэжилтэй, сайн нөхөдтэй ид залуугаараа яваа жирийн л нэг залуу байх. Одоо хийж байгаа үйлдэл, өнгөрөөж байгаа өдөр хоногууд зүгээр л зөнгөөрөө мэт. Өөрөө өөрийгөө танихаа байлаа эцэст нь. Энэ бүхэн та бүхэнд сонирхолгүй санагдаж л байгаа байх. Энэ сонин байдлаа танидаг хэн нэгэнтэй ярилцаж сэтгэлээ нээнэ гэхээр хүн болгон өөртөө ашигтай байдлаар сэтгэж намайг чин сэтгэлээсээ хүлээж авахгүй мэт санагдаад энэ сайтад захиа бичиж хүмүүсийн сэтгэгдэлийг сонсохыг хүслээ. Амьдрал гэдэг чинь ийм залхуутай уйтгартай юмуу хүмүүсээ. Архи ууж энэ бүхнийг улам хөөрөгдөж өөрийгөө сортуугаар зовоомооргүй санагдаад улам архинаас зугтаах юм уг нь. Аавийн минь хэлсэн шиг согтуугаар ямар нэг зүйлийг битгий шийдэж бай. Юмыг эрүүлээр сэтгэж бай гэж.

Хэн нэгэнд байгаа байдалдаа буруугаа чихэж биеэ хуурах амархан боловч та бүхэнд ийм сэтгэгдэл төрж өөрийгөө таних гэж хичээж байсан үе байсан уу. Амьдралаа эргээд харахад хэтэрхий энгийн сохроор өнгөрөөсөн мэт санагдах боллоо. Хүн болгоны хийдгийг хийж адилхан нийгмийн гишүүн,бүтээгдхүүн болж явахдаа их л зүйл үзлээ. Гэхдээ энэ бүхэн хэрэгтэй үедээ зогсож яагад ч юум одоо л нэг завтай болж байгаа юум шиг мэдрэгдэж байна. Хамгийн харамсалтай нь амьдралынхаа ийм оргил үедээ хэн гэдгээ мэдэхгүй гацах. Хаашаа тэмүүлэхээ мэдэхгүй ингэж хөрсөн мэт байх ямар хэцүү юм бэ.

cekc.mn дээр ирсэн захидал

Post to Twitter

Холбоотой нийтлэл:

  1. Оролдоод эхлэхээр миний бараг бөөлжис цутгах юм
  2. Удаан тавьдаг болооч гэлтэй нь биш…
  3. Ахиад л зовлонгоо давтах гэж байгаа биш байгаа…
  4. Нөхөр маань намайг доош хийж кайф авдаг юм шиг…
  5. Хүний хойд эх болно гэдэг!
  6. Өөрийгөө үнэхээр зүхэж байна
  7. Гол нь намайг Зулаа гэдэггүй…
  8. Өөрөө ийм зүйлийг хийчихлээ
  9. Би их хартай л даа
  10. Секс надад үнэхээр дутаж байна…



Дурын нийтлэл

  • c03_22412541Чилид болсон газар хөдлөлт /фото/
  • 84869675Дархлаа суларсанаас мөөгөнцөр үүсдэг
  • 0833ff4e86ba9c7c3627de94b083c0b6Бэлгийн амьдрал бол биеийн төдийгүй сэтгэл санааны ажил
  • 3173_1243244654_0Баггүй яриа...
  • 48 Сэтгэгдэл »

    1. Vote -1 Vote +1Gamshig
      Өгүүлсэн нь:

      Chi zygeer l gamshig baina. Uuriiguu tolind xaraad asuux asuultaa buruu gazar asuuchixaj dee. Exner xyyxdee avch yavj chadaxgyi arxi, xooson xiirxeld tolgoigoo medyylsen bol amaaraa shoroo ymxsen ch chi uuriiguu tanixgyi “bi xen be” gee l yavna.
      Er xyn er xyndee shuluun ygeeree bichlee shyy. Tolind exleed xar dyy min. Nyd ryygee sain xar, tegeed ch uuriiguu tanixgyi baival uuriiguu amid yxdel bolsond toots.

      comment-bottom
    2. -2 Vote -1 Vote +11
      Өгүүлсэн нь:

      (click to show comment)

      comment-bottom
    3. +2 Vote -1 Vote +1Eegii
      Өгүүлсэн нь:

