Яагаад байнга хойноос нь мөнгө нэхээд байдаг юм бол?

78531258

Одоо 29 настай. Нөхөр хүүтэйгээ Бельгид амьдардаг. Надад нэг асуудал тулгараад байна ах, эгч нараа. Яах тухайгаа та бүхнээс асууж байна. Манай нөхөр их олуулаа л даа ганц гайгүй явж байгаа нь л манай хүн. Бид гэр бүлээрэй Бельгид ирээд удаагүй байна одоо 4 сар л болж байна. Нөхөр ажилаа хийгээд л би хүүгээ хараад гэртээ байдаг хүү маань одоо дөнгөж 6 сартай л даа. Бид энд ихийг төлөвлөж, мөрөөдлөө биелүүлж, үр хүүхдийнхээ ирээдүйг баталгаатай болгож сайхан амьдарлыг зорьж ирсэн. Гэтэл манай хүний ар гэрийнх нь байнга л хойноос намайг ч тат, тэр ч хүүхдийн сургалтын төлбөр явуул, хоол ундны мөнгө, байрны мөнгө явуул тийм ч валютын карт нээлгэсэн тийш нь шилжүүл гэх юм. Энэ бүхэнд би үнэхээр бухимдаж байна. Мэдээж хүн ар гэрийнхэндээ туслалгүй л яахав. Гэхдээ энэ хүнд чинь гэр бүл, ирээдүйн төлөвлөгөө байгаа гэдгийг ягаад ойлгодоггүй хүмүүс байдгийн болоо? Миний нөхөрийн өмнөөс амьдарч, хүүхэд гаргаад өгчихсөн юм шиг яагаад байнга хойноос нь мөнгө нэхээд байдаг юм бол?Манай хүн их бага хэмжээгээр явуулдаг.

Нөхөр маань их зөөлөн, их зөв бодолтой, тусч хүн л дээ. Эгчийнх нь охин сургуульд орж чадаагүй хахуулийн мөнгө нь тэд шүү гэж хүртэл майл явуулсан байх юм. Бид энд ирээд жил ч болоогүй, хөл дээрээ тогтож, байр сууриа арай олоогүй байгаа шүү дээ. Монголд бас өр тавьж ирсэн тэрийгээ ч дараагүй байгаа. Би өчигдөр майл-г нь уншиж байсан чинь дүүдээ 500$ явуулна чи нэг банкнаас очоод эндээс явуулахад хэр зэрэг шимтгэл авдагийг нь асуугаадах гэсэн байгаа юм даа. Би тэрийг нь уншчихаад боож үхэх дөхсөн. Гэхдээ би дургүй байгаагаа ил гаргадаггүй юм. Би нөхрийнхөө сэтгэлд сэв суулгах, гомдоох зүйлсийг хэлж, хийхгүй байхыг их хичээдэг. Манай ар гэрч надаас мөнгө төгрөг нэхээд зовоогоод байдаггүй. Бүгд л ажил төрлөө хийгээд хэн хэндээ гай болохгүй амьдарцгаадаг хүмүүс. Манай хүн бүр заримдаа гэрийнхэнтэйгээ ярьчихаад бухимдахдаа тамхи татдаг болсон. Би энэ бүхнээс яаж гэр бүлээ хол байлгах вэ? Мэдээж төрсөн тулсан болохоор хэцүү л байдаг л байх л даа гэхдээ л энэ бүхэн надад маш дарамттай санагдажийн. Энэ байдал удаан үргэлжилвэл манай хүн ч надаас цалингаа нууж эхлэх юм шиг байна. Урьд нь бас нэг ахдаа мөнгө өгөөд тэрийгээ надтай зөвлөөчгүй нуусан байгаам даа. Баригдахаараа би тэдийг өгсөн гэж мөнгөн дүнгээ хүртэл худлаа хэлсэн. Яг үнэндээ би цалингийг нь гар дээрээ авч үзээгүй л дээ. Эхнэрүүд нөхөрийнхөө цалинг авдаг гэж би сонсож л байсан. Надад гэртээ хоол хүнс авах, байрны мөнгө төлөх л мөнгө өгдөг ерөнхийдөө бол гэрийн санхүүгээ манай хүн барьдаг гэхүү дээ. Тэгээд ч бид 2 суугаад удаагүй байгаа. Суухаас өмнө бол саалийн үнээ шиг л саадаг байсан юм шиг байгаан. Дүү нь ажил хийдэг байж байнга мөнгөгүй гэх хэлж мөнгө авна. Тэгээд би наана чинь очих 100 хувийн бодолтой байгаа шүү гэчихжээ…

Энэ бүхнээс би үнэхээр залхаж байна. Миний нөхрийг надад худалаа яриулж байна шүү дэ тэд нар. Би уг нь бодсон санасанаа шулуухан хэлчихдэг хүн л дээ. Заримдаа та нар одоо болилдоо гэж хэлмээр санагдадгийн. Гэхдээ энэ асуудал дээр би яаж хандвал зүгээр вэ? Юу гэж хэлвэл нөхөртөө аятайхан зөвөөр ойлгуулах вэ? Надад туслаач ах эгч нараа би бүр мухардалд орчихоод байна.

cekc.mn дээр ирсэн захидал

Post to Twitter



Дурын нийтлэл

  • th_img_0007.jpgГадаад хүнтэй суух талаар...
  • random image2008 онд хамгийн их орлого олсон моделиуд...
  • random imageМэргэжлийн боксчин Оскар Де Ла Хойягийн дампуу зургууд...
  • random imageХожуу үеийн үр хөндөлтийг зөвхөн улсын амаржих газруудад хийхээр болжээ
  • 51 Сэтгэгдэл »

    1. +4 Vote -1 Vote +1baba
      Өгүүлсэн нь:

      би танай нөхөрийг өрөвдөж бна гэр орноо авч яваа дээр нь ар гэрийхэн нь татвар нэхнэ чи л нөхөрөө зөвөөр ойлгох хэрэгтэй шүү . тэгэхдээ нөхөртөө сайхан тайлбарлаж хэлэх хэрэгтэй эхлээр өр ширнээсээ гараад дараа нь гэрийхэндээ туслаж болно 1р т өөрийнхөө өмидралийг л тавих хэрэгтэй шүү гэдэгийг ухаантайхан ойлгуулах хэрэгэтэй шүү тэгэхгүй бол энэ бдалаас болж гэр бүл салах тохиолдол гарна , ар гэрийхэнийг ни ор ундэсгүй хаяж болохгүй ээ тэгэхдээ зөвхөн ээж, аавийгаа л харж хандах хэрэгтэй бусад нь бол өөрөө өөрийгөө болгож сурах хэрэгтэй бх

      comment-bottom
    2. +1 Vote -1 Vote +1Selenege
      Өгүүлсэн нь:

      би ч бас гадаадад бдаг ым вбчин зовлон л биш бол бусад санхүүгийн асуудалаа үүрсдүү зохицуул гэж хэл

      comment-bottom
    3. Vote -1 Vote +1hehe
      Өгүүлсэн нь:

      наад чиргуулуудээсээ хол бай

      comment-bottom
    4. +6 Vote -1 Vote +1Жонни
      Өгүүлсэн нь:

      Хөөрхий дөө ойлгох л хэрэгтэй байх. Чи дээрээс нь нэмээд үглээд байвал наад хүн чинь бүр л хэцүүдэх байх. Ухаантай л байгаарай бүсгүй минь. Тоох ч үгүй 1 жил болоод үз. Надад тийм туршлага байгаа. Эхэндээ тусалж байгаад наад хүн чинь өөрөө эвтэйхэн зайгаа барих зохицуулах аргаа олчихдог юм.

      comment-bottom
    5. +2 Vote -1 Vote +1болдоо
      Өгүүлсэн нь:

      харин тийм ш дээ ёстой олон чиргүүлтэй хүнтэй ёуумааргүй юм байна лээ үр хойчдоо захихад манай хүн ч гэсэн аймаар олуулаа ганц гайгүй яваа нь тэр аймаар өгнө бүүр юугаа ч харамлахгүй намайг уурлаад байхаар одоо бүүр нуугаад өгдөг болсон байна лээ цаадах ах эгч нар нь ч яасан санаа сэтгэл нь зовдоггүй юм хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг ёстой зэвүүн ш дээ удахгүйы нуугаад өгөөд эхэлнэ чи харж байгаарай бүүр байр машин хүртэл авч өгдөг гээч

      comment-bottom
    6. -14 Vote -1 Vote +1ha ha ha
      Өгүүлсэн нь:

      (click to show comment)

      comment-bottom
    7. +1 Vote -1 Vote +1nupagadi
      Өгүүлсэн нь:

      haha bi yag iim asuudal ger buliig medne. Er ni bol geriihen ni tegj mungu nehehee bolihgui chi bas terend ni uulaj buhimddagaa bolihgui. Etsest ni chi salna eswel nuhuruu ger bulees ni salgaj tangarag taslah. Minii meddeg egch bas uurlasaar bgaad nuhuruusuu salsan. Tegsen nuhur ni heseg hugatsaanii daraa ehner deeree chamguigeer amidarch chadahgui ni bi geriihneesee tangarag tasarsan gej heleed ergej irsen. Odoo tsagaan saraar ch uulzdaggui. Ger bul ahan duuteigee yamar ch holboogui bdag gesn. Uruwdultei…

      comment-bottom
    8. +2 Vote -1 Vote +1sar
      Өгүүлсэн нь:

      minii huvid ail ger butrl iimerhuu zuil tohiolddog baih gej boddogiin. manai nohriin egch ni gadaadad baidag mortloo mongold baigaa hunees mongo nehdeg geed boddoo.ineedtei baigaa biz bas mongold baiga duu ni bas mongo nehne,tegehed ajil hiigeed olson mongoo huuhdiihee tolbort mashin unaandaa geedl ailiin zardal yuu es mundah bilee tegehed end tendees mongo neheed hunii toloo amidarch baigaa yum shig humuus uneheer hetsuu baidagshuu. nohroo bitgii uglej tanai ter ene chine mongo nehsen enee teree gej zovoogooroi .minii zovloj chadah yum gevel oorsdoo bayan tsatgaln basl amidrah gej yadaj baigaa yum chine 2laa ehleed oorsdoo amidralaa tovhnuulchiheed hun amitand tusalnuu gehes odoo olsonoo hund ogood baival 2laa deshlehguishdee geed aytaihan helerei oor bas zovoor nogoo humuusiin joohon hiigeed avchihad gemgui chamaas dandaa avsara baigaad belenchilj baigaa yum oorsdoo ajil torol hiilgui chamas avchih geed baigaa baih geedl teged eej aavd chine bol ogolgui yahav bayar yosloloor bolomjoor yavuulj baiy geed aytaihan panaald teged mongol ruu neeh bainga yariad hereggui yum bishuu minii hogshin nervteed chamaig baihgui bol enen humuus boljl taaraa shde gej taivshruul.teged yaahavde ajil ihtei utsaar yarih net oroh zavguil gej helulehguigui yuu.aa bas neg zuil gevel uulni emegtei hun ger buliin sanhuugee barival zugeerdee manai nohor tsalinga bugdiin avchraal ogchihdog ooroo tamhi jijig sajig yumniiha mongiig avchina.anhnaasaa mongoo chi bariagui bolhoor tsaadahchine durguil baih baihdaa gehdee yaaj iij baigaad chi barival zugerde gehdee ehled tsaling ni medeed avchih tegehgui bol tsalinga baga heled ger oronluugaa yavuulad baij magad

      comment-bottom
    9. -1 Vote -1 Vote +1ХАЙР
      Өгүүлсэн нь:

      (click to show comment)

      comment-bottom
    10. Vote -1 Vote +1ХАЙР
      Өгүүлсэн нь:

      тооцоолсоноор шүү. алдсан байна хэхэ

      comment-bottom
    11. +3 Vote -1 Vote +1boditsetseg
      Өгүүлсэн нь:

      Би найз залуутайгаа амьдраад 4 жил болж байна.Үнэндээ эхнэр хүн гэдэг бол анхнаасаа л нөхрөө бага ч болов барих хэрэгтэй юм шиг санагддаг.Хүн өөрөө л олоогүй учраас үрэхэд бол сэтгэл нв зовохгүй шүүдээ.Тиймээс дэндүү бэлэнчлэх сэтгэлгээтэй болгоод байгаа гэдгийг нөхөртөө ойлгуулах нь зүйтэй гэж бодож байна.

      comment-bottom
    12. Vote -1 Vote +1melan
      Өгүүлсэн нь:

      Harin tiime tsaaduul chine ih tuvugtui. albatai yum shig l bdg shd. tegsn murtluu uursduu ymar ch hariugui bj muusain yumnuud.manai nuhur gj neg yum aygui bol bas tsaaguuraa ugdug l bailgui. uuruu bainga manai aav eejees mungu zeeldeg murtlu mungu olohooroo aav eej duudee ugdug bh geheer ih durgui hurmeer

      comment-bottom
    13. +1 Vote -1 Vote +1cahirmaa
      Өгүүлсэн нь:

      хамгийн гол нь гэрийнхээ төсвийг хэн ч олдог бай яг дундаа барих хэрэгтэй чи дангаараа барьж чадахгүй бол дундаа бариа, ийм байдлаараа цаашдаа нөхөр чинь санхүүгээ барьж ганцаараа юмаа шийддэг болох юм байнадаа, нөхөртөө юманд хэмжээ хязгаар байдаг гэдгийг сануулах хэрэгтэйшдээ.би бас ажил хийж ар гэртээ мөнгө явуулмаар байна гэж хэлэхгүй юу, манай тэр энэнд зайлшгүй мөнгө хэрэгтэй байна би ер нь ажил хийнээ энэ тэр гэж сэнхрүүл л дээ, анхнаасаа тэмцэхгүй бол хүн давраад байдаг юмаа

      comment-bottom
    14. -3 Vote -1 Vote +1shube
      Өгүүлсэн нь:

      (click to show comment)

      comment-bottom
    15. +1 Vote -1 Vote +1etina
      Өгүүлсэн нь:

      Монголчуудын ерөнхий зан иймэрхүү. Дандаа л нэг нэгнийхээ амидралд сайн муу талаас оролцож явдаг. Миний бодлоор дөнгөж амидралаа болгох гэж яваа залуу хумууст ар гэрийнхэн ни битгий ингэж татлаа болж байгаасай гэж хусдэг. Одоо харицангуй мөнгөний унэ цэнийг мэддэг болсон санагддаг. Гэхдээ мэр сэр байдаг л болтой. Унэхээр баян тарган л биш бол мөнгө ургадаг биш олсоноо угуй хийгээд байвал яаж өөдлөх билээ. Өөр ч угуй өрөөлд ч угуй л байгаад л байна. Нөхрийн талын хумуус чин амидрал ойлгодоггуй юм бна. Нөхөртөө л зөв ойлгуулах хэрэгтэй байх да. Ямар нэг ном авч уншуулах ч юмуу. Энэ талаар өгүүлсэн. Нарийн аргыг хэлж мэдэхгүй ни . Ойлголцох л чухал. Сайн ярилцах хэрэгтэй байх. Өөрөө биш нөхрөөрөө л тэдэнд хэлүүлээрэй. Тэгэхгүй бол хадмуудтайгаа насаараа ул ойлголцох болно. Аав ээжид ни хааяа туслаж байвал барав.

      comment-bottom
    16. +1 Vote -1 Vote +1erhemseg
      Өгүүлсэн нь:

      - Iim asuudal mash niitleg bdg…Nohor chin herev uhaantai hyn bol ehleed ooriinhoo avsan ehner hyyhed ger ornoo 1rt tavij amidralaa tovhnyylchiheed daraa n ah dyy nartaa ilyychleh bh…

      - Bi iim yum daamjirval yund hyrdgiig nydeer yzsen bolohoor aidag.Ah dyy nar n ovdoj zovoh,orond oroh,yheh toroh,hurim nair hiih geed byh l yuman deer gants saaliin yneegeesee zulgaasaar l bdg yum.Yadraad ireheer n hen ch toohgyi haydag yum.Yag ene bdlaaraa tanaih yavaad bval ger oronchgyi,unaa terechgyi tovhnoj amjilgyi amidralaa bardag yum.Heryyl uruul salahgyi syyldee salah deeree tuldag.Ergeed harahad oorsdoo onoogyi nogoo ah dyy nar n bygd ami amia borluulaad hoorhon tovhiitel amidraad martdag yum bnlee.

      - Gol n hynd sanagdaj bodogdohdoo bish hyn gedeg bol hugiin l bdgiig sanah heregtei. yaah gj ehner hyyhed avsnaa uhamsarlah heregtei.Yum hemjeetei bhgyi bol utgaa alddag gedgiig saitar oilguul daa.huvalz shig ah dyy nar gai l boldog yum.Urag torliin hol n deer bdgiin shyy.Chi joohon yanzgyi bval ah dyy nar n chamaig yzehgyi…Alba yum shig bdg yum iim hymyys.Chi ah dyy nartai n suugaagyi,uchirgyi togoo negtei ch bh albagyi.Tuslah ye bn tuslahgyi ye bn.Bolomj ihtei bol bas yaahav.Het bitgii hutgaldaarai.Ah dyy nar ch gsn hen hendee hal balgyi bval saihan shtee!

      comment-bottom
    17. Vote -1 Vote +1hoorhon dambo
      Өгүүлсэн нь:

      монголд байгаа хүмүүс гадаадад байгаа хүмүүс мөнгийг таридаг юм шиг л боддог юмаа үнэн ядаргаатай

      comment-bottom
    18. Vote -1 Vote +1tuulai
      Өгүүлсэн нь:

      мунгийг ни аваач юн даварсан юм бэ

      comment-bottom
    19. +1 Vote -1 Vote +1Adilhan emertei
      Өгүүлсэн нь:

      энэ монгол хумуусийн байгаа царай. надад эн бугд тохиолдож байсан шуу бас. Хун эрнө олуулаа амдралдаа арчаагуй хуний гэр булийн гишуунтэй суугаад хэрэггүй ум шигээ. Чиний хэлээд байгаа уаг надад тохиолдсон шуу. тэр хумуус та нарийг хэзээч ойлгохгуй шуу. монгийг уаж зовж олж байгааг чини. битгий ог одооноос эхлээд. харин эх эцэгийг ни тохируулж харж ханд. тэр олон чиргуулийг амдралийг босгоно гэвэл танайх гэдэг айл ядуу хэвээрээ байх болно доо. чи одоо ингээд цаад нохорийхоо сэтгэл санааг оорчлохгуй бол хэцүү дээ. Ганц урдах амдралдаа зов тэгээд л болоо. хун туслалгуй яахав гэхдээ учир начиртай шуу дээ. Энэ аймаар асуудал. ганц хэлэх ум урдах амдралаа хар. эр нохортой энэ хумуусийн бичсэнийг узуул. хун хуний узсэн амдралаас суралц. наад амдралаа авч яв. наад заваан гэр булсэг бодлоо орхи. тэр хумуус даанч ойлгохгуйдээ байгаа умаа. утасдаад л монго эө оэ хэцүү шуу. Намайг одоо хадмууд узэхгүй шуу. Монго огсонгуй гээд хэхэ. Би ямар тэдний монгийг авсан бишдээ хэхэ. Одоо манай нохор их ойлгоод байгаа 10 жил зовоолоо болоо ум бишуу. тэгээд энэ хугацаанд монго огоод л байна тэдний амдрал бахи байдаг хэвээрээ шуу. БИ суулдээ тэр хумуус адилха 4 мочтэй байж ягаад хунийг ингэж зовоох эстөи ум гээд дургуй хурээд тэд нартай харицахаа болисон доо. Эцтөи аймаар ум билээ. надаа лав хун монго зугээр огч узээгүй шуу.

      comment-bottom
    20. Vote -1 Vote +1Adilhan emertei
      Өгүүлсэн нь:

      БИТГИЙ ДАХИЖ ОГОО. ДАВАРНУУ ГЭХЭЭС ХООРХИЙ МИНИ ГЭЖ БОДОХГУЙ ДАА.
      УНЭН ХЭЦҮҮ АСУУДАЛ ДАА.
      БИТГИЙ ОГОО.
      ООР ХЭЛЭХ УГ АЛГАА.
      НААД НОХОРОО ЭНЭ ЗОВЛОГООГ УЗУУЛ.

      comment-bottom
    21. Vote -1 Vote +1Adilhan emertei
      Өгүүлсэн нь:

      ХУН ХУНИЙ УХАМСАРААС БОЛДОГ УМАА. ТАНАЙ ХАДМУУД ТЭНЭГ ХУМУУС БАЙНА АА. МАНАЙ АХ ДУУС МОНГОЛД БАС. НЭГ НИ НАДААС МОНГО ГУЙЖ УЗУУГУЙ ДЭЭ. ТЭР ТУСАМ ХАЙР ХУРЭЭД ОГМООР САНАГДААД БАЙДАГ УМАА. МИНИЙ ДУУ ООРИЙНОО АМДРАЛИЙГ БОД БИД САЙН САЙХАН БАЙНА ГЭДЭГ УМ. ХУНИЙ СЭТГЭЛ ХУМУУЖИЛЭЭС ХАМААРДАГ УМАА. БИ АХ ДУУ НАРТАЙ ИХ ХАЙРТАЙ УАГААД ГЭВЭЛ ТЭР Л ХУМУУС НАМАЙГ ОЙЛГОЖ ХАЙРЛАДАГ УМ. ТЭГЭХЭД ХАДМУУД ГЭЖ АЙМААР ХУМУУС ИНГЭЭД БАЙНА АА ГЭДЭГ НИ ТЭД ТА НАРИЙГ ХАЙРЛАХ СЭТГЭЛ АЛГА ГЭСЭН УД ДЭЭ.
      БИТГИЙ ОГОО.

      comment-bottom
    22. Vote -1 Vote +1tuul
      Өгүүлсэн нь:

      mongolchuudiin zan.neg n l gadaadad bdag bol busdiigaa tejeeh yostoi geed oilgochihson hamgiin sejgiin zan.chi medeegui um shig l bai.hamag mongoo tsaaduuldaa yavuulaad hoolgui honoson ch yahav gej hel.tsalingaa avaad geriinhendee og l gej hel. bi ajil hiij huuhdee tejeeye. chi geriinhniigee tejee gehgui uu.

      comment-bottom
    23. -1 Vote -1 Vote +1doogii
      Өгүүлсэн нь:

      (click to show comment)

      comment-bottom
    24. +1 Vote -1 Vote +1Бат
      Өгүүлсэн нь:

      Чи яг над шиг тавилантай бүсгүй байна даа. Миний эхнэрийн тал ч гэсэн байнга мөнгө нэхээстэй, байнга зөвлөгөө аваастай байдаг. Өөр өөр эцгийн 8-уулаа. Манай хүн хамгийн боломжийн яваа нь. Би ажлаа хийгээд, нэмэлт орлого давгүй олоод, эхнэр гэр зуураа байдаг юм. Ээж нь хүртэл, эгч нар, хамаатнууд нь хүртэл юм л бол миний эхнэрээс тусламж авчих гээд л. Өөрсдийнхөө асуудлыг шийдэх гэж байгаа мөртлөө л өөрөө залгачихгүй байнгын дохиостой. Манай хүн надтай нийлээд 6 жил болж байгаа. Энэ хугацаанд байнга л нөгөө хэдийнхээ араас санаа зовоостой. Байнгын нервтэй.Би эхэндээ шинэ хүргэн байсан болохоор юм хэлдэггүй байсан. Одоо бол шууд уурладаг болсон. Бид нар өөрсдийнхөө төлөө, тэд нар өөрсдийнхөө төлөө амьдрах ёстой, өөрсдөө өөрсдийнхөө амьдралыг зохицуулж сурах хэрэгтэй гэж хэлдэг болсон. Үүнээс хойш харин арай гайгүй болсон шү. Ер нь асуудлыг тусгаарлах хэрэгтэй.

      comment-bottom
    25. -5 Vote -1 Vote +1auau
      Өгүүлсэн нь:

      (click to show comment)

      comment-bottom
    26. -1 Vote -1 Vote +1m
      Өгүүлсэн нь:

      (click to show comment)

      comment-bottom
    27. +2 Vote -1 Vote +1Agnet
      Өгүүлсэн нь:

      ауауа-д
      битгий хутсаач малаа чам шиг л хунээс монго гуйж амидараагуй шуу за. муусайн хуухнууд гэчихжээ. чи аягуй бол эхнэрээрээ тэжээлгээд л хэвтэж байдаг нэг новш до. иймэрхүү ым бичдэг малууд яг тийм байдагийн. хахахаха оороо оорийгоо болгоод яв за бусдаар буу тэтгүүл эргүү новш бэ чи

      comment-bottom
    28. +2 Vote -1 Vote +1Buki
      Өгүүлсэн нь:

      хүн ах дүү эцэг эхээ харалгүй л яахав гхдээ эхлээд өөрсдөө амидралаа зохицуулчаад илүүчлэх боломжтой болчоод тэгүүл яасийн, эрхэмсэгийг дэмжиж бн,хэлхээр нэг хэсэгтээ ойлгохгүй ээ миний ах дүүгээс харамлаад энэ тэр гэнэ бх тхээр жаахан зали зохиогоод өөрт н ийм бвал ямрийг ойлгуулах гээд чи манай тэрэнд тэдэн төг хэрэгтэй энэ тэр гж зохиогоод өөрөө аваад далд хийгээд бай, чамд нэг хэсэгтээ дургүйцэхгүй гхдээ удаад эхлүүл хэцүү санагдаад дургуйцэнэ тхээр н 2уулаа эхлээд өөрсдийгөө бодох хэрэгтэйг хэлэх н дээр болуу айн, зулай зулайгаа гишгээд төрцийн бол зулгааж бгаа ах дүү нар н харид бгаа нэгнээ бас бодох хэрэгтэйшд эхнэр хүүхэдтэй хүнийг зулгаахдаа учиртай зулгаамаар юм, нэг тогооноос хоол хүвааж идэхдээ эцэг эхийнхээ бэлдэж өгсөн хоолийг хувааж идээ биз дээ, ямар ээлжилж гарч хоолоо олж ирээд хувааж идцэн биш тгээд ч өдий насалцгаачаад өөрсдөө амидралаа зохицуулад амидарч чадахгуй юун арчаагуйн, шуналтайдаа нөхрийхөө олснийг харамлаад бгаан биш энэ мөнгийг чин олох гэж наад зулгаалгаад бгаа нөхөр чин зовдийн эхнэр н бас ажил хийх боломжийг н гаргах гэж чадлаараа л туслаж цалингуй ажилдийн за дээдэх АуАуд,

      comment-bottom
    29. +1 Vote -1 Vote +1khongorkhon
      Өгүүлсэн нь:

      эхлээд нөхөрдөө ингэж хэл чи үг сонсдог ухаантай хүн гэсэн шүү дээ. тайван байж байгаад 2уулаа эхлээд өрнөөсөө салий дараа нь энд байр сууриа олий хамаатан садандаа туслалгүй л яахав гэхдээ тэд нар чинь өөрсдийн эх орондоо байгаа хүмүүс болохоор аргаа олно шүү дээ. гээд эхнээс мөнгө өгдөг хүмүүсээ цөөл ах эгчийг бол шууд хас, дараа нь дүүг гэхдээ хөл дээрээ босоод тэгээд 1 жил хагасийн дараа татна гэж хэл байнга мөнгө нэхээд байх юм бол энэ хугацаа улам л холдоно гэж, за ээж аавд нь бол сард 100$ явуулаад байхад болно шүү дээ. ах эгч дүү нарын хүүхдүүд бол бүүр ч хамаагүй биз дээ. тэд нарт тэгж байгаад болгоноо л гэдэг хариулт өгч байгүй юу сүүлд нь хамаатнуудыг нь битгий муулаарай, 2уулаа ийм төлөвлөгөөтэй, санаачлагатай амьдры гэж байгаал хэл дээ.олон хүүхэдтэй айлын бэр байх хэцүү шүү. аа нээрээ чи өөрөө гэрийнхээ санхүүг барь, тэгээд нөхөртэй хамаатнуудаас чинь хэн ч байсан ямарч тусламж гуйсан чамтай зөвлөж ярилцах хэрэгтэй гэж хэлэх хэлээрээ

      comment-bottom
    30. +1 Vote -1 Vote +1tachim
      Өгүүлсэн нь:

      Энэ тийм ч зовлонтой юм биш л дээ би гадаадад биш Монголдоо амьдардаг өөрийнхөө 4 өнчин дүүг сургууль төгсгөж бүгдииг нь ажилтай гэр орон /байр/-тай болгосон дээр нь эхнэрийн эгч дүү 2 хоеулаа ажилгүй учир 3 хүүхдийг нь гэртээ байлгаж яг л өөрийн хүүхэд шигээ хувцаслаж хооллож өсгөж ажил сургуультай болгосон одоо сайхан амьдарцгааж явна даа. Гэтэл би энэ бүгдийг хийхэд амьралынхаа 20 жилийн сайхан хөдөлмөрийг зарцуулсан байдаг. Надад хэн ч баярлалаа гэж ганц удаа хэлээгүй л юмдаа. Тэгэхээр хүнд туслана гэдэг жинхэнэ хүсмээр тун амар ажил байгаа биз. Үүнийг нөхөртөө уншуулаарай хүсвэл ах нь дараа нь бүүр дэлгэрэнгүй бичиж болно шүү…

      comment-bottom
    31. -1 Vote -1 Vote +1MAK
      Өгүүлсэн нь:

      (click to show comment)

      comment-bottom
    32. Vote -1 Vote +1зочин
      Өгүүлсэн нь:

      Монголд амидарч байгаа хумуус ядуугаа мэдэхгү аймар урэлгэн. Гадаадад байгаа маниусийн авч амжихгу зуйлуудийг чини л тун санаа зовохгу авна шуу. Энэ монголчуудийн хэрээ мэдэхгүй баярхуу урэлгэн занг яаж арилгах вэ. Гадаадаас мунгу явуулаад байх тусам мунгуний унэ тсэнэ мэдэхгүй улам л давраад байх. Тэгээд элгээрээ мулхутсгууж байвал таарах улс байгаан

      comment-bottom
    33. Vote -1 Vote +1ganja
      Өгүүлсэн нь:

      ханьдаа эвтэйхэн ойлгуулаад хэл. эхлээд өөрсдөө амьдралаа гайгүй болгосон дээр биз дээ. тэгээд ч тусалвал аав ээждээ туслаад бусад нь бол илүүш дээ.тэдний амидрал тэндээ. энийг л сайн ойлгуул

      comment-bottom
    34. Vote -1 Vote +1sapphire
      Өгүүлсэн нь:

      огоод л байдаг огоод л байдаг. нэг л өдөр өөдөөс харин чулуу шиддэг юм билээ. одоо ч болиё гэж бодсон.

      comment-bottom
    35. Vote -1 Vote +1Хаос
      Өгүүлсэн нь:

      Уг нь хамаатандаа болоод танилдаа, за танихгүй хүнд чадлынхаа хэрээр тусалж байхад эргээд буян болдог л юм. Нөхөр чинь өөрөө олж байгаа мөнгөө яаж зарцуулах нь тэр хүний л асуудал. Чамд хүлээн зөвшөөрөхөд хэцүү байгаа бол гэр бүлийнхээ зардлыгг нэмэл дээ. Асрагч авья, хэлний курсэд суръяа,сайхан байранд амьдарая, сайхан газраар явж хооллоё гээд зөндөө л арга байна ш дээ. Нөхөр чинь ямар шийдвэр гаргахыг хараад л сууж бай.
      Ер нь өөрөө олоогүй байж хүний юмыг хянана гэдэг бүдүүлэг асуудал л даа.

      comment-bottom
    36. +4 Vote -1 Vote +1korea-s
      Өгүүлсэн нь:

      -Хүн өөрөө эхлээд хүнд туслахаар хэмжээний хөл дээрээ зогссон байж дараа нь өөр юмны тухайд ярина уу гэхээс өөрөө ч босоогүй байхдаа өгсөөр байгаад өөрөө ч өөд гарахгүй өгсөн шигээ эргээд авах гэхээр нөгөөдүүл нь ч өгөхгүй гэр бүл ах дүү нарын дунд үл ойлголцол үүсээд нэг нь гомдоод нөгөө нь ойлгохгүй ийм л юм болоод дуусна. үнэхээр ах дүү нарынха асуудлыг шийдмээр байгаа бол харин ч бүр нэг төгрөг ч өгөөд хэрэггүй. хүмүүс өөрсдөө өөрийнхөө асуудлыг шийдэх гарц хайж өөрөө өөрийнхөө чадалд тулгуурлах гэдэг нандин чанар олж олж авдаг юм. Хүнд үгүй гэж хэлж сурах гэдэг нэг юм байна. Хар амиа хүнээс хамааралгүй хоохойлж сурчихаад хүний хар аминий тухай ярих талаар хэлсэн үг гэж ойлгоорой. том баагаад байгаа гарууд өөрсдөө бол юун амиа аваад явахтайгаа байгаа даа. том том эх орон, үндэсний эрх ашиг яриад л. гэрт нь эхнэр хүүхдийнх нь хоол унд орон байрны асуудал сох онгорхой л байж байх жишээтэй. дараалалын л ялгаа байнашд

      comment-bottom
    37. +1 Vote -1 Vote +1ura
      Өгүүлсэн нь:

      ehleed uruu dar l da daraa ni busad yumaa bod gej helmeer bn bi bas iimerhvv l amidraltai bn gehdee chi oilgoh heregtei shvv nuhuruu hetsvv bhad ni ulam hervvl hiigeed geriiheniig ni vzen yadaad ta2iin az jargaltai amidral salhind hiiseh bno shvv bvh yumiig zuvuur oilgoj chadaj bval busdad tusaljil baig l dee saihan setgeliin vzvvrt tos gej vg medeh vv busadiin sain saihnii tuluu gej saihan setgel gargaj bgaa hvn saihan l amidarna za chadaj bval busadiig hairlaj uuchilj uruvduj bai tegj amidarch chadval saihan amidral chin ter shvv dee ta nariin amidraliig burhan vnseg az jargal hvsie

      comment-bottom
    38. Vote -1 Vote +1bodol
      Өгүүлсэн нь:

      Танай нөхөр чинь хэдэн талаас нь хэмлэж амьдарсаар байгаад ийм болгожээ тэр хүний ч буруу гэж юу байхав үгүй гэж хэлж чадалгүй болгочих гээд дэмжиж тусласаар байгаад бас давраацгаасан байна.
      за ер би бол энэ тал дээр нөхөртэйгөө илэн далнгүй ярь чи бид 2 өөрсдөө чадалтай боломжтой болсон хойноо тэрийгээ энийгээ гэлгүй яах вэ одоо бол биш. одоо өөрсдөө амьдралаа өөрчилж өөд татах зорилгодоо хүрэх хэрэгтэй байна гэж хэл ний нуугүйл ярих хэрэгтэй шүү.

      comment-bottom
    39. +2 Vote -1 Vote +1Life is game
      Өгүүлсэн нь:

      хумыыс янз бурийн бодолтой л байна. хун амдрал у узсэн харсан туулсанаараа л болох байхалдаа.
      Тачим гэдэг хунд уучлаараа гэж хэлмээр байна.
      Корэа-с бичсэн их зов хэлсэн байна. Хун оорийнхоо амдралийн оод татаад илуучлэх чадвартай болсонийхоо дараа тэр тэргүй хун туслахийг л бодно шуу дээ. энэ дээр мэдээлэл хуний хувид тэгж хунд илуучлээд байх болоогуй ум шиг. Тэгээд хуний ухамсараас шалтгаална даа.
      ах дуу аав ээжээ харалгуй яахавдээ гэхдээ урдах авсан эхнэр ур хуухдээ тэжээж илуу гарвал шуу.
      Дээр Тачим их уйтгартай зуйл хэлжээ. надад тохиолддог зуйлийн нэгээ. Гэхдээ энэ хунд тусалсан зуйл чини эргээд эрт орой ур хуухэд чини тусах байхаа.

      comment-bottom
    40. Vote -1 Vote +1azaa
      Өгүүлсэн нь:

      надад бас иймэрхүү юм тохиолдож байсан шүү. Нөхөр бид 2 оюутан байхдаа хүүхэдтэй болоод хадам ээжийн тэтгэвэрийн мөнгөөр л амьдардаг байлаа. Хүүхэд өвдөөд эм авах мөнгөгүй. Тархи нь хөдөлсөн байхад бариачид хүүхдээ бариулах мөнгөгүй л байдаг байсан. Би төрөхдөө цус их алдаж хүнд төрсөн болохоор их ядруу байдаг байсан хажуугаар нь хичээлдээ явна. Харин Манай хүний ах нь машины зээл авчихаад тэрийгээ манай нөхөрөөр төлүүлдэг байсан. хичээл дээрээ унтаад шөнөжин ахыхаа зээлийг төлөх гээд машинаар нь халтууранд явна. Гэхдээ гэртээ мөнгө авчирдаггүй. Хүүхдийхээ даавууг ч угаах завгүй ахихаа зээлийг төлдөг байсан. За яахав гээд тэсээд байсан чинь юу гэсэн гээч ах нь дахиад машин авах юм гэнээ тэгээд 2 машинаар зэрэг халтуур хийж хашаа байшин ахдаа авч өгнө гэнээ. Нийт 2 машин 1 хашаа байшингийн мөнгө ахдаа хийж өгөх юм байхаа би тэсэхгүй гэдэгээ хэлээд хүүхдээ аваад явсаан. Харин сар гарангийн дараа ажилд орсон ах нь зээлээ өөрөө төлж байгаа гэж ирж бид 2г буцааж авч явсан. Харин одоо бид 2уулаа ажиллаад хүү маань цэцэрлэгтээ яваад амьдрал дажгүй л байна. Хамгийн гол нь би нөхөрөө уучилсан ч ахыг нь хэзээ ч уучилахгүй байх. Өнгөрсөн тэр алдааных нь тухай хэзээ ч ярьж нөхөрөө зовоодоггүй.