      Дээрх 2 хүн яасан хатуугаар хэлнэ вээ . Заа та надаас ах юм байна . Миний бодлоор ер нь хүүхдээ өнчрүүлээд хэрэггүй дээ. Тийм дагина шиг амьтныг инээмсэглэлээр дүүрэн байлгах ёстой шүүдээ.

      comment-bottom
    4. +4 Vote -1 Vote +1bbb
      Өгүүлсэн нь:

      чамайг бид нар бур ч танихгуй ш дээ

      comment-bottom
    5. +2 Vote -1 Vote +1uuriiguu tanidaggui hund
      Өгүүлсэн нь:

      setgel zuichid l handah heregtei boljde setgel chin hoosrood bgaa chin setgetsiin neg gajigtai bolj bna gesn ug.uuruu uurteigee sain yariltsaad uuriiguu olohgui bol mergeljiin hundl handaj zasah heregtei dee.

      comment-bottom
    6. Vote -1 Vote +1saihan amidral
      Өгүүлсэн нь:

      хэн нэгэн сайн хунтэй танилцаад ямар нэгэы зуйлээ оорчлоод уз
      амидрал чин нэг хэвийн болчиж

      comment-bottom
    7. +3 Vote -1 Vote +1hhhh
      Өгүүлсэн нь:

      Хүний амьдралд иймэрхүү зүйл тохиолддог л юм байна лээ. Би ч гэсэн хүсэж мөрөөдөж байсан юм бүхэн замхран алга болоход би чухам юуны төлөө яах гэж амьдраад байнаа гэсэн асуултыг өөртөө тавьж хариултыг нь ололгүй өөрийгөө хангалттай удаан зовоосон.
      Одоо эргээд бодоход амьдралд шинэ шинэ боломжууд зөндөө байдаг, хамгийн гол нь нүдээ нээгээд эргэн тойрноо сайн гэгч нь харах хэрэгтэй юм байна лээ. Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээгээд, шинэ амьдрал руу тэмүүлэх эрч хүчийг олж авах хэрэгтэй. Шинэ найз нөхөдтэй болж, өөрийн амьдралд гарсан асуудлаа биш, харин өөрийн шинэ сонирхол, шинэ зан чанараа нээж, шинэ хүн болох хэрэгтэй юм байна лээ.
      30 нас бас ч залуу нас, чамд амьдралаа шинэчлэх боломж зөндөө байна. Амжилт хүсэе. Өөрийгөө битгий өрөвд, өөрийгөө хурцал.

      comment-bottom
    8. -4 Vote -1 Vote +1munkh
      Өгүүлсэн нь:

      (click to show comment)

      comment-bottom
    9. Vote -1 Vote +1Сэтгэл
      Өгүүлсэн нь:

      наадах чинь хаврын синдором. Охиноо орхих хэрэггүй.Бүгдыг өөр өнцөгөөс харах гээд үз дээ.

      comment-bottom
    10. -1 Vote -1 Vote +1sony
      Өгүүлсэн нь:

      (click to show comment)

      comment-bottom
    11. Vote -1 Vote +1max
      Өгүүлсэн нь:

      ter gamshig odoo yu bicheed bgan bee oilgoh yum alga.
      Za and mini bi ingej heleh bnadaa amidraliin zorilgogui bolson bol amidraliig hudulgugch huchgui bolson bol uuriinhuu muruudliig sana hun bolgon l muruudultei baidag shudee tegeed tuuniihee tuluu amidarah heregtei bi lav tegded udii hurtel uuriinhuu zurh setgeliig chagnaj zuvhun muruudliinhuu tuluu gj yvsaar l bna…Hervee odoo ymar neg yum bodogdohgui bgaa bol Bagadaa muruuddug baisan zuilee sana tegeed ter muruudluudee bieluuldee amjilt husie

      comment-bottom
    12. +2 Vote -1 Vote +1cj
      Өгүүлсэн нь:

      Банкны дэвтэртээ мөнгө сайн хураа.
      Мөнгөтэй хүнийг хэнч орихдоггүй юм.
      Мөнгө чинь хураагдах тусам амьдралд идвэхтэй болдын байнлээ. Аа тийм буян хийхдээ гар битгий татаж байгаарай.