      comment-bottom
    41. Vote -1 Vote +1sony
      Өгүүлсэн нь:

      орлогоо дундаа барьж, хэдийг нь юунд яаж зарцуулахыг зөвлөж байж шийддэг болж хэвшвэл маш сайн. байнга буцалтгүй тусламж өгнө гэж юу байхав дээ. ямар хүний төлөө амьдарч байгаа биш. харин эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хэн нэгнийхээ амьдрал ахуйг дээшлүүлэхэд тус дэм болохоор зээлийг өгөхөд цааргалах хэрэггүй. жишээ нь дүү нараа татаж бельгид авчрахад бол мэдээж мөнгө зарцуулах л хэрэгтэй шүү дээ. ирээд ажил төрөлтэй болоод цалин мөнгөндөө хүрэхээрээ эргээд өгнө л биз. иймэрхүү зүйл дээр уурлаж дургүйцвэл чиний буруу л болно. та 2-ийн эргэн тойрны хүмүүсээс чинь нэг нь ч гэсэн амьдралаа дээшлүүлэг л дээ. хэрэв ээ ийм зүйлд уур чинь хүрээд боож үхэх гээд байгаа бол цаашдаа чи шулам болно. аа харин дандаа буцалтгүй тусламж маягаар танай гэрийн орлогын нэлээдгүй хувь нь гадагшаа урсаж гараад байвал чиний бухимдах нь зүйн хэрэг. илэн далангүй сайн ярилцаж ойлголцоод тодорхой тохироонд хүрчих нь хэн хэндээ амар дөө.

      comment-bottom
    42. +1 Vote -1 Vote +1uran zurag
      Өгүүлсэн нь:

      манайхан гадаад ажилаж амьдарч байгаа нэгнээ
      диваажинд мөнгө тариад өдөр бүр ургац хураагаад сууж байгаа мэт санадаг нь олон бий.
      нөхөртэйгөө ирээдүй, санхүүгийнхээ талаар нууж хаалгүй ярилцаж бай. бас төлөвлөсөн зүйлд маань тийм хэмжээний мөнгө хэрэгтэй, одоо өрнөөс тэд үлдсэн, дараа сард тэдийг, ирэх сард тэдийг нь төлнө гэх мэтээр цаасан дээр буулгаж байгаад хамт ярилцаарай.
      цалингаас нь өөрсдийн хэрэгцээг үлдээж, бусдыг нь өр ширээ дараад дуушад тааруулж тооцоо гарга. уурлаж бухимдалгүйгээр өөрийнхөө бодож санаж байгаагаа ханьдаа хэлж бай бүсгүй минь.

      comment-bottom
    43. Vote -1 Vote +1tachim
      Өгүүлсэн нь:

      ìàíàéõàí ãàäààäàä ë ãàðâàë ñàéõàí àìüäàðäàã ãýæ äààí÷ áóðóó îéëãîëòòîé þìäàà õýðýâ òîëãîéãîî æîîõîí àæèëëóóëààä/ìýäýýæ áîëîâñðîë/ äýýð íü áàãà çýðýã õºäºëìºð÷ áàéâàë Ìîíãîëä õèéõ àæèëààñ èõ þì àëãà ë áàéíà ø¿¿äýý Çààâàë õ¿íèé ãàçàð î÷èæ õàðèéí õ¿íèé áîîë áîëîõ øààðäëàãà áàéíà ãýæ¿¿

      comment-bottom
    44. Vote -1 Vote +1монгол
      Өгүүлсэн нь:

      Манай ах бол эсрэгээрээ үнэн тэнэг ээжээр зээл хөөцөлдүүлж явчихаад эргээд нэг ч төгрөг явуулдаггүй. Авгайгынхаа атганд орчихсон зээлийнх нь сарын хүүнд 450 доллар төлөөд ядраад явж бна. Монголд цалин хэд билээ. Би ар гэрээ авч явахын хажуугаар байрных нь мөнгө хөөл унд гээд бнга илүүчилдэг. Гэтэл бэр гуай бол хэний ачаар гадаадад очоод зугаалаад явж байгаагаа ухаардаггүй. Ядаж явахдаа авсан зээлээ дараад дуусчихвал тэд нараас юу гуйх вэ дээ. Ээжийнхээ нурууг амраамаар л бна шүү. Өргүй бол ядаж хоёр идэхгүй хоосон хонохгүй. Тэднээс мөнгө төгрөг аваач гэхээр ээж маань хүний газар ядарч яваа амьтад яахав гээд ганцаараа зүтгэдэг. Ийм хүн чанаргүй өөдгүй бэрүүд бас байнаа.

      comment-bottom
    45. Vote -1 Vote +1baraa
      Өгүүлсэн нь:

      энэ яг миний амьдралтай адилхан юм байна. Хэцүү шүү. Бид монголд байдгаараа өөр юм байна хааяа би 2 лаа гадагшаа яваад амьдрья гэдэг юм. Тэр ч гэсэн нэмэргүй л байдаг юм байна тэ. Одоохондоо манай нөхөр гэрийнхэндээ өгсөн гуйсныг нь нуудаггүй юм.Манай нөхөр ах эгч 2 той 2 дүүтэй 1л том тансаг юм яриад л бүгдээрээ нөхрөөр минь хүнээс ч хамаагүй мөнгө зээлүүлдэг тэгээд өгөхгүй шүү.Олсон хэдэн юмаа нээх тансаглаад л дор нь дуусгачихна.Бид 2 байр зээлээр авсан. тэрийгээ төлнө гээд л хэцүү би төрөөд 2 сар гаран болоод ажилдаа орсон хүүхдээ орхиодл ажилдаа явдаг байхад тэд нар ажил голоод тансаг яриад л гадуур ийм ч юм хийгээд тэдийг авна гээд худлаа цээжний пан гөрөөд явж байна.Хүнд хэлэхэд хэцүү ичмээр ийм балай юмаа дотроо хадгалж шаналсаар байтал галзуурахнээ. Нөхрөө л бодох юм түүнээс тэд нарт ч гэсэн сайн хэлэх юмсан. Миний нөхөр үнэхээр сайн залуу бид 2 оюутан байхаасаа үерхээд өөрсдөө бүгдийг бий болгоно гээд 2 хоосон хүн өр тавьж хашаа байшин авж амьдарч байсан тэгээд саяхан байр авсан юм, Тэгсэн байр авсан нь гай болжээ тэд нар хашаанд байхад ирдэггүй яаж байна ч гэдэггүй байсан одоо өөрсдөө багтахгүй ганц өрөөнд минь ирээд амьдарч байна, тэгээд л хамаг юм тараахын завааруулах юм тэгээд л намайг чинь ингэ тэг гэж заахын эгч бүр яаадаг гээч танай муу эхнэр юу юу гэнэ вэ элдвээр минь хараагаад мсж бичсэн байдаг сүүлийн үед бид 2 тэд нараас болоод жаахан муудалцаад байх болсон нь бүр ч хэцүү байна. 2лахнаа амьдардаг байсан болохоор би зожиг юм болов уу гэж бодох юм, манай аав ээж дүү нар хааяа 1 ирнэ тэгээд бид 2ийн амьдралд оролцдоггүй тэр нь их амар санагддаг юм.

      comment-bottom
    46. Vote -1 Vote +1Sain zaluu -s
      Өгүүлсэн нь:

      Ухаантай бурханлаг бай бусгуй мини. Нөхөрөөрөө бахарх. хамт буур туслах гэж бодож бай. тэгэхээр нөхөр чини чамд бух тооцоогоо бариулдаг болно чи хамаагуй эхэндээ гуйсан хун болгонд ни маш л сайхан сэтгэлээр өөртөө нэрв авахгүй өгөөд бай гэртээ ч хүрэлцэх мөнгөгүй өгөөд бай нөхөр чи өөрөө болиод амидрал хэцүүдлээ гэдэгээ мэддэг юм. Бурханлаг сэтгэлийг бурханлаг сэтгэл л засдаг юм шүү бүсгүй мини. Өөрөөсөө гарахгүй сэтгэлийг гаргаж байж л өөрт таалагдахгүйг засдаг юм билээ. Туслахад ни хясаад байвал, болоод байхад харамийн сэтгэл гаргаж байна гээд бүүр л цаашаа явна. Тиймээс бурханлаг чанарийг нөхрөөсөө илүү гаргаад нөхөрөө харамийн сэтгэлтэй л болгох ни хамгийн зөв шүү манай эхнэр яг энэ аргаар намайг өөртөөгөө бүх асуудалаа яридаг болгосон өөрийн гэр бүлээ эхэнд тавидаг болгосон юм. Бурханлаг бай бүсгүй мини. Бүсгүй хүний нуруун дээр тэнгэрийн тал явдаг юм шүү

      comment-bottom
    47. Vote -1 Vote +1mancha
      Өгүүлсэн нь:

      харин тийн юу вээ зугээр захийн 10 жилд хамт сурч бсан гар очий ажил мажил нтр гээд доргицон кк оороо яаая гэжахад чин тгээл чадку гэхээр их зантай мантай нтр гэд за энэ нээх хамаагүй л дээ
      хахуулийн мунгу гэдэг бол утгагүй бна т1тцэн юм бэ

      comment-bottom
    48. Vote -1 Vote +1john
      Өгүүлсэн нь:

      манайхан гадаадад гарч ажиллаж байгаа нэгнээ яаж зовж мөнгө олдогыг нь мэдэхгүй мөртлөө мөнгөөр цалгидаг юмшиг санах юм Яс юман дээр боолын ажил хиидэг шүү дээ.нөхөртөө сайн ойлгуул биеэ засаад гэрээ зас гэдэг шүү дээ.Өөрсдөө эхлээд өр ширнээсээ салаад аятайхан болох хэрэгтэй шүү дээ.

      comment-bottom
    49. Vote -1 Vote +1hi
      Өгүүлсэн нь:

      за энэ ч их хэцүү л юум бна даа чи өөрөө ажил хийгээд нөхрөө хэдэн сар гэртээ хүүхдээ харуулаад байлгаад үз санхүүгээ ч өөрөө барь тэгээд ажил хийж бие зовоож олсон мөнгөө гэрийнхэндээ явуулаад яаж амидрах бодолтой байгааг н сонс өөрөө ажиллаж байгаа болхоор болгочино гэж бодож байгаа байх тэхээр чи цалинг н авч зарцуулж харуул амьдралдаа хэрэгтэй өөрсдөндөө хэрэгтэй зулс ав амьжиргаа чинь ч дээшилж байгааг харуул эхлээд өөрсдийгөө болгочоод дараа н гэр булийнхэнд чинь туслах уедээ туслаж байя гэж хэл тэхдээ танай нөхөр чинь тийм цайлган юм бол чи л бухнийг зохитсуулах ёстой гэсэн уг аль болох эвээр аргыг н олж харицаж байгаарай

      comment-bottom
    50. Vote -1 Vote +1teneg zaluu
      Өгүүлсэн нь:

      эхнэр гэрлүүгээ монго явуулдаг нуугаад огдог байсанийг би мэднээ би хэлдэг байсан оорсдоо эхлээд чадалтай бяртай болий тэгээд наад нарийг чинэ суг татаад авчий гэж хэлээд дийлээгүй дээ одоо манай хадмууд сайхан амидар ч байгаа бугдээрээ ажил турул боломжийн би эхнэргүй ганц аараа яахав ээ гэсэн хоосон залуу улдсэн дээ хамгийн гол н би тэр хумуусээс хармалаал байсан муртлуу огоол байсан гэхдээ ямар ч нэр хундгуй хоосон залуу одоо би тэнэг тэд нар ухаантай тэгээд миний дуу сайн бодоорой гэр булээ эхлээд хучтэй болго

      comment-bottom
    51. Vote -1 Vote +1teneg zaluu
      Өгүүлсэн нь:

      эхнэр гэрлүүгээ монго явуулдаг нуугаад огдог байсанийг би мэднээ би хэлдэг байсан оорсдоо эхлээд чадалтай бяртай болий тэгээд наад нарийг чинэ суг татаад авчий гэж хэлээд дийлээгүй дээ одоо манай хадмууд сайхан амидар ч байгаа бугдээрээ ажил турул боломжийн би эхнэргүй ганц аараа яахав ээ гэсэн хоосон залуу улдсэн дээ хамгийн гол н би тэр хумуусээс хармалаал байсан муртлуу өгөөл байсан гэхдээ ямар ч нэр хундгуй … хоосон залуу одоо би тэнэг тэд нар ухаантай тэгээд миний дуу сайн бодоорой гэр булээ эхлээд хучтэй болго одоо богинхоон хугцаа байгаа би одоо биэ босдоггуй гэр булээ бодоод чадал хурэхгүй хэвтэрийн амитан сайхан мөрөөдөл болгон тэмцэхгүй бол бий болохгуй шуу миний дуудий

      comment-bottom

    Сэтгэгдэл бичих