      comment-bottom
    13. Vote -1 Vote +1muugii
      Өгүүлсэн нь:

      ymar ch bsan gutrah protsess yvagdaj bna tsag hugatsaa hamgiin sain em gej……heseg hol baij bgaad oiriin 5 jildee ehneree ergevel niileh beltgeltei bval zugeer bishuu ene hoorond ohintoigoo bainga uulzah sain aav bh heregtei…tsag hugatsaa ta 2 iig neg l medehed zuullusun bna…5 jiliin daraa asuudal shiidegdeh shinjgui bol dahin amidral shineer ehluulj bno,odoohondoo yun shine amidral gej bodogdovch hun gantsaaraa bna gedeg hamgiin muuhai zuil……..odoo zuvhun ajillah l heregtei …hend ch ym yund ch ym zoriulj mungu huraah l heregteidee ….zavgui tegeed l yvah heregtei …….setgelee sergeeh hen negentei uulzaj baij boliishdee ……uur hen negentei uulzdag blaa ch ehner chine ohinoo bodvol ergej niilj bno…..salchihsan bolohoor hundeer huleej avahgui …………minii l bodol ymdaa ….

      comment-bottom
    14. +4 Vote -1 Vote +1Taivan
      Өгүүлсэн нь:

      Зүгээр дээ найзаа. Амьдралд ийм үе тохиолддог юм. Чи хүсэл, шуналд автсан хүүхэд насаа орхиж байгаа л хэрэг юм. Харин ийм үе маш хариуцлагатай үе байдаг юм шүү. Энэ үедээ л чи цаашид сайхан амьдрах уу? эсвэл сэтгэлээр унаж архичин болох уу? гэдгээ шийднэ. Хүн болгон л хэзээ нэгэн цагт өөрөөсөө би хэн бэ гэж асуудаг. Өнгөрсөн амьдралаа цэгнэж үздэг. Ингэж өөрийгөө засаж, улам хүчирхэгжин амьдардаг. Хэрэв өөрийгөө цэгнэж үзэхгүй байгаад байвал чамд өөрийн тухай хуурмаг төсөөлөл бий болж, эцэстээ хоосон хийрхэлээр төгсөнө. Чинийхээс ихгүй ч, миний туршлагаас үзэхэд, монголчууд бид улам хурдсаж байнаа амьдралын хэмнэлд маш олноороо хөл алдацгааж байна. Бүгд л би хэн бэ гэдгээ ч бодож амжихгүйгээр яаран сандарч, улайран тэмцэлдэж байна. Зарим нь мөнгөний төлөө, албан тушаал, нэр хүндийн төлөө, зугаа цэнгэлийн төлөө, сексийн төлөө гээд л улайрцгаагаад л байна. Энэ их улайрсан тэмцэлд чи өөрийнхөө мөн чанарыг алдахад маш амархан байдаг. Өөрийн хүн чанар, шудрага сэтгэлийг бид хаа нэгтээ гээснээс л болоод өнөөдөр бүх хүмүүс болохгүй, бүтэхгүй байна гээд сууж байна. Иймээс бид хааяа ч гэсэн зогсоод өөрөө өөрөөсөө би хэн бэ гэж асууж байх хэрэгтэй байгаа юм. Би хэний амьдралаар тоглочихов? би хэний хоолийг булаагаад идчихэв? Тэр нь надад үнэхээр хэрэгтэй байсан уу? гээд л өөрөөсөө асуу асуу. Харин ч чи эрт ухаарч эхлэж байна. Чамд амжилт хүсье. :)

      comment-bottom
    15. +3 Vote -1 Vote +1wow
      Өгүүлсэн нь:

      duu huu
      hun bolgond tohioolddog zuil shuu. amdraliin hev mayag genet uurchluhud DEPRESSION gej neg aihtar um garch irdeg um.
      unuudur buh um haranhui met bolovch zag hugacaa gej hamgiin sain em baidag um.
      emchiin hunvd zuvluhud
      1. sain agaart gar
      2. sportoor sain hicheel, bur yadartlaa
      3. um unsh, tolgoigoo bainga yamar negen umaar sadaaruul
      2-3 sariin dotor uur hun bolnoo.
      HARIN ARHIAAR DUU HUU HEZEECH SETGELEE TAITGARUULJ BOLOHGUI SHUU, chinii daisan l chamd tiim zuvluguu ugnu shuu

      comment-bottom
    16. Vote -1 Vote +1сэтгэгдэл
      Өгүүлсэн нь:

      би ч бас сэтгэ тавгуй бнаа, их сайн хичээлтэй бясгалийн тов хаана байна надад тодорхой заах огооч. би бясалгалд явах гэсийм

      comment-bottom
    17. +4 Vote -1 Vote +1Xongorzul
      Өгүүлсэн нь:

      -Uhsendee uliij hevteed baigaan yavj ehner huuhdee argadaj avchiraach

      -muugaa medehgui ih gurgeruu esvel unhiagui yumuu, chi ooroo l amidralaa avrahgui hen chinii amidraliig avrah yum
      -chi baitugai chamaas zovson hun enuugeer delhiigeer duuren baina, ehner ohin 2 chine uhchihsen bol yaya gehev

      -getel ted chine amid seruun chamaig amidralaa avrahiig chine huleej, chamaig zasrahiig chine burhanaas huseed deree nortol uilj baigaa da

      -ehner chine gurger bol chi zoolon baih heregtei, olbiisen iim unhiagui er em geltgui yumnuudaas bolj hichneen huuhed onchirch baigaa boloo

      -odoo l chi amidralaa avrahgui bol ohin chine hoid etsgiin gart ami uregdene dee

      comment-bottom
    18. +7 Vote -1 Vote +1Xongorzul
      Өгүүлсэн нь:

      -gantshan oldoh ene amidrald margaash uheh met amidraach

      -uilj duulj salj sarnij hereldej chaddag bol bas zoruuleed ineej hohorch argadaj yanaglaj bas sur za

      -hun hunii amidral mongogui baij bolno harin ineed hoor hair enerel unselt ozolt, haluuhan yanaglalt, hairiin ugsiin unegui haramgui chuluudaj chaddag hun onoodor saihan amidrana

      -uriinhee toloo yug bol yug hiigeech, iii oshiglood unagaachmaar oortoo itgelgui esvel zalhuu amitan bai shuu chi

      -ene bichsen niitlel ed nar ni yun ch zalhuu yum yun ch ooriigoo neej chaddagguin

      -amid hun burt chamd tulgardag zovlon bur tohioldoj baigaa gagtshuu davan tuulj chadahgui bol chi chinii ohinii amidral orvongooroo ergeh bolno

      comment-bottom
    19. +1 Vote -1 Vote +1Jlo
      Өгүүлсэн нь:

      Xонгорзул хэлчижээ

      comment-bottom
    20. +1 Vote -1 Vote +1Edy
      Өгүүлсэн нь:

      Хонгорзул аймаар хэлжээ

      comment-bottom
    21. +1 Vote -1 Vote +1elle
      Өгүүлсэн нь:

      энэ хонгорзул нээрээ айхтар галзуу хүүхэн шүү.. сэнхэртэл хэлдэг байна ш дээ…муу хайр луугаа мэсэж бичий хэдий хуртэл тунирхаж суух вэ…

      comment-bottom
    22. +1 Vote -1 Vote +1Lonsdale
      Өгүүлсэн нь:

      заза хонгорзул бол голыг нь олоод хэлчиж нэмж бичээд яахав

      comment-bottom
    23. Vote -1 Vote +1Guy
      Өгүүлсэн нь:

      naad halit “shock”-iin baidlaas garaad harin arhind orov doo… Bi bsan bol sariin choloo avaad heereer yavah bailaa. Odoo daanch ovol yum daa.

      comment-bottom
    24. Vote -1 Vote +1mgl
      Өгүүлсэн нь:

      Завгуй сайн ажил.Наад асуудалд чини зовхон сэтгэлийн тэнхээ хэрэгтэй дээ залуу мини.

      comment-bottom
    25. +1 Vote -1 Vote +1MGL eregtei
      Өгүүлсэн нь:

      Xонгорзул ер нь зөв хэлжээ…

      comment-bottom
    26. -1 Vote -1 Vote +1erhemseg
      Өгүүлсэн нь:

      (click to show comment)

      comment-bottom
    27. Vote -1 Vote +1ezenhaan
      Өгүүлсэн нь:

      эхнэрийн чини 100 хуви буруу байсан ч болж өгвөл эргээд нийлээ.
      Хайран сайхан үр хүүхэд

      comment-bottom
    28. Vote -1 Vote +1Hairlahgvi bhiin argagvi
      Өгүүлсэн нь:

      Ohindo l sain aaw bolj amidar!

      comment-bottom
    29. Vote -1 Vote +1Hairlahgvi bhiin argagvi
      Өгүүлсэн нь:

      Bas zorilgotoi hvsel mo’roodoltoi bai. Vvni tuld o’oriigo sain tani. Chamd heseg hugatsaa l heregtei bga ym bnda,

      comment-bottom
    30. -1 Vote -1 Vote +1Hairlahgvi bhiin argagvi
      Өгүүлсэн нь:

      (click to show comment)

      comment-bottom
    31. -1 Vote -1 Vote +1Hairlahgvi bhiin argagvi
      Өгүүлсэн нь:

      (click to show comment)

      comment-bottom
    32. Vote -1 Vote +1t7
      Өгүүлсэн нь:

      Ажил бол чиний амьдралын хагас чинь шүү дээ. Чи өөрийгөө завгүй байлга, үүний тулд ажилдаа ихээхэн анхаарал тавьж, шинэ зүйл санаачилж, түүндээ анхаарлаа хандуулах замаар хэсэг хугацаа өнгөрөхөд хийсэн ажилдаа урамшин БИ БОЛ МАШ ЧАДВАРТАЙ, БАС ИРЭЭДҮЙТЭЙ УДИРДАГЧ БОЛОХ ХҮН гэсэн бодол өөрний эрхгүй төрнө дөө.

      comment-bottom
    33. Vote -1 Vote +1Eni
      Өгүүлсэн нь:

      За уучлаарай энэ Хонгорзул гэдэг эмэгтэй үнэндээ таалагдсангүй. Хүнд зөвлөх гэсэн ухаантай юм бол хэл бичиг, ярианы соёлтой бмаар юм. Бусадыг хүндэлдэггүй юм аа гэхэд өөрийгөө хүндэлж сураасай.Хэтэрхий мэдэмхийрч энд тэнд заагаад байгаа заалтууруудаа өөрөө нэг сайн уншаад үз гэж хэлмээр бна.
      Дээрх залууд хандаж хэлэхэд ийм байдалд хэн ч гэсэн орж болно оо. Би бодохдоо хүн мөнхийн эрэлд хатаж амидардаг.Би хэн бэ гэж асуух үе надад ч гэсэн бдаг. Голдуу энэ жинхэнэ өөрийнхөө ертөнцийг олж харахын эхлэл байдаг даа.
      Зарим хүмүүс бусдийн нүдээр өөрийгөө харж, нийгэмийн хүүхэлдэй болон амидарч бгаагаа мэдрэх ч үгүй явсаар насыг бардаг шүү дээ.
      30 нас гэдэг хүний амидралд том өөрчлөлт үе гэж бодож бна.
      Ганц 2 зөвлөгөө ийм үед хэрэг болж магадгуй.
      -Архи дарс бүү хэрэглэ, сэтгэлийн гутралд гүнзий оруулна.
      -Ганцаар хэтэрхий удаан байх, бас сөрөг мэдээлэлээс али болох хол байхийг хичээ.
      -Өөрийгөө шүүмжлэх, үзэн ядах зэрэг ни байдалыг бүүр дордуулахаас гадна,ямарч амидрах хүсэлгүй болгодог.
      -Бодол оо хянаж өөрчилж сур, али болохоор эерэг өөдрөг талаас ни бодож бай.
      -Үүрч дийлэхгүй ачаа бдаг бол бурханд , эсвэл хуви заяандаа даатгаж сур.Тиймээс л ийм олон лам, хуврага ,хийд, сүм бгаа шүү дээ.
      -Бусдад итгэж , бусадыг хайрлах энэрэх сэтгэлтэй бай, мөн бгаа юм бүхэндээ талархаж бай. Өглөгчид талархдаггуй хүний юм бүхэн хоосордог юм.
      Тэгээд хамгийн сүүлд хэлэхэд өөртөө итгэлтэй байж, өөрийгөө хайрлаж сур.
      Би гэдэг хүнийг ямар байхыг хүсэж байна сэтгэл дотороо бага багаар төсөөлөн бодож бий болго.Түүнийгээ БОДИТ-оор хэрэгжүүлээд үз, бага зэрэг амтыг ни аваад л чи цаг хугацаатай уралдаж амидрах болно доо.
      Тэгж чадсан үед чамд амидрал дэлхий ертөнц уйтгартай, залхуутай байх ни байтугай, харин ч хорвоод хүндтэй зочин болж ирдэг хүний нас, амидын жаргал эдлэхэд яасан богинохон юм бэ гэж бодох болно.
      Өөрт чини болон гэр бүлд чини аз жаргал сайн сайхныг хүсэе!

      comment-bottom
    34. -3 Vote -1 Vote +1Eni
      Өгүүлсэн нь:

      (click to show comment)

      comment-bottom
    35. +1 Vote -1 Vote +1teneg
      Өгүүлсэн нь:

      bi chamd hohi n gej helne,
      yagad salah bolsnoo helehgui bgaan
      chi aldaa gargasan chi amidralaa zuw awch chadaagui chi buruutai uchiraas ooriigoo hen be gedgiig medehgui ywj bgaan
      hiiheesee umnu bodoj bai.
      aldaa hiiheesee umnu
      ter daginaa bodoh yostoi bsan yum daa
      dara n ingeh muuhai

      comment-bottom
    36. Vote -1 Vote +1jaagi
      Өгүүлсэн нь:

      сайну. чамд энэ өдөрийн мэнд. амьдралд зөндөө л зовлон бэрхшээл тохиолдоно шүү дээ. тэр бүхэнд чи ингэж өөрийгөө хэн гэдэгээ мэдэхээ байгаад хүнд бэрхийг өөртөө хүндээр тусгаж аваад байвал чи нэг л өдөр амьдралийн өмнө сөхөрч буулт хийх болно. тиймээс одооноос эхлээд өөрийгөө зоригжуул амьдралаа утгатай сайхан байна гэж бод. бүх зүйл хүний сэтгэл, хүсэл зоригоор л болдог юм шүү дээ. өдий насандаа ингээд сууж байх нь маш буруу шүү. чамд ажил амидрал нас мэргэжил гээд л бүх зүйл байна. амьдрал цаана чинь дурайж байна. бүх зүйлийг сайн сайханаар бод. болно бүтнэ гэж бод. за тэгээд чамд амжилт.

      comment-bottom
    37. Vote -1 Vote +1teatime
      Өгүүлсэн нь:

      эхнэрээсээ эргэлт буцалтгүйгээр салсан юм бна гэж ойлголоо. амидралийн чин утга учир гэр бүл, болоод охин чин чамаас холдосн болхоор л чамд утгагүй юм шиг санагдаж бгаан бна. нэг бол хүлээн зөвшөөрөөд шинээр амидар, эсвэл гэр бүлээ буцааж олж авах.
      архинаас мэдээж хол бсан н дээр. аавийнхаа үгийг санаж яваа бол сайн бна.

      comment-bottom
    38. Vote -1 Vote +1ul medeh
      Өгүүлсэн нь:

      ямар ч хэцүү юм. гэхдээ чам шиг бас хүмүүс байдаг юм шүү. охиноо битгий орхи тэр чинь л амьдралын чинь ганц эрдэнэ ш дээ. Угаасаа охиноо хаяж чадахгүй юм чинь өөр хүнтэй учирсан ч өнгөрсөн амьдрал чинь саад болно. бас л хэцүү шүү. тм болохоор аль болох эхнэртэйгээ эвлэрэхийг бодоо. Чи явандаа сэтгэлийн зовлонгоо архиар гаргадаг болно. Аяндаа л тм болдог юм байна лээ. Тэгээд л амьдралд ямар ч зорилгогүй тэнэг юм шиг л амьдрана даа. Тийм болохоор ядаж өөртөө охиноо авч охиныхоо төлөө сайхан амьдараарай амжилт хүсье.

      comment-bottom
    39. Vote -1 Vote +1SOKO
      Өгүүлсэн нь:

      эхнэрээсээ ягаад салснаа бичээгүй болохооэ хэн гэдэг чин их бурэг бн шуу дээ.юу ч хэлж чадхгуй бн

      comment-bottom
    40. +1 Vote -1 Vote +1Hongorzuld
      Өгүүлсэн нь:

      Хонгор зулаа, бичсэн чин унэн таалагдлаа. Шударга бусгуй бнаа чи.Яг зөв хэлсээн энэ залуугийн талаар. Харин залуу чи өөрөө буруутай бол гэр булээсээ уучлалт гуйх чадвартай байх хэрэгтэй.Салсан шалтгаанаа бичихгуй байхыг бодоход чамд но байна.Суулрээд
      ханиа гомдоосноос гарцаагуй.Хэрэв тэгсэн бол хохь чинь л гэж хэлнээ.

      comment-bottom
    41. Vote -1 Vote +1zochin
      Өгүүлсэн нь:

      тэмц! эсвэл сөнө!таньд сонголт нь байгаа

      comment-bottom
    42. -1 Vote -1 Vote +1bird
      Өгүүлсэн нь:

      (click to show comment)

      comment-bottom
    43. +1 Vote -1 Vote +1korea-s
      Өгүүлсэн нь:

      -Xонгорзул гоё л хэлсэн байшд….

      -өөрөөс нь ямх илүү гарахыг манайхан үнэн тэвчихгүй шүү…

      -Залуу өөрөө өөрийгөө ойлгохгүй, ойлгуулах юмаа бичихгүй байхад бид ойлгох гээд яах билээ дээ.

      Амьдралыг чи алтаар үнэлвэл
      Амьдрал чамайг алтаар мялаана
      Эс тоож зоос шиг хандвал
      Элсний ширхэг шиг үлээж орхино…

      Р.Чойном

      comment-bottom
    44. -3 Vote -1 Vote +1Fire
      Өгүүлсэн нь:

      (click to show comment)

      comment-bottom
    45. -1 Vote -1 Vote +1xongorzul
      Өгүүлсэн нь:

      (click to show comment)

      comment-bottom
    46. Vote -1 Vote +1zochin
      Өгүүлсэн нь:

      nadad ch bas yag iim yabdal tohioldood baina…buh yum utgagui yu ch hiisen sonirholgui sanagdaad bna hun bolgond l uur uuriin shaltgaanaar iim zuil tohioldoj baihaa bh huniig hundluguus teneg mangaraar ni duudah hereggui bhaa tegej helj bgaa huniig uuriig ni daraa ni yamar baidald orohiig ni harah yumsan…ene zaluugiin hubid ger buleesee salsan ni tom tsohilt bolson bololtoi….minii hubid bol naiz zaluutaigaa uulzaagui udaj bna bi uuruu zabtai ter maani zabgui geed gaduur yabaad baigaa bolhoor mash ih sanaj bna suuldee sanaj baina uulzie gej heleed ch nemergui bna daa bi l uuruu zobhoo bolichihobol teriig bnga bodho bolichihobol hebiin baidaldaa oroh bhaa ter boltol tsag hugatsaag yaj unguruunu duu naiz zaluudaa hairtai bolchihosonoo baihgui bhad ni l medlee urid ni bol salj chadna gej uurtuu bardam baisan yumsan.

      comment-bottom
    47. Vote -1 Vote +1eoeo
      Өгүүлсэн нь:

      юнд ингэж тэнэгтэж суугаав.гэр бүлдээ оч салсан шалтгаан чамаас л болсон тийм биз чи ч арчаагүй оорийгоо л боддог залуу бндаа…амидрал сайхан шүүдээ.гэр бүлтэй хүн л хамгийн аз жаргалтай

      comment-bottom
    48. Vote -1 Vote +1Тайван
      Өгүүлсэн нь:

      Амьдралдаа алддаггүй хүмүүс сайхан юм аа. Энэ хүн дагина гэж боддог охиноо юу гэж хаях вэ дээ. Гэр бүл салах болсон шалтгаанаа ч үүгээр хэлэлцүүлэх сонирхолгүй байгаа бололтой. Тэр нь бидэнд тийм ч хүртээлтэй биш. Нийтлэлийн гол агуулга нь энэ хүн нэг өдөр зүгээр л өнгөрсөн амьдралаа хараад дүгнэлт хийхээр түр зогсчээ. Үүнд хүнд зэмлүүлээд байх юу байгаа юм бэ? Хүнд болгон л өөрөө өөртөө тохирсон утга учиртай амьдрах эрхтэй биз дээ. Өөрийн амьдралын утга учрыг цэгцэлж байж л өөртөө, үр хүүхэддээ хэрэгтэй хүн байж чадна шүү дээ.

      comment-bottom

    Сэтгэгдэл бичих